"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Wednesday, April 19, 2017

Эргэцүүлэл-8 2017.04.16

 Өмнөх бичвэрийн өөдрөг гэх үгийн талаарх асуулт юуг хэлнэ вэ? Монголчууд зовхи нь өөдөө гэж ярьдаг. Мөн долоон голтой ч гэх нь бий. Бидний хувьд энэ үг энгийн эгэл үг мэт байх ч харин Алтан сударт бичсэнээр өөдрөг байхын тулд амьдарна гэхээр их л сонирхол татаад л байна даа. Амьдрахын тулд өөдрөг байхгүй гэж үү ч гэмээр. Гэтэл яах аргагүй сударт өөдрөг байхын тулд амьдрах гэх юм. Энэ юу болчихов? 
Эхлээд өөдрөг байж дараа нь амьдрах нь гэхээр эрэл хаашаа хөтлөөд байна вэ?
Гэрлийн өргөөнд ирээд ижил нөхөдтэйгөө учирч түүхийг судалснаараа өөдрөг байх болсон тухайгаа өмнөх бичвэр дээр бичсэнчлэн зөв газраа, зөв цаг үед, үнэнч зөв нөхөдтэйгөө учирснаар өмнө минь өөдрөг амьдрал дэлгэгдсэн ч юм болов уу даа. МТТТ-д ч ЗӨВ ТЭНД гэсэн үг бас байх юм.
Тэгэхээр Амьдрал гэдэг нь тэгвэл юу болчихов? Өнөөгийн бидний амьдал гэдэг маань тэгвэл амьдрал мөн болж таарав уу? Үгүй болж таарав уу? Бас л том сэдэв рүү орчихов уу даа?
Сударт: Орчлонгийн амин чанарыг онож үйлдвээс амьдрал болдог гэж бичсэн байх юм. Эндээс харахад онож үйлдэх дээр өөдрөг амьдрал гээч гарч ирдэг байх нь гэж харж болохоор байх чинь.
МТТТ-103 хуудас: Нэг үлгэрийн төгсгөл Нөгөө үлгэрийн эхлэл гэх үгс байх юм. Энэ л хоёрхон мөртөд бүхэл бүтэн амьдралын утга учир байгаа юм биш үү? Эхлэл төгсгөл хэрхэн үргэлжилж байна вэ? Тасалдах уу? Тэгвэл юу болох юм бол? Өөдрөг байх нь үүнд хамаатай юу? Төгсгөлийг эхлэл болгох тэр л холбоог Бат цагаан холбоо сүүнд гаргаж өнгө юуг нь тодолсон байж болох уу? Энэ л холбоог бат гэдэгт уяа нь илэрч, цагаан гэдэгт өнгө нь тодорч, холбоо юунд чиг нь гараа юу хэмээн өөдрөг гэх үгийн утгыг үгэн дээр нь илэрхийлж болох уу?
Гэтэл МТТТ- 133 хуудас: Өвөлжөөгөө өнгөлөөгүй айлын Өнтэй өвөл хийсдэг гэх үгс байх юм. Өвөлжөө өнгөлөх гэдэг маань юусан билээ. Жилийн 4 улиралтай монголчууд бидэнд өвөл ирдэг нь гарцаагүй билээ. Малчид маань өвөлдөө бэлдэнэ. Харин өргөөний бид тэгэхээр юу бэлдэх юм бол?
МТТТ-133 хуудас: Хаяа харагдвал хариуц, Хамар харагдвал хэлц гэх үгс бас байна . Бидний нэг маань алдахад хаяа харагдвал яаж хариуцагдах вэ? Бас яаж хэлэлцэх вэ? Өнгөлөх гэдэг нь чухам яг юу гэсэн үг юм бол? Өөдрөг байж өнтэй давах уу? Өнтэй өвлийн дараа өөдрөг байх уу? Тиймдээ ч өнтэй өвөл гэдэг маань бас л асуудал дагуулаад байх юм даа?

No comments:

Post a Comment