"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Tuesday, July 30, 2013

Үлгэр-1

Эрт урьдын цагт эмгэн өвгөн хоёр сайхан  хүүтэйгээ амьдран суудаг байж гэнэ. Хүү дайн тулаан явж  эр зоригтой, олон түмнээ дагуулан  Баатар цолыг авч алдар цуугаа мандуулжээ. Нэгэн өдөр өвгөн эмгэн 2 хүүгээ эрийн цээнд хүрсэн тул хань ижилтэй болох хэрэгтэй гэж сануулжээ. Хүү зөвшөөрч алсыг чиглэн явжээ. Явсаар нэгэн сайхан өргөө гэрт  иртэл хэн ч байсангүй. Ороод унтаад өгөв. Зүүдэнд нь Энэ улсын Хаан хатан хоёр нэгэн ухаант гүнжтэйгээ амьдран суудаг байжээ. Гүнж нь билэг ухаанаараа алдартай тул хатнаа болгож авахыг олон хүн гуйдаг байж гэнэ. Гэтэл гүнж  хулгайлагдав  гэнэ. Хаан хатан 2 маань Гүнжээ хайж ард олноо дагуулан явцгаажээ гэж зүүдэлжээ.  Баатар эр  сэрээд гэрээс гарж хартал хун шувуу баруун зүг рүү нисэж яваа харагдав гэнэ. Баруун зүг явтал явсаар байгаад нэгэн том хар ууланд агуй байв. Агуйг том чулуугаар хаасан байх юм. Чулууг зайлуулан агуйд ортол нэгэн үзэсгэлэнтэй сайхан гүнж байлаа. Гүнж сандарч та хаанаас ирэв энд баруун зүгийг эзэлсэн 15 толгойтой Атгаалжин хар мангас амьдардаг хурдан яв гэж гэнэ. Гэтэл баатар эр би чамайг аврахаар ирлээ хэмээв гэнэ. Тэгээд чулууны ард ороод нуугдлаа. Орой нь мангас ирээд хүний үнэр үнэртэж байна гэтэл миний үнэр биз гэж гүнж хэлтэл унтав. Баатар эр  шөнө болоход  эмзэг газрыг  нь хайж хартал баруун суган дор нь  гэрэлтэн харагдлаа. Дараагийн шөнө нь эмзэг газрыг нь сайтар нягталж үзэж гэнэ. Гурав дахь шөнөө  мангасын эмзэг газрыг сэлмээрээ зоож устгаж гэнэ. Тэгээд гүнжээ аваад гэрт нь иржээ.  Гэрт нь хэн ч байсангүй. Баатар эр маань шөнө зүүдлэв. Зүүн зүгийг эзэлсэн хорин таван толгойтой Хотгоолжин хар мангаст Гүнжийн эцэг эх баригдсан байгааг зүүдлэв. Тэгээд Зүүн зүг рүү мордов гэнэ. Явсаар нэгэн нуурын эрэгт тулж очив. Тэнд амран байтал Хорин таван толгойтой Хотгоолжин хар мангас ирээд нуур луу орчих юм гэнэ. Баатар эр хойноос нь ортол нуурын гүнд нэгэн агуйд Гүнжийн эцэг эх болох Хаан Хатан хоёрыг ард түмэнтэй нь хорьчихсон байж. Баатар эр мангасыг явхыг нь хүлээж байнаад агуйд ортол тэд сандралдаж юун хүн бэ энд мангас амьдардаг юм хурдан яв гэжээ. Баатар эр би та бүгдийг аварна гээд том чулууны хойно ороод нуугдав.Мангасыг ирхээр нь унтуулаарай гэж морин хуур өгч гэнэ. Мангас ирхэд нь морин нуураар унтуулав. Хүү гарч ирээд хартал зүүн суган доор нь эмзэг газар нь гэрэлтэн харагдав. Дараагийн шөнө дахин сайн нягталж харж байтал зүрхэнд нь нэгэн жижигхэн гэрэлтсэн чулуу байх юм гэнэ. Гурав дахь шөнө мангасын эмзэг газар нь сэлмээрээ цавчиж зүрхэн дэх гэрэлтсэн чулууг нь авч  Хаан Хатан хоёрын Ард түмэнтэй нь дагуулан Гэрэлтсэн чулуугаараа замаа заалган харьж гэнэ. Тэгээд Гүнжтэй гэрлэн жаран жилийн жаргал, наян жилийн найр хийж амар сайхандаа жаргаж гэнээ.

