"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Friday, June 14, 2013

Миний түүх


Миний түүх
2011 оны 11 сарын нэг орой интернэтээр ямар нэгэн з
үйл хайж суутал гэнэт шинэ ном юу байна гэж бодоод гого.мн руу ортол Тэнгэр Монгол газар гэсэн ном анхаарлыг маань татав. Уншиж үзээд гайхсан хүн блогын хаягаар  ортол Тэнгэр Удганы тухай Эзэн Богд хөрстөд залраад айлдсан айлдварууд тухай уншаад гайхан биширч энэ л миний хайж хүсэн хүлээсэн зүйл маань мөн гэж мэдэрч билээ..
Би гэдэг х
үн бусдын адил амьдарч явахдаа зөвхөн энэ махан биеийг сайн сайхан явуулах гэж хүнээс доор орохгүй амьдрах гэж л зүтгэж явсан сан. Зүүд нойроороо, зүрхнийхээ гүнд ч нэг л зүйл хайгаад эрээд явсан би гэдэг хүн энэ орчлон хорвоод чухам юуны төлөө, юуг хийж бүтээх гэж ирсэн тухайгаа эргэцүүлэн бодож үзсэн нь үгүй.  Ямар нэгэн зүйлийг хайсаар дөрвөлжин хараар аялан бөө мөргөл, сүнсний ертөнц, танин мэдэхүйн гоц гойд үзэгдэлүүд дотроос хайн   байсан ч яг юу вэ гэдгээ ч мэдэхгүй явлаа.
Бага байхад б
үх зүйлс өөрсдөө л бүтээд л сайхан л байдаг байлаа. Ажил дээр гараад ч сайхан эхэлж дандаа л ийм байх юм шиг бодож явсан миний амьдралд  хэцүү бэрхүүд тохиох болсон.   Юунаас болоод яагаад ийм байдалд хүрсэн эсэхийг мэдэхээр бөө, лам гээд мэддэг чаддаг хүмүүс рүү явдаг боллоо. Тэд ч олигтой зүйл хэлсэнгүй. Компани удирдаад гэрээрээ орох завгүй гүйж явсан би гэдэг хүн гэртээ сууж айлын эзэгтэй болсон ч хэцүү  бэрхийг туулна. Туулах ёстой тавилан биз гээд л удахгүй бүх л зүйл сайхан болно гэж мөрөөднө. Гэвч арвин их хөрөнгө мөнгөтэй болж гийгүүлсэнгүй. Хань минь зүтгээд л зүтгээд л байв ч идэх уухаас илүү гарахгүй л байдаг байлаа. Бүүр нэг цаанаасаа хаалттай байдаг байлаа. Ажил нь бүтээд сайхан явж байтал гэнэт бүтэхээ байчихна.
 Учирг
үй зүйл гэж үгүй гэж буурлууд айлддаг сан. Энэ нь ч бас учиртай байдаг байж. Хэцүү бэрхийг үзүүлж  туулуулж  нөгөө шалгуур гээчийг аваад байдаг байсан юм болов уу.  Амьдралын хатуу бэрхийг үзүүлж туулуулж хэрхэн даван туулах нь вэ гээд л харж явдаг байсан юм болов уу. Мэдэхгүй юм даа.
Х
үн орчлонд мэндлэхдээ даалгавартай ирдэг гэдгийг нэг удаа хаанаас ч билээ уншаад   би гэдэг хүн чухам юу хийх ёстойг битүүхэндээ өөрөөсөө асуух болов. Өөрийгөө би яагаад ч юм нэг л үйл хийх ёстой гэх далдын зөн совин татах шиг.
