Өдөр бүрийн гялбах наран
Өөлж хэлэх учиггүй төөнөвч
Өнгөт орчлонд ирэх тавиланд
Өөдөс зүрхэнд гэрэлтэх сувдан
Торойх бяцхан сүүдэрт ургасан
Торгон зүрхний голт цэцэг
Тооловч цөөдөвч хүрэх алсаас
Төрсөн нутгийн уянга эгшиг
Эргэх Дэлхий жамаараа эргэвч
Эрчлэх зангилааны утас тайлагдавч
Ээлж ирэх заяа тавиланд
Энэ биеийн эрчийг нэмнэм.
Зөөлөн үгсээр зүрхийг дэмнэвч
Зөв бурууг сэтгэлээс хайвч
Энэ биеийг хорих эрчим
Эгэлгүй зүрхийг догдлоон байх юм
Алтан наран ээдгээрээ ээнэ
Алиман саран дэмнэдгээрээ дэмнэнэ
Алд биеийн утга бүхэн
Аргагүй намайг догдлоох юм
Хайраар зүрхийг сүлэх үед
Халуун дулаан мэдрэмж буй
Хаа ч явсан харан догдолж
Хатуу чангыг хүсэн байх юм.
Алтан Төрийн аргагүй хэлхээс
Алдар цуугийн нэрэн зураас
Аав ээжийн ашдын заяанд
Алдуурах насны утга богинохон
Өртөөлөн ирэх өрөвч сэтгэл
Өнө мөнхөд хатууг харуулна
Өөдөс үрийнхээ зүрхэн голтод
Өөр заяасан тавиланг нууна.
Ард олны заяа тавиланг
Ашдын заяагаар эргүүлэх учиг
Алдар хүндийн эгэл төрхөнд
Алдуурахааргүй зангилагдсан алтан заяа
Бидэн хоёрын богино учралд
Бодол зүрхэнд тодхон зөрөвч
Өнө мөнхөд гэрэлтэх зул мэт
Өртөөлөх амьдралд учрал нэмнэ
Эргэх жамын эрчимт хөг
Эгэлгүй тоосны хүслийг нэмнэм
ээлж ирэх заяа тавиланд
Эрдүү аядуу зүрхийг хөглөнөм
Утга уянга яруу мэт
Уужим талын салхи мэт
Урдах замын чиг мэт
Уйлан байх зүрх мэт
Бидний тавиланд хүсэл нэмнэ
Бие биенээ татах мэт
Оршихуйн заяанд итгэл нэмнэ
Олом бүсийг зангидах мэт
Ээдрээт амьралын энэ л хүсэл
Эргэх зүсрэх утгын цомог
Эл биеэ эргүүлэн өгөвч
Ээх наран мэт хойчийг дуудна
Аргагүй хийсэн үйлийн үр
Алд биеийг аван одовч
Алтан түүхээс хасан байвч
Ахин ирэх хойчийн тавилан.
Өртөөлөх түүхийн өлгийд бойжих
Өнжин дамжих өрлөг хойчид
Үүх түүхэнд үлгэр нэмэх
Үргэлжлэл юуг сануулах зүүд
No comments:
Post a Comment