"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Thursday, December 21, 2017

Эрэгцүүлэл- 43 2017.12.17

МТТТ-204т:
Ар арцалдан, дур мэдэлцэн
ОроНар, Хонхотан, АрУл-д
Сөнид, Хабтурхас, Гэнигэс овогтон тэд болов.
Сайн мууг хольж, сайхан муухайг алдуулж, шинэчлэл нэрийн дор шүтээдийг хилэгнүүлсэн, ардын зүхлийг авсан иймэн үе байлаа гэж бичсэн байх юм. Гэтэл бөөгийн судрын 364т: Хоогчин эмгүн хэлэхдээ Энэ бөөлөөгөө ойлгохгүй Яах гэж бөөлөөд байгаагаа ойлгохгүй байна гэжээ. Тэгвэл 204 дэх хуудасны хүмүүс юуг яах гэж харсан байх нь вэ?
Отог овог үүсэхэд ардын зүхлийг яагаад авсан байх юм бол? Яасан болоод ардын зүхэл бий болчихов? Одоо энэ цагт бид үүнийг бодох ёстой юу? Хамгийн гол нь үхэх өдрийг үнэтэй байлгахын төлөө амьдардаг юм гэжээ. Тэгэхээр үнэ цэнэ гэдэг юу болчихов оо? Гэтэл энэ сударт Өнөөдрийн үнэ цэнэ гэж байдаггүй харийн мөнхийн үнэ цэнэ гэж байдаг талаар бичжээ_ тэгэхээр бид энэ талаар судалж бичих хэрэгтэй болчихов уу даа. Тийм ч их сэтгэлийн хөөрлөөр явчихгүй болчихов оо доо.
Дахин хэлэхэд Зүхэл гэдэг нь яагаад энд гарч ирэв? Юу болсон юм бол? Яагаад отог омгууд салж бас нийлдэг юм бол? Тэр яагаад зүхэлтэй холбогдчихов? Нэг талаар зүхэл байхад нөгөө талаар зүхлийн эсрэг юу байж болох вж? Өргөөний бид хэрхэн талархалыг харах юм бол? Өнөөдөр бидний үйл хэрэг мөн бидний гаргасан судрууд зүхэл эсвэл гавьяаны алийг авч байгаа юм бол доо? Тэгэхээр гавьяаны талаар гэхээр удам нь орж ирж байх шиг. Удам нь байж байж тайван амьдарна гэхээр бас л сонин зүйл байна уу даа. Үүнд нь бид хэрхэн анхаарах нь юунд сайнаар нөлөөлөх юм бол доо? Бид сайны төлөө яваад байгаа гэсэн биз дээ? Сударт: Угтан мэдэж, тосон бэлдэн, тэсэн магад гарах гэсэн утга бас байгаад л байдаг л даа. Ямартай ч үгээ бэлдэх нь ээ дээ. Харин Монгол хатдын онгон түүхийн гялбаа сударт -78д
Самар хатан:Иймээс ачлалт хатан гэхийн учгаар түүний өмнө ямар олон хатдын ачлал байсныг дурдаад байгаа юм. Тэр зовлон туулсан хатан бүхний хүсэл МандУухай дээр биeлж, Монгол орон түр ч болов амар амгалан болсон гэжээ. Ингээд харахад эвлэн нийлэх дээр хүсэл бүхэн нийлж байгаа нь ард олон амар амгалан, элэг бүтэн орших гэдэг нь гарч ирэх нь ээ дээ. Гэр бүл дээр ч гэсэн эхнэр нөхөр салж, үрс балчираа уйлуулах нь тийм сайхан гэж үү? Аав ээжтэйгээ амар амгалан байж нь яаж харсан ч сайхан байх гаад байна л даа. Ардын үгэнд ч тэр сэгсгэр гэсэн ч ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг шүү дээ. Харин энэ талаар хатдын судар162-т бичсэнээр бол: Нэгэн заяа хазайгаад ирэхэд Нэгэн багана нөгөөдөө Захирагдан далхийх лугаа адил Саарыг үзэх жамтай гэжээ. Тэгэхээр гэр бүлд ч гэсэн зүхэл гээч заяа нь хазайхад ороод ирэх нь л дээ. Тэгвэл бид мөнхийн холбоосоо хэрхэн яаж холбох юм бол? Жишээ нь Алтан сударт аялгуу гэсэн үг байгаа шүү дээ. Тэгэхээр аялгуу дуу хоёр ялгаатай юу? Харин зүхэх гэдэг нь тэгвэл юуны өгүүлэмж болж таарах юм бол?
Нэгэн ТВ-р хэлж байх юм. Үүнд Уртын дууг заахдаа маш сайн дуулдаг хүнийг жишиг болгон авахаар шинээр сурч байгаа хүмүүс шантрах болох гээд байдаг талаар ярьж байх юм. Тэгэхээр урам зориг талархал гэгч юун дээр гарч ирээд байна вэ? Чадах чадахаараа дэмнэн нэгэн бүхэл болдог байх гээд байх шиг. Сударт: Дутсаныг илүүгээр нөхөх гэсэн үг бий. Тэгтэл бас л уртын дуу болон богинын дууны хооронд хэдий хэрийн зай байдаг юм бол гээд харахаар бас л сонин санагдаад байх юм. Богино дуу бол хэн ч бол чадах боломж байхад харин уртын дуу нэлээн хүсэл зорилго уйгагүй хөдөлмөр шаардаад байдаг шүү дээ. Гэтэл уртын дууг яагаад монголтой холбож өгөв? Тэгэхээр үнэ цэнэ дээр аялгуу бас л холбогдож байна аа даа. Үнэ цэнийг ил гаргах түүхийн цаг үе дээр бид амьдарч байгаа л юм бол хэн бүхэн зугтах аргагүй болох нь ээ дээ. Түүхэн цагийн шаардлага гэж нэг юм байдаг юм болов уу?

Saturday, December 16, 2017

Эрэгцүүлэл-42 2017.12.10

 
Өмнөх бичвэртэй холбогдон бичихэд үхэл гэх зүйл чухам юу юм бэ гээд харахаар судар сөхвөл мөхөл гэсэн үг байх юм. Тэгэхээр үхэл мөхөл гэх зүйл яалгаатай болж таарав уу? Яахаараа ялгаатай болчихов? Яалгаж байгаа байгаа учраас цаана нь гарцыг нь хармаар ч юм шиг санагдсан нь сонин. Энэ нь МТТТ-д 52д 
- Чин үнэн нь: Хаадын хаан
- Чу Гис үнэн нь: Хүслийн зүйг удирдагч
- Хажира үнэн нь: Эх дэлхийг залаалах эрхэм нэгэн хүү. Хатуу үнэн мөн байгаа биз. Хүн бүрт өөрийн хүслийг тулгаж буй учраас хатуу үнэн мөн биз дээ. Би ийм баймаар байна, та нар ингээдэх гээд хатуу биз дээ. Заавал тэр хүний хүслээр байх ёстой юм уу тааламжгүй шүү дээ. Ийм л учиртай гэж бичсэн байх юм. Энэ юу болчихов? Бидэнд тааламжгүй байх нь ээ дээ. Үхэл мөхөл гэх энэ зүйлд бас л бидэнд тааламжгүй шүү дээ. Тэгэхээр үүнд ямар холбоос гаргах юм бол? Ардын үгэнд тэр Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэх үг бий. Харин сударт: Мөргүнийг билэгээр эс таниваас үхэр гэх үг бий. Тэгэхээр энд нэг тааламжгүй үгүүд байгаад л байх шиг байх юм. Энэ судар гэх үг Хааныг хэлсэнээр таалагдах, таалагдахгүйн тухайд биш тулгалт гэсэн үг болж байх юм шиг ээ. МТТТ-д Сүнс махан бодьтон шиг үхэх биш мөхдөг тул мөхөхгүйн төлөө амьдардаг юм гэсэн байх юм. Үхнэ гэдэг дараа эхлэхийн тэмдэг, мөхнө гэдэг бол ахиж он тоолол оршихуй байхгүй болохын нэр юм. Тэгэхээр яагаад махан биед үхэл гарч, сүнсэн дээр мөхөл гэх зүйл гарч ирэв ээ? Үүнийг бид хэрхэн харах юм бол? Тэгэхээр мөхөхгүйн тулд, мөхөөхгүйн тулд энэ судрууд өнөөдөр бидний гар дээр гарч ирсэн юм биш үү?

Wednesday, December 6, 2017

Эрэгцүүлэл-41 2017.12.03

МТТТ-164д: Атал АлЭнХоо эх үгүй болов. Атал, хэмээх нь болбоос Энэ явдлаас төд удалгүй гэсэн утгатай. Энэ юу хэлчихэв? Яагаад төд удалгүй болчихов? Яагаад үхэв гэчихэв? Энд Алтан судрын үгээс хайвал үхлийг амьдрал болгох байтал яагаад үхэв гэж байгаа юм бол?
МТТТ-166д: Эх юүгээн АлЭнХоо-г үгүй болсны хойно Ах нар, дүү нар тавуулаа адуусан Идээн юүгээн хуваалдруун гэж бичсэн байх юм.
Энэ явдлаас төд удалгүй болсон энэ Үхэл бидэнд юуг хэлж юуг сануулах юм бол? Дахин хэлэхэд Сударт харин үхлээс амьдрал болгох гэж үгс бий. Яагаад үхлийг амьдрал болгох гэсэн юм бол? Яавал үхэл амьдрал болох гэж? Ингэхэд үхэл гэж яг юу юм бол? Биднийхээр хүн гэдэг төрөөд, насан эцэс болох тийм л зам байх шиг байтал Харин яахаараа үхлээ амьдрал болчих гэж? Дахиад үхэл болчив? Энэ хоёр өөр асуудал хэлээд байна уу?
Саяхан нэгэн хүний үхэл дүү нарт маань ихээхэн бодол төрүүлэх шиг болсон билээ. Тэд удмын маань улаач байгаа нь бид их азтай юм байна хэмээн ярив тэр үеэр. Хамаатныхан маань ламаар алтан савыг нээлгэхэд нь лусын хорлолтой, мөн сүнс нь зайлсан байж хэмээн хэлсэн байлаа. Тэгвэл лус гэж хэн бэ? Яагаад хорлол болдог юм бол? Харин дүү нар минь сүнсийг нь оруулчих, мөн лусын үйлээ хийх удмын улаач гэдэг хүн хэрэгтэй юм байна гэж тодоор ухаарч байгаа нь тэдний маань ярианаас илхэн байсан юм. Тэгэхээр хэрэгтэй юмыг яагаад хорлол болгож хэлээд байгаа юм бэ? Мөн дүүгийн маань хажууханд олон жил амьдарсан танил ах дүү хоёр мөн л хэдхэн хоногийн зайтай нас барсан нь бас л сонин тохилдол байсан юм. Сураг сонсох нь ээ нэгнийх нь хүүхэд нь угаа авчихаад чадахгүй нь ээ гээд хээр овоон дээр хуяг хувцасаа тавьсан сурагтай. Ийнхүү хэн нэгний маань үхэл гэхэд анзаарсан хүндээ л асуулт тавих эхлэл, санах сануулга болдог юм шиг ээ. Үхлээ. Яагаад ямар учраас үхэв? Тэгээд яах вэ?
Өөр дээрээ мөн жишээ авахад ч тэр 2012 оны Түмэн онгодын чуулганд оролцохдоо ямар ч байсан үрсийнхээ төлөө амьд эргэн ирэх ёстой гэж өөртөө амлалт өгч билээ. Тэр үед бид чинь амь даатгал хүртэл хийлгэж байлаа шүү дээ. Ийнхүү үрсийнхээ төлөө миний амь наддаа хайр байсан билээ. Тэгэхээр хэн нэгний маань үхэл тэгвэл бидэнд үнэ цэнэтэй болгох зүйл энд байна уу? Эсвэл үнэ цэнэгүй болгох энд байна уу? Мартах гэдэг нь хугацаатай юу? Эсвэл хугацаагүй юу? Үхэх гэж төрдөггүй үнэнээс гажих юун хэмээн сударт бичсэн байдаг. Мөн үхэл ариун гэж ч бас бичжээ. Яагаад ариун болчихов? Бид нар хэн нэгэн үхэл үзлээ нэг бол харамсдаг, нэг бол тавладаг биз дээ. Харин МТТТ-д бичсэнээр амь яагаад үнэтэй болчихов оо? Тэгвэл миний амь юу гэсэн үг юм бол? Хэзээ нэгэн цагт үхэх нь үнэн. Би тэгвэл үхэл биш үрээ бодож энд ирсэн билээ. Тэгвэл эх хүнд үхэл бодох завгүй байдаг юм болов уу? Гэтэл энд эрэгтэй хүн ч ирсэн л байгаа шүү дээ. Гэтэл амь гэдэг зүйл эрэгтэй эмэгтэйдээ асуудал биш юм биш үү? Гэтэл тэр үед би: Тэд маань намайг үхчихвэл яах юм бол? Гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэх маань юу билээ хэмээн нүдэнд харагдах үрс минь голыг минь бөхлөх нь юуных юм бол? Хэмээн бодож байлаа. Энэ бүхэн өөрт маань үнэтэй байхад харин бусдад ямар байх юм бол? Үр хүүхэд хань ижил, ойр дотныхондоо та бид үнэтэй хүн мөн үү? Тэд маань үүнийг хэрхэн харж байгаа юм бол? Яавал үнэтэй байх юм бол? Сударт: Алсад мөр цагаан үлд гэх үг бий. Мөр маань хар эсвэл цагаан гэдэг дээр та бидний үнэ цэнийн учир байх гээд байна уу? Тэгэхээр хэрхэн яаж алсад мөр цагаан байх гэж? Эсвэл мөр хар байна гэж? Яавал мөр маань цагаан үлдэх гэж? Их хаанд Хөөрхөн хатан энэ бие чинь үгүй болоход төр улсаа хэн авч явах вэ хэмээн асуухад Толуй хааныг нэрлэсэн ч хойчын үрс нь хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Яагаад юуны учир тэд зөвшөөрөөгүй юм бол? Тиймдээ Толуй хаан ч Тэнгэрт одоход түүний үхлийн үр дагавар нь юу байсан юм бол? Толуй хаан зуурдын үхэл, хар хэлийг аваад мордсон гэх тэр л утга бас л сударт байх шиг. Тэгэхээр үхэл гэдэг маань бас мууг аваад явдаг байх нь уу? АлЭнХоо эх ч үрсдээ эвийг хичээхийг захисан ч бас л хүүхдүүд нь хоорондоо муудалцах учир юу байна вэ? Тэд үгүй болоход л энэ үрс нь яагаад ийнхүү эцэг, эхийн захиасыг үл тооно вэ? Тэгэхээр бид яах юм бол? Түүхээс юуг харна вэ? Бидний үрс тэгэхээр яах юм бол? Бид яах вэ? Их онгодууд буцах үед бид яах юм бол? Аянгат удгүний хэлснээс өөрөөс нь хойших нь хэрхэх юм бол? Онгодууд үрсээ үхүүлэхгүй гээд л байгаа. Гэтэл Өргөөний нэгэн улаач Томоогийн маань үхэл бидэнд юуг сануулж, юуг өгүүлнэм бэ? Ингэхээр Өмнөх түүхээсээ суралцана гэдэг нь маань юу болчихов? Тэгэхээр Үхлээс ч бас суралцаж болох нь ээ?

