"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Friday, June 28, 2013

Мэнд

Атаа таван Тэнгэртээ мөргөн 
Айдсыг давах ухаан олъюу
Алтан Дэлхийн заяаг түших 
Арвин ихийг сурч мэдьюү
Илчит нарны гэрлийг дэвжээх
Эрдэм ухааныг эрж хайюу
Энд тэндээс цуглан байж
Элдэв үгсээр угтан байюу
Мөр мөрний цаана нуугдсан
Мөрөн гол мэт далайд шумбаюу
Мөчир бүрээр салаалан байх
Мөнхийн амьдралын учгыг олъюу
Үйлийн үрийн зангилааг тайлж
Үнэн төрхөө бусдад түгээюү
Үүрч ирсэн амь бүрийн
Үйлийг дааж Тэнгэртээ огшооюу
Харан суугаа нөхөд минь
Хатуу бэрхэд шантраагүй сэн
Хайрлан буй үрсээ дэвжээн
Хариу юугаа өгнө буй за
Мэнд юугаа мэдэлцэн
Үйл юугаа үргэлжлүүлж
Үгс юугаа солилцон
Учиг юугаа тайлалцъюу
Мэлмийд нь мэдэр нэмьюү
Сонорт нь аялгуу нэмьюү
Чихэнд нь чимэг нэмьюү
Чимээнд нь цуурай нэмьюү
Оюунд нь хүч нэмьюү
Ухаанд нь урам нэмьюү
Урманд нь хөөр нэмьюү
Учирахдаа үлдсэнээ хэлэлцьюү
Үйлээ бататган байюу

Оньсого

Оньсогоны учигыг олуулаа олоорой
Олом үгүй хэцүүг таагаарай
Орших ертөнцийн учгыг гаргах
Ололт юуг нэрнээс хайх
Хээн замаар туулах зүс
Хэтээр ухаанаа олох сум
Сүүт замаар сүлжих хүрээ
Сүүдэр туссанч гэрэлтэх мэлмий
Гоо үзэмж төгс утга
Гарган байх наран сүлжээ
Тунаран байх мэлмэрэн байх
Туяаран байх нийлэн байх
Орчисын нэртэй алаг зүрх
Олом бүсний алтан сүлжээ
Огт мэдэхгүй нэгэн нэр
Орчих алсаас дүүлэх жигүүр
Хэн нэг нь таасан бол хэрхэхээ сайтар ухна буй за

Үрсийн үйл

Хатуу бэрхийг туулах үрсүүд
Хана мэт хэрэм мэт
Хаад мат хатад мэт
Өөрийгөө ч тэр өрөөлийг ч тэр 
Бодон байж санан байж
Өвгөдийн ухааныг өвлөн байж
Өндөр шалгууруудад тэнцэн байж
Тэнхээ юуг олон байж
Тэнүүн сэтгэлийг ухааран байж
Оюун билэгээ сорин байж
Огторгуй ертөнцөд дүүлэн байж
Мэдсэн бүгдээ хуваалцан байж
Мэдрэмж юугаан хөвчлөн байж
Буман жилийн ухааныг мэдэж
Түмэн жилийн түрүүг харж
Нийлэн байж нэгдэн байж
Анд нөхдийг түшин байж
Авьяас билэгээ шавхан байж
Хайр энэрэлийг шингээн байж
Хайлган сэтгэлээр уяран байж
Алтан нарны цацраг бүрийг
Алагхан биендээ гэрэлтүүлэн байж
Авах гээхийн ухааныг сорин
Андгай тангарагаа тавин байж
Үрсийн үйл эхэлнэм зэ
Өргөн далайг гаталнам зэ

Tuesday, June 25, 2013

Байгаль далайн тахилга

Өргөн далайн захад ирэхэд
Өөрийн эрхгүй сэтгэл хөдөлнө
Өр зүрхний минь гүнд
Өмөлзөх гуниг байх юм
Туулах амьдралын замд
Төрсөн нутгийн гүнд
Тэртээгээс ирсэн миний
Тэнхээт өвгөдийн нутагт
Алтан нарны цацрагт
Аялгуут дууны эхэнд
Давалгаа юуны үзүүрт
Давтагдашгүй нэгэн түүхэнд
Хүсэл хяслын дэнсэнд
Хүүн заяаны учигт
Бодолд уягдсан уянга
Босоо заяаны тэнхээнд
Гунигаар хөглөгдсөн аялгуунд
Ганцхан заяах нутагт
Эргэн төрөх тавилангүй
Эргэх жамын уялганд
Харуусал тээсэн хүсэл
Хатан зоригийн дуулал
Энэ бүхэн зэрэгцэж 
Эгэлхэн сэтгэлийг үймрүүлнэ,