Friday, July 26, 2013

Хоо амин чанар

Хоо гэдэг үнэн төрх нь өөр өөр ч
Үйлдэл болгох нь ижил
Үг бүрийн ард
Учиглаж хэлэх ухаан буй
Сансар огторгуйн гүнээс
Сануулан ирэх дохиог хай
Салан нийлэхүйн учигт зангилаанд
Содон юугий нь шингээн байгаа
Тэртээгээс ирэх дохионд
Тэр л мичидын гялбаанд
Алд биений алтан хэлхээний
Арвинтай нууцыг шингээн байгаа
Нууц бүрийн утга зангилаанд
Нэр юуны тэмдэгт бий
Хэрхэн олох нь үрс та бүгдийн
Хэлэлцэх ухааны учигт бий
Алтан Дэлхийн ард түмний
Авьяас билэгийн ундарга
Хаанаас эхтэйг үрсүүд хайвал
Халшрал үгүй судлан үз дээ
Угсаа гарвал гэдэгээ
Үндэс юунаасаа хай даа
Үүх түүхээсээ хай даа
Үлгэр домгоосоо хай даа
Яс мах цуснаасаа хай даа
Огторгуйгаас ирэх дохио юунд
Орчлон ертөнцийн нууц буй
Орших хязгаарын хүрээ буй
Ололт бүрийн эрчим буй
Эх Дэлхийн эрчимтэй
Энэ бие холбо
Эргэх жамын учигыг
Эхлээд ухаандаа тунгаа
Үндэстэй бол ургана
Үртэй бол үргэлжилнэ
Үргэлжлэл гэдэг нь үрс та нар шүү дээ
Нэгэн анд маань Хоо амин чанар гэдгийг асуухад буурал маань айлдав.

