"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, July 31, 2017

Эргэцүүлэл- 23 2017.07.31

Өмнөх бичвэрт бичсэнчлэн зовлон, жаргалын тухай бичмээр санагдлаа. Сударт монголчууд харлах цаг дор зовлонгийн чангыг жаргалд тооцох талаар бичсэн байдаг. Тэгэхээр харлах гэдгийн тухай мэдэх болох нь ээ дээ. Тэгвэл харлахыг мэдсэн бол гэгээн гэдэгийн тухай мэдэх болох нь ээ дээ. Тэгвэл монголын түүхийг гэрэлтэй харанхуйтай, өдөртэй шөнөтэй гэдгээр нь авч үзэх юм биш үү. Өнөөгийн бид өнгө мөнгөнд итгэл сэтгэлээ өгч өнөөдөр болж байвал маргааш хэрхэх нь хамаагүй мэт л аашилцгааж байгаа шүү дээ. Харин яагаад ингэж байгаан учир шалтгаанаа олж таньж мэдэхгүй л юм бол бид хаа хүрч хаашаа явж байгаа хэрхэн мэдэх билээ. Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс цаашгүй гэх зүйр цэцэг үг байдаг. Ер нь яагаад ардын дунд зүйр цэцэн үг байдаг юм бол? Энэ нь юунд яагаад зориулагдсан байдаг юм бол? Манай нэг найз хүүхдүүдээ зүйр цэцэн үгнээр загнадаг гэх юм. Харин бид өөрсдөө хэрэгжүүлж, хэрэглэж заншсан бил үү чадаж буй бил үү? Цаад утгыг нь бид хэрхэн тайлах вэ? Харин Хаан дээдэс эргэн тойрныхон , шадар туслахууддаа өөрсдийн түүхээр үлгэх зохиох үүрэг өгсөн талаар МТТТ-д бичсэн байдаг. Ийнхүү хэний үлгэр өнө удаан үлдэцтэй байх нь вэ хэмээн шалгуур тавьж өөрсдийгөө сорих талаар ч бас л бичсэн байдаг. Харин өнөө цагт Өргөөнөөс гаргасан 27 нэрт номонд онгодууд нэр өгч бөөн шуугиан болсон талаар Аянгат удгүн бас л бичсэн байдаг. Харин энд нэг сонин зүйл байсан нь гадаад онгодууд бас нэр өгсөн талаар байдаг. Тэгэхээр үрс нь доороо учраа олоогүй ч харин дээрээ бүгд л эв зүйгээ олоод зам мөрөө тодлосон байдаг юм биш үү? Тэгэхээр замбын бидэнд эв гэдэг зүйл ихийг сануулж байх шиг. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг. 
Ийнхүү үлгэр маань бодит хүмүүсийн бодит түүх байж болох юм бол зүйр цэцэн үг маань ч амьдралаас урган гарсан үнэн түүх байдаг юм болов уу. Харин судар уншаад бид үүнийг давхар давхар баталдаг л даа. Сударт: Сайны заншлаар шүүтүүгэй, муугийн хязгаараар өчсүгэй гэх үг байдаг. Энэ маань ямартай ч сайны зүг тэмүүлэлд гарцаагүй л шаардлагатай үг хэлэх тэр л учгийг тодолж байгаа бус уу. Харин үүнийг хэрхэн яаж хэн хэлэх юм бол? Бусдад даатгавал буруудахыг мэд гэх үг сударт бий. Тэгэхээр өөрсдөө бид л хайгаад үзвэл яадаг юм бол доо? Тэгэхээр зовлонг хэрхэн яаж харах юм бол? Идэх өмсөхөөр хараад байсан маань эргээд өөрөө зовлон байвал яах вэ? Одоо хүнсний аюулгүй байдал гээд бөөн юм болоод байгаа нь эргээд зовлон болоод байгаа юм биш үү? Монголчууд бид Түүхээ мэдэхгүй байснаараа, түүхээ хэрэггүй гээд орхисоноороо эргээд тэр зовлон болоод байгаа юм биш үү?
Харин тэгтэл сударт : Би байвч чи үгүйд өнчин, чих байвч авиа үгүйд дүлий, хэл байвч үг үгүйд дутуу, Хөл байвч суугаа үгүйд мунж гэх үгс бий. Тэгэхээр чи гэдэг нь хэн болж таарав аа? Мунж гэдэг нь ямар этгээд үг байна вэ? Тэгэхээр бид дутуу гэдгээ үүгээр харвал яадаг бол? Бас дутахыг мэдэх нь олохын оршил сударт гэх үг бий. Тэгвэл дутуугаа олох нь жаргал, дутуудаа гачигдан гацах нь зовлон байж болох уу? Тэгэхээр зүйр цэцэн үгэнд буйгаар Өсөх малын зүс нэг, өөдлөх айлын үг нэг гэдгээр бид хоорондоо хэлж ярьж байж, үгээ нийлүүлж байж л өөдлөх гарц маань харагдах юм биш үү? Тэгэхээр жаргах зовох, өөдлөх уруудах, гүйцээх, дутахыг хэрхэн бид мөн чанараар нь харах вэ?