Балчир үр би Байгаль далайн эрэгт давалгаанд нь хөлөө норгон алхан байхад сэтгэл минь нэг л гунигтай байж билээ. Анх удаа хойд улсын хилийн дээсийг алхаж байсан ч харийн нутагт байгаа гэж огтхон ч бодогдохгүй байлаа. Шөнө очсон болхоор төвхнөж аваад шууд л унтацгаав. Маргааш өдөр нь бид амрах ёстой байсан болхоор яаралгүй босов. Өглөө босоод Байгаль далайгаа харахыг хүссэн би буудлаасаа гартал Далай ээж маань цэлэлзэн угтах нь тэр.
Хөөрсөн хүн андуудтайгаа ундалж аваад далайн зүг явлаа. Өмнө нь ийм их ус харж байгаагүй ч Далай ээж минь надад нэг л дотно санагдаж гуниг төрүүлэн байв. Эргээр нь хөлөө норгон далайн давалгааг мэдрэн  дуугаан дуулж алхах сайхан байлаа. Эрт очсон тул манайхан ирээгүй байсан ч удалгүй уван цуван ирж усанд шумбаж эхлэв хэхэ. Усанд орж байгаа нөхдөө хараад эхний үед сэтгэл хөдлөхгүй байснаа удалгүй дагаад шумбав аа хэхэ. Үнэхээр сайхан байлаа. Далай ээж минь давалгаагаараа зөөлөн бүүвэйлэн байхад нь уснаас гарах хүсэл огтхон ч төрөхгүй байв. 
Аялалын маань зорилго нь Могой жилийн тахилга байлаа.   
12 жилийн тахилга нь маш чухал үйл бөгөөд үйлээ гүйцээх нь үрсийн үүрэг байлаа. Бурхан халдун хайрханд Морь жилийн тахилга болсон бөгөөд бусад жилүүдийн тахилга мөн энэ жилд ихэнх нь хийгдэх талаар дараа тухтай хүүрнэх болно. Буурлууд маань 12 сарын 21 ний Шинэ эринг угтах их үйлийн дараагаас л одоо л их үйл  эхэлж байна давааны цаана даваа байдгийг сана гээд миний улаач үйл ихтэй хэмээн айлдаж байсан нь учиртай байж дээ. 
Тэр оройдоо тахилгын талаар Дээдэс хуралдай зарлав. Тэнд би гэдэг хүн догодуулав хэхэ. Учир нь далайн эрэгт усанд хуурдаж байгаад банга хүртэв. Тэглээ гээд сэтгэл гутарсангүй барцад арилж байгаа юм байлгүй гээд л өнгөрөөв өө. 
Тахилгын зохион байгуулах аравтад орсон тул эртлэн босч цуглацгаав. Тахилга хийх газраа сонгохоор бөөнөөрөө идээ будаагаа аваад очив. Хоёр газар сонгосон боловч эхний газар дээр санал нэгдэж идээгээ засав. засах үедээ золтой л шумуулны хоол болох шахав ккк. Монгол ухаан ы ачаар арай гайгүй өнгөрөв. Адууны хомоол уугиулж шумуулнуудыг хөөвч энд тэндээс хазах нь аймаар. 
Морин цагт бөөлөөн эхлэв. Эхлээд толгой дээдэс залраад удалгүй лусын буурлууд үйлээ хийж эхлэв. Буурлууд маань уйлан хайлан уяраан бүжин үйлээ зогсолтгүй хийсээр сүүлд нь нэг Буурал маань Эрвээхэйн хатан ээж бууж уйлан уяран  үйлээ хийгээд эх нутаг  минь гэж  санаа алдан байваа. Тэнд буурлууд маань нутаглан байсныг тэгэхэд мэдэв. 




 


Friday, June 14, 2013

Хүний хүн


Хүний хүн чи
Хүний юман дээр бүү хүүдэгнэ
Хүсэл тачаал байвч
Хүч чинь хүрэхгүй
Өвөг Дээдсээс заяасан
Өлгий сайхан нутгийг минь
Өөрийн юм шиг эзэгнэх
Өөдгүй чамайг Тэнгэр харж буй
Алс холоос ирчихээд
Анд мэт загнах чи
Алсдаа юу болохыг
Аюулхай зүрх чинь мэдэхгүй
Хөх Монгол сэрж байна
Хүний заяа эргэж байна
Хүйн холбоо сэргэж байна
Хүчит Дэлхий өндийж байна
Махан бие аваад
Маш хурдан явахгүй бол
Мөнх Тэнгэр хилэгнэж
Монгол улс сэргэж байна

 April 14, 2012 at 9:28pm

Хайснаа олов

Хайж байснаа олох шиг 
Халуун жаргал хаана байна 
Халуун зурхний гүнд 
Хатгаад байсан 
Огшоогоод байсан 
Хатан Удганы минь тухай 
Халуу дүүгсэн номыг 
Харсан даруйдаа  би 
Хамгаас их сонирхсон би
Билэг танхай Удганы минь
Бичсэн бухэн гайхалтай  
Бидний үед ирсэн
Үлгэр бүр ч сонирхолтой
Эзэн Богдын маань зарлиг
Эгнэгт гараад ирсэнг
Эргэлзэн тээнэглэлзэлгүйгээр
Эрхэмлэн хулээн авсан би. 
Залуу минь чи сонс 
Зарлиг юугий нь сөгдөн сонс 
Эзэн Богд минь бидний төлөө
Энэхэн замбуулинд заларсан 
Хайрлах үрсийнхээ төлөө 
Хамаг дэлхийн төлөө 
Хатуу бухнийг  дарахаар
Хайртай удгандаа буусан байна. 
Эх дэлхийгээ аврахаар
Эгэлгүй үрдээ ирсэн байна. 
Эргэлзэж тээрэглэлзэлгүй 
Итгэж хулээн авсугай.
Аюутугай. Биширтугэй.Дагатугай.
 April 14, 2012 at 10:44pm

Хүүе та минь

Хүүе та минь
Хүчээр бүхнийг дийлнэ гэв үү
Хатан Дээдсийн судраар та
Хамгийг дийлж чадна даа
Алив бүхнийг багтаасан
Амьтай тэр судар
Арга билгийн учгийг
Аатайхан гаргаж өгсөн юм шүү
Улс орноо удирдах
Ухааныг нээж өгсөн юм шүү
Учиргүй зүйл үгүйг
Уудалж бидэндээ өгүүлсэн юм шүү
За тэгээд та минь
Заавал уншиж үзээд
Залуу балчир оюундаа
Зүйрлэшгүй үнэнг ухаар даа 


