"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, July 24, 2017

Ээгцүүлэл-22 2017.07.24

Энэ жил ихэнх нутгаар гантай байгаа нь хэд хоногийн өмнө нутгаараа явах үед харагдаж билээ. бидний явсан нутгууд маань хангай газар гэхэд халуун байж, зарим нутаг нь намар мэт шав шар байх нь сонин байлаа. Энэ юу болчихов?  Хэдий жил бүр өөр өөрийн өнгө төрхтэй, ган гачиг хэдий тохиох ч энэ жил их л содон байх шиг. Яагаад  тэр юм бол? Байгал дэлхийнхээ байгааг нүдээр харж, зүрхэндээ мэдэрсэнд тэр юм болов уу? Эсвэл өөр төрх угтан байгааг анзаарав уу? Хүн байгал хоёр хүйн холбоотой гэх тэр л үгийг өөртөө  тусган авах юм бол л өөрийн маань мэдрэхүй бүр үүнийг мэдэрч байж ухааждаг ч юм болов уу? Яагаад юунд зүрх сэтгэл хөдөлдөг юм бол? Хөдөлгөх хүч нь тэгвэл юу вэ? Анх би үр хүүхдүүдийнхээ төлөө зүрх сэтгэл минь бөө гэдэг сонин ертөнц рүү ороход ингээд нутаг усаа тахиад явах юм чинээ бодох нь байтугай төсөөлж ч байсангүй. Байгал дэлхийгээ ой мод нь өвс ногоо нь ургаж, урсах гол нь хэвээр байгаасай гэж хүсэх тэр сэтгэл хаанаас яаж хэрхэн бий болдог юм бол? Өнгөрсөн жил очиход ийм байлаа, харин өнөө жил очиход тийм байлаа гэх тэр л өөрчлөгдөн буй, мэдрэн буй тэр дүр зураг, мэдрэмж бүхэнд бид юуг хүсэн юунд тэмүүллээ болгох юм бол? Сударт
27 нэрт судар-43т: Цагаан Ува БууЭрЭл:
Уул усны иэлийг олж
Ул эсээ тогтоосон
Ургамал амьтнаар биеэ тэтгэж
Агар биеийг олсон гэж хэлсэн байх юм.
Тэгэхээр ухаарал гэдэг юу юм бол? Хаанахын уул усны, ургамал амьтны иэл байсан байх вэ? ИЭ гэдэг нь юу юм бол? Сударт харин ИЭ гэх үг байдаг. Үүнийг байгалийн шинжинд оруулсан байдаг. Тэгэхээр байгал гэдгийн тухай мэдэх болох нь ээ дээ. Байгал гэдгээ цэцэг ургамлаар төсөөлдөг бид цааш нь хэрхэн яаж харах вэ?
Энэ л бүхнээс эргэн эргэн тойрох тэр л газар нутаг гээч биднийг юунд дууддаг эрдэм монголд маань байдаг юм бол? Ганц монголд байдаг гэхээр танд содон санагдаж магадгүй юм. Гэвч яалтгүй л монголын түүх өөрөө ийм содон байх юм.  Анх эцгийнхээ нутгийг танилгүй төөрч будилсан ч тэрхэн даруйдаа таньж бөөн уйлаан болж байж билээ. Гэвч энэ нутгийг санасандаа уйлсангүй. Харин аавыгаа дурсан түүний нутгаа гэсэн тэр л тэмүүлэл, харьж золгож чадаагүй тэр л харуусал гунигийг тээн байж уйлсан билээ. Аав минь үхэн үхтэлээ газар нутгаа ярьсаар л байсан билээ. Ийм төсөөлөл маань надад үлдсэн болов уу даа. Тэгэхээр ойр дотны бүхэн маань бидэнд бас л ухаарал нэмдэг юм биш үү? Ийнхүү тэр л нутгийн зүг жолоо тавих маань ч дардан байсангүй, ухаан, урыг минь  шавхах болсон юм даа.  
 Гээд хайтал: КауЭлЭн хатны авир  байж байж ухаан байна шүү дээ гэх үгс сонин санагдлаа.  Тэгэхээр ухаан гэдэг маань юунаас яаж бий болдог нь сонин санагдлаа. Очих бүр ухаарал нэмж дараа жилийн угтал болдог тэр л ухаан юунд хөглөнө вэ?  Нутгийн тахилга хийх болохоор л гэрт маань бөөн асуудал босч зам нь дээр хэлсэнчлэн хэзээ ч дардан байдаггүй нь сонин. Тэр л асуудал бүхнээ хэрхэн давах талаарх ухааныг минь сорьж ч байх шиг. Яаж энэ асуудлыг давах вэ? Үүнийг хэрхэн ойлгуулах вэ бусаддаа? Хэнтэй яаж хэрхэн ярих вэ? Хөрөнгө мөнгөө хэрхэн босгох вэ?  Замын унаагаа хэрхэн бэлдэх, тахилгад шаардлагатай зүйлээ тандан бэлдэх, удмын олноо үйлэнд тэгш татан оруулах гэх мэт угтал  Энэ л олон асуудлууд тархиа, биеэ ажиллуулахыг тулган бэлтгэл шаарддаг юм байна шүү. За тэгээд ийнхүү тахилга бүрийн дараа туршлага сууж, таньж мэдсэн зүйлс бага багаар нэмэгдэж байгаа нь анзаарагддаг ч бололтой. Харин өмнө бичсэнчлэн ижил нөхөд маань үүнд маш их дэм болж  хамтаар хийсэн маань гол хөдөлгөх хүч болж ирлэн хурцалдаг юм байна. Хэдий тэд маань тахилга хийх бэлтгэлд маань шууд оролцоогүй ч найдвартай ар тал маань байж билээ.
Ийнхүү ухаан яагаад авир тархитай холбогдчихов гэхээр өөрийн жишээн дээр бичихэд энэ жилийн нутгийн тахилганы үеэр хийх хийхгүй дээрээ тулж бараг л шантрах шахуу үйл болсон юм. Энэ нь авир зургаан тархины нэг байхыг  бас л Бөөгийн товчионд бичээстэй байх юм. Тэгэхээр аливаа асуудал тулгарахад шантрах бэрхшээл тулгарч байж, түүнийг давах ухаанаа олж байж өнөө ухаан бага багаар ч болов тэлдэг байх нь. МТТТ-269-д бас сонин үгс байна. Энэ нь 13 удаа жадалсан ч үл үхэх 10 түгээмлийн эзэд, ар зоондоо хөх толботой Монгол, жаргаж бус зовж сурсан далан гурван суу ухаан мөнх оршино гэжээ. Энд их сонин үгс байгаа биз? Зовж сурах гэж бас байх нь ээ. Тэгэхээр зовлон гэж чухам юу юм бол? Яагаад жаргаж бус гэж байгаа юм бол? Бид чинь жаргах гэж л тэмүүлдэг биш бил үү гээд л  асуумаар байх чинь. Ингээд бас л хайлаа. Жаргал зовлонг хэрхэн бид харах юм бол? Та бидний эрэл чухам хаашаа хөтлөх юм бол? Энэ л өвгүдийн ухаан бидэнд бэлэн будаа өгөөд байна уу? Аль эсвэл овоо болон дөтлүүлээд  байна уу? Аль нь юм бол? Эндээс бид чухам юуг ойлгох юм бол? Ойлгосоноо бид хэрхэх юм бол?
МТТТ-270д: Хамаг Монголын КауБайУл хааны онгод: Үр та ч өөрийн тэмтрэлдээ мөн адил хичээтүхэй хэмээн хүссэн байх юм. Тэгэхээр та бид тэмтрэл гээд тал тал тийшээ алсрах уу? Аль эсвэл хаа нэгтээ хүрч нийлэх үү?  Харин  хаана хүрч байж нийлэх юм бол? Бидний бяцхан туршлага гэх үү хамтаар ярих үед овоо дөтлөөд байх шиг.  Аль эсвэл зарим нэгний хэлдгээр заавал судлаач гэх хүмүүс судлах уу? Эзэн хичээвэл заяа хичээнэ гэх үг бий.  Ямар заяаг хэлсэн юм бол доо энд.