Monday, July 22, 2013

Говийн тэмдэглэл

Говь нутгийг би элсэн манханаар төсөөлж явсан минь инээдтэй санагдана. Гэтэл ганцхан Хонгорын элсэн дээр л тэр их элс нь байх юм. 2013,07,09-07,15- ны хооронд Өргөөнийхөн бид Өмнийн их Говиор үйлээ хийхээр мордов.  Жавхлант хайрханд очно гэж төсөөлөлтэй явсан би гэдэг хүн олон сайхан дурсамжтай ирэв.
Явахын өмнөх өдөр гэнэт бэрхшээл тулгарав. Ярьж тохирсон унаа маань явж чадахгүй болсон тухай сонсоонд унааны эрэлд гарав нэгэн андтайгаа. Яагаад ч юм болно доо гэсэн бодолтой тайван байх өөрийгөө гайхав. Хоёул ярьж ярьж нэгэн Делика машиныг шөнийн 10 цагийн үед хөлслөхөөр болов. Бараг л хүчээр л явна шүү гээд л тулгачихав хэхэ. Энэ унааны жолооч болох  Ганаа ах маань их наргианч цаашлуулдаг бас үргэлж жуулчидтай явдаг болохоор туршлага ихтэй ёстой л сайн хүн байлаа. Буурлууд маань биднийг ингэж сайн хүнтэй сайхан унаагаар тавтай тухтай Их Говиор аялуулахаар зохицуулж билээ. Тэгээгүй бол бид хэд юун Говь руу явах манатай байх байсан биз.
Хамт явсан Нарангэрэл эгчтэйгээ замын турш судраа ярилцсаар яваад нэг мэдсэн хүрэх газраа хүрсэн байх юм. Миний хувь судраа хичнээн уншивч үндэс юугийн бат бөх суулгахгүй бол алд биенд шингэхэд бэрхтэйг  энэ эгчээсээ  ойлгож маш их ухаарлыг авсандаа баяртай байна даа.  Цаашид чи ихийг сургах сайхан эгч билээ. 
Очсон өдрөө амраад маргааш нь Есөн мөрний сав шим Хар лусын хааны орд өргөө байрлах гол үйл хийх газрын орой үрсүүд бид хуяглан байв. Замд зарим нөхдийн маань унаа эвдэрч холгүйхэн газар үлдсэн ч очих ёстой газраа бөөнөөрөө ирцгээв. Үрс биднийг шиврээ бороо угтан байлаа.  Эх болсон Дэлхий ээж маань биднийг бүхий л аялалын турш сэрүүн сайхан салхи шиврээ бороогоор энхрийлэн байсан нь хайхалтай сайхан гэхээс өөр юу г хэлэх билээ. Улаа нар Зайран удгадаараа ялгаран үйлээ хийцгээв. Хатан ээж нар маань ээлж дарааллаараа  морилон үйлээ хийх нь сайхан байлаа.  Дараа нь галын бөөлөн хийсний дараа яагаад ч юм галын дэргэдээс явмааргүй санагдаж хэсэг суув. Ганаа ах маань бидний үйлийг ойлгож хичнээн орой болсон ч хуягаа машиндаа хийхэд төвөгшөөхгүй байсан нь аятай байв
Маргааш нь бид Оюу Толгойгоор дайран явлаа. Бүх л зүйл нь хаалттай маш том уурхай. 
Бидний үйлийн талаар Их Түүхийн сударт Өндөр Дээдүүдийн айлдварт
Есөн мөрний ай их савын эх
Хар Лусын хаадын өргөө
Энэ л газар нутгийн
Эхийнх нь хэвлийд оршдог билээ
Тиймээс тэр газрыг
Онголон дагшилж
Есөн мөрний савыг хамгаалах нь
Хөх толбот үрсийн их үүрэг
Хөх толботой болсны үндэс учир нь
Тэр л нутагтаа байдаг
Хэрэв зээ
Хөх толбот үрс тэр л нутагтаа
Хүйн хамгаалагч нь болж эс дийлвэл
Хөх толбо нь арилж
Тэнгэр эцгийн ивээлээс гардаг жамтай
Амтлан дээдлэх рашаан булаг
Эрдэс юугаар дүүрэн
Энэ л дэлхийн хүмүүн ардыг
Ундлан тэтгэх тэр л шим
Энэ л газартаа оршдог билээ
Өргөө гэрийг нь сүйтгэж
Алт эрдэнэсийг нь ухаж
Алив үйлэндээ шамдваас
Хар Лусын хааны
Хараал жатганд өртөж
Хайран тэр сүнс чинь
Тасалсан суваг болгоноо
Ухсан эрдэнэс болгоноо
Энэ л биеэрээ
Үр удмынхаа махан биеэр дүүргэх болно
Өвгөд биднийг
Эх Дэлхийд дуудан авчруулсан
Эх Дэлхийн амин сүнсний
Гинжин хэлхээ тасрах гэж буйг
Уул усны эзэн савдгууд
Мэдэгдсэн билээ
Эх Дэлхийдээ эргэн ирж
Мулгуу балчир үрсүүдийнхээ
Тархи оюунд нь
Эрдэм мэдлэгийг суулгах гэж
Шунасан тэр л шар чулууг нь
Буцаан өвөрлүүлэх гэж
Эх Дэлхийгээ хайрлаж сургах
Мулгуу түмнийг нь гэгээрэлд залах гэж
Энэ хорвоо ертөнц дээр эргэн ирсэн билээ
Буурал Дээдүүдийн маань үйл ийм л утга учиртай байх нь. Балчир бид үйлийг сайтар хийж гүйцээх нь бидний заяа буюу. 
Цааш хөдөлж санан зорин байсан Жавхлант хайрхан дээрээ ирэв. Сүрлэг сайхан аргагүй нэрэндээ зохицсон сайхан хайрхан байлаа. 
Их түүхийн сударт Буурлуудын айлдварт:  
Өнөө цагийн та бүхний
Жавхлант хэмээн алдрыг нь айлдсан
Тэр л их хайрханы
Бичиг үсгийн соёлын
Үлдээн өвлүүлсэн
Эх Дэлхий газар шимийн
Их түүхийн судрын нэгдэл
Тэр л газартаа байгаа билээ
Эл мэт тахин шүтэж ирсэн
Өвөг дээдийн шүтээн болсон
Хайрхад уулс олонтой ч
Хамгийн их судрыг агуулж
Хамгийн их нууцыг шингээсэн
Эх Дэлхийн их түүхийн
Эхэн булаг оршсон
Тэр л газарт болбоос
Хөх Монголын
Хөх толбот үрсийн
Эх түүх нь оршдог билээ
Хөх толбот үрсийн
Хэрхэн яаж
Хөх толботой болсон
Хэрхэн яаж
Үндэс угсаагаа залгуулсан
Хөх толбоны нууц
Газар дэлхий сав шим
Гариг ертөнцийн нууцыг
Тэр л хадандаа шингээж
Судар болгон сийлжээ
Үрсүүд бид идээ будаагаа засан Хайрханы эзэн юуг баясган хүч юуг нь нэмэн Гэрэлт наран ээжээсээ эрчим юуг нь буулган үйлээ хийгээд мордов. 