April 14, 2012 at 11:07pm


Хилэн

Хүчит төрийн минь сулд өршөө
Хүмүүн биднийг заяа өршөө
Одоогийн энэ төр шиг  
Олиггуй төр хаа байна
Дэлхий эхийг минь сэндийлсэн
Дэргэдэх ардыг нь зайлуулсан
Дэндүү их шуналтай
Дэвэн дэлхийн хүмүүсийг
Ариун сайхан улсын минь
Амар амгаланг эвдүүлэн
Айл саахалтын хүмүүсийн
Аюулхай зүрхийг түгшүүлэн
Алхуулж оруулсан бурууг
Аргагуй л та нуустай тооцоно бид
Хөрст энэ Дэлхийн хуйг таслах
Хэрцгий энэ үйлдэл чинь
Удам угсааг чинь таслах
Учиртай болгож дээ хөөрхийс
Учиргүй юмс гэж үгүйг
Увайгуй та нар ойлгохгуй бол
Эрлэг эцгийн үүдээр
Эргэлт буцалтгүй орохдоо
Эрхэм хүмүүн заяа чинь
Эгнэгт орхиснийг мэдэх болно.
Энэ биеээс чинь гадна
Эрхэмлэж явдаг хумуус чинь
Элдэв янзийн хэцүүг туулан
Элдвээр чамайг хараах болно.
Зөвхөн өнөөдөр болж л байвал
Зүдүү та нар хамаа юун гэх
Зэвүүн бодол өвөртлөх та нарын
Зурвахан хугацаа дуусч байна
Ард олныг та нар
Юу гэж бодоов
Үргэлж та нарт
Өршөөлт Төрийнхөө
Өндөр сэнтийг өгөөд байна гэж бодно уу
Хааны алба халаатай гэж
Харин та нар сонссон уу
Эзний алба ээлжтэй гэж
Эргүү та нар сонссон уу?
Энхрий үрс минь
Эх намайгаа
Элдвээр зовоож байна гэж
Дэлхий ээж минь уйлж байгааг
Даанч та нууд сонсохгуй байхын
Энэ үйлдэлээ ухаарч
Эх нутгаа аврахгүй бол
Гэрлийн өргөөний дайчид
Гэгээ цацруулан айсуй.
2012 оны 4 дүгээр сар 16 12.13

Засъюу

Сорхагтани бэхи хатны
Суу алдар дэлгэрэх болтугай
Судар юугаар нь бид
Сайхан төрийг цогцлоосуу.
Эрхэм дээд хатны
Энгүй энэ судар
Эгэл үрс биднийг
Эрчилж хурцлахыг болгоомуу.
Эгэл бидний уед
Энэхуу судар ирсэнд
Эрдэмт Нүрзэд агсан
Эгэлгүй гавьяатай билээ
Туухээ зөвөөр бичих
Түмэн нууц түүнд бий
Тувшин амгалан төрийн
Түших багана бас буй
Амьтай тэр сударт
Алтан дээд унэн бий
Алаг дэлхийг бухэлд нь
Аргагуй багтаасан учиг бий
Ай үсэг бүр нь
Аргагуй л олон утгатай
Алс хэтийн зөн нь
Алтнаас үнэтэй биш гэж үү
Дээдийн дээд судраа
Дэмий бидэнд илгээгээгүй юм
Дэлхий дахинаа засаглах
Дийлдэшгүй хүчийг өгсөн юм.

 2012 оны 4 дүгээр сар 15 23.20

Өгүүлсү

Хатны сударт өгуулсэн
Хамаг муу бухнийг 
Харин ч нэг багтаажээ энэ төр
Хайран бидний заяа минь
Айхтар энэ төрийн 
Аргыг яаж олох вэ?
Аюулт муу үйлдлүүдийг нь
Арчиж яаж хаях вэ?
Сувдаг энэ төрийн
Шуналыг яаж зогсоох вэ?
Суу билэг ухааныг
Суулгаж яаж өгөх вэ?
Эрдэм мэдлэгийн эрхэмээр
Эд баялгийн хязгаараар
Эрх ямбаны багаар
Эрхэм дээд Гэр ИЭ-гээр
Ард олон нь гэгээрч
Айл мэт болсон
Тумэн олон нь гэгээрч
Төр мэт болсон
Төмөр мэт тушмэдээр
Тушиг мэт хатдаар
Тэнхээт ИХ Засагаар
Төвшитгөж төрийг барисуу

April 16, 2012 at 4:16pm

Удгандаа зориулав.

Хатан дээд удган минь 
Хаахна явна даа энэ ховоогийн
Хайрлах урс бидэндээ
Халуун мэндээ илгээнэ уу?
Өндөр дээд удган минь
Өнгөт энэ орчлонгийн
Өмнө нь явна уу хойно нь явна уу
Өгүүлж бидэндээ илгээнэ уу
Таныгаа санасан урс нь
Тавих мэдээг хулээн
Тамир юугаан сэлбэн
Тогтож ядан байна шүү
Эрхэм хатны илгээсэн
Эдтэй шидтэй судрийг
Эргүүлж тойруулан уншиж
Элдвээр судлан сууна
Залуу насны аагаар
Завсаргүй ихийг бутээх
Заяа тавилан бидэнд бий
Зарлиг тунхаг мэт хулээж байна
Ард тумнийг сэнхрүүлэх
Адтай энэ хэргийг
Алхам алхамаар хийж
Аливаа саадыг давж сууна
Гэгээрэл рүү тумнийг хөтлөх
Гэгээн зорилго бидэнд буй
Гэрэлт нартай учруулах
Гагцхүү тавилан бас буй
2012.04.15 15.12

Учиг

Тоонот гэрийн багана болсон
Тулгат төрийн түшиг нь болсон
Ухаант үрсийн оюун бодол
Уужим далайн түрлэг мэтээ
Эрчим юугаар чимэх биений
Эрдэм юугаар чимэх тэргүүний
Хатан юугаар чимэх зоригийн
Хайр юугаар чимэх зүрхний
Ур дүйгээр урлах ухааны
Уялга юугаар босгох улсын
тангараг юугаар холбогдох андын
Тавилан юугаар сүлжилдэх учралын
Өргөө юунд цуглах үрсийн
Өвгөд юугаар холбох учигны
Тэхнээ юугаар аргадах үйлийн
Зангилаа болсон үрсүүд мину
Тэнхээжин байж бодон байж 
Мэдрэн байж мэлмийдэн байж
Нийлэн байж нэгдэн байж
Зүтгэн байж зорин байж
Агуу бүхнээ бүтээ
Алсын хэтээ гарга
Өвгөдөөсөө учигыг асуу
Өөрөөсөө бүхнийг хай
 2013,06,14   12,47

