"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, June 12, 2017

Эргэцүүлэл-16 2017.06.11

Өмнөх бичвэрт аль эхийг барьж авах вэ гэдэгт асуулт тавьсан дээр асуудлыг хэрхэн харах талаар бас бичмээр санагдлаа. Энэ долоон онгод бидний эх мөн үү хэмээн асуулт тавьсан дээр энэхүү долоон онгодын тайлах МНТ бидний хаанаас эх үүсгэлтэй, гарвал угсааг маань тодотгох түүхэн баримт гээд байх юм. Үүнийг яаж гаргаж ирэх вэ? Яагаад бүхэл бүтэн үндэстэн ястанг судалдаг монголч эрдэмтэд гээд гадаад дотоодын байгууллага хувь хүмүүс байдаг юм бол? Тэд яг юуг нь судлаад, юу хайгаад байна вэ? Их хааныг маань мянганы түүхэн хүнээр тодруулж түүнээс суралцах хэрэгтэй хэмээн яагаад хайлтаа хийдэг юм бол? Монголын нууц товчоонд л энэ түүхэн хүний намтар, амжилтын нууц оршиж байгаа хэмээн эх үүсгэлээ болгон барьж авдаг бололтой хэмээн харвал бидний нууц юу юм бол? Их хааны маань нууц юу юм бол? Яагаад Чингис хааны нууц товчоо гээгүй, харин Монголын нууц товчоо гэчихэв ээ? Бүхэл бүтэн үндэстэн язгуур угсаагаар нь ярих нь, бичих нь юуных юм бол гэмээр байх чинь? 
Энэ л энгийн мэт асуулт харин ямархан нууцыг дагуулдаг юм бол? Гэтэл онгодууд Чингис хааныг төрүүлэх гэж бөөн юм болсон талаар МТТТ-д бичсэн байх юм. 
МТТТ-76: Их Бэхт эцгийн Чингис төрүүлэхээр зүтгэх нөр их хөдөлмөр үхсэн хойно нь ч үргэлжилж, одоо ч үргэлжлүүлсээр байгааг юу гэлтэй гэж бичжээ.
Үүнд ямар учир байна? Яагаад заавал төрүүлэх гэж бөөн ажил болно гэж? Цаанаасаа төрдөггүй юм уу хаашаа юм? Тэгэхээр энэ юу болчихов? Тэр л нэгэн хүн дээр учиг байна уу? Гээд хайвал од гаригсын тохиол, цаг хугацаа учир шалтгааны нийлэмж гээд л олон олон зүй шалтгааныг харж болох байх л даа. Харин өнөөгийн бид хэрхэх вэ? Хаан буусан буугаагүй хэмээн хэмлэлдэн уралдан бие биендээ үгэн сум харвах нь учир юу байна? Буулаа гээд яах юм бол? Буугаагүй гэлээ гээд яах юм бол? Хэнд хэрэгтэй юм бол? Одоо ч бас Аянгат удганд Чингис хааныг төрүүлэх гэж байгаа гэж онгодууд хэлсэн байх юм. Энэ бас юу болчихов?
Сударт:Анхны сүүн эх, анхны амь, анхны амьтан, анхны халуун цустан, үүссэн нар сарны газар, анхны мангдай үзэгдээд буман жил гэгээрч ӨТҮГЭ боловсорлыг олсон гэж бичжээ.
Энэ юу хэлчихэв? Анхны хэмээн тодотгох маань бидний үүсгэл эх маань мөн үү? Гэтэл орчин үеийн шинжлэх ухаанаар: 1990 оноос хойшхи судалгаан дээр тулгуурлан дэвшүүлсэн таамаглалаар бол орчин үеийн хүн нь Африкт үүссэн бөгөөд бусад тивүүд рүү 40,000 жилийн өмнө нүүн шилжсэн байна. Эртний хүмүүсийн дунд 40,000 жилийн өмнө арьстны ялгаа гарч монголоид, европоид, африк төрхтөн гэж хуваагджээ гэж үздэг ажээ.
За тэгвэл анхны амь үүссэн газрыг монгол гээд байгаа. Гэтэл үүнийг өөр газар гээд байгаа гээд гаргаад ирвэл яахын? Үүнийг хэрхэн, хэн шүүх вэ? Эсвэл өмнөд хойд туйл гэж байдаг шиг монголд түүхийн сонин байхад, африкчуудад бас л түүхийн нэг сонин байх нь ээ дээ. Хэрвээ монголд анхны хүн үүссэн гэсэн ном байсаар байтал, монголчууд энэ л газар эхээ хамгаалахаар төрсөн байгаад энэ л үүргээд өнөө хүртэлх үл ойлгогдох түүх үргэлжлээд байтал өөр газар монголынх шиг түүх үүссэн гээд бичигдвэл яах вэ? 
 Гэтэл өөрт тохиолдсон явдлаа харьцуулмаар санагдлаа. Хүргэн маань надад далайн чулуужсан дунгийн үлдэгдлийг үзүүлэв. Хаанаас олов гэтэл говьд өрөмдлөгийн үеэр ийм юм их гарч ирдэг гэсэн нь өмнө нь их далай тэнгис байсны баталгаа болж байх юм. Шинжлэх ухаанд ч хамгийн анхны амьд организм далай тэнгисийн ёроолын шүлтлэг нүх хоолойд үүссэн байх магадлал өндөртэй гэж байх юм. Их Түүхийн Сударт анхны амь далай тэнгист үүссэн гэж бичжээ. Гэтэл далай тэнгис Өмнөговьд байсан гээд онгодууд хэлэх юм. Тэгэхээр ямартай ч далай тэнгис нь манай монголд байсан л байж таарах нь ээ дээ. Ингэхээр байгал яасан айхтар хувьсч өөрчлөгддөг юм бэ дээ. Хүний үг үйлдэл үүнтэй адил хувьсч өөрчлөгддөг юм биш биз? Харин үүнийгээ хүн өөрөө мэдэхгүй байж болох уу? Хувьсан өөрслөгдөж байгаагаа хэрхэн мэдэх нь буцаад л эх үүсгэл хүүгээ явах хэрэгтэй болчихов уу даа?
Өнгөрсөн гэх эртний түүхийг уншиж байх явцад яагаад Монголчууд дэлхийг төвшитгөх гэж үе үе дайн хийж байсан юм бол? Гээд хайхаар байгаа биз дээ? Тэгвэл энэ нь өнөөгийн дайнаас юугаар ялгаатай юм бэ? Аливаа зүйлийн учир шалтгаан нь түүнээс гарах үр дагавар болж түүхэнд тэмдэглэгдэн үлддэг шүү дээ. Харин хэдэн талаар харахгүй л юм бол амбиц хөөхөд үнэн түүх гуйвахдаа амархан ч юм шиг. Тэгвэл байгаа хувьсаж, хүн хувьсдаг юм бол бодлогонд нь гажилт үүсдэг байж болох уу? Ингээд асуулт хөөгөөд байгаад байхаар эх мухарт нь хаана байна? Эх үүсгэл нь хаана байна? Ингэж бид гаргахгүй л юм бол маргалдсаар бидний нас цөөхөн юм чинь ямарч үгүй хоосон үр дүнгүй судалгаа болчих гээд л байна уу даа.

No comments:

Post a Comment