Sunday, November 26, 2017

Эрэгцүүлэл-40 2017.11.26


МТТТ-175д: “Бие тэргүүт Дээл захт” гэдэг нь Их бага алив бүхэн Хэм хэмжээнд багтаж Сайн муугаа тэмтчих Тэргүүт Ул мөрөө үлдээх биет байх учигтай гэжээ. Харин өнөөгийнхөн бид энэ зүйр үгийг хэлэхдээ Хүн ахтай, Дээл захтай гэж хэлдэг. Харин МНТ хэлсэн Бие тэргүүт гэдэг нь Хүн ахтай гэсэн үг мөн үү? Утга дүйх үгс мөн үү? Ингэхэд ах гэдэг нь ямар утгатай үг юм бол? Өмнөх бичвэрт бичсэнчлэн "Ахын устгал дүүд" гэдгээр бурууг үйлдэх ах байвал яах юм бол? Мөн сударт: Цагийг бадраахгүй ахыг царцаа голионы дайтай хайрлаад яана вэ гэх үг бий. Тэгэхээр ах гэдэг маань цагийг бадраах гэдэг дээр яагаад гарч ирнэ вэ? Тэгэхээр бадраах гэдэг нь байгаа юм бол унтраах нь гэдэг нь бас байна гэсэн үг үү? Хэрэв тийм бол "ахыг шахтугай" гэсэн үг бий. Тэгэхээр царцаа голионы дайтай ч үнэ цэнэ үгүй гэсэн нь юу гэсэн үг болчихов?
Ямартай ч БодОнЧиАр Мунхагийн ах нь дүүгээ эрж олсон нь цагийн тохироонд дээр хэрхэн гарч ирж байгаа юм бол? Ах нь бадраав уу? Дүү нь бадрав уу? Хэн бадрав? Ингэхэд бадрах гэдэг маань юу гэсэн үг юм бол?
МТТТ-175д: Тэргүүн толгой үгүй ард айл Тэмтрэх тэмтрэл үгүй, жаяглах жаяг үгүй, Хохиролыг төлөх чадамж үгүй Бэдрэлийг туулах билэггүй гэжээ. Тэгвэл бадрал гэдэг маань тэмтрэх тэмтгэлтэй, жаяглах жаягтай, хохиролыг төлөх чадамжтай, билэгт оюун дээр гарч ирж байх нь гэж харж болох уу? Харин өнөөгийн бидний амьдрал хэр байгаа бол? Тэмтрэх тэмтгэл маань юу юм бол? Юуг, хэрхэн яаж, яагаад тэмтрэх юм бол? Тэгэхээр өнгөрсөн бүхнээ судалж буй бид тэмтрэл хийж байгаачид мөн үү? Тэмрээд яах юм бол? Харин тэмтрэхгүй бол яах юм бол? МТТТ-д “Түүхээ мэдэхгүй бол ойд төрсөн сармагчин лугаа” гэсэн үг бий. Бидний хэлдэгээр бол “ойд төөрсөн” гэж хэлдэг. Яагаад заавал сармагчин гэж? Сармагчин яагаад ойд төрчихөөд төөрнө гэж? Төрж өссөн газартаа тийм амар төөрөх үү? Харин МТТТ-д яагаад “ойд төрсөн” гэж хэлэв? Монгол зүйр үгээр бол явсан хүн яс зууна гэдэг. Суусан цэцнээс явсан тэнэг дээр ч гэдэг. Эрэл тэгэхээр хаа хүрнэ вэ? Харин ах гэдэг нь тэгвэл яах юм бол? Яахаараа бадраагчаар тодорно вэ? БодОнЧиАр мунхаг нь өөрийн толгойтой байсан нь хэрхэн энэ түүхийн судраас гарч ирнэ вэ? Яагаад заавал Ахыгаа ирэхэд нь энэхүү үгийг хэлэх нь юуных юм бол? Харин бид өөрийн толгой гэдгийг хэрхэн харж байгаа юм бол?

Friday, November 24, 2017

Эрэгцүүлэл-39 2017.11.20

Алэнхоо эхийн таван хөвүүддээ эвтэй байхыг захьсан түүхээс харах юм бол харин тэдгээр таван хөвүүн цаашид хэрхэн амьдарсан юм бол? Тэгвэл Добу мэргэн яагаад монгол улсын уруудалтад орсон юм бол? Үүнийг МТТТ-214т бичихдээ Монгол улсын уналтын үе гэжээ. Хүүхдүүд нь бас Монгол улсыг унагаж, Алэнхоо эх Монгол улсыг аварсан байх гээд байх юм. Энэ бас юу болчихов. Заавал эхийн үрдээ энэ учрыг хэлэх учир юу байна вэ. Аланхоо эхийн хоёр талд яагаад уналт байна вэ? Бас нэг жишээ авбал:
МТТТ-Дэс № 32т: Хором атал Түнхэлиг горхин өөд Нэгэн хүмүүн айсуйн буюу Хүрч ирвээс, БодОнЧиАр мөн ажгуу. БухаХатАги ах ану үзээд Таньж аваад, удирдаж Онон мөрөн өөд хатирч зорчиж тавив. 
Яагаад Отог бүлээсээ явсан БодОнЧиАр Мунхаг дүүгийнхээ араас БухаХатАги ах нь явж эрж хайваа? БодОнЧиАр мунхаг, Дова сохор, ДоБу мөргүн энэ гурвын учиг юу болчихов? Яагаад энэ хүн эргэж ирэв? Эргэж ирэх гэж юу юм бол? 
Ийнхүү түүхээ судлаад байх тусам гарцаагүй л хамрагдах хүрээ нь гэр бүл, долоон отгийн нэгдэл гэх бас л өөр өөр асуудал байх гээд байх юм. Тэгвэл МНТовчлоог хэн хэрхэн яаж харсан байх вэ? Энд их учир байх гээд л байна аа даа. Монголчууд бид үүнийгээ хэрхэн харж байгаа юм бол? 
МТТТ-214т: “Ач авна” хэмээх нь ач тусаар олсон зүйлийг хамгаалж, сахиж, буяныг тогтоож, бүү алдтухай гэсэн утгатай. Өс гэж орчуулбал боломгүй гэжээ. Яагаад заавал өснөөс ялга гэж байгаа юм бол?
Ийнхүү Энэхүү судруудыг уншин судлахад Гэр бүл үр хүүхэд, ах дүүс удам судар, анд нөхөд гээд л бүгд л бичигдэн тэдний холбоо нь байгал зүй, түүний хэмтэй холбоотой байх юм. Гэтэл МНТ-г зөвхөн Долоон Онгод Тэнгэр л Тайлна гэж бас л бичигдсэн байх юм. Тэгвэл уншин судалж буй та бид хэн болж таарав? Энэ л судрууд хэнд яагаад юуны төлөө бичигдэн гарч ирээд байгааг Гэрлийн өргөөнд ирсэн олон маань өөртөө хэрхэн хамаатуулахын төлөө бичиж байгаа юм бол? Харин тэгвэл бид хэрхэх юм бол? Бидний түүх хэрхэн өрнөх юм бол? Өөрт хамаатуулж байж Чингис хаан-“Ы” ухаан даган суралцах энэ л зүй тогтол Гэрэл хэмээн хэлсэнг бас л бодмоор юм шиг. Тэгэхээр Эзэн хааны энэ л ухаан суралцах нь сударт хэлсэнчлэн гэрэлтэй бөгөөд төвөгтэй зам мөн үү? Яагаад сударт ийнхүү бичсэн юм бол? Гэрэлтэй ч төвөгтэй байх нь ямар учигтай юм бол? Гэрлийн өргөөнд тэгвэл энэ төвөг нь юу юм бол? Яагаад дардан байхгүй гэж? Бид энд уул нь гэрэлтэй замыг хайн ирсэн гэвэл гэрэлд бид саад бэрхшээлгүй л баймаар юм. Эсвэл гэрэлд бид төвгийг хардаг юм болов уу? Харсанаараа бид яах юм бол? “Эзэн хааны биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас” гэх үг бий. Сударт Биеэ ясваас тэнгэр” гэх үг бас бий.
Өнөөдөр бид аливаа зүйлд саад бэрхшээл тулгархад төвөгшөөн нэг бол холдон, нэг бол давах гэж хичээдэг шүү дээ. Харин Тэвэн тэнгэр амрыг харснаараа тийрэн болсон гэдгээ хэлэх учир юу байна. МНТ бол нэг сонин үг байгаа нь зовлонг гэтлэх гэдэг үг бий. Гэтлэх гэдгээ зовлонгийн багаар давах гэдгээр ойлгож болох уу ? 
Хүн болгон адилгүй хөлөг болгон жороогүй, гэдэг зүйр үгээр харахад л олон янзын үрс хэрхэн яагаад энэ л Гэрлийн өргөөнд цуглаад байгаа юм бол? Майя нарын Зөн билэг номон бичсэнээр бол: Тиймийн учир дүү нар минь, хичээж, ахмад нараасаа ирэхийн цагт катуны ачааг авагтун. Хэрэв та нар авахгүй бол зовлонтнууд минь, алдсандаа харамсан орилох болно. Та нар авахгүй бол Модны үндэс болон холтос өмрөн тасрах болно... Тэр өдөр Гарди гэрийн үүдэнд очиж, ойг амьтдын дунд тахал, үхэл дэлгэрнэ гэжээ. 
Яагаад ачааг ав гэсэн юм бол? Энэ ачаа гэдэг маань Эх дэлхийгээ, байгалаа аврах их үйл мөн үү? Биш бол ямар үүрэг авах талаар хэлээд байгаа юм бол оо? Яагаад алдсандаа харамсан орилох болно хэмээн бичив? Дүү нар гэдэг нь хэн юм бол? Харин Сударт дүү гэх үг бас л байдаг. Мөн ахын устгал дүүд гэх үг бий. Яахаараа дүүд устгал ирэх гэж? Үүнд ямар хамаарал байна вэ? Үнэхээр ахын алдаа дүүд ирдэг юм бол нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэх бас л энэ үгээр бие биенээ хамаарахаас өөр гарцгүй ч бололтой. Тэгвэл одоо хэн хүний алдаа Монголчуудыг доргиохгүй байх талаар бас бодох л хэрэгтэй бодох нь ээ. Тэгэхээр Монгол хүн бүхэн үүрэг хариуцлагатай байх нь ээ дээ.