Алтан судрын аялгуу

Алтан судрийн аялгуу
Алсаас цуурайтах эрчим буюу
Анд олон нөхдийг
Холбон байх дуулал буюу
Үүлэн чөлөөний нарыг
Үзээд өнгөрөх үү
Тогтоогоод авах уу
Үрсүүдийн ухаан мэдэж
Өтгөсийн зүтгэл мэдэж
Энэрэхүйн заяа түшсэн
Энэхэн чөлөөний наран
Алдар суугаа мандуулж
Ахуйт Төрөө сэргээх
Аятай боломж хэсэгхэнийг
Агуулж байгаа бус уу
Өгүүлж байгаа бус уу
Нэгдэн нийлэхүйн агуу хүчийг
Нийтээрээ бүгд мэднэм бус уу
Нэүрит засгийн үнэн утгыг
Нотлох ухаант үрс буюу
Эрдмээр оюунаа тэлж
Эрчмээр бие чим
Эргэх жамыг ухаар
Эгэлхэн үнэнийг тогтоо
Өвгөдийн ухааныг түш
Өөрийн биеийг ух
Суу билэгийг ол
Судар юугаа тайл
Арга билэгийг тэнцүүл
Ард түмнээ өргө
Энэрэн хайрлаж сур
Эх Дэлхийгээ хайрла
Элэг зүрхэндээ мэдэр
Алтан гурвалыг түгээ
Айдас бүхнээ дар
Аймшиггүй зоригийг ол
Алтан төрөө мандуул
2013,06,13    12,50

Түгээ

Мэдсэнээ андуудтайгаа хувуулцахгүй бол 
Миний үрсүүд яанам бэ
Ухаан юугаа
Ололт юугаа
Эрдэм юугаа
Хэрэгтэй хүмүүнд нь 
Хэрэгтэй газарт нь
Хэрэглээд үз хэлээд үз
Зорьсон үйлээсээ буцах
Зориггүй үрсүүд үгүй биз
Золбоот хүчит өвгөдийн
Дүүлэн нисэх шонхорууд шүү
Эрэмгий дайчин өвгөдийн
Эрчит суман бүргэдүүд шүү
Их Засгийг түгээх
Ухаант өвгөдийн үрсүүд шүү
Олуулаа нийлсэн цагтаа
Огтоос халшрахгүй баатрууд шүү
Элгээрээ нийлсэн цагтаа
Энх тунхийн бэлгэдэл шүү
 2013,06,13   12,36




Дэм

Хийх үйлээ олбол яасан юм бэ?
Хэлэлцэх үрсээ хайвал яасан юм бэ?
Андийн дэмээр бүтнэм бусуу
Ах дүүстэйгээ хэлэлцнэм бус уу
Алтан гурвалжингийн хүрээ юу
Алаг үрсийг зангиднам буюу
Эрдэм оюуныг оройдоо зал
Эзэн юугий нь сэрээж өг
Тайлах нууцыг нь шившиж өг
Туулах замыг нь зааж өг
Бултаараа хэлэлцэж
Буурлуудаа түш дээ
 2013.06.11   13.47












Хичээ

Өрөвч зөөлөн сэтгэлтэй гэж
Өвгөдөө та нар бодно уу
Өр хатуу байдгыг
Үзүүлж чадах өтгөс шүү
Алдхан биеийг зовоон 
Айлчилж ирсэн өтгөс чинь 
Алдааг эхлээд уучлавч
Арчаагүй доройг үзэхгүй шүү
Хийх үйлийг нь дэмнэхгүй
Хэлсэн бүгдийг нь ухахгүй
Оюун бодлоо тэлэхгүй
Олиггүй бүхнийг үйлдвэл
Дээд  Тэнгэртээ залархад нь
Дэндүү хатууг танихад нь
Мэдэхгүй мэт өнгөрч
Мэдэх л буурлууд шүү 

2013.06.11  11.44


Үүрэг

Түшиг болсон үрс минь 
Түмнээ ухааруулах заяатай
Түмэн ардын заяаг түшиж
Төгс бүхнийг заах шидтэй
Алагхан үрсийн ухаан
Андыг түших заяатай
Алд биеийг бодолгүй
Ардаа дагуулах учигтай
Сайхан бүхнийг эхлүүлэх
Самбаат үрсийн ухаан юу
Санаа бодлыг дагуулах
Сэтгэлийн олзтой үрсүүд шүү
Тулгат төрийг бадраах
Түмэн ардыг дагуулах
Суу алдараа мандуул
Сургааль юугаа түгээ





Шамдсу

Алдхан биений энэ зовлон 
Айдаа их биш шүү дээ
Алтан нарны цацраг үгүйд
Алагхан үрс яанам бэ
Энэхэн биений эгэл зовлон
Их биш шүү дээ үрс минь
Эх Дэлхийн шаналангийн дэргэд
Өчүүхэн шүү дээ үрс минь
Харалган бодолт үрсүүд нь
Хаанаас ургаснаа мартаж дээ
Хатуу бүхнийг хийж
Хатуу бүхнийг үйлдэнэ үү
Эх Дэлхий хөрвөөвөл
Эгэлхэн үрсүүд яанам бэ
Эрчим юугаа хураавал
Энхрий үрсүүд хаачнам бэ
Тэнгэр эцгийн зарлигийг 
Үрсүүд сонордсон байлтай
Тэнхээ юугаа шавхан
Үйл юундаа шамдсугай
2013,06,11  11,29



Зам

Учир бүхний ухааныг олж, увидас бүхний шидийг олж, хэн хүний сэтгэлийг татаж, хүсэл юугаа танин мэдэж, ухаарал юуг зүрхнээсээ хайж, учрал юуг сэтгэлээсээ эрж, тэнүүн заяаг тотгоноосоо мэдэрч, тэнхээт үрсийг хажуунаасаа хайж, мэдлэг бүрийн дуслыг хурааж, мичид бүрийн эрчмийг мэдэрч, эрсэн хайсан олсон бүхнээ энэ биендээ шингээхтүн, алд биендээ хураахтун, авьяас билэгээ олохтун, андуу замаа засахтун.






