"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Friday, August 18, 2017

Эрэгцүүлэл-25 2017.08.14

За тэгэхээр Маргаан үүсгэгч бид хэн билээ дээ? Бид эр эм хүйсээр ялгагдавч хүн хэмээн нэгэн нэр дор, нэгэн гэр бүлд, нэгэн дэлхийдээ харьяалагддаг шүү дээ. Яагаад бид заавал гэр бүл болж амьдрах хэрэгтэй болдог юм бол? Хүний биенд хүртэл эр эм эс гэж байдаг талаар Домчийн сударт бас л бичээтэй байх юм. Өөр өөрийн үүрэгтэй энэ эсүүд хамтдаа нэгэн бие дотор байх нь юуных юм бол? 
Хатдын судар-5д: Эр эм хүмүүн өөр өөрийн мөн чанартай. Эр мөн чанар эм байж байж чаддаггүй заяатай. Эм мөн чанар эр байж чаддаггүй заяатай. Энэ үгс байдаг л нэг энгийн мэт боловч гүн утга агуулаад ч байх шиг. Яагаад юм бол? Эр заяа гэдэг нь юу юм? Эм заяа гэдэг нь юу юм? Нэгэндээ сайрхаад байхгүй, нэгнийгээ дордуулаад байхгүй Тусгайлсан зүйл байх нь ээ дээ заяа гэдэг маань. Өөр өөрийн үүрэг хариуцлагатай, өөр өөрийн онцлог байх гээд байна аа даа. Сударт: Заяаснаа эдэлдэг гэх үгс бий. За тэгвэл эм заяаг бид хэрхэн яаж харах вэ? Зөнгөөрөө яваад л хүнтэй сууж, хүүхэд төрүүлээд л болох уу? Гэтэл гэрт орж эм болж, гадаа гарч эр болж гэх үг байдаг. Энэ маань эр эм заяа мөн үү? 
Сударт: Эмд эрийн эрх эдлүүлэвч, Эрийн оронд цэрэгт мордохгүй, хүүхэд эцэгтэй эрх чацуураад “Айл”ын хэрэг шийдэхгүй. Гэх үгс бий. Энэ юу хэлчихэв? 
МТТТ-269д: Гутдугаарт, цусан хэлхээг холбож буй эх буюу эмэгтэйн талаас нь түүний үүрэг, түүний баяжуулах мөн чанар, чадавхижуулах хүчинг тодлон оруулсан нь ургийн хэлхээн мөн чанар гагц эцэг узуур дээр бус эхийн үүдэл эсний хамаарлаар хүчжин оршихыг тодолсон гэжээ. Ийнхүү эр эм хүний харилцан хамаарлыг харуулснаараа МНТ монголчууд бидний түүхийн тодломж, хэцүүгийн гарц болох гарцаагүй тодолдог юм биш үү? 
Тэгэхээр Эр эм заяа гэж бид яривч энэ л утга бидний хэлдэг эр эм болох энэ хос заяа маань эргэх нэгэн холбоондоо үр хэмээх гурван заяа болохдоо чиглэл нь гурав руу тэмүүлж байгааг харж болохоор ч байх шиг. МТТТ-д 3-ын тоог анхдагч биежилт гэжээ. Яагаад анхдагч биежилт гэж байгаа юм бол? Анхдагч гэдэг нь юу юм бол? Яагаад үр гэдэг маань анхдагч биежилт болж байгаа юм бол? Анх гэдэг утганд анхаармаарч юм шиг. Тэгэхээр анхны бүхэнд их утга учир байнаа даа? Энэ нь эргээд нэг гэх тоон дээрээ очих юм бол МТТТ-д нэгийн тоог амьд гэх, эхлэл гэх тоо гэжээ. Тэгэхээр гурав дээр эргээд амь гэдэг маань гарч ирчихэв үү дээ? Тэгэхээр үрс маань бидэнд амьд гэх зүйлийг тодолж байгаа юм биш үү? Тэгвэл үрсээ үл тоогсод юу болж таарав? Бидэнд амьд байгааг маань, амьдарч байгааг маань үрс маань л илэрхийлдэг юм биш үү? Ингэхээр амь гэдэг маань нэгдэл дээр, бас эхлэл дээр гарч ирээд байна уу даа. Гэтэл онгод тэнгэрүүд үрсийнхээ төлөө, тэднийхээ амьдрах дэлхийн төлөө, хойчийн ирээдүйн төлөө бууж ирлээ гээд байгаа. Энэ л эргэх холбоо эцэг эх үр гээд л тасралтгүй байх тэр л учиг дээр үргэлжлээд байна уу гэж харахаар юм байна даа. Үхтэл үр харам гэх зүйр үг бий. Эхийн санаа үрд үрийн санаа ууланд гэх үг бас бий. Бас нөгөө талаас нь харахад Бидний эр эм заяа гэдэг маань бие биендээ хос буюу хоёр гэдэг дээр гарч ирэвч нэг нь салахад л өнчрөл гэдэг нь гарч ирээд нэг рүү ороход юм хоёр талтай болчихов уу? За тэгэхээр та биднээс их юм шалтгаалаад ч байх шиг. Яах вэ хө.
Харин сударт насан тэгш диваажин гэх сонин содон үг байдаг. Энэ л Насан тэгш гэдэг нь ямар утгатай болчихов? Эр эм, хүүхэд хөгшин гэх тэр л бүхнийг ялгалгүй хамрах юу байдаг юм бол? Энэ тэгш гэдэг маань юун дээр гарч ирэх юм бол? Гэтэл эрх гэдэгт бас сонин үгс байдаг нь эцгийн эрхт, эхийн эрхт гээд тодломж гаргасан байдаг нь ямар учиртай болчихов бас? Аль нэг нь давамгайлчихаар юу болох юм бол? Бас л маргаан болно гэсэн үг үү? Маргаан үгүй хэрхэн амьдрах вэ бид? Сударт: Чи үгүйд би юу ч биш гэх үг байдаг. Үүн дээр л бид алддаг юм болов уу? Тэгэхээр энэ судар номнууд юуг хэлнэ вэ? 
Сударт: Хамгийн КААН эрдэнэ байвч хорловоос харвагдах хад мэт хууль гэсэн үгс бий. Тэгэхээр хаан ч байсан өөрчилж үл болох хууль байдаг байх нь ээ. Тэгэхээр тэр хуульд хэн бүхэн хамрагдваас тэр нь тэгш байж, тэр нь диваажин байж болох уу? Диваажин тэгэхээр юу болж таарав? Үүнийг чинь тэнгэрт байдаг гэж шашин номлоод байдаг. Тэгсэн чинь газарт байдаг байх нь уу? 
Хэд хоног нутгаараа явж ирэхэд нэг зүйл сэтгэлийг маань ихээр гонсойлгосон зүйл юу гэвэл амарч аялж яваа хүмүүс маань хогоо энд тэндгүй овоолж хаясан байхтай нэлээн хэдэн удаа таарсан юм. Энэ сайхан байгал, уул усаа хогоор дүүргэж байхаар өөрсдөө ууталж савлаад аваад мордсон бол ингэтлээ бохирдохгүй л байх байсан даа гэж өөрийн эрхгүй бодогдож билээ гэж над шиг хэлдэг нь олон л байх. Харин түүгээд авдаг нь хэд юм бол доо гэж өөрийн эрхгүй бодлоо. Мэлмийтэнгүүд нь бүгд хардаг юм байж тэгээд яах вэ Эзэн хааны үг дахиад л өөрийн эрхгүй бодогдсон шүү...

No comments:

Post a Comment