Эрэгцүүлэл-38 2017.11.13

Ийнхүү АлЭнХоо эх түүний таван хүүгийн тухай юуг харуулах гэж түүхийн энэ сударт бичсэн юм бол? Үүнийг Монгол суу ухаанаар нь яаж харах юм бол? Үнэхээр Монголчууд АлЭнХоо эхийн домгийг хэрхэн яаж үнэ цэнэтэй болгох юм бол? Түүхийг бид судалгаагүйгээр хэрхэн яаж хэрэглэх юм бол? Гэтэл зарим нь заавал судлаач гэх хүн батална гэх юм. Харин тэгвэл түүх судалж байгаа Гэрлийн өргөөнийхөн тэгвэл судлаач нар биш гэх нь үү? Мөн гэх юм бол бид яг юуг нь судалж, судалгааныхаа чигийг хэрхэн харж байгаагаа, хэрхэн яаж гаргах юм бол? Зөвхөн энэ таван хүүгийн удам нь судлаад явах юм уу эсвэл? Гэтэл бид удам гэдгээ хэрхэн харах юм бол? Удамшлыг яаж зөв гэж харах юм бол? Харин судар дээр байгаагаар МонЧуХур дээр удамшил зөв гэдэг нь гарч ирээд байгаа юм биш үү? Тэгэхээр удамшил зөв гэдгийг өөрөөр харах нь ээ дээ. Гэтэл бид мах цусаар холбоосоор л хараад байдаг шүү дээ? Энэ л түүхийн ухаанд бичсэн болохоор бид олж харах нь ээ дээ. Тэгэхээр амьдрал дээр яаж олж харна гэсэн үг вэ? Тэгсэн мөртлөө өвгүдийн суу ухааныг дэвшин дээшлэхүй дээр хар гээд байгаа бил үү? Тэгэхээр дахиад л сударт бичсэнээр үүсгэлийн ухаанд учир байх нь ээ дээ.
Чингис хааны ухаанд нь сураагүй бол, удмыг нь, угсааг нь мэдээгүй бол бид үрс нь гэж хэлэхээр яадаг юм бол? Яагаад даган суралцах гэдэг үг сударт байдаг юм бол? Түүхийн энэ л үнэнд даган суралцахгүй бол хэрхэх юм бол? Тэгэхээр заавал Чингис ухааныг даган сурахцах гэдэг нь юу юм бол?
Сударт үнэнд гүйцэгдэх дөхөмийг бодож муугийн хязгаараар өчсүгэй хэмээх үг байдаг. Муугийн хязгаарт Алэнхоо эхийг бичсэн байх юм. Харин энд муу гэж Алэнхоо эх харагдахгүй байх юм. 
Ингэхэд муугийн хязгаар гэдэг нь юу юм бол? Түүн дээр бид харахаар юм байна. яагаад заавал хязгаар гэж? Зүгээр л Мууг өчих гэж болохгүй гэж үү? Энэ л хязгаар нь тэгвэл юун дээр гарч ирээд байна вэ? МТТТ-59д: Тэнгэрт тулах гэсэн үг байдаг. Энэ нь хязгаар мөн үү? Хүрээгээ хэрхэн яаж аваад байгаа юм бол? Хүрээ өөрөө хязгаар болоод байгаа болоод байгаа юм болов уу? Тэгэхээр хүрээлэл гэдгээ хэрхэн яаж харах юм бол? тэнгэрийн хаягаа хүрээ гэж харах юм болов уу? Эсвэл сав шимт хорвоогоо хүрээ гэж харах юм болов уу? Тэгэхээр энэ хүрээ гэдэг чинь агуу сэтгэлгээг шаардаад байгаа юм биш үү? 
Муу нь тэгвэл яг юу юм бол? Сайн нь юу юм бол? Үнэн нь тэгвэл юу юм бол? Муу сайныг энэ хүрээлэлд яаж тэнцвэржүүлж авч явах юм бол доо? Үнэн гэхээр яагаад заавал муутай холбогдов? Эсвэл яагаад муу гэж харах гэхээр хохиролтой үүнийг яаж холбож харах юм бол? Бидний сэтгэлгээ бол муу гэхээр муухай гэдгээр хардаг. Гэтэл МТТТ-ыг уншихад муу гэхээсээ илүү хохиролыг яаж арилгах вэ гэдэг дээр бичигдээд байгаа юм шиг. МТТТ-393д яагаад эхэнд нь Бэрхшээлийг арилгах эрдэм орсон юм бол?
МТТТ-59: Иймээс анхдагчийг Эл биеийн эсээс олох боломж хомс ... Хамагтай ойр цусан эс Хамаг үнэний бүрэн өгүүлэмжтэй гэжээ. Эндээс харвал анхдагчийг хязгаар гэвэл үнэнийг ойроос хайна гэсэн үг мөн үү? Эсвэл алсаас хайна гэсэн үг үү? Тэгвэл энэ ойр нь чухам яг юу юм бол? Алс нь чухам бас юу юм бол? Сударт цэгц чанар алдагдвал ойрууд дайждаг гэх үг бий. АлЭнХоо эхийн таван хөвүүд эхийн үгийг сонсоод яасан юм бол? Яагаад МТТТ-д Өвгүдийн үгийг эс болгож, Мэргэдийг үгийг эс огоорсон гэж бичсэн юм бол? Яагаад БодОнЧиАр Мунхаг явсан юм бол? Энгийн нэгэн ах дүүсийн муудалцаан байсан гэвэл өвгүд мэргэд яагаад, ямар үгийг хэлсэн байх нь вэ? Ийнхүү Сүегэр үгийг хэллээ гэхэд тосон авах ухаанд учир байх гээд байна уу даа? Тэгэхээр сургаалиас дээгүүр сүегэр гэдэг дахиад л судлах болох нь ээ дээ.

Эрэгцүүлэл-37 2017.11.06


МТТТ-164. Дэс 22-т: Бас АлЭнХоо эх таван хөвүүддээн Сүегэр үг өгүүлрүүн... Сүегэр үгс гэдэг нь Сургааль үгс гэсэн утгатай. Сүү дүүргэх мэт үгс гэнэ. Хэрхэн яаж өгүүлэх вэ? Хэрхэн яаж үрсэд ойлгуулах вэ? Хэмээх Арга ухаан өөрөө их чухал болой гэжээ. 
Эндээс харахад сүү дүүргэх мэт үгс гэдэг нь анхаарал татах юм. Сүү гэдэг нь юу юм бол? Яагаад үгийг сүүтэй зүйрлэн хэлнэ вэ? Домчийн сударт бүх уураг дотроос хөнөөлгүйгээр гаргагч уураг бол сүү. Сүү нь хайраас ялгарах хайхамшигт уураг гэжээ. Тэгэхээр хайрыг яаж илэрхийлсэн болохоороо Сүегэр үгс болсон байж болох вэ? Ямар хайрыг сүегэрт оруулсан байх вэ? Гэтэл Хатдын сударт 9 хайр байгаа шүү дээ. Тэгэхээр хайр гэдэг үг, түүний цаана ямар суу ухаан байна вэ? Ер нь Монголын түүх бол суу ухааныг ярих болчихоод байгаа биз дээ. 
Алтан сударт: Наран сарантай зэрэгцэн амин эрчим өгөгч сүүн сэтгэлийг нь мэдэрч гэх үгс бий. Нар саргүйгээр яагаад сүүн эрчим байж болохгүй гэж? Тэгэхээр сүүн эрчим гэж яагаад нар сартай заавал холбогддог юм бэ?
Энэ л сүүн сэтгэл сүү мэт үгс хоёр холбоотой юу? Сүү мэт сэтгэлээс сүү мэт үгс гардаг байх нь ээ? Тэгвэл сүү мэт хайрын үг байдаг юм бол хөө мэт хар үгс нь бас л байх нь ээ дээ. Тэгвэл сэтгэлийг харлуулах үг гэдэг юуг хэлэх вэ? Сударт зовлонгийн чангыг жаргалд тооцох гэж үг бий. Гэтэл өөрийн алдаа намайг хорлох гэх үг бий. Тэгэхээр үүн дээр хайрыг бид яаж харах юм бол? Яадаг ч байсан хайрын тухай яагаад түүхэнд оруулдаг юм бол? Тэгвэл сүү мэт хайрын үгийг андуурч бодох нь бас байх нь уу? Хөө мэт үгийг бас л эндүүрч болно гэсэн үг үү? Энэ юу болчихов? Тэгвэл хайран дотор төөрөх гэж байх уу? Төөрөх болсон шалтгаан нь юу юм бол? Төөрөхгүй гэхээр яах юм бол? Тэгэхээр хайр гэдэг маань хариуцлага болж таарч байна уу? Сударт бичсэнээр гэнэдэж болох ч харин донгио хүлцэнгүй байж болохгүй гэх үгс бий. Утга агуулгыг нь ухан ойлгоход ч бас асуудал ч гарах нь ээ дээ. 
АлэнХоо эх үрсээ ухааруулахдаа ийнхүү сүү мэт үгсийг хэлжээ. Яагаад сүегэр үг хэлэх болов? Яавал сүегэр үгсийг хэлдэг юм бол? Үр хүүхдүүд нь сүүгээр хүлээн авсан уу? Энэ нь бас ээдрээтэй байна уу? Яахаараа сургааль үгийг хэлж, яавал энгийн үгсийг хэлдэг юм бол? Ингэхэд үгс гэдэг яахаараа ийм ялгаатай болчихдог юм бол? Эхийн санаа үрд, Үрийн санаа ууланд гэх зүйр үг бий. Тэгэхээр эх хүн үрдээ сайн сайхныг хүсдэг гэдгээр харах юм бол эх үрийн хооронд буруу зөрүү үгийг хэлж болохгүй нь гэж харвал яадаг бол? Үүнийг л бид мартаад гоё сайхан үгэнд хууртаад эхийн хайрыг, үрийн хайрыг олж харахгүй байгаа юм биш биз? Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж байхад түүнээс илүү хариуцлага шаардсан үгийн утга бол эх үрийн хооронд хэн ч орж болохгүй түүхийн хайрын агуулга гарч байх шиг.
Харин үрс нь болсон бид үүнийгээ ухах ухаан бий бил үү? Өнөөгийн эцэг эхчүүд, үрс балчирууд үүнийгээ мэддэг бил үү? Сүегэр үг гэдгийг Их Бэхт Дээдэс МТТТ-д хэлэхдээ сургааль үгээс ч том үг. Үг хэл зүйн соёл, Хэрэглээ, Ухаарал, Уран хайлал олноо энэ ухаанд багтана гэж хэлсэн байх юм. Тэгэхээр сургааль яагаад гологдчихов? Яагаад ийм үгийг хэлэх болов? Бид үүнийг түүхээс олж харах нь ямар учиртай юм бол? Ингэхэд Үг гэдэг нь чухам юу юм бол? Монгол зүйр үгэнд ч тэр "Хүн хэлээрээ, Мал хөлөөрөө" гэдэг. МТТТ-279д: Үг бол үгзүй, оюун ухаан бодол, мэдрэмжийг бусдад өртөөлөх авиалбар хэрэгсэл гэжээ. Нэг үгэн ийнхүү таван утга гаргадаг нь юу юм бол?
Бусдад өртөөлөх үүрэгтэй энэхүү үг хэмээх нь тэгвэл их л чухал үүрэгтэй байх нь ээ. Бие биентэйгээ ойлголцож, өөрийгөө илэрхийлж, бусдыг тодлох энэ үгний үнэ цэнэ нь өөрөө амьдралд бий болдог ч байх нь ээ.
Сударт өртөөлөгчдийг ол гэсэн үг байдаг. Тэгэхээр энэ юу болчихов? Өртөөлөгчдийн ач холбогдол юу юм бол? Өртөөлөгчийг үнэ цэнэгүй болгочихвол яах юм бол? Ингэхэд Үгийг яах гэж өртөөлдөг байх нь вэ? Хов үгийг өртөөлөх нь гэж байх нь уу? Ямар үг дээр түүх маань тодотгол болж явах юм бол?
МТТТ-166д: Ухах хүнд нэг үг ч үнэтэй, уцаарлах хүнд мянган үг ч үнэгүй гэж зүйр цэцэн үг байх юм. Сударт: Үг хорьж устгал гэх үг бас бий. Тэгэхээр сүегэр гэдэг үг маань өртөөлөл дээр бас устгал дээр ч хүрээд ирлээ. Энэ хоёрын дунд эвлэрлийг яаж хийх юм бол? Нөгөө сүегэр үг маань явсаар байгаад эвлэрлийг шаарддаг үг болж байгаа юм биш үү?
Тэгэхээр аливаа зүйлийн үнэ цэнэ юун дээр гарч ирнэ вэ? Хүнээсээ хамаарч гарч ирээд байна уу? Хүний сайны оролцоо дээр л үнэ цэнэ гарч ирээд байх ч шиг. Ухахгүй бол үнэтэй үг ч үнэ цэнэ алдах нь л дээ? Хэрэглэхгүй бол түүнээс ч дор юм болох нь уу? Бидний "Үгэн үнэ цэн"э хэмээн ТББ маань ийнхүү үгэн дээр ажиглалт хийх гэж, түүнд учиг юу байна, энэ юу хэлж байна вэ хэмээн асуулт тавьж цуврал эмхэтгэлүүдээ гаргасан билээ. Тэгэхээр монгол үг өөрөө олон утга агуулж, оюун ухааныг илтгэж, хэрхэн хэрэглэх, хэрхэн ухааруулах, хэрхэн уран сайхнаар өгүүлэх вэ гэдгээр гарцаагүй л ухааныг шаарддаг бололтой. МТТТ-д Үр хурвал ухаан, үүл хурвал бороо гэх зүйр үг бас л байх юм.