Эрэл

Том ч бус
Жижиг ч бус
Олуулаа ч бус
Цөөхүүлээ ч бус
Хэрхэн хиймээр байна
Хийх аргаа мэднэ үү
Эхнээс нь ч бус 
Сүүлээс нь бус
Тайлал юу нь торойгоод байна
Үрсүүдийн сэтгэлийг шалгаад байна
Мэддэг нь мэдсүгэй
Мэддэгээ хайсугай

Дэмч

           Түмэн олондоо төгөлдөр ухаанаа түгээж, мэдсэнээ энэ биендээ шингээн мэдэхгүйгээ бултаараа хариуцан олноос онцгойрон огторгуйд дүүлэн хүслээ мэдэн хөх амин чанараа тунгаан нэүрит үнэнийг нийтийн хүртээл болгон туулах замаа тунгаан түүнээс урагшихыг нь харан санаагаа зөв, бодлоо төв болгон  тэнгэртээ мэндлэн ертөнцдөө бойжихын учрыг ухаарч өвгөдөө шүтэн алсыг товчлон ойрыг өртөөлж хүмүүн заяаг хүслийн зүйд нийцүүлж олзыг мэдрүүлж олныг уухайлж түүхээ мэдэж түмэндээ түгээж араасаа дагуулж авьяасыг ухааруулж амийг тэтгэн алдааг уучилж үгсийг урсган учгыг атгуулан судраа тайлан зөнгөө мэдрэн зүүдээ манан хэнийг ч ялгалгүй хэтийг тавилгүй сургааль юугаа айлдах дэмч буюу бид

Андууддаа

       Эх дэлхийнхээ эрчим юуг мэдэрсэн, эгэлгүй даруу эрдэмт мөргүн, санаа сайт, уужим сэтгэлт, өрөвч зөөлөн, өстөнд хатуу, хатууг зөөллөсөн, хайрыг мэдрүүлсэн, ардаа тэтгэсэн, улсаа өмөөрсөн босоо голч, үүрдийн анд, жамыг ухаарсан жаягыг дагасан, гэгээн боловсон Хаан заяат, Хатан ухаант, айл бүлийн алтан багана, ард түмнийхээ түшиг, аюулаас зайлуулагч, гэгээн зөнч, наран ээжийгээ шүтсэн, саран ээжийгээ түшсэн өдөр шөнийг тэнцүүлсэн,өвгөдийн ухааныг өвлөсөн,өр биендээ мэдэрсэн оюуны ундаргат охь манлай өргөөний олон анд мину зэ

Хажира

Хажир үнэний онолыг 
Хаанаас эрэхээ  мэднэ үү
Хатан ухааны цаана  
Хааж орхисон шүү дээ
Гурамсан сүлжээний учиг 
Хаа хүрэхийг мэдэх үү
Гурваар тоолох үгсийн
Зангилаа юунд бий дээ
Алтан бүсний олом
Аль хүрэхийг мэднэ үү
Ахан дүүсийн сэтгэлд
Алдуурхааргүй сүлжигдсэн шүү
2013.06.11    12.28








Хатан минь

Хатандаа зориулав. /Дээдсийн маань айлтгал/
Хөөрхий миний Хатан минь 
Хүний нутагт зовно уу
Хүслийн зүйгээ танивч
Хүч юугаа барав уу
Айдаа сайхан хатан минь
Агуу суу ухаантан минь
Миний бүхнийг шингээсэн
Мөнхийн үрсээ сургаж дээ
Хатуу бүхнийг туулавч
Хатуу бүхнийг үзэвч
Халширч чи минь суусангүй
Хатан ухаанаар тэтгэж дээ
Хаан ухаанаар хөгжүүлж дээ
Эргэх Дэлхийн жамаас гаживч
Энэ бие минь золиослогдовч
Эрхэт төрийн төлөө гэдгийг 
Эрхбиш нэгийг ухсан буй за
Хатан чамайгаа орхиж
Хаа хүрэхээ мэдсэн бол
Захиж хэлсэн үгнийхээ
Жаахан хэсгийг ухааруулна би
Үг бүрийг минь ухаж
Үнэн зөвөөр таниарай
Үйлээр таарсан хорвоод
Үнэн сэтгэлийг минь мэдээрэй

