"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, June 19, 2017

Эргэцүүлэл-17 2017.06.19

Өмнөх бичвэртэй холбогдуулан түүхийн үнэн нь юундаа байдаг юм бол хэмээн бичьюү хэмээлээ. Ер нь түүх гэж юу юм бол? Түүнийг судлах гэж юунд хэрэгтэй юм бол? Судаллаа гээд яах юм? Судалсангүй гэхээр яах юм бол? Бидний түүх хэнд хэрэгтэй гэж? Тиймдээ түүх гэдгийг хэн яагаад судлах ёстой юм бол? Хаа холынхон уу аль эсвэл хажуудах удам нь уу? Түүхгүйгээр улс гэж байж болох уу? Түүхгүйгээр уул ус гэж байж болох уу? Түүхгүйгээр хүн гэж байх уу? Түүхгүйгээр удам судар гэж байх уу? Ингэж асуувал яаж байна? Гэтэл олон улс монголын түүхийн судлаад л байна шүү дээ. Анх Гэрлийн өргөөнд орж байж би удмаа мэдэх түүхийн эрэлд гарсан билээ. Түүнээс өмнө яагаад ч юм энэ талаар боддоггүй, тоодоггүй, мэддэггүй байсан билээ. Тиймдээ ч энд ирж түүхийн жим мөрөөр эрэл хийсэн маань үнэн гэдэг юу юм бол хэмээн асуулт тавих эхлэл болсон гэх үү дээ. Энэ нь Өргөөнд ирсэний маань давуу нь юм байна шүү дээ. 
За тэгэхээр түүхийг хэрхэн яаж судлавал үнэн мөнийн мөрөөр мөшгиж чадах юм бол? 
МТТТ-д КауБиЧи дээдэс: Үнэн гэдгийг юугаар батлах юм бэ? Үнэн гэдэг бол үр дүнгээр хэмжигддэг. Үнэн учраас л та нар оршиж, өдий амьдралд хүний боол болоогүй, хөрс ухаж мөлхөөгүй байгаа бус уу. Харийн хүний амнаас, мэдлэгээс сурсныгаа соёлжсон, түүхийн илүү мэдлэгтэй гэх гээд байна уу? Миний монголын амьдралыг харийн хүн мэддэг юм уу? Чиний гэрийн асуудлыг хажуу айл чинь шийддэг юм уу? 
Чи бод доо. Чиний гэр бүл, чиний улсын түүхийг чи болон чиний эцэг ӨвГүдүүд л сайн мэдэхээс танай хөрш айл, хажуу улс чинь тогоон доторхийг чинь тольдсон мэт хэлнэ үү, нарийн учир шалтгааныг мэднэ үү. Бидний нэрийг хүртэл хувирган гутаадаг бус уу? Гэтэл “КҮ” хэмээх ямар их учир шалтгаантай, тэнгэрийн сурлагат ардынхаа нэршлээр нэрлэсэн нэрийг “ХУ” хэмээн зэрлэг бүдүүлэг гэсэн үг гээд өөрсдөө хэлдэг бус уу? Хоёр үсэг хэлж чадахгүй хазгай хэлтнүүд дээ гэжээ. 
Нэгэн андыг маань түүх судлаач гээд өөрийнхөө ухаж байгаа зүйлээ хэлэхэд хэлэхэд диплом цол шаардах нь юуных юм юм? Эх түүхээ, үнэнийг эрэн хайн судлахад заавал тэр цол хэргэм хэрэгтэй юм уу? Чингис дэргэд нь байвал улс өөрөө баталгаажна гэдэг үг өөрөө юу болчихов оо? Гэтэл бид өөрөө Чингис гээд л булаацалдан маргалдаад байх юм. Чингисийг булаацалдах бус тэр хүний сэтгэлгээг гаргаж ирэх нь энэ цагийн чухал нэг ажил юм биш үү?
Солонгосын Сэжүн хаан хэмээх кинонд ард түмнээ бичиг үсэгтэй болгох, болгохгүйн төлөө тэмцэл өрнөж байх юм. Ард түмэн бичиг үсэгтэй болчихвол харийн буюу хятад күнзийн сургааль нь үгүй болж, үүнтэй уялдан язгууртан гэж байхгүй болно хэмээн өөрийн гэсэн бичиг үсэгтэй болгохгүйн төлөө тэмцэлдэх юм. Тэгсэнээ монголчууд бол өөрийн бичиг үсэгтэй зэрлэг бүдүүлэг гэх юм. Бид тийм байж болохгүй күнз бол соёлтой гэх юм. Гэтэл Монголчууд бид 920 бичиг үсгийн соёлтой гэх юм энэ юу болчихов оо? Тэгэхээр энэ бичиг үсэг гэдэг маань яасан ч хувьсдаг юм бэ гэдэг нь эндээс харагдахаар байхад үг үсэг хөөхгүй гээд, судлаач болохгүй нь гээд түүхийн үнэнийг гаргаж чадах уу? Чадахгүй гэвэл яах юм? Чадна гэвэл яах юм бол? Тиймдээ ч манай түүхийн судар номнуудад энэ олон янзын бичиг үсгийн өндөр соёлтой байсныг гэрчлэх биет болон биет бус өв байна шүү дээ. Тэгэхээр үр дүнгээр үнэн хэмжигддэг юм бол бид өнөөдөр өөрийн гэсэн бичиг үсэг соёл, эрдэм ухаан өв их мэдлэг үлдсэн монгол улс оршин тогтнож байхад буусан буугаагүй гэх онгодын талаархи маргаан