Thursday, November 2, 2017

Эрэгцүүлэл-36 2017.10.30

Ийнхүү хайрын тухай эрэгцүүлэн өмнөх бичвэрээ үргэлжлүүлэхэд Үнэ цэнэ гэдэг нь юу юм бол гэж асуумаар санагдлаа. Хайр яахаараа үнэ цэнэтэй байж, яахаараа үнэ цэнэгүй болдог юм бол? Бидний амьдралд олон зүйлс өрнөн түүгээрээ өдөр бүр асуулт болон бодол асууж байдаг шүү дээ. Гэрлийн өргөөнд дэхь Бидний хэдэн нөхөд маань үүндээ ач холбогдол өгч “Үгэн Үнэ Цэнэ” хэмээн ТББ- байгуулан үгэн дээр ажиглалт хийх гэж оролдох учир юуных юм бол? Гэрлийн өргөөгөө бид үнэ цэнэтэй гэж харж өөрсдийн үйл хөдлөлөө хамаатуулан байхад харин манайд хамааралгүй гэж хэлэх нь ч байна шүү дээ. Тэгэхээр хайрыг яаж тодотгох юм бол? үүнийг бид хэрхэх үйлдэх юм бол? Хамрагдахыгаа хаашаа яаж чиглүүлэх юм бол? Тэр чиглэж байгаа хайр нь юу юм бол? Би хөөсөн ч эндээс явахгүй гэж хэлэх нэгэн байхад яваад өгөх нь бас л байна. Энэ хоёрын хооронд яаж хайрыг гаргаж ирэх юм бол? Яагаад нэг нь хөөсөн ч явахгүй гээд харин нөгөө нь хөөгөөгүй ч явна вэ? Үнэт зүйлээ таньсан болоод тэр хүн явсангүй юу? Харин явсан нь өөрт хэрэггүй гээд хаясан болоод тэр үү? Өөрийн юмыг яаж бид өөд нь татах юм бэ? Тэгэхээр өөд нь татаж байж хайр гэдэг нь гарч ирэх нь ээ дээ. Ингэхэд Ер нь бид Яагаад гэрлийн өргөөнд цугласан юм бол? Энд бидний ямар үнэт хэмээн үнэ цэнэ өгөх тэр л хэм хэмжүүр байгаа юм бол? Үүнийг үгийн үнэ цэнэ дээр харвал юу байж таарах юм бол? Үгэнд үнэ цэнэ өгч түүнд ач холбогдол өгөх нэг нь байхад бусдад үнэгүй байх нь бас л юуных юм бол? жишээ нь нь Гэрлийн Өргөөнийхөн судар гаргасан. Гэтэл энэ судруудынхаа үнэ цэнийг хэрхэн бид гаргах юм бол? Үүнийг МТТТ-д тайлж хэлсэн байх юм.
МТТТ- 45д: ЧиАрАйКау Дээдэс: Суу – Үлдэцтэй, Дуу – Үүрд үнэ цэнэтэй байх гэжээ. 
Тэгэхээр “Дуу” гэх энэ үгэн дээр үнэ цэнээ өгч, энэ нь өөрөө хайрыг агуулж байх юм. Энэхүү эрэгцүүллүүдийг бичих болсон нь ач холбогдол өгсөндөө үнэтэй байхад, үл тоох нэгэндээ үнэ цэнэ бий гэж үү? Өөрсөд маань үнэтэй бүхэн бусдад үнэтэй байдаг уу? Бусдын бүхнийг бид бас яаж хүлээн авах юм бол? Үнэ цэнэтэй бүхэндээ бид хайрлан тэмүүлж, гамнан тордон, хамгаалан хадгалж өнө удаан байлгахыг хүсэн тэмүүлдэгийг нь өнөөдрийн цаг хугацаан дээрээс илүү ч харж болохоор ч байх шиг. Тэгхээр өнөөдөр юу нь илүү байгаа билээ? Харин эсрэгээрээ мартан гээж, хаяж орхих нь үнэ цэнэгүй гэдгийг илэрхийлэл болдог ч юм шиг. Тэгэхээр энэ бүхнээс үнэ цэнэ гэдгээ хэрхэн бид харах юм бол? Бид бүгдэд адилтгах үнэ цэнэтэй байдаг тийм л зүйл байх уу? Байдаг бол тэр нь чухам юу юм бол? Тэр нь хайр гэдэг дээр хэрхэн гарч ирэх юм бол? 
Хатдын судар-12т ӨгИэЛүн эх хэлэхдээ: Мөнхийн эргэлтэнд орших хайрыг үнэн бөгөөд зөв гэж үзэж, хориг үйлдэлт хайрыг буруу буюу мухардалт зам хэмээн нэрийджээ. 
Тэгэхээр мөнхийн эргэлт, мухардалт зам хэмээн өгүүлэх энэ эсрэг тэсрэг зам яг юуг хэлээд байна вэ? Мөнхөд үргэлжлэн орших тэр л гарц нь яг чухам юу юм бол? Хайр мухарддаг гэж үү? Тэгэхээр хайр мухарддаг гэхээр сонин юм. Мухардуулахгүй гэхээр хайр цаашаа явах замтай байх нь ээ дээ. Тэгтэл дахин зогсолтгүй монгол хүн гэх судрын үг санаанд оров. Энэ нь зогсолтгүй урсах үнэн зөв хайрыг үнэ цэнэ гэж харж болох уу? Асуултын хариугаа олохоороо бид эрэл маань үргэлжилж харин хариугаа олж чадахгүй, бас хүсэлгүй бол сэтгэл мухардан харанхуйд баригддаг ч юм шиг ээ. Харин Харанхуй маань зовлон байж болох уу? Тэгвэл үнэ цэнэ гэдэг дээр тэмүүлэл байж болох уу? За тэрээд хариуг хайвал олдох цаг үе ирсэнг энэхүү судруудаас бас ч гэж харж болохоор ч байна шүү дээ. Ийнхүү хариу гэдэгт үнэ цэнэ гарч ирж болохоор ч юм байна гэвэл Бидний судлаад байгаа Нууц Товчоо маань хайранд ямар тодломж өгөх гээд байгаа юм бол? Нууц гэдэг үг маань хайр гэдэг үгийн цөм байж болох уу гэтэл МТТТ-д 50д бичсэнээр Нууц нь гэдэг өөрөө эрчим болж байх юм.

Sunday, October 29, 2017

Даах хүсэлтэн

Өндөр тэнгэр Өргөө гэр
Өгсөн уруудах жамт зүй
Саараар уруудан сайнаар өгсөх
Сааршгүй зүтгэлт монгол заяа
Хэлхэх үгс хэтийн тавилан 
Хэвт ёс хэний ч өмнө
Туулсан зүгээ тусгах авахуйд
Тунамал гэрэлт оюун эргэнэ
Үндэс урган үүсгэл бадарч
Өвчүү залган өргөл тодорно
Дардан үгүй ч даах хүсэлтэн
Даваа бүхнээ тордон угтан
Хүрээ юугаа үргэлжлүүлэхүй

