"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Friday, January 1, 2016

Бариа. 2015_11_09

Өөрийн жишээн дээр бичихэд бариа барьж сурч байгаа намайг мэдрэмжгүй байна гэж хэлэв. Мэдрэмжгүй гээд болих уу аль эсвэл учрыг нь мэдээд зүтгэлээ гаргах уу гэдэг асуулт тулгарч байх чинь. Дургүйд хүчгүй гэдэг ч цаад зорилго маань юу билээ гээд нэг бодъё байз. Яарвал даарна гэдэг шүү дээ. охин маань гэхэд тооны хичээлдээ дургүй ч сурахаас өөр арга үгүй тул яаж ийж байгаад л сурах л хэрэгтэй болж байна даа.
Би улаач болж уг авсан 2 жилийн дараагаас л энэ бариа гэдгийн талаар анхан шатны мэдлэгтэй болсон шахуу. Өмнө нь ганц нэг удаа хийлгэж байсан ч хүн барьж үзсэн удаагүй, бодож ч байсангүй. Харин одоо л  сурах хэрэгтэй гэж бодоод оролдож буй маань энэ. Ингэхэд бариа яагаад хэрэгтэй болчихов надад? Зайлшгүй хэрэгтэй зүйл мөн үү?
Хүний биеийн судал суваг, махан бодь, эд эрхтний  байрлалыг мэдрэх нь хэрхэн бүрэлдэн бий болох вэ?  Энэ талаар огт мэдлэггүй ч зөнгөөрөө бариа  хийгээд сурсан хүн байдаг уу? Аль эсвэл заавал заалгаж байж бариа хийж сурдаг юм болов уу?
Бөөгийн товчионд: Замбын мэдрэмжээ төгөлдөржүүлж байж, далдын мэдрэмж рүү тэмүүлээрэй гэжээ.
Эндээс харахад замбын мэдрэмж гэж юу юм бол? Далдын мэдрэмж гэж бас юу нь юм бол? Улаачид бид  өвгүд буурлуудынхаа мэдрэмжээс өмнө нь замбын таван мэдрэхүйгээ хөглөх нээ гэж ойлгож болох уу? Далдын мэдрэмж хүртэл тэгвэл зай байна аа даа. Эхлээд хүн төрөлтөнд байдаг харах сонсох, үнэртэх амтлах, хүртэх энэ таван мэдрэхүйгээ сайжруулах нээ гэвэл үүнд нь уул нь эхлэн суралцах байтал даваад буурлуудын мэдрэмжийг яриад байна гэсэн үг үү? Ингээд ямартай ч аль ч мэдрэмжээ хөглөн хөгжүүлэхээс өмнө зорилго юугаан тодорхойлъё:
1.       Хатдын  сударт охидыг бүх зүйлд сургадаг бөгөөд 13 нас хүрэхэд амьдрахуйн бүх ухаануудыг зааж сургаж дууссан байх ёстой гэжээ.  
Гэтэл өнөөх охин нь аль хэдийн айлын эхнэр болсон байх юм. Амьдрахуйн бүх зүйлд суралцаж чадсан гэж хэлж чадах уу? Өнөөдөр бид бусдын гар харалгүй амьдарч чадах бил үү? Бусдын боол хөндлөнгийн идэш бүү болоосой гэх Хаан дээдсийн үг бий.

