"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Tuesday, July 30, 2013

Үлгэр-1

Эрт урьдын цагт эмгэн өвгөн хоёр сайхан  хүүтэйгээ амьдран суудаг байж гэнэ. Хүү дайн тулаан явж  эр зоригтой, олон түмнээ дагуулан  Баатар цолыг авч алдар цуугаа мандуулжээ. Нэгэн өдөр өвгөн эмгэн 2 хүүгээ эрийн цээнд хүрсэн тул хань ижилтэй болох хэрэгтэй гэж сануулжээ. Хүү зөвшөөрч алсыг чиглэн явжээ. Явсаар нэгэн сайхан өргөө гэрт  иртэл хэн ч байсангүй. Ороод унтаад өгөв. Зүүдэнд нь Энэ улсын Хаан хатан хоёр нэгэн ухаант гүнжтэйгээ амьдран суудаг байжээ. Гүнж нь билэг ухаанаараа алдартай тул хатнаа болгож авахыг олон хүн гуйдаг байж гэнэ. Гэтэл гүнж  хулгайлагдав  гэнэ. Хаан хатан 2 маань Гүнжээ хайж ард олноо дагуулан явцгаажээ гэж зүүдэлжээ.  Баатар эр  сэрээд гэрээс гарж хартал хун шувуу баруун зүг рүү нисэж яваа харагдав гэнэ. Баруун зүг явтал явсаар байгаад нэгэн том хар ууланд агуй байв. Агуйг том чулуугаар хаасан байх юм. Чулууг зайлуулан агуйд ортол нэгэн үзэсгэлэнтэй сайхан гүнж байлаа. Гүнж сандарч та хаанаас ирэв энд баруун зүгийг эзэлсэн 15 толгойтой Атгаалжин хар мангас амьдардаг хурдан яв гэж гэнэ. Гэтэл баатар эр би чамайг аврахаар ирлээ хэмээв гэнэ. Тэгээд чулууны ард ороод нуугдлаа. Орой нь мангас ирээд хүний үнэр үнэртэж байна гэтэл миний үнэр биз гэж гүнж хэлтэл унтав. Баатар эр  шөнө болоход  эмзэг газрыг  нь хайж хартал баруун суган дор нь  гэрэлтэн харагдлаа. Дараагийн шөнө нь эмзэг газрыг нь сайтар нягталж үзэж гэнэ. Гурав дахь шөнөө  мангасын эмзэг газрыг сэлмээрээ зоож устгаж гэнэ. Тэгээд гүнжээ аваад гэрт нь иржээ.  Гэрт нь хэн ч байсангүй. Баатар эр маань шөнө зүүдлэв. Зүүн зүгийг эзэлсэн хорин таван толгойтой Хотгоолжин хар мангаст Гүнжийн эцэг эх баригдсан байгааг зүүдлэв. Тэгээд Зүүн зүг рүү мордов гэнэ. Явсаар нэгэн нуурын эрэгт тулж очив. Тэнд амран байтал Хорин таван толгойтой Хотгоолжин хар мангас ирээд нуур луу орчих юм гэнэ. Баатар эр хойноос нь ортол нуурын гүнд нэгэн агуйд Гүнжийн эцэг эх болох Хаан Хатан хоёрыг ард түмэнтэй нь хорьчихсон байж. Баатар эр мангасыг явхыг нь хүлээж байнаад агуйд ортол тэд сандралдаж юун хүн бэ энд мангас амьдардаг юм хурдан яв гэжээ. Баатар эр би та бүгдийг аварна гээд том чулууны хойно ороод нуугдав.Мангасыг ирхээр нь унтуулаарай гэж морин хуур өгч гэнэ. Мангас ирхэд нь морин нуураар унтуулав. Хүү гарч ирээд хартал зүүн суган доор нь эмзэг газар нь гэрэлтэн харагдав. Дараагийн шөнө дахин сайн нягталж харж байтал зүрхэнд нь нэгэн жижигхэн гэрэлтсэн чулуу байх юм гэнэ. Гурав дахь шөнө мангасын эмзэг газар нь сэлмээрээ цавчиж зүрхэн дэх гэрэлтсэн чулууг нь авч  Хаан Хатан хоёрын Ард түмэнтэй нь дагуулан Гэрэлтсэн чулуугаараа замаа заалган харьж гэнэ. Тэгээд Гүнжтэй гэрлэн жаран жилийн жаргал, наян жилийн найр хийж амар сайхандаа жаргаж гэнээ.

