"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, October 16, 2017

Эрэгцүүлэл-34 2017.10.16

Өмнө минь тулгарах асуудлуудын хамгийн их анхаарууштай нь хүүхдийн хүмүүжил болоод байх юм. Харин энэ маань их л энгийн санагдах ч хэрхэн яаж хүмүүжүүлэхээ бид мэддэг мэт ч, мэддэггүй ч мэт болчихсон байх юм. Гэтэл өдөр бүр өмнө минь тулгарч буй нь  жижиг мэт боловч толгой ажиллуулан байх нь юуных юм бол хэмээн ийнхүү судар номноос эрэлээ хийн буй минь энэ л дээ.  Хүн хэлэхээс наашгүй, цааш чичихээс цаашгүй гэх үг бий. Яг яавал үрсээ бид өөрсдийн хүссэнээр хүмүүжүүлэх юм бол? Ингэхэд бид яг ямар үр хүсч байна вэ?
Хатдын сударт-87д: Үр гэдэг нь КауЭр хүчин буюу дамшилт ээлт хүчний гол ухагдахуун болох өөрийгөө өв болгон үлдээх цус, ясан язгуурын улбаа үр хэмээгч нэрийн утга. КауЭр хүчнийхээ төлөө, үр удмаа үргэлжлүүлэхийн төлөө амьдарч байна хэмээвэл түүнийг илүү хөгтэй байлгаж түүнийг илүү чадамжит байлгахын тулд өөрийгөө танин мэдэх шаардлага байнам гэсэн байх юм. Ийнхүү асуулт маань эргээд өөр дээрээ ирэх нь юуны учиг байна. Өөрийгөө хэрхэн танин мэдэх вэ? Би хэн юм бол? Миний мөн чанар юу юм бол? Үүнийг мэдээд яах юм бол? Мэдээгүйдээ эцэг эхчүүд бид яах юм бол? Асуудал тулгарах бүрт бодол болон хариу хайх нь зөв үү? Зөв бол юу нь зөв юм? Буруу бол юу нь буруу гэж? Хариугаа харин хаанаас хэрхэн яаж хайх вэ гэдэг нь ч  бас л анхаарууштай мэт санагддаг л даа. Миний хувьд яагаад энэ л судруудаас хайх болов гэх асуулт бас л тавигдсан л даа. Ер нь яагаад Гэрлийн өргөөнөөс гаргасан судруудыг уншаад судлаад байгааг маань өмнөх бичвэрүүддээ бичсэнээр уншвал илүү тодорхой болоод ч байх шиг. Мөн Сударт зааж сургана гэвээс бул чулууг уйлуулахтай адил гэх үг байх нь сонин. Тэгэхээр бид хэрхэн өөрсдийгөө таньж, энэхүү хүмүүжлийн арга барилаа хэрхэн яаж олж авах вэ? Эх эцэгчүүд бид үр хүүхдүүдийнхээ өмнө үүрэх хариуцлага бол яалтчгүй үлгэр дууриал болох хэрэгцээ гараад байх юм. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэх ардын зүйр үг бий.
Гэтэл өнөөгийн бид хүн шиг болгох, хүнээс дутаахгүй өсгөх гэж ярьдаг шүү дээ. Гэвч Алтан сударт: Хамаг мангдайн зовлонгийн чанга нь ХҮН гэсэн байх юм. Мөн зовлонгийн чангыг жаргалд бодох гэх үгс бас бий. Тэгэхээр бид чинь буруу жишиг аваад байгаа болж таарав уу? Энэ нь юу болчихов? Хүн гэдэг нь тэгэхээр юу юм бол? харин Алтан сударт нар сар сүүн, амь амьтан мангдай хэмээн оршихуйг тодолж бичсэн байдаг л даа. Энд хүн гэх үг байхгүй байгаа нь сонин. Тэгэхээр мангдай гэдэгт их утга учир байх нь ээ. Ийм үгийг өмнө нь сонсож байгаагүй болохоор их сонин санагдах нь учир нь юу бол гэж асуух нь зүйтэй мэт.
МТТТ-107д: Эцэг эхээс сайн биеийг өгч болно Харин сайн биеийг Сайн мөрөөр тодолвол алдаршмуй гэх үгс байх юм. Энэ л сайн биеийг сайн мөрөөр тодлохыг тэмүүллээ, мөрөө болгогсод нь мангдай байж болох уу? Харин МонГэрүйИЭсий номонд  Мангдайг хэлэхдээ: МануКҮтөөтэн нар нь ертөнцийн гэрлийн дээд нэгдлийг мөрлөн дэлхийчлэн  аж төрж мандан бадрагсад гэсэн үг бий. Тэгэхээр энэ мангдай маань зүгээр ч нэг үг биш бололтой. Тэгэхээр МонТобуман бодис нь бас юу болчихов. Ийнхүү утга агуулга нь нэлээд гүнзгий байх гээд байх чинь. Харин хэрхэн бид үр хүүхдүүддээ сайн биеийг өгөх вэ? Сайн бие гэдэг маань ямар бие юм бол? Монголчууд яс сайт, цус шингэн гэж ярьдаг.
Хатдын судар-86д: Үрийнхээ төлөө амьдардаг гагц онол нь бөө онол болно. Иймд хорвоо дэлхийн хамаг үнэтэй эд бол КауЭр хүчний бүрэн ханалтат үр гэдэг зүйл юм. Зэ тэгэхээр үр гэдэг үг нь ихээхэн утга учир агуулж байх нь. Үгэн дээр ажиллахаас өөр гарцгүй санагдаад байх чинь. Яахаараа энэ ханалтат үр нь хорвоо дэлхийн хамагтай үнэтэй байдаг байх нь вэ? Бидний үрс тэгвэл ямар нь юм бол? Үнэтэй үрс мөн үү? Мөн бол яах юм бол? Биш бол яах юм бол? Хэрхэн таньж мэдэх юм бол доо. Яагаад заавал энэ бөө гэдэг зүйлтэй холбогдоод явчихав?