хэнд хэрэгтэй гэж. Харин цаашид бид өвгүд дээдсүүдийнхээ хүчинд яваа гэж яагаад бодож болдоггүй юм бол? Эсвэл өөрийн удмынхаа хийсэн ажлыг нийтэд зарлаж болдоггүй юм бол оо? Тиймдээ ч хэрхэх вэ хэмээн бодон тунгаан хамтран эвлэх дээр л бидний ухаан орших ёстой бус уу? Сударт: Байгаа монголд ярихаас байхгүйд ярихгүй. Мөн Сэрүүн Хөхүйн тулыг сэрээгээр занаагүй чи сэтгэх ухаант нэгнийгээ сэрээдэх юун гэсэн үгс бий. Энэ бас юу болчихов? Хэрүүлээс хэлэлцэх нь дээр гэдэг бас юу болчихов? Бид ч гэсэн тэгвэл өөрсдийн байгаа байгаа дээр ярьж дутуу нь юу юм бэ? Давуу нь юу юм бэ хэмээн өөрсдийн үйл үйлдэхүүнээ гаргачихвал айдаа эвтэй байхдаа хүчтэй гэх тэр үгийн утга учир гарах юм шиг ээ. 
Сударт харвахыг хаан шийддэг бол онохыг ард мэднэ хэмээн ард түмэнд язгуур эрх ашгийг нь олгосон байх нь юуных юм бол? Өүлэн эх өнчин өрөөснийг тэтгэн эрдэмд сурган хүмүүжүүлж байсныг мөн нууц товчоонд бичсэн байдаг. Аливаа зүйл хаалттай байх тусам өөрчлөгдөн гуйвахдаа амархан байдаг бололтой. Тиймдээ ч Эх түүхээ мэдэхгүй бол ойд төрсөн сармагчин лугаа хэмээн зүйрийг онгодууд хэлсэн байдаг. Гэтэл үгүйсгээд байгаа өнөө онгодууд нь ийм цэцэн үг хэлсэн байх юм. Ухаж судлахгүй бол болохгүй нь л дээ. 
 Тиймдээ энэ цаг үе бидэнд мэдвэл зохих асар их мэдлэгийн хур, түүхийн үнэнийг өвүг дээдсүүд өгч байгааг судар номнуудыг амьдралд байна уу үгүй юу гэж яагаад ажиглаж болохгүй гэж? Энэ өөрөө судалгаа биш гэх үү? Тиймээс уншсан бидэнд л энэ юу болчихов гээд санагдаад байхаас уншаагүй хүмүүст бол юу болчихов гээд санагддаггүй юм биш үү? Үүнийг мэдсэн онгодууд энэ хэлэлцүүлэг, эргэцүүлэлийг түмэнд зар хүргэх ийн тулд хийж байгаа юм биш байгаа. Ганц Аянгат удгүний санаачлага ч биш цаанаа учир шалтгаан болчих шиг.
Хаан дээдсийн үг бий. Сэтгэлийг нь татсан байхад бие нь хаа холдох вэ гэх. Сударт: Хүний хаан болох хэрэг юун, Хүслийг дураар татах хаан бус уу гэсэн үгс ч бий.
БөөЭртай хатан Хатдын сударт- 193 хуудсанд: Аятай сайхан зоог бэлдээд, тухлаг буулгахад ямар ч онгод арвин үгтэй байна. Тэр бүхнээ зөвд нь чиглүүлээд, хүсэж байгаагаа ухуулан ойлгуулахад Онгод Дээдэс хоосон буцаадаггүй гэж хэлсэн байх юм. Бид харин тэгж чадаж буй бил үү? Буусан буугаагүй, гомдсон гомдоогүй гээд л маргаж байхаар нүүр тулж ярьж, асууж, учгийг гаргаж чадаж буй бил үү гэмээр байх чинь.
Ийнхүү судар номнуудаас уншиж байхад Бөөгийн товчион- 437-д анхаарвал зохих, мэдвэл зохих сэрэмж болох зүйл байх юм. Яагаад лам нарын сударт ийм нарийн түүхээ бичдэггүй юм бол? Монголын түүхэнд лам байсан л биз дээ. КауЭлЭн хатан:
Гэтэл илүүдэл хэрэгцээтэй хүмүүс оршин тогтнож байгаа нь өөрөөр хэлбэл ӨвҮг Дээдэс нь ирээдүйд ирэх хүүхдийн хувь хишигээс өнөөдөр түрүүлэн хэрэглэж байгаа нь биежсэн их жатга зовлон ирэх ирээдүйн гамшгийн дохио юм. Амьд ахуйдаа ирээдүйг худалдаж авч яваад байна. Өнөөдөр алт зүүхгүй хүн байна аа. Энэ нь ирээдүйн хүнсийг хангах ёстой байдаг. Гэтэл биеэрээ дүүрэн алт зүүгээд арга билэг чадамжийг авир муугаараа эзэрхийлэн ноёлож хүртээд ирээдүй хойчид хүнслэх эрхийг нь хасаж байгаа нь ай юун гамшиг вэ гэж хэлсэн байх юм.
Энэ юу хэлчихвээ? Энэ л махан биед наасан, идсэн уусан бүхэндээ анхаарахгүй юм бол бид төрсөн үрсийнхээ өмнөөс эдэлж хэрэглэхийг нь арай дуусгаад байдаг юм биш биз дээ. Сударт нэгний гэмийг нийтээр үүрэх тухай байдаг. Харин бид тэгвэл яах вэ? Бодол ч үргэлжлүүлээд байвал үргэлжлээд байх нь л дээ. Харин харин таслаад байх юм бол яах юм бол....

No comments:

Post a Comment