Эрэгцүүлэл-35 2017.10.23

КАУ Эр гэдэг нь юу юм бол гэх асуулт өмнөх бичвэр дээр бичсэн билээ. Энэ талаар Хатдын судар-87д: Кау Эр(хайр) хүчний хамаг гол зорилго нь өөрийгөө үлдээхийн тулд байдаг. Гэвч өөрийгөө үлдээхэд тэрчлэн хуулаад тавих биш төгөлдөржүүлэн хөгжүүлэхийн тулд амьдарна гэжээ. Тэгэхээр өөрийгөө үлдээх гэдэг нь юу болж таарав? Төгөлдөр үрээ үлдээхийн тулд юм бол бид үүнийг хэрхэн харах юм бол? яагаад заавал төгөлдөржүүлэн үлдээх гэж? Ингэхгүй бол яах юм бол? Нэгэн онгод бид зогсох дургүй гэж хэлдэг нь юуных юм бол? Мөн МТТТ-д Аянгат удгүн Их Бэхт Дээдэс Чингис үрийг төрүүлэх гэж өнөөг хүртэд туршилтаа үргэлжлүүлсээр байгаа гэж бичсэн нь бас л өөрийн эрхгүй сонирхол татахаар байдаг л даа. Юуны төлөө яах гэж зогсолтгүй туршин өнөөг хүртэл зүтгэх нь учир юу байна вэ? Зогсчихоор яах юм бол? Тэгэхээр зогсох ёсгүй зүйл гэж байх нь ээ дээ. Өнөөгийн бид үр хүүхдүүдээ олон олон хэл сурган, олон сургууль төгсгөн, олон өрөөтэй байшинд амьдруулах гэж зүтгэхдээ үүнийгээ л амьдралын мөн чанар мэт бодон өнөөг хүрсэн шүү дээ. 
Харин гэтэл Хатдын судар-87д: Өүлэн эх: Хөгжүүлэх гэдэг чинь “Хөг ижилсэх” гэсэн үг. Ний олонтойгоо, нийтдээ хамт амьдрах чадамж өндөр байхыг хөг ижилсэх нэрийддэг. Энэ нь хүмүүн төрөлхтөн хоорондоо ганцхан хөг ижилсэхийг хэлээд байгаа юм биш, байгал дэлхийтэйгээ ч хөг ижилсэн амьдрахыг хэлээд байгаа юм. Бие биедээ дэмтэй хоршин дуулж уянгалуулахыг хэлнэ. Хүмүүн амьдралыг санаатай болоод санаандгүй үйлддэг бөгөөд гол зорилгыг ухчих юм бол зөв амьдардаг.
Тэгэхээр Кау Эр буюу хайрын утга учир нь үр хүүхдүүдээ зөв амьдруулах нь гол зорилго юм биш үү? Байгал дэлхийтэйгээ зөв харьцаж, олон түмэнтэйгээ хөг нийлүүлэх тэр л ухаанд нь үрсээ сургах тэр л эцэг эхчүүдийн зүтгэл ухаан нь үнэнийг түүхэндээ үлдээх нь гарцаагүйг, тэр нь цаашдаа барих гол мөн чанар болдогийг амьдралд баталж чадсан нь өвүг дээдсүүдийн суу ухаан юм байна. Тиймдээ ч энэ л жамын бодит үнэнийг үлдээхийн тулд Монголын Нууц Товчоо бичигдсэн байх нь ээ дээ. Ийнхүү Амьдралд туулсан болгоноосоо сургамж авч түүнийгээ үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээн, цаашдаа ч мөн үлдээхийн түүхэн сурвалж болгон чадахын төлөө тэмцсэн юуны учир юм бол? Бид цааш хэрхэх юм бол? Бидний өвүг дээдсүүд энгийн бүхэн агуу хэмээн өгүүлдэг нь юуных юм бол? Алтан сударт ч мөн хуучныг агуу гоо болгох гэсэн үгс байдаг. Энгийн бүхэн нь тэгвэл юу юм бол? Агуу гоо нь юу юм бол оо? 
МТТТ-143д: Эцэг эх, үр хүүхдүүддээ мэдсэн сурсан бүхнээ өвлүүлэх хүсэлтэй. Тиймдээ ч үр хүүхэддээ өндөр шаардлага тавьдаг. Энэ л учгаар сайн эцэг эхээс сургасан үр хүүхэд яамламгүй сайн суралцдаг гэсэн байх юм. Тэгэхээр эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэх учиг энд байх гээд л байна уу даа.
Ийнхүү цагийн байдлаар нэгэн асуулт гарч ирсэн билээ. Энэ нь Сударт нэгэн сонин үг байдаг нь, энэ нь Унаган анддаа гомдовч нууваас Тэнгэр ертөнцөөс хаягдаж буйн шинж гэх үг юм. Унаган анд гэдэг нь ямар андыг хэлдэг юм бол? Гомдол гэдэг нь юу юм бол? Нууснаараа яахаараа тэнгэр ертөнцөөсөө хаягдаад байгаа юм бол? Тэнгэр ертөнц гэдэг нь юу юм бол? Яагаад хаягдах болов? Хаягдана гэхээрээ яадаг юм бол? гээд л олон асуулт гарч ирэхээр байх юм. Сударт: Нялх унага мэт анд гэх үгс бас байдаг л даа. Харин тэгэхээр нялх андууд гэчихээд яагаад энд гомдол ороод ирэв? Гомдолгүй байх ёстой биш бил үү? Гэтэл хүн гэдэг амьтад бид чинь гомдохгүй тунирхахгүй байж чадах бил үү? Гомдолоо яагаад нууж болдоггүй юм бол? Андуудын хооронд нууж болохгүй зүйл гэж байдгийн учир юу юм бол? Гомдол тэгэхээр нууж болохгүй, бас нууж болох гээд хоёр янз байх нь уу? Энэ юу болчихов? Тэгэхээр нуухгүй гэвэл юуг илчилнэ гэсэн үг вэ? Тэгвэл эцэг эх үр хүүхдүүд маань хоорондоо нууцгүй байх ёстой юмыг нууцтай болгоод байна уу? Энэ хэнээс үүссэн алдаа юм бол? Эсвэл хэн хүнгүй өөрийгөө чалчаад явдаг хүнд хүмүүс дургүй л байдаг биз дээ. Байгаа бүхнээ ярьж байгаа хүнд хүн бас л дургүй байдаг. Тиймээс энэ судрын ухаан яасан ч ойлгомжгүй юм бэ дээ. 
Ойлгомжгүй гэж орхисоор байгаад бид хойчид ч бай, өөртөө ч бай орхигдуулаад байгаа юм биш байгаа? Санаж, сэдэж, бодох, эрэгцүүлэх гэдэг үгүүд ч учиртай болоод явчихлаа шүү дээ.

Monday, October 16, 2017

Эрэгцүүлэл-34 2017.10.16

Өмнө минь тулгарах асуудлуудын хамгийн их анхаарууштай нь хүүхдийн хүмүүжил болоод байх юм. Харин энэ маань их л энгийн санагдах ч хэрхэн яаж хүмүүжүүлэхээ бид мэддэг мэт ч, мэддэггүй ч мэт болчихсон байх юм. Гэтэл өдөр бүр өмнө минь тулгарч буй нь  жижиг мэт боловч толгой ажиллуулан байх нь юуных юм бол хэмээн ийнхүү судар номноос эрэлээ хийн буй минь энэ л дээ.  Хүн хэлэхээс наашгүй, цааш чичихээс цаашгүй гэх үг бий. Яг яавал үрсээ бид өөрсдийн хүссэнээр хүмүүжүүлэх юм бол? Ингэхэд бид яг ямар үр хүсч байна вэ?
Хатдын сударт-87д: Үр гэдэг нь КауЭр хүчин буюу дамшилт ээлт хүчний гол ухагдахуун болох өөрийгөө өв болгон үлдээх цус, ясан язгуурын улбаа үр хэмээгч нэрийн утга. КауЭр хүчнийхээ төлөө, үр удмаа үргэлжлүүлэхийн төлөө амьдарч байна хэмээвэл түүнийг илүү хөгтэй байлгаж түүнийг илүү чадамжит байлгахын тулд өөрийгөө танин мэдэх шаардлага байнам гэсэн байх юм. Ийнхүү асуулт маань эргээд өөр дээрээ ирэх нь юуны учиг байна. Өөрийгөө хэрхэн танин мэдэх вэ? Би хэн юм бол? Миний мөн чанар юу юм бол? Үүнийг мэдээд яах юм бол? Мэдээгүйдээ эцэг эхчүүд бид яах юм бол? Асуудал тулгарах бүрт бодол болон хариу хайх нь зөв үү? Зөв бол юу нь зөв юм? Буруу бол юу нь буруу гэж? Хариугаа харин хаанаас хэрхэн яаж хайх вэ гэдэг нь ч  бас л анхаарууштай мэт санагддаг л даа. Миний хувьд яагаад энэ л судруудаас хайх болов гэх асуулт бас л тавигдсан л даа. Ер нь яагаад Гэрлийн өргөөнөөс гаргасан судруудыг уншаад судлаад байгааг маань өмнөх бичвэрүүддээ бичсэнээр уншвал илүү тодорхой болоод ч байх шиг. Мөн Сударт зааж сургана гэвээс бул чулууг уйлуулахтай адил гэх үг байх нь сонин. Тэгэхээр бид хэрхэн өөрсдийгөө таньж, энэхүү хүмүүжлийн арга барилаа хэрхэн яаж олж авах вэ? Эх эцэгчүүд бид үр хүүхдүүдийнхээ өмнө үүрэх хариуцлага бол яалтчгүй үлгэр дууриал болох хэрэгцээ гараад байх юм. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэх ардын зүйр үг бий.
Гэтэл өнөөгийн бид хүн шиг болгох, хүнээс дутаахгүй өсгөх гэж ярьдаг шүү дээ. Гэвч Алтан сударт: Хамаг мангдайн зовлонгийн чанга нь ХҮН гэсэн байх юм. Мөн зовлонгийн чангыг жаргалд бодох гэх үгс бас бий. Тэгэхээр бид чинь буруу жишиг аваад байгаа болж таарав уу? Энэ нь юу болчихов? Хүн гэдэг нь тэгэхээр юу юм бол? харин Алтан сударт нар сар сүүн, амь амьтан мангдай хэмээн оршихуйг тодолж бичсэн байдаг л даа. Энд хүн гэх үг байхгүй байгаа нь сонин. Тэгэхээр мангдай гэдэгт их утга учир байх нь ээ. Ийм үгийг өмнө нь сонсож байгаагүй болохоор их сонин санагдах нь учир нь юу бол гэж асуух нь зүйтэй мэт.
МТТТ-107д: Эцэг эхээс сайн биеийг өгч болно Харин сайн биеийг Сайн мөрөөр тодолвол алдаршмуй гэх үгс байх юм. Энэ л сайн биеийг сайн мөрөөр тодлохыг тэмүүллээ, мөрөө болгогсод нь мангдай байж болох уу? Харин МонГэрүйИЭсий номонд  Мангдайг хэлэхдээ: МануКҮтөөтэн нар нь ертөнцийн гэрлийн дээд нэгдлийг мөрлөн дэлхийчлэн  аж төрж мандан бадрагсад гэсэн үг бий. Тэгэхээр энэ мангдай маань зүгээр ч нэг үг биш бололтой. Тэгэхээр МонТобуман бодис нь бас юу болчихов. Ийнхүү утга агуулга нь нэлээд гүнзгий байх гээд байх чинь. Харин хэрхэн бид үр хүүхдүүддээ сайн биеийг өгөх вэ? Сайн бие гэдэг маань ямар бие юм бол? Монголчууд яс сайт, цус шингэн гэж ярьдаг.
Хатдын судар-86д: Үрийнхээ төлөө амьдардаг гагц онол нь бөө онол болно. Иймд хорвоо дэлхийн хамаг үнэтэй эд бол КауЭр хүчний бүрэн ханалтат үр гэдэг зүйл юм. Зэ тэгэхээр үр гэдэг үг нь ихээхэн утга учир агуулж байх нь. Үгэн дээр ажиллахаас өөр гарцгүй санагдаад байх чинь. Яахаараа энэ ханалтат үр нь хорвоо дэлхийн хамагтай үнэтэй байдаг байх нь вэ? Бидний үрс тэгвэл ямар нь юм бол? Үнэтэй үрс мөн үү? Мөн бол яах юм бол? Биш бол яах юм бол? Хэрхэн таньж мэдэх юм бол доо. Яагаад заавал энэ бөө гэдэг зүйлтэй холбогдоод явчихав?

МТТТ-72д: Их Бэхт Дээдэс бэрдээ ”За үр чи манай отогт ирлээ. Манай отгийн охид бол бөө чадамжаа шалгуулан байж эрд морддог юм даа. Үгүй бол чамайг хээр хаяж, хөсөр орхино. Эрдээ гологдсон заяагүй эм хэмээн нэрийднэ ” гээд Хоо Маралыг сүрдүүлсэн гэж бичсэн байх юм. Гэтэл БөөЭрТай эцэг ч мөн олондоо нэртэй зайран байж, ийм хоёр хүн ханилан суусан нь үрс бидний алтан узуур эс төрсөн гэж МТТТ-д бичсэн байна. Эндээс харахад  уг гарвалтайгаа холбогдон улаач болох нь бас үнэтэй  байх нь л дээ.  Гэтэл өнөөгийнхөн ингэж үнэ цэнээр хардаг болов уу? Ойлгохгүй нэгэндээ ад шоо үзэх нь энүүхэнд байх гээд л байдаг л даа. Харин ийнхүү уг гарвалтайгаа холбогдох учир юу байдаг юм бол гээд хайхаар Хатдын сударт бичихдээ Эртний сүнснүүдийн оюуны бяд их. Гэвч түүнийг хуваагаад шинэ чадамжууд, шинэ сүнснүүд бий болно. Туршлага гэдэг зүйл нь баймгүй учгаас өнгөрсний алдааг давтах нь их байдаг. Тиймээс хөгжлийг саатуулагч нь болж байна гэжээ. Туршлага гэх зүйл нь байхгүй учраас эртний чадамж өндөр сүнснүүд гарцаагүй л улаачаар дамжуулан бууж байх тэр л нэгэн сонин зүй тогтол байх нь л дээ. Тэгж байж өнгөрсний алдааг давтуулалгүй, өөрсдийн чадамжаар хөглөсөн, өөрсдөөсөө илүү байлгах гэж тэмүүлэх тэр  үрийг бий болгох нь л дээ. МТТТ-д Их Бэхт Дээдэс Чингис үрийг төрүүлэхийн төлөө анхнаас нь зөв хөтлөх хэрэгтэй талаар бичсэн байх юм.Үүнийг зүйр үгээр бол эх булингартай бол адаг нь булингартай гэдгээр эх, эхлэл гэх тэр л учгийг булингар үгүй, тунгалаг, зөвөөр бариад авах гэх л сонин нэг зүйл байх гээд байна шүү дээ. Одоо тэгэхээр бид хэрхэх вэ?  Заяагаар төрсөн үрдээ тэр л цэвэр ариун нандин бүхнийг хэрхэн ойлгуулж ухааруулах юм бол доо? Ингэхэд КауЭр гэдэг маань яг юуг хэлээд байгаа юм бол доо...

