"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, September 4, 2017

Эрэгцүүлэл-28 2017.09.04

Бөөгийн товчион-31д: Эзэн Чингис хааны үед бөө үрс ёс уламжлал, дэг жаягаасаа болж нэг их хэрэлдэж гэнэ. Бие биенээ харвалдаж гэнэ. Чингэхэд Эзэн ЧинГис хаан бултыг нь дуудаж гутлыг нь тайлан, гутлын нь түрийг нь нийлүүлэн тойруулан тавьж гэнэ. Чингэхэд Гутлан Хас бүтэж гэнэ. Үүнийгээ харуулан :
Мөр мөрөөр дагавал Мөргөлдөхгүй байгаа бус уу, Зөв зөвөө мэдвэл Зөрөхгүй байгаа бус уу, Зөрүү буруу тэмцэхгүй бол эвлэж байгаа бус уу, Та нар харцгаа. Өвгүд Дээдсээс бидэнд улбаалан ирсэн Тэнгэрийн тамга бүтэж байгаа бус уу. Бүүтүүхэй хэмээн зандрав. 
Чингээд дөрвөн бүлд хуваагдсан бөө үрсийн отог Эзэн хааны хөлд сөхрөв. Тэнгэрийн хасыг Газарт дүрсэлсэн учраас бөө үрс түүнийг Суу Богд гэж өргөмжлөв. Энэ явдлаас хойш Богд Чингис хаан гэдэг нэр төрсөн юм. Богд гэдэг бол бөөгийн нэршилд бүгдийг нэгтгэгч, эв түнжинг ологч гэсэн утгатай өргөмж цол юм гэжээ. Өмнөх бичвэрт бичсэнчлэн богд гэх тэр цол ийм учиртай болж таарав уу? Гэтэл бид нар Богд гэдэг үг үгийг яаж ойлгож байгаа билээ?Энд бас нэг бодох гарч ирж байна аа даа. Богд гэдгийг өнөөгийн бид шашин төрийг хослуулах Богд Жавзандамба хутагт хаантай л холбоод байсан чинь өөр болж таарав уу? Мөн Монгол хэлний товч тайлбар тольд: Богд- Олны дотроос цэцэн гэгээн, эрдмээр бусдаас хэтийдсэн хүнд олгох цол гэжээ. 
МонГэрүйСий номонд харин бичихдээ: Богд гэдгийг БӨӨ ой СУУ КҮ гэж бичсэн байх юм. Энд Богд гэх үгийн задаргаа байна гэж харвал гарцаагүй бөөтэй холбогдоод Эзэн хааны маань, монголын маань түүхийн замыг дээрх түүх батлагдаад байна уу даа. Ингэхэд Хаан гэж хэн бэ? Эсвэл хаан юу юм бол гэж асуухаар ч байна. Тэгэхээр асуултаас үгийн утга тодрох гээд байна аа даа. Хэн нэгэн би хаан гээд хаан болчихоггүй юм биш үү? Мөнх Тэнгэрийн хүч гэдэг дээр олон хаан байдаггүй болж таарах гээд байна аа даа. Сударт: Хүний хаан болох хэрэг юун Хүслийг дураар татах хаан бус уу Түмнийг айлгах гэж хаан юу Тэнгэрээр дэвтээж хаан бус уу. Хааны сүрээр хамаг олон жаргах юу Харцын билэгээр төрийн батаар жаргах бус уу гэх үгс бий. Мөн Харвахыг хаан мэддэг бол онохыг ард мэднэ гэх үгс бас бий. Одоо бид нар харвахыг нь хэрэглээд бусдыг нь хэрэглэхгүй байгаа юм биш үү? Хаан чанарыг дотор нь ингэж ялгаж салгаж болдоггүй юм биш үү? Тэгэхээр хаан гэх тэр л хүний сэтгэлийг татах үгэнд чухам ямар үнэ цэнэ байгааг өнөөгийн бид харахгүй байгаа юм биш үү? Өнөө цагт хаан байвч энэ учир зүйгээ олж харсан юм болов уу? Бид бусдын түүхийг мэдэхгүй юм болохоор хэлж мэдэхгүй юм. Гэхдээ бүх улс түмэн л Мөнх Тэнгэрийн дор баймаар юм даа. Тэгэхээр өөрийн юм өөрт өргүй гэдгээр харах юм бол манай Монголын хаадуудын баримтлах чиг нь юу юм бол доо? Зангилгаа нь хаана байгаад учир нь байгаа юм биш үү? Манай Гэрлийн өргөөнийхөнийг нээх л их хаан хатан буулгасан гээд л ярьж бичихийг сонсож л байлаа. Харин бидний тэр л буулгаж буй хаан хатад үнэхээр буудаг эсэх нь юугаар батлагдах юм бол? Бас юугаар батлагдахгүй байгаа юм бол? Хаан буусныг хэрхэн батлах вэ гээд л өмнөх эргэцүүллүүд дээрээ мөн бичиж байсанчлан олон олон хүн баталгаагаа яаж гаргаад ирэх юм бол доо. Энэ цаг үе чинь бүхнийг ил болгох цаг үе гэсэн шүү дээ. Тэгэхээр Мөнх Тэнгэрийн зараалаар ирсэн хаан 21 төгс ийм шинжтэй байдаг гэсэн биз дээ. Тэгвэл нөгөө бусад хаадууд нь энэ төвшинд хүрээгүй байгаа гэсэн үг үү?