Friday, June 28, 2013

Мэнд

Атаа таван Тэнгэртээ мөргөн 
Айдсыг давах ухаан олъюу
Алтан Дэлхийн заяаг түших 
Арвин ихийг сурч мэдьюү
Илчит нарны гэрлийг дэвжээх
Эрдэм ухааныг эрж хайюу
Энд тэндээс цуглан байж
Элдэв үгсээр угтан байюу
Мөр мөрний цаана нуугдсан
Мөрөн гол мэт далайд шумбаюу
Мөчир бүрээр салаалан байх
Мөнхийн амьдралын учгыг олъюу
Үйлийн үрийн зангилааг тайлж
Үнэн төрхөө бусдад түгээюү
Үүрч ирсэн амь бүрийн
Үйлийг дааж Тэнгэртээ огшооюу
Харан суугаа нөхөд минь
Хатуу бэрхэд шантраагүй сэн
Хайрлан буй үрсээ дэвжээн
Хариу юугаа өгнө буй за
Мэнд юугаа мэдэлцэн
Үйл юугаа үргэлжлүүлж
Үгс юугаа солилцон
Учиг юугаа тайлалцъюу
Мэлмийд нь мэдэр нэмьюү
Сонорт нь аялгуу нэмьюү
Чихэнд нь чимэг нэмьюү
Чимээнд нь цуурай нэмьюү
Оюунд нь хүч нэмьюү
Ухаанд нь урам нэмьюү
Урманд нь хөөр нэмьюү
Учирахдаа үлдсэнээ хэлэлцьюү
Үйлээ бататган байюу

Оньсого

Оньсогоны учигыг олуулаа олоорой
Олом үгүй хэцүүг таагаарай
Орших ертөнцийн учгыг гаргах
Ололт юуг нэрнээс хайх
Хээн замаар туулах зүс
Хэтээр ухаанаа олох сум
Сүүт замаар сүлжих хүрээ
Сүүдэр туссанч гэрэлтэх мэлмий
Гоо үзэмж төгс утга
Гарган байх наран сүлжээ
Тунаран байх мэлмэрэн байх
Туяаран байх нийлэн байх
Орчисын нэртэй алаг зүрх
Олом бүсний алтан сүлжээ
Огт мэдэхгүй нэгэн нэр
Орчих алсаас дүүлэх жигүүр
Хэн нэг нь таасан бол хэрхэхээ сайтар ухна буй за

Үрсийн үйл

Хатуу бэрхийг туулах үрсүүд
Хана мэт хэрэм мэт
Хаад мат хатад мэт
Өөрийгөө ч тэр өрөөлийг ч тэр 
Бодон байж санан байж
Өвгөдийн ухааныг өвлөн байж
Өндөр шалгууруудад тэнцэн байж
Тэнхээ юуг олон байж
Тэнүүн сэтгэлийг ухааран байж
Оюун билэгээ сорин байж
Огторгуй ертөнцөд дүүлэн байж
Мэдсэн бүгдээ хуваалцан байж
Мэдрэмж юугаан хөвчлөн байж
Буман жилийн ухааныг мэдэж
Түмэн жилийн түрүүг харж
Нийлэн байж нэгдэн байж
Анд нөхдийг түшин байж
Авьяас билэгээ шавхан байж
Хайр энэрэлийг шингээн байж
Хайлган сэтгэлээр уяран байж
Алтан нарны цацраг бүрийг
Алагхан биендээ гэрэлтүүлэн байж
Авах гээхийн ухааныг сорин
Андгай тангарагаа тавин байж
Үрсийн үйл эхэлнэм зэ
Өргөн далайг гаталнам зэ

Tuesday, June 25, 2013

Байгаль далайн тахилга

Өргөн далайн захад ирэхэд
Өөрийн эрхгүй сэтгэл хөдөлнө
Өр зүрхний минь гүнд
Өмөлзөх гуниг байх юм
Туулах амьдралын замд
Төрсөн нутгийн гүнд
Тэртээгээс ирсэн миний
Тэнхээт өвгөдийн нутагт
Алтан нарны цацрагт
Аялгуут дууны эхэнд
Давалгаа юуны үзүүрт
Давтагдашгүй нэгэн түүхэнд
Хүсэл хяслын дэнсэнд
Хүүн заяаны учигт
Бодолд уягдсан уянга
Босоо заяаны тэнхээнд
Гунигаар хөглөгдсөн аялгуунд
Ганцхан заяах нутагт
Эргэн төрөх тавилангүй
Эргэх жамын уялганд
Харуусал тээсэн хүсэл
Хатан зоригийн дуулал
Энэ бүхэн зэрэгцэж 
Эгэлхэн сэтгэлийг үймрүүлнэ,