Thursday, October 12, 2017

Амин

Гэрэлт сүүдэрт орчлонг 
Гэгээн совинт дүртэнг
Түм буман жилийн түүхтэй нь
Туурвил болгон шинжихүй дор 
Эргэн учралдах, эргэн мэндлэх дор
Саруултын ухаан онцоос онцгойг
Нарт сарт сүүн элбэрэлт
Хүүнт хөрстөд нь холбоос болж
Хүрээлэх эрчмээр чиг тогтооном зэ
Зэ тавьсан учгаар харвал нь
Зэллэх мэт туурвилд нь
Дуулал болон эргэн бууж
Дуулах амьсгалд нь тойрон эргэнэ
Ай хэмээн зүрхэнд тогтохуйд
Алсаас дуудагдсан товт эрчим
Хажууд чинь ирж бүхүйд
Эргэн харах учгаар холбоос болж
Эхлэл болж амин бүрдмой

Эрэгцүүлэл-33 2017.10.09

МТТТ-65д: Бие махбодийн эзнийг төрүүлсэн ололт амжилт гэсэн үгс байх юм. Эндээс чухам юуг харах юм бол? Төрүүлсэн ололт амжилт гэх нь юу юм бол? Бусдаас ялгагдах нь юу юм бол? Ямар бие махбод гэж? Яадаг бие махбодийг яриад байна вэ? Энэ махбодийг олсон гэдгээ судартаа бичсэн байх юм. Түүнд бусдаас ялгагдах ололт Амжилт нь юу юм бол? Энэ махбодийг төрүүлээгүй бол яах юм бол? Төрснөөрөө яах юм бол?
Ингээд ийм ойлгомжгүй үг сударт байдаг. Гэтэл судалгаа хийсэн Монголчууд нь үүнийгээ ойлгоод байна. Гэтэл гадныхан үүнийг ойлгохгүй байгаа. Жишээ нь: Казахстаны эрдэмтэн монголчуудын хөх толбыг судлаад учрыг нь олоогүй талаар интернет дээр бичсэн байсан. Энд: Адиль Корзабаевын хувьд, хөх толбоны өнгө нь сонирхол татжээ. Ингээд тэр дээрх үйл явцад үүссэн толбо яагаад заавал хөх өнгөтэй байдаг вэ гэсэн асуулт тавьж, хөөн судалсан байна. Үр дүнд нь Адиль Корзабаевын судалгаа хэний ч санаанд оромгүй хариулт өгчээ (http://www.nur.kz/1044973-issledovatel-iz-astany-zayavil-o-…). Адиль Корзабаевынхаар хөх толбо нь харь гаригийнхантай холбоотой юм. Адиль Корзабаев “Монгол толбо меланинтай ижил бодисоос үүсдэг боловч химийн бүтэц нь өөр байна. Энэ бүтэц хөх өнгөтэй холбоотой. Харин эпидермисийг хамгаалж, нарны хэт ягаан туяаг шүүх чадвартай меланин нь өөрөө хар өнгөтэй шүү дээ” гэж өгүүлсэн байна. Иймд Адиль Корзабаевын үзэж буйгаар Монгол толбо нь хөх цуст харийнхан дэлхийн хүмүүст өөрийн генээ үлдээсний нотолгоо ажээ. Гэж бичсэн байх юм. 
Ийнхүү энэ эрдэмтэн хөх толбоны учрыг харь гарагийнхантай холбон нотлох учиг нь юу юм бол? Харин гадныхан хөх толботны тухай ингэж судалж байхад харин бид өөрсдийнхөө тухай судалж эрэл хийж байгаа бил үү? Эрэл хийхгүй байвал яахын? Эрэл хийсэнтэйгээ зөрчилдөх үү? Яагаад гадны эрдэмтэд бидний хөх толбыг харь гарагийхантай холбох болов? Монгол сударт бол хүний энгийн хөгжлийн үе шат дээр хөх толбыг гарган ирсэн байгаа шүү дээ. Учир нь олдохгүй байгаа бүхнийгээ харийнхан харь гаригтай холбодог юм болов уу даа? Бидний түүхэнд харь гарагийн тухай биш хүний үүсэл хөгжлийн тухай байхын. ийнхүү Асуулт тавих тусам эрэл ундрах байх шиг. МНТ-65д Чонос гэдэг нь “ЧинЭс” бөгөөд “Чин” үнэнд тэмүүлэгч “Ганц Эс”-ийг бид олж, батжуулан, удамшуулж чадсан ололттой гэжээ. Мөн энэхүү эсээ архи тамхи хэрэглэсэнээр үхүүлж болохыг ч бас л бичсэн байх юм. Гэтэл бид нар одоо архийг унд шиг ууж байгаа нь өөрсдийгөө мөхөөж байгаа юм биш байгаа? Өвгүдийн олж чадсан тэр эс чухамдаа ямар эс болоод эрж хайсан байх нь вэ? Яагаад эрж хайв? Бид тэгвэл юуг эрж хайх ёстой юм бол? Энэ эсний талаар мэдэх хэрэг байна уу? Мэдвэл яах юм бол, мэдэхгүй юм бол яах юм бол? Харин сударт мэдвэл зохихуйгаа мэдсэн нь эзэн эрхтэй гэсэн байдаг л даа. Эндээс харахад өөрсдийгөө бид мэдэж л байж оршихуйд амьдрах эзэн эрх гэдгээ эдлэх юм байна гэж ойлгогдохоор ч байх шиг. 
МТТТ-79д: Дэлхий ээжийнхээ зүрх, амь, хүйг бид үр удмаараа удам дамжуулан хамгаалж байя. Харин Мөнх Хөх Тэнгэр та минь биднийг үрсдээ бууж үгээ хэлж, удамтайгаа уулзаж байхыг зөвшөөрнө үү хэмээжээ. Тэднийг үрс хойчдоо Өвгүд нь буухад саадгүй болгохоор Хөх тамгыг Тэнгэр эцэг бэлэглэжээ гэжээ. Дэлхий ээжийгээ хамгаалахын тулд үр удамдаа буух тэр л зам мөрийг тодолсон, үүрэг хариуцлагыг илтгэх энэ л тамгатай төрсөн хүн бүр тэгвэл энэ л үүрэг гэдгээ ухан ойлгож, биелүүлэх нь гарцаагүй юм бол үүнийгээ хэрхэн яаж биелүүлэх юм бол? Гэвч үүрэгтэй гээд яривч түүндээ зоригдон ухамсарт үйлдэл хийх гэдэг нь бас л асуудалтай байдаг ч байх гээд байна л даа. Үүнийгээ Харин үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг гэдгээрээ харвал илүү дөхөм болох ч бололтой. Тиймдээ ч өөртөө хамаатуулан бодох, өөрсөддөө хамаатуулан үзэх үзлийн утга учир, эх байгалаа хайрлан өмөөрөх тэр сэрэхүй, үр хүүхдүүдтэйгээ холбон хамгаалах энгийн бүхнээс харж болохоор ч юм шиг.
МТТТ-79д: Тэнгэрт та нарын будилж буйг хараад тэвчиж суух гэж зовж байснаас бууж ирээд хажууд чинь үглэж янших нь дээр биз дээ хэмээгээд инээж суух миний Өвүгээс хайрын дээд хайр мэдрэгддэг. Гэхдээ Будда, Исусийг бодвол бид үүгээрээ давуу гэж Аянгат удгүн Онгодуудын талаар бичжээ. 
Ийнхүү монголчууд үр удмаа гэж өөриймсөн дотносох хандах тэр л ухааны учгаа барьж чадсанаараа хөх толбот болж үүрэг гэдгээ таньж мэдэхэд ГэрИЭ гэх зүйлийг эртний монголчууд ийн хийсэн байх нь ээ дээ. Гэтэл бас нэг сонин мэдээ ТВ-ээр гарч байх юм. Тэр нь Оросын үнэн алдартны шашин нь 343 онд амьдарч байсан Николай хааныгаа шүтээн болгосон юм байна л даа. Тэр шүтээн болгосон шарил нь Николай хааны өөрийнх нь шарил биш болохыг сая Туркээс жинхэнэ шарилыг олж авсан гэх инээдтэй зүйл болсон гэнэ. Тэгэхээр хэнийгээ шүтэж байгаагаа мэдэхгүй сүсэглэх нь үнэхээр инээдтэй зүйл юм байна шүү дээ. Гэтэл Монголчууд удам угсаагаа эртнээс гарал үүслээс нь мэддэг л дээ.
За тэгэхээр тэр хөх толбот үр удам нь энэ ГэрИЭ-гээ, эх дэлхийгээ хамгаалах үүргээ умартан өнгө мөнгөний төлөө гээд явчихаар хэрхэчихээд байгаа юм бол доо? Бууж ирээд үглэх учгаа хийхэд нь танихаа байсан тэд нь яаж байна даа? Өөрөөр хэлбэл Оросуудтай адил донгиорч байгаа юм биш байгаа? Онгодоо авахгүй гээд зүтгэж байгаа нь хэрхэх юм бол доо? Заримдаа би өөрийгөө их гайхдаг л даа. Нэг найз маань дуртайдаа бөө болчихсон гэж түүнд хэлүүлтлээ би улаач болох нь юуных юм бол? Дуртайдаа бөө болох гэж байх уу? Миний хувьд хэрхэн улаач болсноо, амьдралд тохиолсон бүхнээ холбон бодож, түүхтэйгээ холбохгүй бол Оросын энэ шашин шиг инээдтэй юм болох вий гэж бодлоо. Үүнийг хөөгөөд бодоход ээж аавууд маань үр хүүхдүүдийнхээ төлөө ямар ч их хариуцлагатай байх юм бэ дээ. Түүн дээр отогт ирсэн улаач нар бүр илүү их хариуцлагатай юм байна шүү дээ.
Ийнхүү энэ л улаачлах үйлэнд орчихсондоо би харамсах уу? Аль эсвэл дуртай дургүй гээд, хатуу хөтүү гээд халшрах уу? Үхтэл үр харам гэх үг зүгээр ч нэг гараагүй санагддаг л даа. Монгол ардын зүйр үгэнд их учир байнаа. Ингээд хөөгөөд байхаар сонголтыг бид л хийж түүнийхээ үр дагаварыг хэрхэн амсан явахаа тэр л хувь заяагаараа шийдэж явдаг л юм шиг ээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Үүрэг хариуцлага гэдэг нь тэгвэл биднээс юуг шаардаад байна вэ? Үүнд бэлдэх хэрэгцээ гэж юу юм бол? Бэлдэхгүй бол яах юм бол? Өөрсдөөсөө болж үр хүүхдүүдээ хохироовол яах юм бол? Хэнд бурууг өгөх гэж? Харин ч олны хүч оломгүй далай гэдгээр Гэрлийн өргөөнд байх газраа гэж ирсэн л бол үүнд мэдээд суралцаад хэрэгжүүлээд авахад удамаа аврах, үргэлжлүүлэх гарц байх юм биш биз? ИХ Хааны хажууд та байгаа л бол өөрөөсөө эхлэвэл яадаг бол? Хааны маань "Биеэ засаад, Гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас" гэдгээр харсан ч тэр. Ингэх л гэж энэхүү эрэгцүүллүүдийг бичээд л байгаа гэж миний хувьд зорилго тэмүүллээ гаргах гэж хичээж байгаа минь энэ л дээ.
Харин Ийнхүү өнөөгийн байдалтай холбон бичихэд их дээд сургуулийн боловсролтон бид үүнд бэлэн үү? Надад гэхэд хоёрын хоёр их дээд сургуулийн диплом байна. Энэ маань өнөөдөр үр хүүхдээ хүмүүжүүлэхэд хэрэг болохгүй байгаа нь сонин. Тэгвэл Эх дэлхийгээ аварахад хэрэг болох болов уу? Байгалт дэлхийг мэдье гэвэл өөрсдийгөө тань хэмээн Гэрлийн өргөөнөөс гаргасан Их хөлгөн судруудад бас бичээстэй байдаг. Ийнхүү өөрсдийгөө бид таньж байж байгаль дэлхий аврагдах нь нэг тийм зүй тогтолд хөх толботон хамаатай байх гээд байх шиг байна. Хүн төрөлтөн бид үүнд суралцан тэмүүллээ гаргаж байж хорвоо эргэх юм бол яагаад үр хүүхдүүдийнхээ төлөө хичээнгүйлэхэд болохгүй гэж. Харин үүнд барьцах барьцаа, хэн нэгэнд үзэл бодлоо тулгах, тунин гоморхох хэрэг байна уу? Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэх үг бий. 
Бидний сая 9 сарын 19-нд гаргасан "Хүмүүжил" хэмээх эмхтгэл номондоо хүний хэрэгцээ, түүний хүмүүжлийн утга учрын талаар бичих гэж оролдсон билээ. Энд бид бие биенээрээ дутдаг гэдгээ хүлээн зөвшөөрч, ингэснээрээ хорвоог хариуцах эзэн нь болох юм бол өөртөө шударга байвал хэрхэх юм бол доо хэмээн өөрсдийн санаагаа гаргах гэж хичээсэн билээ. Харин та хэрхэх юм бол доо?

