Өдөр шөнө ээлжлэвч
Өнө мөнхөд үргэлжлэвч
Өөдөс үрсийн өрөвч сэтгэлээр
Өгүүлэх түүхийн утгыг тайльму
Зөөлөн дулаан сэтгэлийн учралд
Зөв бурууг төөлөх учигт
Гарал угсаа учрал юунд
Гарган байх сүлжээ юунд
Дээрээс доороос дэргэдээс хажуугаас
Эргэх эрчмийн сүлжээ орших
Эв дүй ур ухаан
Мэдрэмж бодол сонор юунд
Мөнхөд шивших зөөлөн дулаан
Алтай хангайд ирсэн учиг
Алд биеийн эхлэл учиг
Ээж аав ихэс ахсаас
Эвлүүлэн ирсэн үйл буй
Төрөл садан анд нөхөд
Төө биеийн эрчим бүхэнд
Алд алдаар эрчимнэн байх
Аргамж сүлжээ ураг төрөл
Дорнын талаас дурсамж ирж
Дотроос гадагш урсан байх
Дуулах дуунд учиг нэмж
Тойролт юуг надаас нэхнэ
Өтгөсийн зүтгэл өнөөдрийн эхлэл
Өр зүрхэнд дэлбээлэх цэцэг
Өөрөөсөө эрэх төгс сүлжээ
Өргөн хангайн өнийн нэхэл
No comments:
Post a Comment