"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Sunday, April 30, 2017

Эргэцүүлэл-10 2017.04.30

За тэгээд Итгэл гэдэг тэгэхээр чухам юу болов? ИТГЭХ ЭрДэм хэмээн тодлох учиг юу байна? Эрдэмийг хичээлээр, эрлийг сурагаар гэх зүйр үг бий. Гэхээр яагаад заавал түүнд хичээн суралцах болчихов доо?
Сударт: Өргөн ИЭ ЭКЭ ялалт гэдэг үг байх юм.
Энэ юун ялалт болоод явчихав? Юуг ялах юм бол? Ялж чадвал яах юм? Чадахгүй бол яах юм бол? Ялах гэдэг үгийг дийлэх гэдэг гэдэг дээр итгэх эрдэм маань хэрхэн холбогдоод байна вэ?  Заавал итгэл гэх нь эрдэм болж байх шаардлагатай юу? МТТТ-39д Итгэ, итгэхгүй бол бишир гэх үг байх юм. Бид хэрхэн итгэх юм бол? Аливаа дэнсгүй итгэх нь зөв үү? Буруу юу ? Тиймдээ ч энэ ЭрДэмийн БӨӨ ЭР КҮ гэх үг сонирхолыг маань ихэд татах чинь. БӨӨ  гэдэгтэй итгэх  нь хэрхэн холбогдож байна вэ? Яагаад заавал бөө гэх үг бичигдэв?  Бөөгийн сурлагажилтаар энэ эрдэм явагддаг байх нь уу? Бөө нь тэгвэл яагаад монголд байгаа билээ? Ингээд л итгэл гэдгээ хайлаа л даа.
 МТТТ-159д Сэнхрүүлэх, Сэтгэл дүүрэх, Итгэлцэх гурван суу ухаан нь Тархин гавалаа сэрээх суу ухаан болно гэчих юм. Би өмнө нь: Өрөвдөх ЭрДЭМ, Харамсах ЭрДЭМ, Хүндлэл хайр гэсэн ийм гурван сэдэв дээр учираа олох гэж  их оролддог байлаа л даа.  Итгэл маань  яагаад заавал тахиа жил гарч, надад сэдэв болон дахин яагаад орж ирэх болчихов оо?
 Итгэх хүртэлх тэр л явц сэнхрүүлэх, сэтгэл дүүрэх гээд нэлээд том даваа даваад явдаг юм байх даа. Тэр давааг тэгвэл хэрхэн давах вэ?  Сударт: БӨӨ тархинд иштэй гэх үг байх юм. Иш нь тэгвэл юу юм бол? Мөн бас Эр КҮ гэх бас үгс байна. Эрх гэдэгтэй дүйцүүлвэл юу юм бол? Эсвэл эрэх хайх гэдэг дээр харвал юу болох юм бол? Бас ЭР буюу удамшил гэдэг рүү харвал яахаар байна? Энэ бүхэн маань яагаад монголын суу ухааны ЭрДЭМ дээр гарч ирээд байна вэ?
Өөрийн маань дотны нэгэн хүн онгодоо буулгах үед маань хэд хэд золгож байсан ч чи өөрөөрөө л байсан шүү дээ гээд итгэл багатай. Чи ярьдаг юм аа яриад л, чиний хоолой хэвээрээ байна. Харин хамаатны нэгэн улаач яг л эмгүн өвгүн болоод байсан гэх тэр л харсандаа гайхашран ярих. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ?  Гадна талын тэр л байдалд автах нь амархан, харин дотоод тэр л үгэнд учиг юу байна гэж хардаггүй юм бололтой юм болов уу ихэнх маань. Бас л бодох асуудал байх чинь. Бас нэгэн танил улаач Онгод маань шүлэглээд яруу сайхан хэлээд айлдаад байхад ах дүү, төрөл төрөгсөд маань дургүй байна. Тиймээс хүнийг нэвт шувт хармаар байна гэх юм. Тэгэхээр онгод буулгаад айлдуулах ч итгэлгүй байх тэр үед бид яах бол? Сэтгэлийг нь татваас бие нь хаа холдох.  Бас хардаг юм байж, мэлмийддэг юм байж, тэгээд яах вэ гэсэн Эзэн хааны маань үгс бий.