2.       Мөн Бөө гэгээн тархины сударт: Улаач үрийн мэдвэл зохихуйд
Биеэ энх байлгахад суралцаж
Хүнсээ тохируулахад  анхаарч
Илээ барианд шамдан
Эмнэх домнохуйд суралцан гэж бичжээ.
Өөрийн болоод бусдынхаа биеийг эрүүл  байлгах шаардлага одоо яг тулгамдсан асуудал болон намайг тойрон эргэлдэж л байна. Эрүүл байх олон арга байгаа ч заавал бариа хийлгэж байж зүгээр болох өвчин хууч гэж бас байдаг л байх гээд байна уу даа. эндээс харахад. Эм тан уух, эрчим домоор үйлчлэх, илээ бариагаар барих гээд л эмнэн домнох аргуудыг бас л анхаарах л хэрэгтэй болох нь.
3.       Эх дэлхийн амин судлыг
Олъё хэмээвээс
Энэ биеэ тандан
Энэ биеэ сайн ух гэжээ
Хүний  биеийн амин судал, эх дэлхийн амин судалтай адил юм бол бөглөрсөн судал судас, хийн эрчмын урсгал, хатуурч зангирч чангарсан булчин шөрмөс зэргийг нь зөөллөн, чөлөөлж өгөх  хэрэгтэй байх нээ дээ.  Хүнийхийг барьж илээд гаргаж болох байх харин эх дэлхийгээ хэрхэн барьж эмчлэх вэ? Энэ нь буурлуудтайгаа хийх үйл болж таарлаа.
Ингэхэд бариа гэж юу юм бол? Гээд цааш нь ухаж бодох хэрэг гарлаа. Яагаад үүнд мэдрэмж хэрэг болов?  Ямар мэдрэмж хэрэгтэй юм бол? Ингэхэд Мэдрэмж гэж юу юм бол?  Мэдрэг, мэдрэл, мэдрэхүй, мэдрэмж, мэдлэг гээд л үгнүүдийн холбоог харвал нэг чиг, шат  болж харагдаад байх шиг. Мэдэр гэж яагаад хэлээд байна вэ? Юуг мэдрэх вэ? Хатуу ширүүн, уян зөөлөн, халуун бүлээн, хүйтэн нойтон гээд л хорвоогийн бүхнийг бид мэдэрдэг. Хүссэн ч бай хүсээгүй ч бай. Харин мэдэр гээд байгаа маань үйлийн зорилготой уялдан эрэл явагдах нь дээ.
Бариа хийж сурахдаа тухайн хүний махан бие булчинг мэдэрч зөөлөн байна уу? Хатуурч зангирсан байна уу? Хэрхэн суллах вэ? Чанга дарах уу зөөлөн дарах уу? Яавал биед нь эвтэй байх вэ? Гээд л гарын хурууны өндөг эхэлж хүрч байж, илж байж, тандаж байж, олон янзаар хүрч үзэж байж өвдөж байгааг нь мэдэрч байж, сонсож байж гээд олон олон зүйлийг хооронд нь холбож тархиа гартайгаа хослуулан ажиллуулж замбын мэдрэмжээтөгөлдөржүүлэх нь  дээ. Тэгэхээр хэн ч шууд бариач болдоггүй байх нь уу даа.
Ингээд гарт ороод ирэх үед өөрийн гэсэн санаанууд хөвөрч эхэлнэ. Бүжиг сурч байхад ч мөн адил багш бүжгийн хөдөлгөөнүүдийг ерөнхийд нь зааж сургана. Овоо сураад мартахгүй болоод ирэхэд нь хөдөлгөөнүүдийг цэвэрлэж зааж эхэлнэ. Энэ үед л бид хөдөлгөөнөө засах сэхээтэй болдог. Учир нь эхлээд хөдөлгөөнөө марталгүй сурах гэж юун аятай хөдлөх сөхөөгүй байдаг шүү дээ. Энэ бол сургалт болгон дээр явагддаг зүйл юм болов уу? Харин сайн бүжиж сурсан үедээ ямарваа хөдөлгөөнд соргог хандан хурдан сурдаг, ойлгодог. Ингээд харахад аливааг сурахад сургалтын үе шатууд харагдаад байх шиг.
Эхлээд буурлууд маань замбын мэдрэмжийг маань төгөлдөржихийн хэрээр дараа дараагийн далдын мэдрэмжүүдийг маань өгч сургадаг бололтой.
Эндээс  л Улаач бөө болон энгийн хүний барианы ялгаа гарч ирэх нь дээ. Бариаг улаач биш хүмүүс ч хийдэг шүү дээ. Бөө улаач хүмүүс далд мэдрэмжийн увидасаар үйлчилж,  бусад нь замбын мэдрэмжээр үйлддэг юм болов уу? Гэвч хүссэн болгон бариа хийдэггүй. Ямар нэг хэмжээгээр дур хүсэл, зорилго тэмүүлэл байж байдаг шүү дээ.  үүнд боловсролын ялгаа гарч ирэх болов уу?
 Тул уу? Чу юу? Сударт чу-г эрж автугай. Гэжээ
Тэгэхээр бариаг хэрхэн яаж юунд хэрэглэх гэдэг дээр зорилгоо харвал идэхийн төлөө юу мэдэхийн төлөө юу гэж асуух нээ дээ? Ингээд Өнөө л шалгарал гэдэг нь явагдаад байна уу? Үр минь хувь заяа чинь чиний гарт гэж.


Намсрай гуайн номонд: БӨӨ болбаас “Сүүн эс” хэмээх бичил биетүүдийг хий зайн хүчээр амилуулж, хүний сэтгэл санаанд увидасын хүчээр хөлөөр алсаас нөлөөлж, өөрийг нь өөрөөр нь уншуулах гайхалтай авьяас чадвар эзэмшсэн, “үе удам” дамжсан билиг танхай хүнийг бөө гэнэ гэжээ. 

No comments:

Post a Comment