2013,06,11





Миний түүх


Миний түүх
2011 оны 11 сарын нэг орой интернэтээр ямар нэгэн з
үйл хайж суутал гэнэт шинэ ном юу байна гэж бодоод гого.мн руу ортол Тэнгэр Монгол газар гэсэн ном анхаарлыг маань татав. Уншиж үзээд гайхсан хүн блогын хаягаар  ортол Тэнгэр Удганы тухай Эзэн Богд хөрстөд залраад айлдсан айлдварууд тухай уншаад гайхан биширч энэ л миний хайж хүсэн хүлээсэн зүйл маань мөн гэж мэдэрч билээ..
Би гэдэг х
үн бусдын адил амьдарч явахдаа зөвхөн энэ махан биеийг сайн сайхан явуулах гэж хүнээс доор орохгүй амьдрах гэж л зүтгэж явсан сан. Зүүд нойроороо, зүрхнийхээ гүнд ч нэг л зүйл хайгаад эрээд явсан би гэдэг хүн энэ орчлон хорвоод чухам юуны төлөө, юуг хийж бүтээх гэж ирсэн тухайгаа эргэцүүлэн бодож үзсэн нь үгүй.  Ямар нэгэн зүйлийг хайсаар дөрвөлжин хараар аялан бөө мөргөл, сүнсний ертөнц, танин мэдэхүйн гоц гойд үзэгдэлүүд дотроос хайн   байсан ч яг юу вэ гэдгээ ч мэдэхгүй явлаа.
Бага байхад б
үх зүйлс өөрсдөө л бүтээд л сайхан л байдаг байлаа. Ажил дээр гараад ч сайхан эхэлж дандаа л ийм байх юм шиг бодож явсан миний амьдралд  хэцүү бэрхүүд тохиох болсон.   Юунаас болоод яагаад ийм байдалд хүрсэн эсэхийг мэдэхээр бөө, лам гээд мэддэг чаддаг хүмүүс рүү явдаг боллоо. Тэд ч олигтой зүйл хэлсэнгүй. Компани удирдаад гэрээрээ орох завгүй гүйж явсан би гэдэг хүн гэртээ сууж айлын эзэгтэй болсон ч хэцүү  бэрхийг туулна. Туулах ёстой тавилан биз гээд л удахгүй бүх л зүйл сайхан болно гэж мөрөөднө. Гэвч арвин их хөрөнгө мөнгөтэй болж гийгүүлсэнгүй. Хань минь зүтгээд л зүтгээд л байв ч идэх уухаас илүү гарахгүй л байдаг байлаа. Бүүр нэг цаанаасаа хаалттай байдаг байлаа. Ажил нь бүтээд сайхан явж байтал гэнэт бүтэхээ байчихна.
 Учирг
үй зүйл гэж үгүй гэж буурлууд айлддаг сан. Энэ нь ч бас учиртай байдаг байж. Хэцүү бэрхийг үзүүлж  туулуулж  нөгөө шалгуур гээчийг аваад байдаг байсан юм болов уу.  Амьдралын хатуу бэрхийг үзүүлж туулуулж хэрхэн даван туулах нь вэ гээд л харж явдаг байсан юм болов уу. Мэдэхгүй юм даа.
Х
үн орчлонд мэндлэхдээ даалгавартай ирдэг гэдгийг нэг удаа хаанаас ч билээ уншаад   би гэдэг хүн чухам юу хийх ёстойг битүүхэндээ өөрөөсөө асуух болов. Өөрийгөө би яагаад ч юм нэг л үйл хийх ёстой гэх далдын зөн совин татах шиг.
Миний хувьд шашин ш
үтлэгийг бол шүтээд бишрээд байхгүй.  Будда Христийн алиныг ч   шүтэж биширсэнгүй. Яахав бусдын л адил хааяа ном сонин уншуулдаг л байлаа. Эцгийгээ өөд болоход их л гүйж байлаа гандан хийдээр. Ид сайхан хийж бүтээх насандаа ач зээгээ ч харж амжаагүй аав минь хүнд өвчнөөр шаналан байхад ээжтэйгээ би бусадтай л адил гандан хийдээр гүйж ном сонин уншуулавч нэмэр үгүй. Тэнгэрт халихад нь тэр зовлонг туулаад л гарсан. Эрхэм дээд эцгээ  алдах шиг гашуун зовлон хаана байна. Энэ далимд арван сар тээж ангир уургаараа тэжээн алагхан Дэлхийд төрүүлсэн ачит ээж Тунгалаг тандаа баярлахын дээдээр баярлаж,  хайрлахын дээдээр хайрлана үр нь. Ээж минь эхэндээ үр намайгаа ойлгохгүй дэмжихгүй байсан ч яагаад ч юм гэнэт ойлгон буурлуудын үйлийг эхэл дээ гээд өөрөө мөнгөгүй ч гэсэн чадах ядахаараа олж өгөхөд би гэдэг хүн бөөн баяр болж билээ. Тэгээд хуяг, эдлэл хэрэглэлээ бэлтгэж эхэлсэн сэн. Би гэдэг хүн бусдаас зээлж өр тавьж босохгүй юмсан гэж хэрэндээ мэрийж байхад буурлуудын үйл цаанаасаа л бүтэж байх нь гайхмаар. Ах дүүс нар маань чадах чадахаараа боломж боломжоороо хэд гурваар нь нийлүүлсээр буурлуудаа буулгаж билээ. Тусласан ах дүүс, төрөл садангууд, сайн санаатай хүмүүсдээ их баярлалаа.
Тэнгэр удганы блогийг уншаад Гэрлийн
өргөө гэж бүлгэм байдаг гэж мэдээд  сэтгэл минь өөрийн эрхгүй тэмүүлж ухаан бодол минь тэнд уяатай өнждөг болов .Очин юмсан, туслах юмсан янз бүрийн ажилд нь оролцох юмсан гэж их л бодож байвч үрс минь балчирдаад  гэрээс гарч чадахгүй хэдэн сар болов.  Тэр хоорондоо өргөөний сайхан балчируудтайгаа дөрвөлжин харын ард зүс царайгаа харалгүй ч анд нөхөд ах дүүс мэт танилцан дотносов.  Гарын 5 хуруу ч хүрэхгүй  найзтай  би гэдэг хүн зөндөө олон сайхан нөхөдтөй болчихвоо. Өргөөний маань залуус янз бүрийн насны, зүс царайг нь хараагүй ч эрдэм мэдлэгтэй гэгч нь аргагүй оюунлаг гэгээлэг хүмүүс байлаа. 
Гэрлийн
