"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Sunday, May 21, 2017

Эргэцүүлэл-13 2017.05.21

Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэх зүйр үгийн утган дээр асуулт тавьснаа эргэцүүлюү. Тэгэхээр шар тос гэж юуг хэлнэ вэ? Тэр нь аманд яаж, яагаад, яах гээд, ямар учраас орчихов? Орсон хойно нь түлхэвээ гэхээр бас л учиртай эд байх нь. Түлхчих магадлал өндөр гэсэн үг үү? Түлхэж болохгүй үмхээд авчих тун чиг хэрэгтэй зүйл байх нь л дээ гээд л асуулт болон хөврөөд байх чинь.   
Ямартай ч өөрөө ч бай, өрөөлөөр ч бай ам руу орж ирэх тэр л зүйл гашуун байвал яах бол? Хэрвээ Амттай сайхан,  дурламаар байдагсан бол түлхэвээ гэх үгийг зүгээр нэг хэлэх үү? Хэсэг нөхөдтэйгээ хамт гаргасан Тэнгэр үзэл хэмээх эмхтгэл номондоо нэгэн найзынхаа талаар бичсэнээс болоод Надад энэ найз маань үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэх зүйр үгийг хэлэх нь юуных юм бол? Тэр найз маань өш санаа юу? Эсвэл би өш санаад бичээ юү? Гэхээр Үг гэдэг тэгэхээр яасан ч айхтар эд вэ дээ? Ам бөх бол амь бөх гэх зүйр үг байдаг гээд бас найзаа гээд хэлсэн тэр л үгс надад бодол нэмж мөр хэлхэхэд хүргэх нь юуных вэ? Араа бодох тэр ухаанд сурах нь дээ. Айхтар сануулга болон ирэх энэ л сургалтаас сургамж авч сэрэмж болгох нь ээ дээ.
Гэтэл бас л “Сайн санааны үзүүрт шар тос” гэх үг бас бий. Уг нь үүнийг санан үг хэлэх гэсэн миний санаа өш дагуулах нь юуных юм бол? Өш гэдэг тэгээр юу болчихов? Тиймдээ ч анзаарсан нэг зүйл юу гэхээр хүн гэдэг сайн сайхныг үргэлж сонсох гээд байдаг юм байна гэх тэр л байдал биднийг юунд хүргэх юм бол? Сохрын газар сохор, доголонгийн газар доголон гээд явбал бид юунд хүрэх бол? Ингэж бичих хэрэг байх уу тэгвэл? Ятгасаны хэлийг огтол гэх үг сударт бий. Тэгэхээр ятгалгүй үнэнг хэрхэн хэлэх вэ? Үнэн гэдгийг хаанаас хэрхэн таньж мэдэх вэ? Үнэнийг таньж мэднэ хэмээн цугласан Гэрлийн өргөө хэмээх энэ л газар бидний аман дахь шар тос мөн үү? Мөн Тэгэхээр энд сайхан нь ч бий, гашуун ч бий байх нь уу?
МТТТ-51 хуудас: Их Бэхт Дээдэс:  Чин үнэнээс хүн айж сүрддэг. Хатуу үнэнд уурлан хилэгнэдэг. Хажира гэх нь оосуу үнэнээр хэлэхийг хэлээд байна. Үнэнийг гоёор хэлнэ гэх үү дээ. Гэжээ. Тэгэхээр үгээ хэлэх гэх тэр л ухаанд суралцах нь гарцаагү й юм болов уу? Яах вэ нөхөд минь? Үгээ хэлэхээр өсөрхөөд байвал бас яах таминь ээ?
Сударт: Үгэнд гүйцэгдэх дөхмийг бодож муугийн хязгаараар өчсүгэй, Ухаан болон мөлсүгээн сэрээж сайн заншлаар шүүтүгэй хэмээх үгс бий. Тэгэхээр алс хойчоо гэвэл гарцаагүй л үг гэдэг дээр утга хайх болох нь л дээ.
Мөн сударт: АлЭнХоо мөлсүгээр тосох үг бий. Добу мөргүн, Дова сохор 2 дээр АлЭнХоо хатны шар гэрэл яаж тусгагдсан байх вэ гэж хайтал Харин МТТТ-Дэс 21т: Шөнө бүр цэгээн шар хүмүүн  Гэрийн өрх, тотгын гэгээгээр орж гэх үгс бий. Үүнийг нууц товчоонд тайлахдаа Их Бэхт Дээдэс: АлЭнХоо бол удгүн хүн байсан. Түүн дээр Добу Мөргүний онгод буусан юм гэх юм.