Балчир үр би Байгаль далайн эрэгт давалгаанд нь хөлөө норгон алхан байхад сэтгэл минь нэг л гунигтай байж билээ. Анх удаа хойд улсын хилийн дээсийг алхаж байсан ч харийн нутагт байгаа гэж огтхон ч бодогдохгүй байлаа. Шөнө очсон болхоор төвхнөж аваад шууд л унтацгаав. Маргааш өдөр нь бид амрах ёстой байсан болхоор яаралгүй босов. Өглөө босоод Байгаль далайгаа харахыг хүссэн би буудлаасаа гартал Далай ээж маань цэлэлзэн угтах нь тэр.
Хөөрсөн хүн андуудтайгаа ундалж аваад далайн зүг явлаа. Өмнө нь ийм их ус харж байгаагүй ч Далай ээж минь надад нэг л дотно санагдаж гуниг төрүүлэн байв. Эргээр нь хөлөө норгон далайн давалгааг мэдрэн  дуугаан дуулж алхах сайхан байлаа. Эрт очсон тул манайхан ирээгүй байсан ч удалгүй уван цуван ирж усанд шумбаж эхлэв хэхэ. Усанд орж байгаа нөхдөө хараад эхний үед сэтгэл хөдлөхгүй байснаа удалгүй дагаад шумбав аа хэхэ. Үнэхээр сайхан байлаа. Далай ээж минь давалгаагаараа зөөлөн бүүвэйлэн байхад нь уснаас гарах хүсэл огтхон ч төрөхгүй байв. 
Аялалын маань зорилго нь Могой жилийн тахилга байлаа.   
12 жилийн тахилга нь маш чухал үйл бөгөөд үйлээ гүйцээх нь үрсийн үүрэг байлаа. Бурхан халдун хайрханд Морь жилийн тахилга болсон бөгөөд бусад жилүүдийн тахилга мөн энэ жилд ихэнх нь хийгдэх талаар дараа тухтай хүүрнэх болно. Буурлууд маань 12 сарын 21 ний Шинэ эринг угтах их үйлийн дараагаас л одоо л их үйл  эхэлж байна давааны цаана даваа байдгийг сана гээд миний улаач үйл ихтэй хэмээн айлдаж байсан нь учиртай байж дээ. 
Тэр оройдоо тахилгын талаар Дээдэс хуралдай зарлав. Тэнд би гэдэг хүн догодуулав хэхэ. Учир нь далайн эрэгт усанд хуурдаж байгаад банга хүртэв. Тэглээ гээд сэтгэл гутарсангүй барцад арилж байгаа юм байлгүй гээд л өнгөрөөв өө. 
Тахилгын зохион байгуулах аравтад орсон тул эртлэн босч цуглацгаав. Тахилга хийх газраа сонгохоор бөөнөөрөө идээ будаагаа аваад очив. Хоёр газар сонгосон боловч эхний газар дээр санал нэгдэж идээгээ засав. засах үедээ золтой л шумуулны хоол болох шахав ккк. Монгол ухаан ы ачаар арай гайгүй өнгөрөв. Адууны хомоол уугиулж шумуулнуудыг хөөвч энд тэндээс хазах нь аймаар. 
Морин цагт бөөлөөн эхлэв. Эхлээд толгой дээдэс залраад удалгүй лусын буурлууд үйлээ хийж эхлэв. Буурлууд маань уйлан хайлан уяраан бүжин үйлээ зогсолтгүй хийсээр сүүлд нь нэг Буурал маань Эрвээхэйн хатан ээж бууж уйлан уяран  үйлээ хийгээд эх нутаг  минь гэж  санаа алдан байваа. Тэнд буурлууд маань нутаглан байсныг тэгэхэд мэдэв. 




