"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Tuesday, April 25, 2017

Эргэцүүлэл-9 2017.04.23

Өмнөх бичвэр дээрх Өвөл гэж чухам юусан билээ гэх асуултын хариуг эрж хайюу. Хахир, хатуу, хүйтэн, цас мөсөн өвлийг хүсч хүлээдэг нь хэн билээ? Гээд бодохоор хэн ч дургүй мэт. Гэтэл бидний өвүг дээдсүүд яагаад энэ л 4 улиралыг шүтэн дээдлэн амьдарна вэ? Өв-эл, өв- өл, өв-үл, өв-ил, өв-ул, өв-ол, өв-ав гээд л үгний "ӨВ" гэх язгуур нь учрийг нь тодлох нь сонирхол татаад байх чинь. Өвөл болдоггүй байсан бол бид яах бол?
Ингээд л өвлийн тухай асуултууд ундраад байх юм даа. Энгийнээр бодоход бид бүгд л хүйтэнд бэлддэг шүү дээ. Түлээ түлш гэр бараагаа дулаалж, мал тэвээрэгжүүлж, хадлан бэлчээрээ бэлдэн, хувцас эдлэлээ гарган байхгүйг байлгах гэж, ахуйгаа эмхлэн эрвийх дэрвийхээрээ хөдөлцгөөдөг. Хөдлөөгүй нь хүйтэнд зутрана гэдээ хүн бүр л мэддэг. Энэ л газар зүйн улирлын онцлог бид бүхнийг хөдөлгөөнд идэвхитэй оруулдаг. Тэгвэл яагаад заавал өвөлтэй байж байж монгол байх ёстой юм бол. Гэхдээ бас заавал дөрвөн улирлын сэлгээ байдаг. Энэ монголын цаг уурын онцлог. Ингээд л бас л хайлаа л даа.
Сударт: Хэцүү байдлыг нь тух болгосон дэмчүүд гэх үгс байх юм. Өвөл хэцүү байдал мөн үү? Тух болгоно гэдэг нь өнгөлж буй нь мөн үү? Хэцүү гэдэг нь тэгвэл өвөл мөн үү? Хэцүүг давахын тулд хэрхэх вэ? Өргөөнийхөнийг дэмч болох ёстой гээд байдаг. Тэгвэл хэцүүг хэрхэн таньж, хэрхэн даван туулж, хэрхэн тух болгох юм бол? Тух гэдэг нь тэгвэл юу юм бол? Өвлийг тух болговоос Өргөөний бидний давуу тал байж болох уу?
Сударт: Хүйтэн салхи шуурч, хөлдүү жавар хайрч, хөл гар хөлдөж, ЗУД-гай ЖИН ГЭН болохыг Аль хэдийнээ мэдээд, таван тухыг хангадаг Өрх бүл журамтай, гэжээ. За тэгэхээр Өргөөний бидний журам юусан билээ? Журамтай байж тух гээч бий болох нь гэж харж болох нь уу? Журмын нөхөд гээчийн зорилго тодорч байна уу даа. Тэр зорилго нь юу юм бол? Түүндээ хэрхэн хүрэх вэ гэх тэр томоохон асуудал юуг дагуулж, өвлийг өнтэй давах, итгэл сэтгэл зүтгэл гэдэг нь юугаар тодлогдох, юугаар өнгөлөгдөх юм бол?
Сударт: ЧИНГИС ХААНЫ Алтан Дээд Гэр ИЭ-г өвлийн 108 хоногт З6 цээжилдэг гэсэн үгс байх юм.
Яагаад заавал өвөл цээжилдэг юм бол? Нэгэн хүн халуун оронд очиход бүгд л удаан нозоорсон байдалтай, байдаг гэж ярьж билээ. Тэгвэл хүйтэн сэрүүнд тархи сэргэг байдаг юм болов уу? Аль эсвэл өөр учиг байна уу? Зун биеэ ажиллуулж, өвөл нь тархиа ажилуулдаг юм байна уу гэх олон асуулт дагуулж байна даа.
Өвлийн өнгийг бид юугаар төсөөлдөг билээ дээ? Цасан цагаан өнгө тодорч харагддаг биз дээ гээд бодохоор өнгөтэй холбоотой ч юм болов уу? Тиймдээ ч гэрэл байж өнгө харагдана гэвэл бас л гэрлийн урсгалд бас л учир байна уу?
Сударт: Бүрэнхий нь наран өвөл явах цаг бөгөөд хадгалагдан шалтаглаж сарны тус дор бултайн соёолно гэх сонин үгс бас байх юм. Эндээс өвөл хадгалагдана гэхээр юу гэсэн үг юм бол? Мөн бултайн соёолно. Юу хадгалагдан, юу бултайн соёолох юм бол? Энэ эргэцүүлэл гэж юу болоод бөөн бөөн асуулт дагуулаад байна аа гэмээр боллоо шүү.
Эх үрийн судар. Хуу-171. Идэр ес хөдлөх үе: Хөлдүү хүүхдүүд төрөөд байдаг. Юм ойлгохдоо маш удаан. Гэхдээ ойлгохдоо гүн хязгаар хүртэл нь ойлгодог. Тэгэхээр мэргэдүүд төрдөг гэжээ. Энэ их сонин санагдаад байх чинь. Ийм онцлогтой үрс төрдөг гэхээр өвөл гэдэг чинь ямар ч их утга учиртай болчихов доо?
Нөгөө талдаа өвлийн хахир хүйтнийг халуун сэтгэл рүү ус цацах хөлдүүс буюу хов жив, гай гэмээр зүйрлэвэл яах бол? Сударт: Гай гэмээр шалгагдах гэсэн үгс бий. Сударт Хөөрхөн хатны хов муухай ч хожмыг бодоход тустай гэсэн үгс бий ч, хожмын хойчид хэрэгтэй хов, хоёргүй сэтгэлтнийг холдуулах хов гээд янз бүр байх нь л дээ гэж харвал яаж байна?
МТТТ хуу-147: Уур нэгдэж үүл болно. Үг нэгдэж ухаан болно? Харин хов нэгдвэл юу болох бол гэмээр байх чинь? За тэгвэл гарц нь юу юм бол? Цагийн байдал бидэнд юуг анхааруулнам бэ?
Гарцаа хайсан эрэл: МТТТ хуу- 151: “Дотоодоос учгийг ухтухай” гэсэн сануулгатай. Энд эчнээ хэлэлцэгдэх тухай өгүүлэгдэж Бүлээнээ хардахыг тодлон, нэгэн бүлд хүртэл Эвдрэл гэмтэлийг үүтгэх Эв үгүй санаа төрдөгийг тодолжээ гэжээ.
Тэгвэл энэ л эв эеийг эвдрэлцүүлэх хов хорыг таслах нь дотоодоос учгийг ухах нь юм бол Эзэн хааны анхааруулсанчлан нүүр нүүрээ харж байж үг нэгдэх нь гарц байж бас болох уу?
Тиймдээ ч Сударт: ИТГЭХ ЭРДЭМ: Сэтгэх магадлах найдах БӨӨ Эр КҮ-тэй хурц гурван ЧУ КУР-тай гэх үгс байх юм.

No comments:

Post a Comment