"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Sunday, April 9, 2017

Эргэцүүлэл- 7 2017.04.09

Монгол Товчоо Түүхийн Тайлал- 128 хуудас. Чанай Дээдэс:  Алсаа харж амьдар гэж бичигдсэн байх юм. Эндээс гарсан Түүхийн энэ л судар номонд алсаа харж амьдар хэмээн сургах учиг нь юу юм бол? Алс нь юу юм бэ? Ингэхэд бид алсаа харж чадаж байгаа бил үү? Яавал чадах юм бол? Алсаа харахгүй бол яах юм бол? Гээд л асуулт бас л ундарч байх юм. Ингэхэд Гэрлийн Өргөөнд ирсэнээрээ бид алсаа харж чадаж байна уу? Чадаж байгаа бол энэ нь бидний давуу нь байж болох уу? Давуу нь хэрхэн батлагдаж байна вэ? Алсаа харж амьдар хэмээх энэ л ухаан энгийн мэт, байдаг л мэт боловч хэрхэн, яаж, яагаад гэдэгт мөн л олон олон асуулт дагуулан байх шиг байна уу даа.
Өмнөх бичвэрт бичсэнчлэн гэрэл байж алс харагдах гээд байна уу даа хэмээн энэ эргэцүүлэл маань үргэлжлэл болон асуулт тавьж байх юм. Харин буруутай амьдарвал алсаа харж чадах болов уу?  Сударт  өнгөрснөөс өнөөдөр ирээдүйг бүтээх гэсэн үг бий. Өнгөрсөн маань өнөөдрөөр дамнан ирээдүйн холбоос юм бол өнөөдөр гэх энэ л өдөр цаг хугацааны гол зангилаа болон яг энд зогсон буйн учиг болж уруудах уу, урагшлах уу хэмээн бидэнд дахин дахин асуулт тавьж уяас болдог юм биш байгаа.  Сударт ялагдана гэж үгүй гэх үг бий ч ялагдвал яах вэ хэмээн асуулт тавих болзол бодол санаа чилээх тэр л бүхэнд бид бэлтгэлтэй байна уу?  Түүх бидэнд юуг өгүүлэх гээд байна вэ?
Хэдэн нөхөдтэйгөө гаргасан Ёст түүх хэмээх эмхтгэл номондоо бид өнгөрсөн түүхээс эрэл хийж ёс гэх зүйл юу юм бол? Өнөө л өөрчлөгдөхгүй хувиршгүй үнэн маань ёс болж үлддэг юм биш үү? Тэр л ёс гэх зүйл өнөөдөр ч маргааш ч үнэ цэнэ болж байдаг юм болов уу гэх санааг чадан ядан гаргах гэж хичээсэн билээ. Та бүхэн уншаад шүүмжээ өгвөл ихэд гялайх байна даа. Энэ л  түүх гээч маань хэнд зориулагдаад, түүнийг үнэн хэвээр үлдээхийн тулд яагаад янз бүрээр оролдон зовлон бэрхшээлийг туучнам бэ?
МТТТ 132 хуудсанд: Кау Бай Ул Дээд Эсийн айлтгалд :
Хонь, хурга үгүйгээр   
Хоолойгоо юугаар цатгахнав.
Хондод унах үргүйгээр
Хожмыг юугаар сэтгэнэм гэжээ.
Тэгэхээр алсаа харах маань гарцаагүй л хожимын үрс маань байх нь л дээ. Гээд судраас мөн хайтал:  Унагыг 36, тугалыг 10, Ишгийг 10, Ботгыг 36, Хургыг 10 сайн шинжээр шинжиж байж сүргийн манлай болгох эсэхээр шийддэг талаар  бий. Яагаад заавал шинжиж сонжоод байгаан бол гэхээр байна уу? Үр хүүхдүүдээ хүртэл төл хэрхэн авсанаар шинждэг гэхээр сонин байгаа биз дээ? 
Үр хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг билээ бид гэж зогсосхийгээд тунгаамаар болчих чинь. Хамтаараа ярилцаж байхдаа “Зогсосхийн” гэх энэ үгийг Намсрай гуайн номноос уншихад их л содон санагдаж билээ. Яагаад зогсосхийх болов? Энэ юунд хэрэгтэй гэж гэхээр байгаа биз? Зогсосхийгээд өргөө хотлоо ажиглавал юу ажих бол?
Үр маань удам гэдэг чинь заавал үргэлжлэх ёстой юу гэж асуув. Үргэлжлэхгүй бол яах вэ гэв. Удмаа заавал үргэлжлүүлэх ёстой биз дээ гэв. Энэ л асуулт өнөөдөр чухлаар гарч ирээд байна уу гэх тэр л үгийн балчир хүү маань хэлэх нь юуных вэ? Алсаа харж байгаа нь энэ мөн үү? Манай Үгэн Үнэ цэнэ ТББ-ын маань чөлөөт ярилцлага сургалт маань ч энэ л өрх бүл бүхний өмнө тулгарч байгаа гэр бүлийн хүмүүжилд түлхүү анхаарч, гол зорилго болгон үгэн дээр ажиллах нь чухалтай бас л тулгарч байна. Ингээд харахад Гэрлийн Өргөөнд ирсэнээрээ би ижил олонтойгоо учирч энэ л өнгөрснийг өгүүлэх түүхэнд онцгой ач холбогдол өгч сурч,  үнэн түүхтэйгээ учирч, түүнээс сургамж авч болдогийг ухаарч, амьдралдаа сэрэмж авах гэж хичээх болсон маань ирээдүйгээ өөдрөг харах болсон шүү.

Гэтэл Сударт Өөдрөг байхын тулд амьдрах гэсэн үгс бий. Энэ ямар учиртай болчихов? 

No comments:

Post a Comment