 


Friday, June 14, 2013

Хүний хүн


Хүний хүн чи
Хүний юман дээр бүү хүүдэгнэ
Хүсэл тачаал байвч
Хүч чинь хүрэхгүй
Өвөг Дээдсээс заяасан
Өлгий сайхан нутгийг минь
Өөрийн юм шиг эзэгнэх
Өөдгүй чамайг Тэнгэр харж буй
Алс холоос ирчихээд
Анд мэт загнах чи
Алсдаа юу болохыг
Аюулхай зүрх чинь мэдэхгүй
Хөх Монгол сэрж байна
Хүний заяа эргэж байна
Хүйн холбоо сэргэж байна
Хүчит Дэлхий өндийж байна
Махан бие аваад
Маш хурдан явахгүй бол
Мөнх Тэнгэр хилэгнэж
Монгол улс сэргэж байна

 April 14, 2012 at 9:28pm

Хайснаа олов

Хайж байснаа олох шиг 
Халуун жаргал хаана байна 
Халуун зурхний гүнд 
Хатгаад байсан 
Огшоогоод байсан 
Хатан Удганы минь тухай 
Халуу дүүгсэн номыг 
Харсан даруйдаа  би 
Хамгаас их сонирхсон би
Билэг танхай Удганы минь
Бичсэн бухэн гайхалтай  
Бидний үед ирсэн
Үлгэр бүр ч сонирхолтой
Эзэн Богдын маань зарлиг
Эгнэгт гараад ирсэнг
Эргэлзэн тээнэглэлзэлгүйгээр
Эрхэмлэн хулээн авсан би. 
Залуу минь чи сонс 
Зарлиг юугий нь сөгдөн сонс 
Эзэн Богд минь бидний төлөө
Энэхэн замбуулинд заларсан 
Хайрлах үрсийнхээ төлөө 
Хамаг дэлхийн төлөө 
Хатуу бухнийг  дарахаар
Хайртай удгандаа буусан байна. 
Эх дэлхийгээ аврахаар
Эгэлгүй үрдээ ирсэн байна. 
Эргэлзэж тээрэглэлзэлгүй 
Итгэж хулээн авсугай.
Аюутугай. Биширтугэй.Дагатугай.
 April 14, 2012 at 10:44pm

Хүүе та минь

Хүүе та минь
Хүчээр бүхнийг дийлнэ гэв үү
Хатан Дээдсийн судраар та
Хамгийг дийлж чадна даа
Алив бүхнийг багтаасан
Амьтай тэр судар
Арга билгийн учгийг
Аатайхан гаргаж өгсөн юм шүү
Улс орноо удирдах
Ухааныг нээж өгсөн юм шүү
Учиргүй зүйл үгүйг
Уудалж бидэндээ өгүүлсэн юм шүү
За тэгээд та минь
Заавал уншиж үзээд
Залуу балчир оюундаа
Зүйрлэшгүй үнэнг ухаар даа 


April 14, 2012 at 11:07pm


Хилэн

Хүчит төрийн минь сулд өршөө
Хүмүүн биднийг заяа өршөө
Одоогийн энэ төр шиг  
Олиггуй төр хаа байна
Дэлхий эхийг минь сэндийлсэн
Дэргэдэх ардыг нь зайлуулсан
Дэндүү их шуналтай
Дэвэн дэлхийн хүмүүсийг
Ариун сайхан улсын минь
Амар амгаланг эвдүүлэн
Айл саахалтын хүмүүсийн
Аюулхай зүрхийг түгшүүлэн
Алхуулж оруулсан бурууг
Аргагуй л та нуустай тооцоно бид
Хөрст энэ Дэлхийн хуйг таслах
Хэрцгий энэ үйлдэл чинь
Удам угсааг чинь таслах
Учиртай болгож дээ хөөрхийс
Учиргүй юмс гэж үгүйг
Увайгуй та нар ойлгохгуй бол
Эрлэг эцгийн үүдээр
Эргэлт буцалтгүй орохдоо
Эрхэм хүмүүн заяа чинь
Эгнэгт орхиснийг мэдэх болно.
Энэ биеээс чинь гадна
Эрхэмлэж явдаг хумуус чинь
Элдэв янзийн хэцүүг туулан
Элдвээр чамайг хараах болно.
Зөвхөн өнөөдөр болж л байвал
Зүдүү та нар хамаа юун гэх
Зэвүүн бодол өвөртлөх та нарын
Зурвахан хугацаа дуусч байна
Ард олныг та нар
Юу гэж бодоов
Үргэлж та нарт
Өршөөлт Төрийнхөө
Өндөр сэнтийг өгөөд байна гэж бодно уу
Хааны алба халаатай гэж
Харин та нар сонссон уу
Эзний алба ээлжтэй гэж
Эргүү та нар сонссон уу?
Энхрий үрс минь
Эх намайгаа
Элдвээр зовоож байна гэж
Дэлхий ээж минь уйлж байгааг
Даанч та нууд сонсохгуй байхын
Энэ үйлдэлээ ухаарч
Эх нутгаа аврахгүй бол
Гэрлийн өргөөний дайчид
Гэгээ цацруулан айсуй.
2012 оны 4 дүгээр сар 16 12.13