Friday, July 26, 2013

Хоо амин чанар

Хоо гэдэг үнэн төрх нь өөр өөр ч
Үйлдэл болгох нь ижил
Үг бүрийн ард
Учиглаж хэлэх ухаан буй
Сансар огторгуйн гүнээс
Сануулан ирэх дохиог хай
Салан нийлэхүйн учигт зангилаанд
Содон юугий нь шингээн байгаа
Тэртээгээс ирэх дохионд
Тэр л мичидын гялбаанд
Алд биений алтан хэлхээний
Арвинтай нууцыг шингээн байгаа
Нууц бүрийн утга зангилаанд
Нэр юуны тэмдэгт бий
Хэрхэн олох нь үрс та бүгдийн
Хэлэлцэх ухааны учигт бий
Алтан Дэлхийн ард түмний
Авьяас билэгийн ундарга
Хаанаас эхтэйг үрсүүд хайвал
Халшрал үгүй судлан үз дээ
Угсаа гарвал гэдэгээ
Үндэс юунаасаа хай даа
Үүх түүхээсээ хай даа
Үлгэр домгоосоо хай даа
Яс мах цуснаасаа хай даа
Огторгуйгаас ирэх дохио юунд
Орчлон ертөнцийн нууц буй
Орших хязгаарын хүрээ буй
Ололт бүрийн эрчим буй
Эх Дэлхийн эрчимтэй
Энэ бие холбо
Эргэх жамын учигыг
Эхлээд ухаандаа тунгаа
Үндэстэй бол ургана
Үртэй бол үргэлжилнэ
Үргэлжлэл гэдэг нь үрс та нар шүү дээ
Нэгэн анд маань Хоо амин чанар гэдгийг асуухад буурал маань айлдав.