өргөөнд 12 сарын сүүлээр 250 дахь гишүүн болж  элсэн орохдоо л ард олноо гэгээрүүлэх , эх Дэлхийгээ аврах  үйлд сэтгэл зүрхээрээ хүчин зүтгэхээр шийдэж билээ. Тэнгэр удганыхаа блогийг уншиж түүний амьдралын талаархи үзэл бодол,  хэрхэн улаач болсон, Эзэн Богд маань хэрхэн энэ замбад заларч үрс биднийгээ ухааруулах гэж зүтгэж байгаа, дэндүү гашуун үнэнийг ухан ойлгохдоо   Ард олноо гэгээрүүлж , дэлхий ээжээ аврах юмсан  гэж бодож явсан болохоос өөрөө улаач болчихно гэж зүүдэлсэнгүй явж билээ. Өргөөндөө очихийг хүсэн мөрөөдсөн би анх очиход Ави Үжи гэдэг сайхан эмэгтэй  элэгсэг дотно хүлээн авсан нь  одоо ч санаанд тодхон үлджээ. Өргөөний бид нэг нэгнээ олсон нь учиртай ажээ. Тэнгэрээс зурсан зурлага байсныг одоо л ухаарах юм.
Өргөөндөө гишүүнээр элсэхээс жилийн өмнө нэгэн найзтайгаа энэ болохгүй бүтэхгүй байгаа амьдралынхаа талаар асууж мэдхээр нэгэн зайран дээр очтол тэр зайран манай нөхрыг сахиустай, авахгүй бол хүүд минь муу, нэг жилийн дотор ав гэж хэлэхэд надад бас л сэтгэлийн  шаналал нэмэгдэж билээ.Нөхөр маань өөрөө бөө дээр очиж байснаас өөрөө болохгүй гэж би мэдэж байсан ч цухуйлгаж үзлээ тоож  авч үзсэнгүй. Тэр талаар Тэнгэр удгандаа захиа бичиж та минь надад туслаач гэхэд Тэнгэрхүүгийн утсыг өгч энэ хүнээр дамжуулж Сэлхэнцэг удгантай холбоо барь гэж хариу ирлээ. Тэгээд Тэнгэр хүүгийн утас руу захиа явуулж асуулгатал зөвхөн нөхрийн овог нэр хэрэгтэй гэв. Овог нэрийг нь хэлээд хүлээн байтал сахиусгүй гэж хариу аваад ашгүй нэг санаа зовоосон асуултандаа хариу аваад сэтгэл амрав.
Удганыхаа блогыг уншаад ихийг ойлгож, ихийг ухаарсан би  дахиад л Тэнгэр удгандаа
өөрийн өвөг Дээдсээ мэдэх хүсэлтэй явах болсоноо,  мөн Тэнгэрт хальсан аавыгаа үрс биднийгээ дээд Тэнгэрээс харж суугаа байх гэж бодож явдаг болсон тухай захиа явуултал  энэ чинь их зөв зүйтэй байна гээд Сэлхэнцэг удгантай дахин холбогдоорой гэв. Өргөөн дээр зорин очиж Сэлхэнцэг удгантай уулзсан би жоготой инээдээр үдүүлэн гарав. Хүссэн хариугаа авч чадаагүй юм шиг санагдаж байсан нь цаг нь болоогүй болхоор хэлээгүй нарийн учир цаана нь байсан байж.
Тэнгэр Монгол Газар дуудлага
үгээ хэлж Наран ээжийгээ амьтайг мэдэрч ойр дотны ах дүүс, анд найзууд, таних танихгүй хүмүүст  ойлгуулах талаар ярьж тараах таниулах материалыг боломжоороо тараан байв . Тэгэвч шимтэн шохоорхох нь ховор байв. Анх Бат-Отгон эрдэмтэний цуврал лекцийг сонсоод энэ хүн үнэнийг ярьж байна гэж шимтэн үзэж байсан нь бидний  уншиж судлаж буй Алтан судрын талаар  байсан юм. Тэр үед л би хэзээ нэгэн цагт энэ бүхнийг бусдад түгээх  юм шиг санагдаж байсан ч өөрийгөө голж чамлаж байсан нь аргагүй ч байж. Номыг нь авч унших боломж гарахгүй байсан нь эх номыг нь уншиж судлах ёстой байж. 
Гэнэт нэгэн
өдөр Тэнгэрхүү таныг  ЗА-д бүртгэлээ гэхэд  бөөн баяр болсон би өргөөнийхөө үйлд чадлынхаа хэрээр  идэвхийлэн оролцох болов. Дээдэстэйгээ, өргөөний олонтойгоо явж Бурхан Халдун хайрханаа тахив. Мөн   Дархан хотын салбар зөвлөлийнхөний урилгаар очин Тэнгэрийн хос модоо тахихад оролцов. 
Гэрлийн
өргөөндөө элсэн орохдоо агаад ч юм Аянгат удгантайгаа уулзах юмсан, Эзэн Богдтойгоо ч бас уулзах юмсан гэж мөрөөдөж хэзээ нэгэн өдөр уулзана даа гэж бодохоос цаашгүй байлаа.
2012 оны 04 сарын 07нд З
үрх хайрханаа тахина гэхэд өмнө нь болох Алтан судрын тайлалд очих гэсэн боловч хотын байруун захаас явсаар очтол аль хэдийн эхэлсэн байсан тул орж чадсангүй гадаа нь тарахыг хүлээн зогсов. Тараад гарч ирсэн Өргөөний залуустайгаа хүлээн зогсох унаандаа суун зорьсон газрын зүгтээ хөдлөв. Явах замд  зүс царайгаа мэдэхгүй ч дөрвөлжин хараар аль хэдийн танил болсон  Сар эгчтэйгээ, Нуураа  нуур найзтайгаа хүүрнэлдэнхэн явж билээ. Очоод Хайрхандаа өргөлөө өргөн бүгд Тэнгэр Монгол Газар дуудлагаа нэгэн зэрэг хэлж нүдээ анин сууж байтал гэнэт инээх сонсогдов. Гайхсан бид хартал нэг л дотно Хуяг,  хэц барьсан  удган зогсон байв. Өргөөний зөвлөх удган ирж тахина гэж байсныг санасан би  зөвлөх удган юм болов уу гээд хартал гэнэт сэтгэл хөдлөөд догдлоод явчихав. Ээ Тэнгэр минь гэж Тэнгэр Удган маань байна гэж зөн совин минь хэлэн байв. Ингэж л Тэнгэр Удгантайгаа, Эзэн  Богдтойгоо анх уулзан, мөрөөдөл минь зэрэг зэрэг биелэн  бөөн баяр хөөр болж билээ. Эзэн Богдийгоо хүрээлэн  суусан балчир бидний зүрх догдлон хүйтнийг ч үл ажран дөхөн, амар мэндийг нь эрэх үрстэй энгийн хүүрнэхийг нь сонсон суусан  цаг мөч саяхан мэт тодхон байна.  Хайрханы тахилгын дараа өргөөний балчирууд бид Тэнгэр Удгантайгаа уулзахгүйгээр явчиж чадсангүй. Өргөөндөө ирж эгэлхэн дотнохон Удгантайгаа халуун дотно яриа өрнүүлж билээ.Тэр үед их орой болсон байгаад балчирхан үрсдээ яарсан би даан ч дуустал нь байж чадсангүй нь харамсалтай. Эзэн Богд маань гайхалтай энгийн мөртлөө агуу хүн билээ. Та минь үрс биднийгээ, эх дэлхийгээ гээд ирсэнд Тэнгэр эцэгтээ талархан мөргөе. Уулзах ёстой, учрах ёстой бол уулздаг учирдаг аж.