Энэ л бүхнийг тодлох онол гэдэг нь тэгвэл юу юм бол? Манай үгэн дээр ажилладаг хэдэн нөхдийн дунд ээлжит нэгэн асуулт тавигдсан нь юу вэ гэвэл Хайр онолтой юу гэх асуулт тавигдан ширүүн маргааны сэдэв болж байлаа. Харин тэгтэл Хатдын сударт энэ талаар бүхэл бүтэн онол болон гарч ирж маргааныг бас л давхар баталж өгч байгаа юм. Тэгэхээр аливаа хийсвэр гэх зүйлд онол хэмээх барих барьц болон оршдог тэр л ээлжит нотолгоо өнөө цаг дор өвгүдийн ухаанаар тодорч гарч ирэх нь юуных вэ? Яагаад бид нар монгол ухаанаа боловсрол гэж хардаггүй юм бол? Монгол ухаандаа суралцахаас залхуурдаг юм болов уу? Харин бид Алтан судар гэдгийг үгүйсгэх хүмүүст өөрийнхөө саналыг хэлбэл монгол түүхийн гэрч болсон үгүүд нь энэ номонд бичээтэй байгаа болохоор онож үйлдэхүйн дээд оюун, арга ухаан гэж харж байгаа юм. Зарим хүмүүс энэ судрыг Нүрзэд агсаны зохиосон галзуу хүний тэмдэглэл ч хэмээн хэлдэг юм. Харин бид энэ Алтан сударт асуулт тавьж, хариуг хайж, хариултаа ч олж, энэ бол оршин амьдрах хамгийн зөв зүйтэй онол юм байна хэмээн баталгаа гаргах хэмээн хичээн байгаа юм л даа. Гэвч дан онол яривал худалч болчих гээд байгаа л юм бол амьдралд хэрхэн батлагдав, судар номонд хэрхэн бичигдэв, олон дунд хэлэгдэн яригдах зүйр үгс, үлгэр домогт хэрхэн холбогдов хэмээн эргэн тойрноосоо эрэл хийгээд үзэхэд яагаад болохгүй гэж? Бид хүний юмнаас ухаж төнхөж байгаа биш, өөрсдийнхөө юмнаас ухаж төнхөж байгаа нь тийм муулагдах зүйл мөн үү? Гэтэл манай нэгэн улаач өөрийгөө түүх судлаач болчих гэж бичсэнийхээ төлөө бас нэг улаачид шүүмжлүүлж байсан санагдлаа. Харин нэг хүн бид бол эрэлчид хэмээн хэлж байсан л даа. Харин яг юуг яагаад эрэлээ болгов хэмээн тодловол энэ л өргөөнд цугласан бид ядаад эрэл маань Чингис хаан - “Ы” үсгээс эхлэлтэйг хараад эхлэл цэгээ энд байна гэвэл яадаг юм бол? Сударт: Эрэл эрсээр эргэнэгт ирж хотлын үлгэр сонсов гэх үгс байдаг. Ингэж нэг цэг дээр тавихгүй юм бол эрэл төөрч будилах гээд л байх шиг. Сударт ч Цор ганц Чингис хаалга гэж бичээтэй байдаг. Үүнийг л Онгодуудын хэлээд байгаа Дээд оюун ухаан гээд байна уу даа хэмээн харж болохоор ч юм шиг. Үгүй гэвэл яагаад цор ганц гэсэн байх вэ? Өөр хаалга байдаг юм болов уу? Байгаа гээд гэгээн оюунаа гэсэн нь энд байна уу гээд л бас л асуулт гарч ирээд байх шиг.
Ингээд л жаргал зовлонгийн талаар асуултандаа эргэн ороход Бөөгийн товчион- 418д: Тархины үйл ажиллагаа болхи, залхуу, шантрал, атаархал, тогтворшгүй төлөв, бардамнал зэрэг дээрх зургаатай холбогдохоор хүн шаналж, зовох бөгөөд үүнийгээ зовлон гэж хэлдэг. Харин эдгээр зургааг дардаг есөн ухаан буюу гарц руугаа өөрийн үйл ажиллагааг хөглөж чадах юм бол аз жаргал, үр дүн баяр бахдал гэдэг зүйлийг мэдэрдэг юм гэжээ. Ийнхүү энэ онол хэрхэн амьдралд батлагдсан юм бол? Одоо бид яаж батлах юм бол? Дахиад шашин руугаа эргэчих үү? Харин онгодууд хэлэхдээ та нарын тайлна гэж юу байдаг юм бэ? Бид аль хэдийн тайлаад баталчихсан гэх нь юуных юм бол. Юуг тайлсныгаа ийм бардам хэлнэм? Өөр улсууд нь яагаад ийм бардам хэлж болдоггүй юм бол? МТТТ-д ч ИТГЭ, ИТГЭХГҮЙ бол БИШИР гэх үр байдаг. Сударт мөн бусдын гай гэмээс мэдэр гэх үг байдаг нь заавал өөрөө зовлонг туулахаар биш харин бусдаас суралцвал захлаад явах боломжтойг ч хэлсэн бололтой. Харин өөрийн биеэр мэдэрснээ бичихэд өмнөх бичвэр дээр бичигдсэн шантралын талаар Бөөгийн товчион дээрээс хэрхэн шантралаас гарах ухааныг бас хараад уншаад авахад гэмгүй санагдлаа. Тэгж байж л бидэнд цаашид итгэл төрж үнэн бодитын талаар эргэцүүлэл төрөх мэт санагдаад байх чинь ээ. Харин сударт хаа хүрэхийг таны тэнгэр ертөнц мэднэ гэх сонин үгс бас л байгаад байдаг л даа. Гэтэл тэнгэр ертөнцөөрөө маргаад байх юм даа...

No comments:

Post a Comment