Миний хувьд шашин ш
үтлэгийг бол шүтээд бишрээд байхгүй.  Будда Христийн алиныг ч   шүтэж биширсэнгүй. Яахав бусдын л адил хааяа ном сонин уншуулдаг л байлаа. Эцгийгээ өөд болоход их л гүйж байлаа гандан хийдээр. Ид сайхан хийж бүтээх насандаа ач зээгээ ч харж амжаагүй аав минь хүнд өвчнөөр шаналан байхад ээжтэйгээ би бусадтай л адил гандан хийдээр гүйж ном сонин уншуулавч нэмэр үгүй. Тэнгэрт халихад нь тэр зовлонг туулаад л гарсан. Эрхэм дээд эцгээ  алдах шиг гашуун зовлон хаана байна. Энэ далимд арван сар тээж ангир уургаараа тэжээн алагхан Дэлхийд төрүүлсэн ачит ээж Тунгалаг тандаа баярлахын дээдээр баярлаж,  хайрлахын дээдээр хайрлана үр нь. Ээж минь эхэндээ үр намайгаа ойлгохгүй дэмжихгүй байсан ч яагаад ч юм гэнэт ойлгон буурлуудын үйлийг эхэл дээ гээд өөрөө мөнгөгүй ч гэсэн чадах ядахаараа олж өгөхөд би гэдэг хүн бөөн баяр болж билээ. Тэгээд хуяг, эдлэл хэрэглэлээ бэлтгэж эхэлсэн сэн. Би гэдэг хүн бусдаас зээлж өр тавьж босохгүй юмсан гэж хэрэндээ мэрийж байхад буурлуудын үйл цаанаасаа л бүтэж байх нь гайхмаар. Ах дүүс нар маань чадах чадахаараа боломж боломжоороо хэд гурваар нь нийлүүлсээр буурлуудаа буулгаж билээ. Тусласан ах дүүс, төрөл садангууд, сайн санаатай хүмүүсдээ их баярлалаа.
Тэнгэр удганы блогийг уншаад Гэрлийн
өргөө гэж бүлгэм байдаг гэж мэдээд  сэтгэл минь өөрийн эрхгүй тэмүүлж ухаан бодол минь тэнд уяатай өнждөг болов .Очин юмсан, туслах юмсан янз бүрийн ажилд нь оролцох юмсан гэж их л бодож байвч үрс минь балчирдаад  гэрээс гарч чадахгүй хэдэн сар болов.  Тэр хоорондоо өргөөний сайхан балчируудтайгаа дөрвөлжин харын ард зүс царайгаа харалгүй ч анд нөхөд ах дүүс мэт танилцан дотносов.  Гарын 5 хуруу ч хүрэхгүй  найзтай  би гэдэг хүн зөндөө олон сайхан нөхөдтөй болчихвоо. Өргөөний маань залуус янз бүрийн насны, зүс царайг нь хараагүй ч эрдэм мэдлэгтэй гэгч нь аргагүй оюунлаг гэгээлэг хүмүүс байлаа. 
Гэрлийн
өргөөнд 12 сарын сүүлээр 250 дахь гишүүн болж  элсэн орохдоо л ард олноо гэгээрүүлэх , эх Дэлхийгээ аврах  үйлд сэтгэл зүрхээрээ хүчин зүтгэхээр шийдэж билээ. Тэнгэр удганыхаа блогийг уншиж түүний амьдралын талаархи үзэл бодол,  хэрхэн улаач болсон, Эзэн Богд маань хэрхэн энэ замбад заларч үрс биднийгээ ухааруулах гэж зүтгэж байгаа, дэндүү гашуун үнэнийг ухан ойлгохдоо   Ард олноо гэгээрүүлж , дэлхий ээжээ аврах юмсан  гэж бодож явсан болохоос өөрөө улаач болчихно гэж зүүдэлсэнгүй явж билээ. Өргөөндөө очихийг хүсэн мөрөөдсөн би анх очиход Ави Үжи гэдэг сайхан эмэгтэй  элэгсэг дотно хүлээн авсан нь  одоо ч санаанд тодхон үлджээ. Өргөөний бид нэг нэгнээ олсон нь учиртай ажээ. Тэнгэрээс зурсан зурлага байсныг одоо л ухаарах юм.