Ингээд  Цагийн байдлаар харахад сая Өргөөн дээр нэгэн хүн бөө нар халагласанаас гал гачиг боллоо гэлээ. Харин тэгээд энэ юу болчихов гээд сонирхон зурхайгаас хайлаа, гэтэл цаг хугацааны давтамжийг жамт зүй тогтолоор нь ажиглаад урьдчилан сэргийлж явах юм байсан юм биш үү гэх бодол төрөв. Энэ урьдчилан сэргийлэлтээ хийж чадаагүйгээс янз бүрийн юм болдог байж болох уу.  Жишээ нь Намсрай зурхайчийн Майя-Монгол номын 148-р хуудсан дээр Алтан унжлагат гал тахиа жилд идээ ундаа чухаг болоод хүмүүн хижгээр олон үхюү гэжээ.  Гэтэл энэ хижиг өвчин маань хүнсний бодлогын алдаанаас болж ийм өвчин дэлгэрдэг байж болох гээд бас асуулт гарах юм. Жишээ нь одоогоор Африкийн орнуудад ийм хижиг өвчин дэлгэрсэн байгаа гэж ТВ-р ярих юм. Гэтэл сударт ХИЖИ боловсрол гэдгийг бас гажуудлаар бичсэн байгаа шүү дээ. Цаг хугацааны шийдэл гэдэг бидний өвгүдийн ажигладаг зүйл байж ээ дээ. Өнөөдөр бид аргын тоолол гэх нэг  л зүйлд итгэдэг билээ. Гэтэл цаг хугацааны шийдэл гэх том юм байдгийг Намсрай зурхайчийн номонд ийм юм бичсэн байх юм даа.

No comments:

Post a Comment