Monday, October 2, 2017

Эрэгцүүлэл-32 2017.10.02

Хохирол гэж юу юм бол? Өнөөгийн бид хохиролыг өөрсөд дээрээ буюу эд хөрөнгө, сэтгэл санаа, бие махбодийн хохирол гэж ярьцгаадаг. Үүнийг л хохирол гэж хардаг. Гэтэл нийгмийн үзэгдэл, түүхийн уруудалт дээр хохирол гэж хардаггүй юм биш үү? Тэгвэл тэр хохирол дотор нь дотогшоо дахин хохирол гэж байх уу? Энэ нь хэрхэн үнэнд нийцдэг юм бол? Гэтэл Алтан сударт: Бусдын алдаа надаас, алдаа нь намайг хорлодог гэх үг бас байгаад л байдаг. Алдаа намайг хорлодог гэх юм бол тэр алдаан дотор ямар хохирол байх юм бол? Ийнхүү ямар ч Хохиролыг Бид хүсдэг бил үү? Хүсээгүй байхад ирдэг бил үү? Хүсдэг байхад, хүсээгүй байхад ямар хохирол ирдэг юм бол? Гэтэл "Хийсч ирдэг гай" гэх үг ардын дунд байдаг. Энэ нь хохиролд ордог уу? Ингэхэд хохиролоо бид хэрхэн хардаг юм бол? МТТТ-233д: Махан биетэн ману хувьд хохирол нь хорогдлоор тооцогдоно гэжээ. Энэ юу хэлнэ вэ? Хорогдол гэж юу юм бол? Яагаад хорогдоод байгаа юм бол? Ийнхүү хорогдол гэж байвал бас илүүдэл гэж байх нь ээ дээ. Тэгвэл Яавал хорогдол гээд яавал илүүдэл гээд байгаа юм бол? Гэтэл аливаа зүйл илүүдэхээрээ бас хор болоод байдаг талаар бичсэн байдаг.
Монгол Домчийн судар-44: Гадны нөлөөллөөс хохирол авсан бол алдсан эсийн тоогоор хүмүүний нас мөчлөгөөр богиносоно. Энэ нь зүй ёсных гэжээ. Гадны нөлөөлөл гэж байхад бас дотоод нөлөөлөл гэж бас байх нь ээ дээ. Бас өөрөөс гэдгээр гаргаж болохоор байна уу? Ийнхүү дотоод гадаад, өөрөөс гэхийн ялгамжийг бас гаргах ирэх нь. Тэгэхээр өөрөөс гэдэгт судрууд дээр хорогдол гэдгийг нас богиносох дээр оруулдаг юм билээ. Тэгвэл насны гэдэгт хүмүүний нас, амьтны нас, удам угсааны нас, байгал дэлхийн нас, улсын нас, одот огторгуйн нас, онгодын нас гээд л нас гэдэг чинь өөрөө яриад байвал олон төрөл дээр гарч ирэх нь ээ дээ. Энд насаа насалж чадахгүй дээр хэнээс юунаас үүсэлтэй хохирол гарч ирэх вэ? Яагаад насаа насалж чадаагүйн хохирол гарч ирнэ вэ? Аянгат удгүн засал хийхдээ хүнд наснаасаа өгч засал хийхэд нь Онгол Тэнгэрүүд нь тэгж болохгүйг тайлбарлаж байсан талаар бас бичсэн байдаг. Гэхдээ бас хэрэгтэй зүйлд нас нь нэмэгдэх ийм юм бас гарч ирж байх юм. Алтан сударт: Хөх толботнууд заяаснаа эдэлдэг, үхлийг амьдрал болгодог гэх үгс бас л байдаг. МонГэрүйИэсий сударт: Мөнх Тэнгэр хөх толботонд 72 наслах оул бие заяасан талаар бас бичсэн байдаг л даа. Яагаад үхэл дээр насны тухай гарч ирж байхад, үхлийг амьдрал болгосон дээр нас яагаад бас гарч ирээд байна вэ? Тэгвэл амьдралд бас нас гэж байх нь ээ дээ. Гэрлийн өргөөнд ирээгүй, Бөө улаач гэдгийг мэдэхгүй байхдаа би энэ дэлхийн газрын баялаг дуусч байхад үр хүүхдүүд маань яагаад төрснийг, хэрхэн амьдрах юм бол хэмээн гайхдаг байлаа. Гэхдээ ингээд төрж байгаа нь нэг учир байна гэж бодовч учрыг нь олж чаддаггүй байлаа. Харин Гэрлийн өргөөнд ирж бөө улаачлал гэх энэ сонин содон зүйл рүү ороод л зах зухаас нь мэдэж авч билээ. Ийнхүү нэгэн жишээ татахад ТВ-р гарсан "Са Им Даны Гэрэлт түүх" хэмээх Солонгос кинонд хоёр эхийн тухай гарах юм. Нэг эх хүн хар мууг хийвч үрээ гэсэн сэтгэлээр амьд мэнд үлдэж байхад, гэрэлт түүхтэй гэх Са Им Дан нь одоо л нэг элэг бүтэн сайхан амьдрах нь дээ гэтэл амиа хорлон үхэх нь энэ нь гэрэлт түүх мөн үү хэмээн асуумаар санагдлаа. Үрсээ гээд амьдарсан нь уу, эсвэл үрсээ орхин одсон нь уу? Тэгэхээр амиа хорлох гэдэг маань зүгээр ч нэг үг биш болж таарлаа. Хойчоо бодоогүй, хувиа хичээсэн нь бусдад хорлол болдог юм биш үү? 
Домчийн судар-45д: Задрах- Биед хурсан тос ус нь дэгдэж, тоос шороо нь задарч, эргэн эх дэлхийдээ шингэхийг хэлнэ. Бодгал үхэж, сүнс дэгдсэний дараа үлдсэн цогцос жамын ёсоор зөв задарвал шим бүрэлдэж өөрийн дараа орших оршихуйг бүрэлдүүлнэ. Цогцос жамын ёсоор зөв задраагүй бол хоруу чанар ялгаруулж халдварт өвчин, сөрөг үр дагаваруудыг дагуулдаг гэжээ. Тэгэхээр үхэхэд хүртэл хохирол гэдэг нь гарч ирдэг байх нь ээ. Зөв задрах, буруу задрах нь өөр өөрийн үр дагаварыг бий болгон буруу задарсан бие цогцос маань ирээдүйн үрсэд маань хохирол авчирдаг гэхээр хойчоо бодох монгол ухаан аргагүй л бидэнд дутаад байсан юм биш үү? 
Ингэж байж дутуугаа мэдэн, дундуураа дүүргэхийг тэнцэтгэл буюу бүтэн дүүрэн гэдгээр харж болох ч байх шиг. Тэгэхээр хохиролгүй гэхээр гарцаагүй бүрэн бүтэн, сав шим дүүрэн гэдэг дээр гарч ирэх нь ээ. Тэр дүүрэнг хэн, яаж хийхийн, хийхийн зуур ямар зүйл баримтлах юм гээд л маш олон асуудал гарах нь ээ дээ. Монголчууд элэг бүтэн гэж ярьж, тэмүүлж, түүн дээр түүхийн уртад үргэлжлэлээ гаргаж ирдэгийг бас л энэ судруудаас харж болохоор ч байх шиг. Алтан сударт: Булаалгаж хохирч цуглуулж мэргэшвээс булай ХҮН, бусдаас аюултай хар ХҮН. Булааж хохироож цуглуулж мэргэшвээс булгай ХҮН, өслөх аюултай улаан ХҮН. Булаацалдуулж мохоож мэргэшвээс болулигай ХҮН, тархийг тураагч шар ХҮН гэж бичсэн байдаг. Булаалгаж хохирч гэдэг нь тэгвэл юу болж таарав? Булаагч ирэхэд булаалгасан нь хохиролтой болох нь ээ дээ. МТТТ-д байгал дэлхий, Газар нутгаа хашин хамаарч чадаагүй үрс нь уулын догшролтой, усны бохирдолтой, газрын хилэн, галвын аюултайгаа үр хүүхдээрээ хохирч үлдэх бус уу хэмээн хохиролын талаар бичсэн байдаг. 
Мөн МТТТ-д 132-д: Кау Бай Ул Дээдэс: 
Хоног хоногт жаргах аваас
Хожмоо ухаарах тангатан бус уу 
Хорвоо дэлхий торлог атал 
Хохирол ирэхгүй гэж сэтгэнэ үү хэмээн өгүүлсэн байх юм.

Tuesday, September 26, 2017

Эрэгцүүлэл-31 2017.09.25

Ухамсар гэж юу юм бол? Энэ сарын 21-22-ны хооронд Гэрлийн өргөөнөөс зохиогдсон үйл ажиллагааны нэг нь Үрийн овоог олонд таниулах үйл байлаа. Бид бөө болсноороо овоо тахилгын Түүний тайлган дээр дээр ажилладаг боллоо. Тэгэхээр замба дээр ухамсар гэдэг нь юу юм бэ гэдэг дээр нь бичмээр санагдлаа. Алтан сударт өөрийн хүсэл гэж бичсэн байдаг л даа. Мөн бусдын алдаа надаас, алдаа нь намайг хорлодог гэж бичсэн байдагчлан би эндээс юуг ухамсарлав гэж өөртөө асуулт тавих нь гэж харвал түүхээ бид хэрхэн харах вэ? 
Ингэхэд Нүрзэд агсаны өртөөлсөн Алтан судар, Гэрлийн өргөөний судрууд яагаад юуны тулд гарч ирсэн юм бол? Өвүг дээдүүдийн олсон ололт, алдсан алдаагааны тухай бид өнөөдөр уншин судлах учиг нь юу юм бэ? Дандаа ололтоо бичээд байвал яах бол? Нэг бол дандаа л алдаагаа бичээд байвал яах юм бол? Яагаад алаг дэлхий гэж нэрлээд байдгаар харсан ч тэр сайн муугийн жишгийг аль алиныг нь олж харахаар ч байх шиг.
Тиймдээ ч бид нэг бол дандаа л сайхнаа, нэг бол дандаа л муугаа яриад бичээд байвал түүхийн үнэн гарах уу? Түүхийг бид бүтээдэг гэх Эзэн хааны маань үг бий. 
Тэгэхээр бид юуг ухамсарласан үйлдэхүйн болгосоноо бичин үлдээх нь бидний гол зорилго, энэ эрэгцүүллүүдийн утга учир байж болох уу? Нэгэн онгод айлдахдаа бид аль хэдийн тайлчихсан байхад та нарын тайлна гэж юу байх вэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр овоо тахилганы тайлга, түүхийн судруудын тайлга гэдэг нь өөр болж байна аа даа? Нэгэнт тайлсан үнэнг гарган ирж байгаагаараа судруудыг бид амьдралд хэр нийцэж байна вэ гэдгээр харж, харин тахилга тайлга нь тухайн цаг хоромд сургалт болдог байж болох уу? Тэгэхээр ухамсар гэдгээ бид нь үйлдэж буй бүхнээсээ харж болохоор ч юм шиг. Жишээ татахад аливаа нэг үйл болоход түүнд оролцох оролцоогоо бид хэрхэн яаж харах юм бол? Нэгэн найз маань Өргөөний үйлэнд хэрхэн яаж оролцохоо ч мэдэхгүй байгаа тул оролцохоос дургүй байгаагаа хэлж байсан юм. Тэгэхээр оролцоо гэдгээ гаргаж харж чадаагүй бол үйлдэл гарахгүй нь ээ. Харин оролцох ёстой гэх тэр зорилго өөрөө ухамсар болж үйлдэл гэдэг нь гарч ирдэг юм байна гэж харж болохоор ч юм биш үү? 
МТТТ-227д: Иймээс нэгэн тугын дор нэгдэж, өөрсдийн бядуу гэгдэх учгийг үгүй хийхийг оролдсон юм гэжээ. Тэгэхээр нэгдэл гэдэг маань олны хүч болж, өөр өөрийн зүтгэлээр тэтгэгддэг байх гээд байна уу даа. Ийнхүү Гэрлийн өргөөний үйл бүхэн гагц хүний үйл бус харин хамтын үйл байдагчлан үйлийн чиглэлээр багц болж хамтрах нь гарцаагүйг харуулдаг л даа. Гэтэл цаана нь үр дүн гэдэг юмыг өвгүдүүд хэлээд байгаа.
Тиймдээ ч хүн бүрээс зүтгэл гэдгийг өчүүхэн ч зүйлээс харж болохоор байдаг л даа. Улаач нар нь хэлээд байхад хөдлөхгүй байхад энгийн гишүүд нь санаа зовнин хөдлөөд байх нь бас л байна. Ийнхүү учир зүйгээ ухан ойлгох Улаач нар бид л үлгэрлэхгүй юм бол нэгэн оролцож буй гишүүний хэлсэнчлэн зуны үйлээс цөөн хүн оролцлоо гэх санаа зовнил юуг хэлээд байгаа юм бол? 
Буган бичгийн сударт: Хүн хэдий эрдэмийг олох авч Энэ биеэр ганцаар одвоос Байгалийн хүчинд хялбар дийлдэх Түмэн олныг эрдэмд дагуулавч Төгөлдөр энэ бие нь хүчин мөхөсдөх гэжээ. Тэгэхээр бид гарцаагүй л нийлэмжээ гаргахаас өөр гарцгүй мэт санагдлаа.