Monday, July 22, 2013

Говийн тэмдэглэл

Говь нутгийг би элсэн манханаар төсөөлж явсан минь инээдтэй санагдана. Гэтэл ганцхан Хонгорын элсэн дээр л тэр их элс нь байх юм. 2013,07,09-07,15- ны хооронд Өргөөнийхөн бид Өмнийн их Говиор үйлээ хийхээр мордов.  Жавхлант хайрханд очно гэж төсөөлөлтэй явсан би гэдэг хүн олон сайхан дурсамжтай ирэв.
Явахын өмнөх өдөр гэнэт бэрхшээл тулгарав. Ярьж тохирсон унаа маань явж чадахгүй болсон тухай сонсоонд унааны эрэлд гарав нэгэн андтайгаа. Яагаад ч юм болно доо гэсэн бодолтой тайван байх өөрийгөө гайхав. Хоёул ярьж ярьж нэгэн Делика машиныг шөнийн 10 цагийн үед хөлслөхөөр болов. Бараг л хүчээр л явна шүү гээд л тулгачихав хэхэ. Энэ унааны жолооч болох  Ганаа ах маань их наргианч цаашлуулдаг бас үргэлж жуулчидтай явдаг болохоор туршлага ихтэй ёстой л сайн хүн байлаа. Буурлууд маань биднийг ингэж сайн хүнтэй сайхан унаагаар тавтай тухтай Их Говиор аялуулахаар зохицуулж билээ. Тэгээгүй бол бид хэд юун Говь руу явах манатай байх байсан биз.
Хамт явсан Нарангэрэл эгчтэйгээ замын турш судраа ярилцсаар яваад нэг мэдсэн хүрэх газраа хүрсэн байх юм. Миний хувь судраа хичнээн уншивч үндэс юугийн бат бөх суулгахгүй бол алд биенд шингэхэд бэрхтэйг  энэ эгчээсээ  ойлгож маш их ухаарлыг авсандаа баяртай байна даа.  Цаашид чи ихийг сургах сайхан эгч билээ. 
Очсон өдрөө амраад маргааш нь Есөн мөрний сав шим Хар лусын хааны орд өргөө байрлах гол үйл хийх газрын орой үрсүүд бид хуяглан байв. Замд зарим нөхдийн маань унаа эвдэрч холгүйхэн газар үлдсэн ч очих ёстой газраа бөөнөөрөө ирцгээв. Үрс биднийг шиврээ бороо угтан байлаа.  Эх болсон Дэлхий ээж маань биднийг бүхий л аялалын турш сэрүүн сайхан салхи шиврээ бороогоор энхрийлэн байсан нь хайхалтай сайхан гэхээс өөр юу г хэлэх билээ. Улаа нар Зайран удгадаараа ялгаран үйлээ хийцгээв. Хатан ээж нар маань ээлж дарааллаараа  морилон үйлээ хийх нь сайхан байлаа.  Дараа нь галын бөөлөн хийсний дараа яагаад ч юм галын дэргэдээс явмааргүй санагдаж хэсэг суув. Ганаа ах маань бидний үйлийг ойлгож хичнээн орой болсон ч хуягаа машиндаа хийхэд төвөгшөөхгүй байсан нь аятай байв
Маргааш нь бид Оюу Толгойгоор дайран явлаа. Бүх л зүйл нь хаалттай маш том уурхай. 
Бидний үйлийн талаар Их Түүхийн сударт Өндөр Дээдүүдийн айлдварт
Есөн мөрний ай их савын эх
Хар Лусын хаадын өргөө
Энэ л газар нутгийн
Эхийнх нь хэвлийд оршдог билээ
Тиймээс тэр газрыг
Онголон дагшилж
Есөн мөрний савыг хамгаалах нь
Хөх толбот үрсийн их үүрэг
Хөх толботой болсны үндэс учир нь
Тэр л нутагтаа байдаг
Хэрэв зээ
Хөх толбот үрс тэр л нутагтаа
Хүйн хамгаалагч нь болж эс дийлвэл
Хөх толбо нь арилж
Тэнгэр эцгийн ивээлээс гардаг жамтай
Амтлан дээдлэх рашаан булаг
Эрдэс юугаар дүүрэн
Энэ л дэлхийн хүмүүн ардыг
Ундлан тэтгэх тэр л шим
Энэ л газартаа оршдог билээ
Өргөө гэрийг нь сүйтгэж
Алт эрдэнэсийг нь ухаж
Алив үйлэндээ шамдваас
Хар Лусын хааны
Хараал жатганд өртөж
Хайран тэр сүнс чинь
Тасалсан суваг болгоноо
Ухсан эрдэнэс болгоноо
Энэ л биеэрээ
Үр удмынхаа махан биеэр дүүргэх болно
Өвгөд биднийг
Эх Дэлхийд дуудан авчруулсан
Эх Дэлхийн амин сүнсний
Гинжин хэлхээ тасрах гэж буйг
Уул усны эзэн савдгууд
Мэдэгдсэн билээ
Эх Дэлхийдээ эргэн ирж
Мулгуу балчир үрсүүдийнхээ
Тархи оюунд нь
Эрдэм мэдлэгийг суулгах гэж
Шунасан тэр л шар чулууг нь
Буцаан өвөрлүүлэх гэж
Эх Дэлхийгээ хайрлаж сургах
Мулгуу түмнийг нь гэгээрэлд залах гэж
Энэ хорвоо ертөнц дээр эргэн ирсэн билээ
Буурал Дээдүүдийн маань үйл ийм л утга учиртай байх нь. Балчир бид үйлийг сайтар хийж гүйцээх нь бидний заяа буюу. 
Цааш хөдөлж санан зорин байсан Жавхлант хайрхан дээрээ ирэв. Сүрлэг сайхан аргагүй нэрэндээ зохицсон сайхан хайрхан байлаа. 
Их түүхийн сударт Буурлуудын айлдварт:  
Өнөө цагийн та бүхний
Жавхлант хэмээн алдрыг нь айлдсан
Тэр л их хайрханы
Бичиг үсгийн соёлын
Үлдээн өвлүүлсэн
Эх Дэлхий газар шимийн
Их түүхийн судрын нэгдэл
Тэр л газартаа байгаа билээ
Эл мэт тахин шүтэж ирсэн
Өвөг дээдийн шүтээн болсон
Хайрхад уулс олонтой ч
Хамгийн их судрыг агуулж
Хамгийн их нууцыг шингээсэн
Эх Дэлхийн их түүхийн
Эхэн булаг оршсон
Тэр л газарт болбоос
Хөх Монголын
Хөх толбот үрсийн
Эх түүх нь оршдог билээ
Хөх толбот үрсийн
Хэрхэн яаж
Хөх толботой болсон
Хэрхэн яаж
Үндэс угсаагаа залгуулсан
Хөх толбоны нууц
Газар дэлхий сав шим
Гариг ертөнцийн нууцыг
Тэр л хадандаа шингээж
Судар болгон сийлжээ
Үрсүүд бид идээ будаагаа засан Хайрханы эзэн юуг баясган хүч юуг нь нэмэн Гэрэлт наран ээжээсээ эрчим юуг нь буулган үйлээ хийгээд мордов.