Энэ мэт олон асуултуудын нэг л үгэн дээр ийм өргөн дэлгэр асуулт хариу гарч ирээд байгаа болохоор энэ судрууд их л сонирхол татдаг л даа. Харин дээрх түүх яагаад мартагдаад өнөөг хүрсэн юм бол доо? Мартсанаараа бид яах вэ? Сударт: Мартахын үүдийг хаах гэсэн сонин үгс бий. Мөн Цөвүүн нь: Үдэх, гээх, төөрүүлэх, мартах цөлөх тав гэсэн байдаг л даа. Мартсанаараа бид өнөө цөвүүн цагийг урин дууддаг юм биш үү? Тиймдээ ч үлгэр домог, туульс, зүйр үгс, тоглоом наадгай, ерөөл магтаал гэдгээр зориуд үлдээсэн болов уу даа. Харин энэ цаг хугацаанд түүхээ сонирхсон нь Гэрлийн өргөөнд цугласан юм уу даа. Ингээд хэлэхээр бас л бид өөрсдийгөө магтсан болох вий дээ. Би магтая гэж бодсонгүй. Харин бодит байдал ингэж л харагдаад байна л даа.
Тэгвэл сор соггог гэдэг юм гарч ирэх нь ээ дээ. Үүнийг л бид соргогоор харж чадвал тэр нь бидэндээ гарцыг нээж өгч байгаа юм биш үү? Харин мэдэхгүй, чадахгүйн, санахгүйн, сэрэхгүйн улмаас тулгарч буй бүхэнд бид өөрсдөөсөө бурууг эрэх нь бас л гарц байвал буруутан нь эргээд бид өөрсдөө болчихвол яах вэ? Тэгвэл гарц гэдгийг гаргаж болох уу? Сударт бусдын алдаа нь надаас, алдаа нь намайг хорлодог гэх үг бий.
Ийнхүү Амьдралд бидэнд тулгарсан бэрхшээл бүхэн ямар учиртай юм бол доо? Яагаад амьдрал бэрхшээлгүй явдаггүй юм бол? Яагаад хүмүүс бэрхшээлдээ сөхрөөд байдаг юм бол? Энгийн сайхан явж байсан бүхэн яагаад маргаад байдаг юм бол? Тэгэхээр маргаан гэдэг өөрөө энгийн байдлаас хэлтийлвээс маргаан гардаг байж болох уу. Өнөөгийн байдлаас харахад маргаан эхэлсэн л бол яасан ч хор хохирол дагуулдаг юм бэ дээ гэж харагдах юм. Хаан Эзний марган хэрэлдсэн олонг хэрхэн ухааруулсныг унших бүр би өөрийн эрхгүй монголын өвөг дээдсээрээ бахдан бахархах сэтгэл төрдөг л дөө. Эгдүүцэн эсэргүүцэхийг хэн боловч чадах ч харин юу хэлэв хэмээн бодох нь өнөөдрийн учир нь олдохгүй маргааныг шийдэх гарц байж болох уу? Тэгэхээр эвлэрэл гэх үг энэ л түүхийн гэрэлт зам мөрөөр мөшгөсөн сэхээрсэн олон түмний итгэл сэтгэлээр өөрийн эрхгүй гарч ирдэг юм биш үү. Сударт : Урт дур гэх бас л сонин үг бий. Урт нь гэж тэгвэл юу юм бэ? Богино дур гэж бас нь уу? ...
Их Түүхийн Судар-53д: Хараар явахын гашуун зовлонг Түмэн олон ойлгож Энд тэндээ гэгээрч Эрдэм оюунаа түгээж Эхэлсэн цаг нь бас байна. Мөн Их Түүхийн Сударт-47д: Хүчит луунууд сэрж Хүн ардаа цэгцэлж Үйл үйлэнд нь байж Үндэс угсааг нь ойлгуулж Алтан шаргал нар нь гэрлээ ээж Тэнгэр эцэг нь Түмэн ардаа мэлмийдэж эхэлсэн Тэр л цаг нь байдаг юм. Мянга мянган жилдаа энэ үйл нь тохиодог юм гэжээ. Харин энэ үйлэнд урт дур нь гарч ирээд байна үгүй юу уншигч та болгооно уу? Миний хувьд нартай хамт мөнх байна гэж үзвэл энэ нь урт дур байх нь ээ гэж бодлоо. Урт дур гэдгийн тухай хүн бүр толгойдоо бодоосой гэсэндээ энэ сэдвээр ийнхүү бичлээ...

No comments:

Post a Comment