Мөн шар өнгийг  яс угсаа, цус учир битүү гэж тодлох нь сонин санагдах чинь. Тэгэхээр өнөө шар тос маань юу болчихов оо? Амнаасаа анзааралгүй, танилгүй, мэдэхгүй бол буцаачихаж мэдэх эд байна уу даа гэмээх байх чинь? Энэ л учир битүү ойлгомжгүй зүйлтэй таарах бид ч байтухай бусад маань ч төөрөх юм биш биз? Хэрхэн төөрөхгүйхэн шиг, түлхэхгүйхэн шиг, хөөсрөхгүйхэн шиг амандаа хийчихдэг юм билээ? Нэгэнт аманд орсон бол бас өнөө л өлзий гэдэг нь яадаг юм бол доо хэмээн Сэрэмж болговол яадаг юм бол?

Monday, May 15, 2017

Эргэцүүлэл-12 2017.05.15

Өмнөх бичвэр дээр өрсөх шонхор нинжин үү хэмээн асуулт тавьсан билээ. Өрсөх шонхор гэх энэ үг сударт байдаг  учир нь юу юм бол? Юунаас өрсөх гэж? Яаж өрсөх юм бол? Энэ нь Яагаад шонхортой холбогдчихов? Шонхор нь юу юм бэ гэхээр байх чинь. Үүрэндээ оруулсан чоно өрсөх шонхортой холбогдох учиг юу байна? Өмнөх бичвэрт бичсэнчлэн өлзий маань нинжин мөн үү? Гээд холбоог хайх эрэл хаа хүрнэ вэ? Өлзий гэдэг маань тэгвэл юу гэсэн үг юм бол?
Үүрэндээ өлзий гэхээр өргөөндөө бид өлзий гэвэл яах бол? Гэрлий өргөөнд ирсэндээ бид өлзий байж чадах уу? Энэ давуу нь мөн үү? Өгсөн авсандаа өлзий гэх зүйр үг бий. Бид юу авав? Бид юу өгсөн юм бол? Энд ирээд бид дандаа л судар номын талаар ярьж бичиж байвч харин үүнийгээ өөртөө болон гэр бүлдээ хэрэглэхгүй л юм бол номноос номны хооронд хуулж бичих хэрэг байгаа юм уу? Хэрэв ингэх юм бол хэрэглэх гэж юу юм бол? Өөртөө хэрэглэж чадаагүй бол төр улс ярих хэрэг байна уу? Хань ижилдээ асрамжаа гаргахгүй юм бол өвгүдийн суу ухааныг магтан зарлах хэрэг юун. Ингэхээр бид юу ч бичээд байгаа юм бол? Бидний бичсэнийг хүмүүс яах гэж уншаад байгаа юм бол?
Харин сударт: Өлзий гэдэгийг нь морин давхиагаар оруулсан байдаг. Харин энэ хоёрын холбоо нь юу юм бол? Энэ ардын зүйр үгэнд их учир байнаа. Үгийн тайлалд: өлзий гэдгийг сайн учрал тохиол, Ээл ивээл, сайны хувь; аз хийморь гэж бичсэн байх юм. Гэрлийн өргөөнд ирсэнгүүдийн  сайн учрал нь хойчдоо юу юм бол?  Яагаад заавал хойчдоо өлзий гээд байгаа юм бол?
МТТТ-65 хуудсанд: удамшилт ээлт хүчин гэх юм бол Их үйл хөдөлмөр, Ур дүй ухаан, ОоСУУ ухаан, Суу заль төгөлдөржиж байж  гэжээ. Үүнийг яаж ойлгох юм бол, хойч маань ямар байх юм бол? Гэтэл өгчигдөр хийснийгээ өнөөдөр нураагаад байвал юу болох юм бол? Өгчигдөрийг магтчихаад өнөөдрийг муулж болох уу? Гэх тэр л бодол эргэцүүлэл төрөх нь юуных юм бол?

Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэх зүйр үг байхыг яалтай. Энэ юу болчихов?

Sunday, May 7, 2017

Эргэцүүлэл-11. 2017.05.07

МТТТ-87д: БөөЭрТай ЧинЭсийн домогт Нэг-д:
Хөх чоносын нэгэн гичий чоно 
Үрийг хараад өрөвдөх энэрэх сэтгэлээр 
Өөрөөс дуслах цагаан сүүгээр
Хөхүүлэн байж тэтгэв 
Хайрлан байж энэрэв.
.....Холын холоос анчид ирж 
Хөх чонын сүргийг хүйс тэмтрэв....
Чоно хэмээх амьтдыг бодоход л айдас төрдөг ч энэ л чоно хэмээгч нь хүний үрийг хээрээс олж тэжээх тэр л сэрэхүй нь араатых гэхээр сонин санагдаж байх чинь. Гэтэл үрээ хаядаг нь хүн дотор бас байж л байдаг байх нь л дээ. Сүүлийн үед ТВ, Интернетээр хүүхдээ хаяж, хаяхыг оролдсон гэх тэр мэдээ цацагдан, үр хүүхдүүд эзгүйрэх нь юуных вэ? Гэвч бас хүний өөрийн гэхгүй 30-д хүүхдийг асарч тэтгэж буй ганц бие эх ч байх юм. Бусдад даатгавал буруудна гэх үг сударт бас л бий.
Бидний үрс эцэг эхээ харж л өснө. Бид ямар байна тэд маань тийм л болох гээд байх юм. Торголжин баян шиг болчихвол яана аа? Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэх ардын зүйр үг бий. Ээж аавууд минь ихэд л анхаарч явах нь л дээ. Улаач болчихоод Онгод тэнгэрүүдийн зүрх сэтгэлийг мэдрэхдээ ямар агуу хайраар биесээ хайрладаг байсныг тэгэхэд мэдэж билээ. Энэ л хайр эхнэр, нөхрөө, үрсээ, эх орноо, эх дэлхийгээ бүгдийг багтаасан мэт санагдах нь юуных юм бол? Юуг мэдрүүлэхийг хүснэм үрсдээ? Яагаад тэртээ холын мэт өвүг дээдсүүд зүрхийг минь хөглөнө вэ?
Хатдын судар хуу 6-д: Хамтын амьдрахуй дор бие биеэсээ бие салгаж үр хүүхдийг ачилдаг. Энэ нь үр хүүхдээ хайрлах хайр болно гэжээ.
Гэтэл энэ л хүмүүний үр гичий чонын өөрөөсөө унагасан үр нь мөн билүү гэхээр тэр л өөрийн биш ч өөрсдийг нь устгах хүмүүний үрийг хайрлан энэрэх агуу сэтгэлийг сонин содон гэхгүй өөр юу гэх вэ? Хамтын амьдрал, хамтран орших орчлонгийн жамаар аав ээжийн үүрэг хариуцлага үр хүүхдүүдэд зүг чиг болж хөтлөн, гарц нь болдог тэр л цаг хугацааны эргэлт эргэн эргэн бууж мордох монголын содон амьдралд та бид эргэн ирж зогсосхийн анзаарах цаг нь ирсэн ч юм болов уу? Бид тэр л чонос шиг бусдын үрсийг хайрлан, өсгөж чадах болов уу? Тэр л өгөөмөр сэтгэл бидэнд бий болов уу? Сударт: “Чи үгүйд би юу ч биш” гэсэн үгс бий. Хажуудах хань ижилээрээ, хархан үрсээрээ, хамт олноороо, нутаг усаараа дутан буйгаа бид яагаад анзаардаггүй юм бол? Сударт мөн дутахыг мэдэх нь олохын оршил гэх үг бий. Олсон бол алдахгүй байх нь, хичээх нь хамтын хариуцлага мөн үү? Гэтэл хүсэхгүйг дураар нь явуул гэх үгс бас л бий. Эрхэмлэх зүйл тэгвэл юу вэ? Явуулах уу? Ирүүлэх үү? Дутуугаа хэрхэн мэдэх вэ бид? Үүн дээр л ухаан гарч ирдэг бололтой. “Чоно үүрэндээ өлзий” гэж. 
