"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, September 18, 2017

Эрэгцүүлэл-30 2017.09.18

Хамтрах гэж юу юм бол? Энэ удаагийн Үгэн үнэ цэнэ ТББ-ын маань цагийн байдал дээр гаргасан эмхтгэлийн нэр Хамтрахуйн гарцаагүй, мөн Итгэл гэсэн сэдвээр гарлаа. Энэ юуг хэлээд байна вэ? Гэрлийн өргөөнд бид яах гэж цугласан юм бол? Зүгээр л нэг ороод гардаг фейсбоок хуудас уу? Гэрэл гэж юу юм бэ гэж өмнөх бичвэртээ бичсэнчлэн түүнд тэмүүлж зорих нь таны хувьд юуных юм бол доо. Энд хамт гэх зүйл байгаа юу? та түүнд өөрийгөө хамаатуулдаг уу? Өөриймсөгөөр боддог уу? Гэх олон асуулт гарч ирэх юм Хамт гэх юм бол юу нь хамт гэж? Яг юу нь биднийг холбоод байна вэ?
Ингэхэд хамтрах гэдэг нь юун дээр гарч ирэх юм бол? Эхнэр нөхөр, үр хүүхэд, ахан дүүс, анд нөхдийн холбоо хамт гэдэгт орох уу? Олны хүч оломгүй далай гэж үг бий. Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг.
Монголчуудын орон зайг харах өнцөг нь сонин юм аа. 27 Нэрт сударт: Гаригс нь мөнхийн эргэлтийг олж өөр өөрийн хэмээр нараа түшин, нараа тэтгэж аж төрнө. Ээлт наран гаригсаа иэл хайраар гийгүүлэн тэтгэж аж төрнө гэж бичсэн байх юм.
Ийнхүү  Нарны аймаг маань орчлонгийн зүй тогтол эргэлдэх хөдөлгөөнөөр бие биентэйгээ хамааралтай хамтаар оршдог. Яагаад Энэ нарны аймаг маань ингэж хамтаар оршдог юм бол? Эргэлдээд яагаад тасраад явчихдаггүй юм бол? Энд юугаараа холбогдоод, яагаад хамт оршоод байгаа юм бол?  Хүний бүх эрхтэн хамтаар ажиллан нэгэн бүхэл бүтэн цогц болдог бол тасархай зүйл гэж байдаг уу? Тэгвэл бидний судлаад байгаа МНТ гагц нэг хүний, нэгэн отгийн түүх мөн үү? Мөн ганц хүнд зориулсан ном мөн үү? Үгүй гэвэл яаж харах юм бэ?  Монголчуудын энэ ном хэрхэн бичигдэв ээ? Яагаад бичигдэх болсон юм бол?  
Монгол Нууц товчоонд Монгол гэдэг нэрийн өмнөх үеийг хэлэв үү? Мон гэдгийг яагаад хэлэв? МТТТ-124.”Мон” гэдэг нь Жам ёсны үнэн гэсэн утгатай үг.  “Гол” нь усны ч бай, үнэний ч бай, үйлийн ч бай тэжээгч чухал  хүч гэсэн утгатай гэжээ. Тэгэхээр Монгол гэдэг нэр маань: Жам ёсны үнэнг тэжээгч хүч гэсэн утгатай байхын. Тэгвэл Монгол ардын зүйр үгэнд ийм санаа байдаг. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэж зүйр бий. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэх үг ч бас бий.
Сударт: Зүг бүрээс хөх нуруутууд цуглаж  Хүндлэлцэх сайхан үгсээрээ цагийн аясыг хэлэлцэн шүүж гэх үгс байхын? Тэгвэл МТТТ-д Энхрийлэх, Хүндлэх, Мэндлэх гэсэн үг байх юм . Үүнийг хэрхэн холбож ойлгох юм бол? Хөх нуруутууд Тэд Яах гэж цуглан, юуны учир цагийн байдал дээр хэлэлцэнэ вэ? Тэр сайхан үгс нь ямар үгс юм бол? Яагаад заавал хүндлэлцэх сайхан үгээр хэлэлцэх гэж? Хүндлэлгүй эвгүй үгс хэлбэл яахын? Сударт:Унаган анддаа гомдовч нууваас Тэнгэр ертөнцөөсөө гээгдэж буйн шинж гэсэн үг бий. Тэгэхээр үгийн сэв гэж юу юм бол? Хэлсэн бол ам, гишгэсэн бол мөр гэж үг санагдаад байх чинь. Үүнтэй хамааралтайгаар цагийн байдал бидэнд юу хэлдэг юм бол? Өнөөдөр яагаад энэ талаар ярих бичих болов? Бичлээ гээд яах юм? Бичихгүй бол яах юм бол? Энд Цуглах нь хэнд хэрэгтэй юм бол? Цуглахгүй бол яахын? Заавал цуглах учиг байх нь ээ гээд л Гээд олон олон асуулт гарч ирээд байх чинь.
Сударт: Олон хижүүд тус тусдаа амьд яваа боловч Орон зай цаг агаар наран саран нэг билээ гэжээ. Тэгэхээр бидний орон зай гэдэг нь юу юм бэ? Нэг гэж тодлох учиг юу юм бэ? Сударт: Хамтын хариуцлага гэж бичсэн байдаг. Нэгийн гэмийг нийтээр үүрэх тухай ч мөн бичсэн байдаг.

МТТТ-54: Их Бэхт Дээдэс: Нэг гэдэг болбоос багцлагч гэсэн үг. Бүх зүйлийг нэг болгоно гэсэн утгатай. Олон байсан зүйлийг хамж авчраад  “нэг” болгоно гэсэн утгатай. Бөл гэдэг нь бөлөглөн нэгдэхийн бөл. Төсөөлүүлэн хэлбэл бүл айлтай адил. Гэсэн байх юм.  Тэгэхээр бөл гэдгийг нь дахин өөр юм гарч ирээд бүл гэдэгтэй холбогдчих юм. Унших тусам үгийн угийн утга улам л гүнзгий болоод байна уу даа. 

No comments:

Post a Comment