"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Tuesday, June 6, 2017

Эргэцүүлэл-15. 2017.06.04

Араатан чоно ээж үү, ам дэвсэх ээж үү? ЭХ гэж хэн бэ? Эхийн санаа үрд, Үрийн санаа ууланд гэх зүйр үг бий. Үр гэдгээ бид хэрхэн харах вэ? Сударт эх-үрэн гэх үг бий. Харин энэ яг юу гэсэн үг юм бол? Хөөсрөлгүйхэншиг гэх үг бас өмнөх бичвэр дээр бичсэнчлэн эх гэх утгын талаар саатан тунгаавал яадаг бол. Гэтэл UBS ТВ-р нэгэн мэдээ гарав. Дэлхийн олон улсад сүүн өдрийг тэмдэглэдэг юм байна л даа. Тэр нь манайд хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа гэх юм. Гэтэл бид судраас харах юм бол сүүн мөртөн, сүүн жил, сүүн эрчим гээд маш өнө эртний өндөр мэдлэгт ард түмэн байж бас л бусдыг даган хөөсөрч явах юм гэж үү? Энэ их учиртай л болоод явчих чинь. Үрсээ сургах үүрэгтэн эх хүн мөн биз дээ. Энд бусдыг дагавал буруудахыг мэд гэх судрын үгээр харвал өөрийн бүхнээ гээсэн мартсан, орхисон гэх тэр л байдал бүхэн бидэнд буруудах эх болж, харин үнэн түүхийн эрэлд өөрийгөө хайх, санах сэрэх бүхэн зүйт жамын эх болж зам мөр заяа тавиланг чиглүүлдэг юм биш байгаа? Тэгэхээр эх гэдэг маань юу болж таарав? Буруудах эх, зөвдөх эх гэхээр их л сонин зүй тогтол байх чинь. Эх үүсгэл гэдэг нь юу юм бол? Араатан ээжийн аварч өсгөсөн тэр л үрд давуу нь юу байв? Дутуу нь юу байв? Ам дэвсэн аргадан тойглох ээжийн давуу нь юу вэ? Дутуу нь юу юм бол? 
Сударт: Тул өгэлүэн бүү ав, чу өгэлүн бол олз. Эрж олтухай гэж бий. Энэ юу хэлчихэв? Нөгөө л шар тос шиг түлхэж болохгүй бас амандаа хийж ч болохгүй нэгэн зүйл байх гээд л байна уу? 
Бас сэрэмж болгон аманд маань зөв шар нь оров уу, буруу нь орох гээд байна уу гэх дээр өнөө л эргэцүүлэх ундрах тэр л сэрэхүй хаанаас хэрхэн бий болдог юм бол? Зөв бол өмнө бичсэнчлэн үмхээд л авахад л учиг нь тодрох ЭХ лэл болдог юм биш үү? Эх булингартай бол адаг нь булингартай гэх зүйр үгийг бодсон ч тэр.
Үрээрээ барьцаалагдаж бөө улаачлал гэдэг зүйл рүү орсон би буруу газар, буруу зүгт, буруу хүнтэйгээ учирсан бол яах байсан бол? Нэгэн найз маань Хөвсгөлд л сайн бөө бий гэх тэр л зүг чигийг гаргах нь юуных юм бол? Үнэхээр учиг нь задарч эхлэл нь болж тавигдвал болж л байна шүү дээ. Харин эсрэгээрээ бол яах бол? 
Ингээд Алтан судраас хайж байтал их содон үг гарч ирэх юм. Сударт: Дэргэд чинь Чингис хаан байвал чи өөрөө Дээд ТНГР-ийн хүүн, орчлонгийн эзэн гэж мэдтүхэй. Дэргэд чинь хүн байвал чи өөдгүйн боол, хижи гөрөөсний идэш гэж бодтугай гэж Жам-Уухай тайлав гэжээ. Энэ их сонин болоод явчих чинь. Өргөөнд Их Эзэн хааныхаа дэргэд гээд цугласан бидний давуу нь мөн үү? Харин Эзэн хаан маань бидний дэргэд гэдгээ бид хэрхэн танин мэдэж байгаа юм бол? Эзэн хаан маань бидний дэргэд байх юм уу? Бид дэргэд нь очих юм болов уу? Дэргэд гэдэг нь ямар учиртай юм бол? Дэрлэн дөрлөн гэх үгс сударт бий. Мөн Цор ганц Чингис хаалга гэх үг бас Алтан сударт бий.
Энэ нь МТТТ-41 хуудас: Их Бэхт Дээдэс: Анхаарагтун. Улаач нар бус Онгод л энэ судрын тайллыг хийдэг. Онгод онгоддоо мэддэг долоон онгод л зөвшөөрлийг өгөх ёстой. Яг долоон онгод л яг түлхүүрийг нь тайлж чаддаг гэддэг гэнэ. Гэтэл Өргөөнөөс гаргасан судруудад маш олон онгодуудын айлдварууд байгаа. Тэд тухайлсан юмаа л мэднэ. Харин дараах долоон онгод бүхнийг мэднэ гэхээр Эзэн Чингис хаантай нийлэх долоон онгод бүхнийг мэднэ гээд байгаа. Эх хүн бол үрийнхээ өмнө эх хүн. Гэтэл энэ долоон онгод ертөнцийн бүхнийг бүхнийг мэдэж байгаагаараа бидний эх мөн үү?
Ийнхүү уншин судлах тусам Их хааныхаа ухааныг биширч гарцаагүй мөн хэмээн улам батлах хэдий ч сударт бичсэнчлэн үнэнд гүйцэгдэх дөхмийг бодон муугийн хязгаараар гэдгээр ухан мэдэж таних гэдэг маань хамтаараа хэлэлцэн эргэцүүлэн асуух асуулт үгүй л бол сүсэг болох гээд байдаг тал бас байх шиг. Ардын маань зүйр үгэнд бугдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэх үг бий. Харин хэрхэн Эх үүсгэл гэдгээ авах дээр бидэнд эрх гэдэг нь олгогдож байдаг талаар МТТТ-д бас байх л юм. Ингээд бодоход аль эхийг бид барьж авах маань асуудлын гол болон байна уу даа?

No comments:

Post a Comment