Эжий ааваан баярлуулж Элэг зүрхийг зөөллөн Энх оршихуйг ухуулан Эргэн ирсэн үр минь Эгч ах нь тосон Эвийлж хайрлан мишээхэд нь Эрвэгэр жаахан харцаараа Инээд цалгиасан үр минь Тэнгэрт өргөсөн андгай минь Тэвэрт багтах хүсэл минь Тэртээх цагийн аясыг Тээж ирсэн үр минь Тэргэл саранг алсраан Тэнүүн заяаг ухуулан Тавилан юуг сануулан Таарч оносон алаг минь Най тухтай учруулж Надад бодлыг ургуулж Насыг зөөллөсөн үр минь Наашлах цагийн түүчээ минь Эжий нь үрдээ дуугаа дуулъя Эцэг нь үрдээ өчилөө өчье Эгч нь дүүгээ эрхлүүлж үнсье Ах нь дүүгээ аргадан асаръя Хүмүүн заяаг өндөрт өргөн Хүслээн гүйцээн дэвэн нисээрэй Хүүний аайг нартад мэдрүүлж Хүрэх алсаа товчлон дүүлээрэй
No comments:
Post a Comment