Засъюу

Сорхагтани бэхи хатны
Суу алдар дэлгэрэх болтугай
Судар юугаар нь бид
Сайхан төрийг цогцлоосуу.
Эрхэм дээд хатны
Энгүй энэ судар
Эгэл үрс биднийг
Эрчилж хурцлахыг болгоомуу.
Эгэл бидний уед
Энэхуу судар ирсэнд
Эрдэмт Нүрзэд агсан
Эгэлгүй гавьяатай билээ
Туухээ зөвөөр бичих
Түмэн нууц түүнд бий
Тувшин амгалан төрийн
Түших багана бас буй
Амьтай тэр сударт
Алтан дээд унэн бий
Алаг дэлхийг бухэлд нь
Аргагуй багтаасан учиг бий
Ай үсэг бүр нь
Аргагуй л олон утгатай
Алс хэтийн зөн нь
Алтнаас үнэтэй биш гэж үү
Дээдийн дээд судраа
Дэмий бидэнд илгээгээгүй юм
Дэлхий дахинаа засаглах
Дийлдэшгүй хүчийг өгсөн юм.

 2012 оны 4 дүгээр сар 15 23.20

Өгүүлсү

Хатны сударт өгуулсэн
Хамаг муу бухнийг 
Харин ч нэг багтаажээ энэ төр
Хайран бидний заяа минь
Айхтар энэ төрийн 
Аргыг яаж олох вэ?
Аюулт муу үйлдлүүдийг нь
Арчиж яаж хаях вэ?
Сувдаг энэ төрийн
Шуналыг яаж зогсоох вэ?
Суу билэг ухааныг
Суулгаж яаж өгөх вэ?
Эрдэм мэдлэгийн эрхэмээр
Эд баялгийн хязгаараар
Эрх ямбаны багаар
Эрхэм дээд Гэр ИЭ-гээр
Ард олон нь гэгээрч
Айл мэт болсон
Тумэн олон нь гэгээрч
Төр мэт болсон
Төмөр мэт тушмэдээр
Тушиг мэт хатдаар
Тэнхээт ИХ Засагаар
Төвшитгөж төрийг барисуу

April 16, 2012 at 4:16pm

Удгандаа зориулав.

Хатан дээд удган минь 
Хаахна явна даа энэ ховоогийн
Хайрлах урс бидэндээ
Халуун мэндээ илгээнэ уу?
Өндөр дээд удган минь
Өнгөт энэ орчлонгийн
Өмнө нь явна уу хойно нь явна уу
Өгүүлж бидэндээ илгээнэ уу
Таныгаа санасан урс нь
Тавих мэдээг хулээн
Тамир юугаан сэлбэн
Тогтож ядан байна шүү
Эрхэм хатны илгээсэн
Эдтэй шидтэй судрийг
Эргүүлж тойруулан уншиж
Элдвээр судлан сууна
Залуу насны аагаар
Завсаргүй ихийг бутээх
Заяа тавилан бидэнд бий
Зарлиг тунхаг мэт хулээж байна
Ард тумнийг сэнхрүүлэх
Адтай энэ хэргийг
Алхам алхамаар хийж
Аливаа саадыг давж сууна
Гэгээрэл рүү тумнийг хөтлөх
Гэгээн зорилго бидэнд буй
Гэрэлт нартай учруулах
Гагцхүү тавилан бас буй
2012.04.15 15.12

Учиг

Тоонот гэрийн багана болсон
Тулгат төрийн түшиг нь болсон
Ухаант үрсийн оюун бодол
Уужим далайн түрлэг мэтээ
Эрчим юугаар чимэх биений
Эрдэм юугаар чимэх тэргүүний
Хатан юугаар чимэх зоригийн
Хайр юугаар чимэх зүрхний
Ур дүйгээр урлах ухааны
Уялга юугаар босгох улсын
тангараг юугаар холбогдох андын
Тавилан юугаар сүлжилдэх учралын
Өргөө юунд цуглах үрсийн
Өвгөд юугаар холбох учигны
Тэхнээ юугаар аргадах үйлийн
Зангилаа болсон үрсүүд мину
Тэнхээжин байж бодон байж 
Мэдрэн байж мэлмийдэн байж
Нийлэн байж нэгдэн байж
Зүтгэн байж зорин байж
Агуу бүхнээ бүтээ
Алсын хэтээ гарга
Өвгөдөөсөө учигыг асуу
Өөрөөсөө бүхнийг хай
 2013,06,14   12,47

