"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Tuesday, February 25, 2014

Юугаан хийх вэ

Харийн нутагт юугаан хийх вэ үр минь
Хүсэл нь байвч бэлчээр үгүй юм даа
Хүрэх алсаа гэж тунгаасан юм бол
Хүрэн зүрхэндээ хайр энэрэлийг түгээ дээ
Алагхан үр минь алсын нутагт юугаан хийх вэ
Айлсаж буух түмэн олон чинь буй гэж үү
Аадар болон орчлонг дэвтээх ухаан үгүй бол
Анд олон нөхдөө юунд орхином зэ
Хээрээс үнэртэх салхинд шингэсэн
Хэнзхэн цагаан цэцэг бил үү дээ үр минь
Хэлсэн үг чинь хэн нэгнээ дэмнэхгүй юм бол
Хэрэг болгон юундаа урсгах билээ дээ
Эх Дэлхийн үр нь билээ дээ хүү минь
Энэхэн заяаныхаа эзэн нь билээ дээ чи минь
Эв эе хамгаас эрхэм буюу зэ
Эрдэнэ болж хондод урганам буюу зэ

Мину зэ

Зөөлөн дулаан сэтгэлийн гал
Зүгээр нэг урсах гэж үү
Зөвлөн байх үгсээр дамнан
Зүрхэнд хүрэх нь юуных вэ
Ай хөөрхий уяхан Замбуу тив мину зэ
Хэлэх үг минь урсвал хө
Хээрийн салхи мэт дүүлнэм буюу
Хэнд ч зориулсан утгын ур
Хээгээр цогцлоон дэлгэрнэм зэ
Ай хөөрхий Асралт Тэнгэр мину зэ
Наадан суухад насан бага гэж үү дээ
Наран доор бүгд л ил буюу зэ
Наашлан суух билэгийн хүрдэн
Надад оршихуйн жамыг ухуулам буюу
Ай хөөрхий Анд олон мину зэ

Wednesday, February 19, 2014

Цаглашгүй

Бахархал минь билээ та нар минь
Бардам алхлах нутаг юугаан хамгаалан өмгөөлөн
Босоо оршиж, бодлоо цэгнэж
Буурлуудын булгилах хайрыг
Бяцхан бие минь мэдэрнэм шүү
Бусдаас харамлах биш хамтаар хариуцсан
Бид гэж бэлчээр юугаан тэлнэм зэ
Алдхан ухааныг минь тэлж
Арвинтай учгаар сурганам зэ 
Авах гээхийн ололтыг
Алдаар тэлнэм зэ та нар минь
Цогц болон ундарнам зэ хө
Цацраг юугаан түгээх эрдэм буюу за
Цаадахын цаадах, гүний гүнд, далдын далд
Амь юу минь оршном буюу
Цаглашгүй насалсан тавилан юугаан бөхөлнөм зэ хө

REN TUULI ok

Friday, February 7, 2014

Тавилан

Өөртэйгөө тэмцэлдсэн энэ хэдэн өдөр
Өрөвдөх дууг сонсохыг үл хүснэ
Өлчир бат хат суулгаж
Өндийн босох л зам үлдсэн

Туулах замаа бэрхээр харах уу
Давах ёстой даваагаа гэж мэдэрнэ үү
Эргээд харах ухааныг хөглөж
Энэ биеэр тааран эвлэх үү

Урагшлах замын мөрийг харж
Өвгөдийн ухааныг ажин сүлжиж
Гарах шат минь урд харагдана
Гарцаагүй л алхах  тавилан юм даа

Tuesday, February 4, 2014

Аадар буулаа

Аадар буулаа
Алтан нарыг дэмнэн байж аадар буулаа
Арвин  их хур аадар болон бууж
Асгарах их эрчим
Алаг дэлхийг бүрхэнэм зэ

Хөх Мөнх Тэнгэрээс нь
Хөрстөд буусан ниргэлтэнд
Хүн төрөлхтөнд өгүүлэх
Хүчит түүх эргэн ирэв

Аадар буулаа
Аянга цахилгаан гялбан байж
Айдас түгшүүрийг урсган байж
Аадар буулаа

Ай үрс минь тэнхээ юугаан бэлд
Алиа хошин билэг урганам зэ
Хүчит төрийн тулах багана шүү
Хүрэх алсын гялбаа гэрэл шүү