Бас дотны маань нэгэн хүн Оросын зөн билэгийн тулаанд ялсан хүнтэй уулзах юмсан гэв. Айлаас эрэхээр авдараа уудал гэх зүйр үг бий. Харь хүнд бид итгэлээ өгөх үү, аль эсвэл удмаа тосон байж учгаа олох нь дээр үү гэх тэр асуулт бас л олон дунд гарч ирэх нь л дээ. Голсон юм голд, шилсэн юм шилд гэх үг бас л байдаг.  Гэтэл тэр харь хүн нь өөр дээр нь ирсэн хүний үхэл хэнд хамаатай юм бэ гэх. “Хамаатан” гэх энэ монгол үг их л учиртай байх нь л дээ. Үнэндээ ч өөрт нь  огт танихгүй хүн өөрт нь юуны хамаа байх вэ дээ. Харин удамдаа хамаатай бол удмаа гэх тэр л итгэл бөхрөхгүй байхад учир бас байх нь л дээ.  Тэгэхээр бид хэрхэн итгэлцэх вэ? Ингээд дээрхээс харахад итгэлцэхгүй бол яах юм бол гэх тэр л асуултуудад хариу хайх нь зохистой мэт. Сударт: Бусдад датгавал буруудахыг мэд гэх үгс бас л бичээстэй байх юм.
Мөн Сударт: удамшилд зохистой ДЭМ ЭрДЭМ болму гэж байдаг.  Удамд дамнуулах зохистой байх нь гэхээр дамнуулахгүй бол яах вэ?
МТТТ-199д: Эндээс юу ухах вэ хэмээвэл бөө хүний үйл өөрийн хэдэн үеэ дааж буйгаар, ухаан санааг нь тэгшилж буйгаар хэмжигдэх. Ах дүү долоон бөө гагц өөрийн биеийг зассанаас үр хүүхдийнхээ биеийг зассангүй. Энэ нь муугийн үрийн хөрс болж, үйлийг үрийг удамд нь үзүүлэхийн Тэнгэрийн бошго болмой.
Энэ сургаалиар гагц өөрийн биеэ болгох бус үр хүүхэд, ач гучаа үйлэнд нь хамсгаж байхыг бөө үрсэд сануулах аж гэж бичжээ.
Ийм л тавилан заяаг нэгэнт авсан тул үр удмаа засахад маш том асуудал бас л амьдралд маань байна шүү дээ. Биеэ засах, гэрээ засах гээд л өмнө минь тулгарах асуудлуудад гарц олохыг нь энэ л түүхийн шаргал хуудаснуудаас тодрохыг яалтай. Тийм дээ энэ л Итгэх гээч ЭрДэм гарцаагүй эрэл хайгуулын сэдэв болж байна л даа. Амьдралын мөн чанар тэгэхээр юу болж таарав даа?

Нууц товчооны тайлалаас эрэл хийж явахад сонирхол татах сургамжит нэгэн түүх гарч ирэх юм. Эргүнэ гэдэг ууланд үлдсэн 60 эмтэй нэгэн Их ноён ер хөвүүнтэй болдоггүй байж. Уулын хараалаас болоод хэрэвзээ хөвүүн төрөх аваас нэг бол амьгүй, нөгөө  бол эмс хоорондоо тэмцэлдээд үгүй хийчихээд байна гэнэ.  Тэгээд нэгэн хөвүүнийг чонын үүрнээс олж авсанаа Бөртэ чоно хэмээн нэрлэсэн гэжээ. Энэ Их ноён маань тэгвэл Их бэхт Дээдэс мөн болж таарах нь уу? Аль эсвэл чонын үүрнээс олдсон хөвүүн бүрийг ингэж нэрлээд байна уу хэмээн эргэцүүлэн бодох юм? Энэ юу болчихов? Чонын үүрэнд учиг байна уу? Чин Эсэнд учиг байна уу? Яагаад чоно үүрэндээ өлзий гэх үг гарсан юм бол оо?

No comments:

Post a Comment