Өргөөндөө гишүүнээр элсэхээс жилийн өмнө нэгэн найзтайгаа энэ болохгүй бүтэхгүй байгаа амьдралынхаа талаар асууж мэдхээр нэгэн зайран дээр очтол тэр зайран манай нөхрыг сахиустай, авахгүй бол хүүд минь муу, нэг жилийн дотор ав гэж хэлэхэд надад бас л сэтгэлийн  шаналал нэмэгдэж билээ.Нөхөр маань өөрөө бөө дээр очиж байснаас өөрөө болохгүй гэж би мэдэж байсан ч цухуйлгаж үзлээ тоож  авч үзсэнгүй. Тэр талаар Тэнгэр удгандаа захиа бичиж та минь надад туслаач гэхэд Тэнгэрхүүгийн утсыг өгч энэ хүнээр дамжуулж Сэлхэнцэг удгантай холбоо барь гэж хариу ирлээ. Тэгээд Тэнгэр хүүгийн утас руу захиа явуулж асуулгатал зөвхөн нөхрийн овог нэр хэрэгтэй гэв. Овог нэрийг нь хэлээд хүлээн байтал сахиусгүй гэж хариу аваад ашгүй нэг санаа зовоосон асуултандаа хариу аваад сэтгэл амрав.
Удганыхаа блогыг уншаад ихийг ойлгож, ихийг ухаарсан би  дахиад л Тэнгэр удгандаа
өөрийн өвөг Дээдсээ мэдэх хүсэлтэй явах болсоноо,  мөн Тэнгэрт хальсан аавыгаа үрс биднийгээ дээд Тэнгэрээс харж суугаа байх гэж бодож явдаг болсон тухай захиа явуултал  энэ чинь их зөв зүйтэй байна гээд Сэлхэнцэг удгантай дахин холбогдоорой гэв. Өргөөн дээр зорин очиж Сэлхэнцэг удгантай уулзсан би жоготой инээдээр үдүүлэн гарав. Хүссэн хариугаа авч чадаагүй юм шиг санагдаж байсан нь цаг нь болоогүй болхоор хэлээгүй нарийн учир цаана нь байсан байж.
Тэнгэр Монгол Газар дуудлага
үгээ хэлж Наран ээжийгээ амьтайг мэдэрч ойр дотны ах дүүс, анд найзууд, таних танихгүй хүмүүст  ойлгуулах талаар ярьж тараах таниулах материалыг боломжоороо тараан байв . Тэгэвч шимтэн шохоорхох нь ховор байв. Анх Бат-Отгон эрдэмтэний цуврал лекцийг сонсоод энэ хүн үнэнийг ярьж байна гэж шимтэн үзэж байсан нь бидний  уншиж судлаж буй Алтан судрын талаар  байсан юм. Тэр үед л би хэзээ нэгэн цагт энэ бүхнийг бусдад түгээх  юм шиг санагдаж байсан ч өөрийгөө голж чамлаж байсан нь аргагүй ч байж. Номыг нь авч унших боломж гарахгүй байсан нь эх номыг нь уншиж судлах ёстой байж. 
Гэнэт нэгэн
өдөр Тэнгэрхүү таныг  ЗА-д бүртгэлээ гэхэд  бөөн баяр болсон би өргөөнийхөө үйлд чадлынхаа хэрээр  идэвхийлэн оролцох болов. Дээдэстэйгээ, өргөөний олонтойгоо явж Бурхан Халдун хайрханаа тахив. Мөн   Дархан хотын салбар зөвлөлийнхөний урилгаар очин Тэнгэрийн хос модоо тахихад оролцов. 
Гэрлийн
өргөөндөө элсэн орохдоо агаад ч юм Аянгат удгантайгаа уулзах юмсан, Эзэн Богдтойгоо ч бас уулзах юмсан гэж мөрөөдөж хэзээ нэгэн өдөр уулзана даа гэж бодохоос цаашгүй байлаа.