Гэтэл нэгэн сонин зүйр үг байдаг нь: Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэх үгэнд яагаад хүрэн бөөртэй гэсэн юм бол? Өнөөгийн бид бусдын хүүхдүүд хэзээ ч өөрийнх мэт байхгүйг илэрхийлдэг гэдэгч өөрийг нь аварч энэрсэн хөх чоносын сүргийн тэр л нэрээр өөрсдийгөө нэрлэн, шүтэн дээдлэн, хайрлан хамгаалах үүрэг хүлээх тэр үр хүрэн бөөртэй юу? Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэх зүйр үг бий. Сударт бичсэнээр: Чонын үүрэнд өрөвдөж ордог бус уу гэх энэ л үг БөөЭрТай Чин Эс эцгээс гарвалтай ч биш үү? Бидний умартсан эсийг сэргээх гэж буулаа гэх тэр хөх өвгүдийг тосоод авбал ч бас учиг зангилаа тайлагдахаар ч юм биш үү. Гагцхүү удам нь байж байж л тэр л зүрхний хөг үргэлжлэн эгшиглэх нь л дээ.
Хамтын амьдрахуй дор үрсээ ачилж байж хайр гэдэг нь болно гэхээр аль нэг нь үгүйд тэр орон зайг хэрхэн яаж нөхөх билээ бид? Өнгөрсөн зун Францчуудтай хөдөө явж байхад эцгийн хайр дутуугаас ижил хүйстэнээ сонирхон амьдрах болсон нэгэн залуугийн гашуун түүх, түүний нулимстай нүд. Энэ юуг хэлээд байна вэ? Аль нэг нь алдаа гаргахад л үрсийн маань заяа тавиланд будан татах жам юутай хатуу вэ? Эцэг эхийн үүрэг хариуцлага гэдэг тэгвэл чухам юу болж байна вэ? Ирээдүйгээ бид хэрхэн төсөөлж байна вэ? Үрсээ хүмүүжүүлж байна гээд өөрсдөө зөрөөд байвал өнөө үрс нь бас яах билээ? Тэгэхээр алсаа бодох тэр л монгол ухаандаа аль аль суралцаж байж, биесээ хүндлэн байж, үлгэрлэл гэдэг нь гарч ирэх нь үү гэж түүхийн энэ л ном судруудаас харагдах юм. 
Хүн гэдэг өөрсдийнх нь үрийг өсгөсөн тэр л чоносыг сүргээр нь хүйс тэмтрэх араншин түүхийн гашуун үнэнээс бид мэдсэн бол хэрхэх вэ? Сударт: Чонын үүрэнд хутгатай ордоггүй нинжин гэх үгс бий. Энэ юу хэлчихэв? Мөн сударт нэг хар ертөнцийн тухай ч бичсэн байдаг. Тэгвэл эндээс харахад энэ л хар ертөнц гэдэг нь анхаарал татах нь юуны учир юм бол? Ингээд хайтал: Хар Их ертөнцийг цээрлэх талаар мөн сударт бичжээ. Харыг таньж цагаан гэдэг нь тодордог ч бололтой. Гэхдээ бас урвагчийг хар ертөнцөөр устгах гэдэг үг сударт бас бий. Тэгэхээр хар доторт бас ялгаа байх нь ээ. Энэ таньсан цагаан нь тэгвэл нинжин гэдэг нь байж болох уу? Мөн өрсөх шонхор нь нинжин үү? Гэрлийн өргөөнд ирснээрээ бид нинжин болж чадваас энэ давуу нь байж болох уу? Нинжин гэдэг нь тэгвэл чухам юу юм бол?