Тэнгэрийн тамгатай
үрс гэдэг чинь өөр л байдаг гэж  бодож өмнө нь олон бөө дээр очин байсан ч нэг нь ч чи бөө болно гэж хэлж байгаагүй  болхоор тэр талаар боддог ч үгүй байлаа.  Тэнгэр Удгантайгаа Эзэн  Богдтойгоо 05 сарын 05 нд уулзсан тэр нэгэн уулзалтан дээр өөрийгөө улаач болох ёстой гэдгээ өндөр Дээдсээс сонсоод гайхан догдолсон би Өргөөний зөвлөх Сэлхэнцэг удганаасаа асуутал таны хугацаа арай болоогүй байсан юмаа  гэв.  Буурлуудаа хүлээн авах хугацаа нь болоогүй бол тэр үед нь учир нь олдох  биз гээд бусдаас нуун  өргөөнөөс зохион байгуулж байгаа Тэнгэрийн үйлүүдэд чадлынхаа хирээр оролцон, Өндөр Дээдүүдтэй золгон үнэтэй сургаалийг нь сонсон хайр энэрэлийг нь мэдрэн байх нь миний хувьд эрээд олдошгүй эрдэнэ билээ.
Нэг удаа
өргөөний дөнгөж Буурлуудаа хүлээн авсан Яруу Тод эгч маань Буурал Дээдсээ буулгах  гэтэл түшээгүй болчихоод байна түшээ хийж өгөөч гэхэд нь зөвшөөрсөн би түшээг нь хийж өгөх болсон юм. Энгийн хөгжилтэй  дотнохон эгчийнхээ Өндөр Дээдүүдийг түшин байсандаа би азтай  хийгээд хувьтай хүн билээ.  Энэ хүний ачаар би тодорхой ойлголттой  болж, үйлээ саадгүй түргэн хийж бөө хүний зовлон жаргалын талаар цухасхан ч гэсэн бодитойгоор  мэдэж авч билээ. Балчир биднийгээ өөрийн үрс, дүү нар шиг хайрлан байдаг Яруу Тод эгч маань энэ тухайгаа түүхэндээ бичих биз ээ.
Хугацаа маань болоог
үй гээд гүйж явтал Өндөр Дээд буурлууд маань  үр минь үйлээ хийх болсон байна гэж дуулаад зүрх сэтгэл минь нэгэнт сонгосон, мөн Буурал Дээдэс үрд минь туслах ёстой хүн хэмээн хэлэн байсан  Сэлхэнцэг Удганаараа өвгөд буурлуудынхаа хэрэглэл юугаа гаргуулан замчлуулан боссон билээ. Өндөр Дээд буурлуудтай минь золгуулсан Их Удгандаа талархаад ч баршгүй.
Өндөр Дээд буурлуудаа хүлээн авах хугацаа нэгэнт болжээ. Бид тавуулаа явах болсон ч нэг маань амжихааргүй боллоо гээд хойшлов. Үлдсэн дөрвөн үрс бид аав ээж, ах дүүсээ дагуулан босох газраа ирэв. Ирэнгүүт үйл маань эхэлж Тэнгэр эцэгт мэдүүлэн эхний өдрөө Гадас улаач болон Мандах Наран улаач андууд маань Өндөр дээдүүдээ хүлээн авч бөөн баяр хөөр болон байлаа.  Маргааш нь Хан Хавцал улаач бидэн хоёр Өндөр Дээдүүдээ хүлээн авч аав ээж ,ах дүү нараа баярлуулан байв. Багшийн маань Өндөр дээд буурлууд буун улаач үрс бидний нэгэн газар нэгэн гарагт хамт босон анд бололцохын учрыг тайлан өгөв.  Үрс бидний Өндөр Дээдүүд энэ үед ч тэр өнгөрсөн тэртээх үед ч тэр анд нөхөд ахан дүүс байж их Үйлийн төлөө зүтгэх тавилантай байж. Гайхалтай гэхээс өөр юу хэлэх билээ.
Буурлуудаа буулгаад хэдхэн хонож байсан би Говь руу Их газрын чулуу болон
Өөш манхан руу Дээдэстэйгээ өргөөний улаач үрстэйгээ явлаа. Тэнд үнэхээр сайхан дурсамжууд,  адал явдалууд үлджээ. Тэнд Буурлууд маань ярьж эхлэн, Хатан эжий нар минь морилон байж билээ. Буурлууд маань бууснаасаа хойш дуугарахгүй, санаа алдан байсан тэд эрч хүчээр дүүрэх шиг анд нөхөдтэйгөө уулзалдан инээлдэн байсан нь ямар сайхан байв даа. Энэ сайхан үйлд явахад минь өөрөө хоёр нялх үртэй ч хүүхдүүдийг маань харан үлдсэн түшээг минь хийж байгаа орчлонд хосоороо явах заяатай ихэр төрсөн дүү Ихбаяр минь өөдөсхөн балчир үрсийг минь харан үлдэж билээ. Дүү бид хоёрын зүрх сэтгэл нэг байдаг билээ. 
АЛДАА ОНОО Б
ҮХНИЙГ МИНЬ МӨНХ ХӨХ ТЭНГЭР, ЭЗЭН  БОГД, ДЭЭДЭС МИНЬ ӨРШӨӨН СОЁОРХ. Замбын балчир бид Өөш манханд болсон муу сүнснүүдтэй хийсэн тулаанд хамт байсан ч, хамтдаа тулалдаж чадаагүйдээ харамсаад барахгүй нь.
Өргөөний Анхны Их хуралдай маань  2012 оны 09 дүгээр сар 22 нд болж балчир үрс бид хийсэн бүтээсэн бүхнээ, хийх бүтээхээ тайлагнан байсан нь бахархалтай бөгөөд дурсамжаар дүүрэн байлаа. Дараа нь 13-р зуун хэмээх жуулчны баазад очин Эзэн Богдтойгоо хамт Нар, Галын тахилгаа хийж билээ. Тэнд очсон үрс их л өндөр сэтгэгдэлтэй ирсэнийг өөрийн чихээрээ сонсон байхад  их л таатай  санагдасныг хэлэх юун.