2012 оны 04 сарын 07нд З
үрх хайрханаа тахина гэхэд өмнө нь болох Алтан судрын тайлалд очих гэсэн боловч хотын байруун захаас явсаар очтол аль хэдийн эхэлсэн байсан тул орж чадсангүй гадаа нь тарахыг хүлээн зогсов. Тараад гарч ирсэн Өргөөний залуустайгаа хүлээн зогсох унаандаа суун зорьсон газрын зүгтээ хөдлөв. Явах замд  зүс царайгаа мэдэхгүй ч дөрвөлжин хараар аль хэдийн танил болсон  Сар эгчтэйгээ, Нуураа  нуур найзтайгаа хүүрнэлдэнхэн явж билээ. Очоод Хайрхандаа өргөлөө өргөн бүгд Тэнгэр Монгол Газар дуудлагаа нэгэн зэрэг хэлж нүдээ анин сууж байтал гэнэт инээх сонсогдов. Гайхсан бид хартал нэг л дотно Хуяг,  хэц барьсан  удган зогсон байв. Өргөөний зөвлөх удган ирж тахина гэж байсныг санасан би  зөвлөх удган юм болов уу гээд хартал гэнэт сэтгэл хөдлөөд догдлоод явчихав. Ээ Тэнгэр минь гэж Тэнгэр Удган маань байна гэж зөн совин минь хэлэн байв. Ингэж л Тэнгэр Удгантайгаа, Эзэн  Богдтойгоо анх уулзан, мөрөөдөл минь зэрэг зэрэг биелэн  бөөн баяр хөөр болж билээ. Эзэн Богдийгоо хүрээлэн  суусан балчир бидний зүрх догдлон хүйтнийг ч үл ажран дөхөн, амар мэндийг нь эрэх үрстэй энгийн хүүрнэхийг нь сонсон суусан  цаг мөч саяхан мэт тодхон байна.  Хайрханы тахилгын дараа өргөөний балчирууд бид Тэнгэр Удгантайгаа уулзахгүйгээр явчиж чадсангүй. Өргөөндөө ирж эгэлхэн дотнохон Удгантайгаа халуун дотно яриа өрнүүлж билээ.Тэр үед их орой болсон байгаад балчирхан үрсдээ яарсан би даан ч дуустал нь байж чадсангүй нь харамсалтай. Эзэн Богд маань гайхалтай энгийн мөртлөө агуу хүн билээ. Та минь үрс биднийгээ, эх дэлхийгээ гээд ирсэнд Тэнгэр эцэгтээ талархан мөргөе. Уулзах ёстой, учрах ёстой бол уулздаг учирдаг аж.
Тэнгэрийн тамгатай
үрс гэдэг чинь өөр л байдаг гэж  бодож өмнө нь олон бөө дээр очин байсан ч нэг нь ч чи бөө болно гэж хэлж байгаагүй  болхоор тэр талаар боддог ч үгүй байлаа.  Тэнгэр Удгантайгаа Эзэн  Богдтойгоо 05 сарын 05 нд уулзсан тэр нэгэн уулзалтан дээр өөрийгөө улаач болох ёстой гэдгээ өндөр Дээдсээс сонсоод гайхан догдолсон би Өргөөний зөвлөх Сэлхэнцэг удганаасаа асуутал таны хугацаа арай болоогүй байсан юмаа  гэв.  Буурлуудаа хүлээн авах хугацаа нь болоогүй бол тэр үед нь учир нь олдох  биз гээд бусдаас нуун  өргөөнөөс зохион байгуулж байгаа Тэнгэрийн үйлүүдэд чадлынхаа хирээр оролцон, Өндөр Дээдүүдтэй золгон үнэтэй сургаалийг нь сонсон хайр энэрэлийг нь мэдрэн байх нь миний хувьд эрээд олдошгүй эрдэнэ билээ.
Нэг удаа
өргөөний дөнгөж Буурлуудаа хүлээн авсан Яруу Тод эгч маань Буурал Дээдсээ буулгах  гэтэл түшээгүй болчихоод байна түшээ хийж өгөөч гэхэд нь зөвшөөрсөн би түшээг нь хийж өгөх болсон юм. Энгийн хөгжилтэй  дотнохон эгчийнхээ Өндөр Дээдүүдийг түшин байсандаа би азтай  хийгээд хувьтай хүн билээ.  Энэ хүний ачаар би тодорхой ойлголттой  болж, үйлээ саадгүй түргэн хийж бөө хүний зовлон жаргалын талаар цухасхан ч гэсэн бодитойгоор  мэдэж авч билээ. Балчир биднийгээ өөрийн үрс, дүү нар шиг хайрлан байдаг Яруу Тод эгч маань энэ тухайгаа түүхэндээ бичих биз ээ.