МТТТ-72д: Их Бэхт Дээдэс бэрдээ ”За үр чи манай отогт ирлээ. Манай отгийн охид бол бөө чадамжаа шалгуулан байж эрд морддог юм даа. Үгүй бол чамайг хээр хаяж, хөсөр орхино. Эрдээ гологдсон заяагүй эм хэмээн нэрийднэ ” гээд Хоо Маралыг сүрдүүлсэн гэж бичсэн байх юм. Гэтэл БөөЭрТай эцэг ч мөн олондоо нэртэй зайран байж, ийм хоёр хүн ханилан суусан нь үрс бидний алтан узуур эс төрсөн гэж МТТТ-д бичсэн байна. Эндээс харахад  уг гарвалтайгаа холбогдон улаач болох нь бас үнэтэй  байх нь л дээ.  Гэтэл өнөөгийнхөн ингэж үнэ цэнээр хардаг болов уу? Ойлгохгүй нэгэндээ ад шоо үзэх нь энүүхэнд байх гээд л байдаг л даа. Харин ийнхүү уг гарвалтайгаа холбогдох учир юу байдаг юм бол гээд хайхаар Хатдын сударт бичихдээ Эртний сүнснүүдийн оюуны бяд их. Гэвч түүнийг хуваагаад шинэ чадамжууд, шинэ сүнснүүд бий болно. Туршлага гэдэг зүйл нь баймгүй учгаас өнгөрсний алдааг давтах нь их байдаг. Тиймээс хөгжлийг саатуулагч нь болж байна гэжээ. Туршлага гэх зүйл нь байхгүй учраас эртний чадамж өндөр сүнснүүд гарцаагүй л улаачаар дамжуулан бууж байх тэр л нэгэн сонин зүй тогтол байх нь л дээ. Тэгж байж өнгөрсний алдааг давтуулалгүй, өөрсдийн чадамжаар хөглөсөн, өөрсдөөсөө илүү байлгах гэж тэмүүлэх тэр  үрийг бий болгох нь л дээ. МТТТ-д Их Бэхт Дээдэс Чингис үрийг төрүүлэхийн төлөө анхнаас нь зөв хөтлөх хэрэгтэй талаар бичсэн байх юм.Үүнийг зүйр үгээр бол эх булингартай бол адаг нь булингартай гэдгээр эх, эхлэл гэх тэр л учгийг булингар үгүй, тунгалаг, зөвөөр бариад авах гэх л сонин нэг зүйл байх гээд байна шүү дээ. Одоо тэгэхээр бид хэрхэх вэ?  Заяагаар төрсөн үрдээ тэр л цэвэр ариун нандин бүхнийг хэрхэн ойлгуулж ухааруулах юм бол доо? Ингэхэд КауЭр гэдэг маань яг юуг хэлээд байгаа юм бол доо...

No comments:

Post a Comment