Алтан судрын аялгуу

Алтан судрийн аялгуу
Алсаас цуурайтах эрчим буюу
Анд олон нөхдийг
Холбон байх дуулал буюу
Үүлэн чөлөөний нарыг
Үзээд өнгөрөх үү
Тогтоогоод авах уу
Үрсүүдийн ухаан мэдэж
Өтгөсийн зүтгэл мэдэж
Энэрэхүйн заяа түшсэн
Энэхэн чөлөөний наран
Алдар суугаа мандуулж
Ахуйт Төрөө сэргээх
Аятай боломж хэсэгхэнийг
Агуулж байгаа бус уу
Өгүүлж байгаа бус уу
Нэгдэн нийлэхүйн агуу хүчийг
Нийтээрээ бүгд мэднэм бус уу
Нэүрит засгийн үнэн утгыг
Нотлох ухаант үрс буюу
Эрдмээр оюунаа тэлж
Эрчмээр бие чим
Эргэх жамыг ухаар
Эгэлхэн үнэнийг тогтоо
Өвгөдийн ухааныг түш
Өөрийн биеийг ух
Суу билэгийг ол
Судар юугаа тайл
Арга билэгийг тэнцүүл
Ард түмнээ өргө
Энэрэн хайрлаж сур
Эх Дэлхийгээ хайрла
Элэг зүрхэндээ мэдэр
Алтан гурвалыг түгээ
Айдас бүхнээ дар
Аймшиггүй зоригийг ол
Алтан төрөө мандуул
2013,06,13    12,50

Түгээ

Мэдсэнээ андуудтайгаа хувуулцахгүй бол 
Миний үрсүүд яанам бэ
Ухаан юугаа
Ололт юугаа
Эрдэм юугаа
Хэрэгтэй хүмүүнд нь 
Хэрэгтэй газарт нь
Хэрэглээд үз хэлээд үз
Зорьсон үйлээсээ буцах
Зориггүй үрсүүд үгүй биз
Золбоот хүчит өвгөдийн
Дүүлэн нисэх шонхорууд шүү
Эрэмгий дайчин өвгөдийн
Эрчит суман бүргэдүүд шүү
Их Засгийг түгээх
Ухаант өвгөдийн үрсүүд шүү
Олуулаа нийлсэн цагтаа
Огтоос халшрахгүй баатрууд шүү
Элгээрээ нийлсэн цагтаа
Энх тунхийн бэлгэдэл шүү
 2013,06,13   12,36




Дэм

Хийх үйлээ олбол яасан юм бэ?
Хэлэлцэх үрсээ хайвал яасан юм бэ?
Андийн дэмээр бүтнэм бусуу
Ах дүүстэйгээ хэлэлцнэм бус уу
Алтан гурвалжингийн хүрээ юу
Алаг үрсийг зангиднам буюу
Эрдэм оюуныг оройдоо зал
Эзэн юугий нь сэрээж өг
Тайлах нууцыг нь шившиж өг
Туулах замыг нь зааж өг
Бултаараа хэлэлцэж
Буурлуудаа түш дээ
 2013.06.11   13.47












Хичээ

Өрөвч зөөлөн сэтгэлтэй гэж
Өвгөдөө та нар бодно уу
Өр хатуу байдгыг
Үзүүлж чадах өтгөс шүү
Алдхан биеийг зовоон 
Айлчилж ирсэн өтгөс чинь 
Алдааг эхлээд уучлавч
Арчаагүй доройг үзэхгүй шүү
Хийх үйлийг нь дэмнэхгүй
Хэлсэн бүгдийг нь ухахгүй
Оюун бодлоо тэлэхгүй
Олиггүй бүхнийг үйлдвэл
Дээд  Тэнгэртээ залархад нь
Дэндүү хатууг танихад нь
Мэдэхгүй мэт өнгөрч
Мэдэх л буурлууд шүү 

2013.06.11  11.44


Үүрэг

Түшиг болсон үрс минь 
Түмнээ ухааруулах заяатай
Түмэн ардын заяаг түшиж
Төгс бүхнийг заах шидтэй
Алагхан үрсийн ухаан
Андыг түших заяатай
Алд биеийг бодолгүй
Ардаа дагуулах учигтай
Сайхан бүхнийг эхлүүлэх
Самбаат үрсийн ухаан юу
Санаа бодлыг дагуулах
Сэтгэлийн олзтой үрсүүд шүү
Тулгат төрийг бадраах
Түмэн ардыг дагуулах
Суу алдараа мандуул
Сургааль юугаа түгээ