Хугацаа маань болоог
үй гээд гүйж явтал Өндөр Дээд буурлууд маань  үр минь үйлээ хийх болсон байна гэж дуулаад зүрх сэтгэл минь нэгэнт сонгосон, мөн Буурал Дээдэс үрд минь туслах ёстой хүн хэмээн хэлэн байсан  Сэлхэнцэг Удганаараа өвгөд буурлуудынхаа хэрэглэл юугаа гаргуулан замчлуулан боссон билээ. Өндөр Дээд буурлуудтай минь золгуулсан Их Удгандаа талархаад ч баршгүй.
Өндөр Дээд буурлуудаа хүлээн авах хугацаа нэгэнт болжээ. Бид тавуулаа явах болсон ч нэг маань амжихааргүй боллоо гээд хойшлов. Үлдсэн дөрвөн үрс бид аав ээж, ах дүүсээ дагуулан босох газраа ирэв. Ирэнгүүт үйл маань эхэлж Тэнгэр эцэгт мэдүүлэн эхний өдрөө Гадас улаач болон Мандах Наран улаач андууд маань Өндөр дээдүүдээ хүлээн авч бөөн баяр хөөр болон байлаа.  Маргааш нь Хан Хавцал улаач бидэн хоёр Өндөр Дээдүүдээ хүлээн авч аав ээж ,ах дүү нараа баярлуулан байв. Багшийн маань Өндөр дээд буурлууд буун улаач үрс бидний нэгэн газар нэгэн гарагт хамт босон анд бололцохын учрыг тайлан өгөв.  Үрс бидний Өндөр Дээдүүд энэ үед ч тэр өнгөрсөн тэртээх үед ч тэр анд нөхөд ахан дүүс байж их Үйлийн төлөө зүтгэх тавилантай байж. Гайхалтай гэхээс өөр юу хэлэх билээ.
Буурлуудаа буулгаад хэдхэн хонож байсан би Говь руу Их газрын чулуу болон
Өөш манхан руу Дээдэстэйгээ өргөөний улаач үрстэйгээ явлаа. Тэнд үнэхээр сайхан дурсамжууд,  адал явдалууд үлджээ. Тэнд Буурлууд маань ярьж эхлэн, Хатан эжий нар минь морилон байж билээ. Буурлууд маань бууснаасаа хойш дуугарахгүй, санаа алдан байсан тэд эрч хүчээр дүүрэх шиг анд нөхөдтэйгөө уулзалдан инээлдэн байсан нь ямар сайхан байв даа. Энэ сайхан үйлд явахад минь өөрөө хоёр нялх үртэй ч хүүхдүүдийг маань харан үлдсэн түшээг минь хийж байгаа орчлонд хосоороо явах заяатай ихэр төрсөн дүү Ихбаяр минь өөдөсхөн балчир үрсийг минь харан үлдэж билээ. Дүү бид хоёрын зүрх сэтгэл нэг байдаг билээ. 
АЛДАА ОНОО Б
ҮХНИЙГ МИНЬ МӨНХ ХӨХ ТЭНГЭР, ЭЗЭН  БОГД, ДЭЭДЭС МИНЬ ӨРШӨӨН СОЁОРХ. Замбын балчир бид Өөш манханд болсон муу сүнснүүдтэй хийсэн тулаанд хамт байсан ч, хамтдаа тулалдаж чадаагүйдээ харамсаад барахгүй нь.
Өргөөний Анхны Их хуралдай маань  2012 оны 09 дүгээр сар 22 нд болж балчир үрс бид хийсэн бүтээсэн бүхнээ, хийх бүтээхээ тайлагнан байсан нь бахархалтай бөгөөд дурсамжаар дүүрэн байлаа. Дараа нь 13-р зуун хэмээх жуулчны баазад очин Эзэн Богдтойгоо хамт Нар, Галын тахилгаа хийж билээ. Тэнд очсон үрс их л өндөр сэтгэгдэлтэй ирсэнийг өөрийн чихээрээ сонсон байхад  их л таатай  санагдасныг хэлэх юун.

 

No comments:

Post a Comment