Monday, September 18, 2017

Эрэгцүүлэл-30 2017.09.18

Хамтрах гэж юу юм бол? Энэ удаагийн Үгэн үнэ цэнэ ТББ-ын маань цагийн байдал дээр гаргасан эмхтгэлийн нэр Хамтрахуйн гарцаагүй, мөн Итгэл гэсэн сэдвээр гарлаа. Энэ юуг хэлээд байна вэ? Гэрлийн өргөөнд бид яах гэж цугласан юм бол? Зүгээр л нэг ороод гардаг фейсбоок хуудас уу? Гэрэл гэж юу юм бэ гэж өмнөх бичвэртээ бичсэнчлэн түүнд тэмүүлж зорих нь таны хувьд юуных юм бол доо. Энд хамт гэх зүйл байгаа юу? та түүнд өөрийгөө хамаатуулдаг уу? Өөриймсөгөөр боддог уу? Гэх олон асуулт гарч ирэх юм Хамт гэх юм бол юу нь хамт гэж? Яг юу нь биднийг холбоод байна вэ?
Ингэхэд хамтрах гэдэг нь юун дээр гарч ирэх юм бол? Эхнэр нөхөр, үр хүүхэд, ахан дүүс, анд нөхдийн холбоо хамт гэдэгт орох уу? Олны хүч оломгүй далай гэж үг бий. Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг.
Монголчуудын орон зайг харах өнцөг нь сонин юм аа. 27 Нэрт сударт: Гаригс нь мөнхийн эргэлтийг олж өөр өөрийн хэмээр нараа түшин, нараа тэтгэж аж төрнө. Ээлт наран гаригсаа иэл хайраар гийгүүлэн тэтгэж аж төрнө гэж бичсэн байх юм.
Ийнхүү  Нарны аймаг маань орчлонгийн зүй тогтол эргэлдэх хөдөлгөөнөөр бие биентэйгээ хамааралтай хамтаар оршдог. Яагаад Энэ нарны аймаг маань ингэж хамтаар оршдог юм бол? Эргэлдээд яагаад тасраад явчихдаггүй юм бол? Энд юугаараа холбогдоод, яагаад хамт оршоод байгаа юм бол?  Хүний бүх эрхтэн хамтаар ажиллан нэгэн бүхэл бүтэн цогц болдог бол тасархай зүйл гэж байдаг уу? Тэгвэл бидний судлаад байгаа МНТ гагц нэг хүний, нэгэн отгийн түүх мөн үү? Мөн ганц хүнд зориулсан ном мөн үү? Үгүй гэвэл яаж харах юм бэ?  Монголчуудын энэ ном хэрхэн бичигдэв ээ? Яагаад бичигдэх болсон юм бол?  
Монгол Нууц товчоонд Монгол гэдэг нэрийн өмнөх үеийг хэлэв үү? Мон гэдгийг яагаад хэлэв? МТТТ-124.”Мон” гэдэг нь Жам ёсны үнэн гэсэн утгатай үг.  “Гол” нь усны ч бай, үнэний ч бай, үйлийн ч бай тэжээгч чухал  хүч гэсэн утгатай гэжээ. Тэгэхээр Монгол гэдэг нэр маань: Жам ёсны үнэнг тэжээгч хүч гэсэн утгатай байхын. Тэгвэл Монгол ардын зүйр үгэнд ийм санаа байдаг. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэж зүйр бий. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэх үг ч бас бий.
Сударт: Зүг бүрээс хөх нуруутууд цуглаж  Хүндлэлцэх сайхан үгсээрээ цагийн аясыг хэлэлцэн шүүж гэх үгс байхын? Тэгвэл МТТТ-д Энхрийлэх, Хүндлэх, Мэндлэх гэсэн үг байх юм . Үүнийг хэрхэн холбож ойлгох юм бол? Хөх нуруутууд Тэд Яах гэж цуглан, юуны учир цагийн байдал дээр хэлэлцэнэ вэ? Тэр сайхан үгс нь ямар үгс юм бол? Яагаад заавал хүндлэлцэх сайхан үгээр хэлэлцэх гэж? Хүндлэлгүй эвгүй үгс хэлбэл яахын? Сударт:Унаган анддаа гомдовч нууваас Тэнгэр ертөнцөөсөө гээгдэж буйн шинж гэсэн үг бий. Тэгэхээр үгийн сэв гэж юу юм бол? Хэлсэн бол ам, гишгэсэн бол мөр гэж үг санагдаад байх чинь. Үүнтэй хамааралтайгаар цагийн байдал бидэнд юу хэлдэг юм бол? Өнөөдөр яагаад энэ талаар ярих бичих болов? Бичлээ гээд яах юм? Бичихгүй бол яах юм бол? Энд Цуглах нь хэнд хэрэгтэй юм бол? Цуглахгүй бол яахын? Заавал цуглах учиг байх нь ээ гээд л Гээд олон олон асуулт гарч ирээд байх чинь.
Сударт: Олон хижүүд тус тусдаа амьд яваа боловч Орон зай цаг агаар наран саран нэг билээ гэжээ. Тэгэхээр бидний орон зай гэдэг нь юу юм бэ? Нэг гэж тодлох учиг юу юм бэ? Сударт: Хамтын хариуцлага гэж бичсэн байдаг. Нэгийн гэмийг нийтээр үүрэх тухай ч мөн бичсэн байдаг.

МТТТ-54: Их Бэхт Дээдэс: Нэг гэдэг болбоос багцлагч гэсэн үг. Бүх зүйлийг нэг болгоно гэсэн утгатай. Олон байсан зүйлийг хамж авчраад  “нэг” болгоно гэсэн утгатай. Бөл гэдэг нь бөлөглөн нэгдэхийн бөл. Төсөөлүүлэн хэлбэл бүл айлтай адил. Гэсэн байх юм.  Тэгэхээр бөл гэдгийг нь дахин өөр юм гарч ирээд бүл гэдэгтэй холбогдчих юм. Унших тусам үгийн угийн утга улам л гүнзгий болоод байна уу даа. 

Tuesday, September 12, 2017

Эргэцүүлэл- 29 2017.09.11

МТТТ-59-р хуудас: Мөр хар байх аваас Улаан нөжөөр хохирох.
Энэ юу гэсэн утга агуулсан юм бол? Улаан нөжөөр хохирох. Үүнтэй уялдаж, Хэн хохирох юм бэ? Хэрхэн яаж хохирох юм бэ гэх асуулт гарч ирнэ ээ дээ. Яагаад улаан нөжтэй холбогдов? Нөж гэдэг нь юу юм бол? Тэгвэл Мөр хар гэдэг нь юу юм бол? Мөр цагаан гэдэг нь юу юм бол? Эзэн хаан маань гартаа нөж атгаж төрсөн талаар Нууц товчоонд бичигдсэн байдаг шүү дээ. Нөж гэдгийг монгол хэлний товч тайлбар толинд – бүрэлдсэн цус гэжээ. Гэтэл Эзэн хаан маань эхэсээсээ атгаж төрсөн хүүхэд юм билээ гэж нууц товчоонд бичигдсэн байдаг. Гэвч хүн бүхэн л цустай шүү дээ. Яагаад хохиролыг цустай холбов? Харин ураг удамд эхийн талыг цусан тал, эцгийн талыг ясан тал хэмээн уг гарвалаа тодолж нэрлэдэг. Тэгэхээр эмэгтэй, эхийн талтай холбоотой байх нь уу? Тэгвэл эмэгтэйчүүд бид ураг удамдаа ямар үүрэгтэй юм бол?
Сударт: Хатан нь төр нэр авсан гурван эрээ бадраагч гэсэн байх юм. Харин: МТТТ-258-д: Хүүхэн хүмүүн узуур эсийг тэтгэж, ураг төрлийг арвижуулж, цусыг тэлэх бөгөөд үүндээ уялгалан хатан ухаанаар улс орныг тэтгэж, дэлгэрүүлж эв гэриэгээр энхжүүлж, саван дотор нь багтааж байхын ухааныг өгүүлсэн байна гэжээ.
Тэтгэх, арвижуулах, тэлэх, дэлгэрүүлэх, энхжүүлж, багтаан, бадраагч гээд л олон үүрэгтэй юм байна шүү дээ тэгвэл эмэгтэйчүүд бид. Харин тэгвэл бид үүнийгээ хийхгүй бол яах юм бол? Бадраахгүй Тэтгэхгүй, дэлгэрүүлэхгүй, арвижуулахгүй энхжүүлэхгүй, саванд нь багтаахгүй бол яах вэ? Үнээс болж юу болох вэ? Улаан нөжөөр Хохирох гэдгийг үүнийг хэлээд байна уу? Ингэхэд хохирол гэж юу юм бол? Эмэгтэй хүн, эх хүн хохироогч ч болж аврагч ч болж болох талаар бас л түүхийн энэ л судруудад бичээстэй байх юм. Тэр нь Дөргөн хатан юм байна лээ л дээ. Харин аврагч нь бол олон хатдууд байна шүү дээ.
Ийнхүү Мөр хар байх нь хохирол, Харин мөр цагаан бол хохирол үгүй байх нь гэвэл Сударт хараар явахын гашуун зовлон гэх үгс байдаг. Гэвч бас урвагчийг устгах хар ертөнц гэсэн ч байдаг. Тэгэхээр энэ юу болчихов? Энэ нь хэрхэн цустай холбогдоод байна вэ?
Монгол Домчийн сударт: Хүмүүний сүнс нь төрөлтөөс төрөлт рүү шилжихдээ нөхцөл байдал, дасан зохицол, аж төрөх зан байдал бүхнээ эсэндээ шингээн цааш өвлүүлнэ. Үүнийг бид хамгийн дээд өв гэж үзнэ гэж бичсэн байдаг. Харин сударт оройн дээдийг өв гэсэн байдаг.
Тэгэхээр сүнс төрөлтөөс төрөлт рүү эхийн хэвлийд бойжин урган төлжиж, эхээс салж, өсөн торнихдоо энэ бүхнийг өвлөн авч цаашаа мөн л үргэлжлүүлдэг байх нь ээ дээ. Ганцаагүй л аав ээжүүд та бид юуг яаж өвлүүлж үлдээх нь юуны түрүүнд анхаарах болж таарлаа даа. Энэ бүхэн удам дамжин удамшин ирээдүйд төрөх үрс хойчийн маань гэрэл гэгээ эсвэл хатуу хөтүү рүү чиглүүлдэг байх нь ээ дээ. Гэхдээ цаг хугацаатай уралдаж хийх нь ээ дээ. Тэгэхээр гэрэл гэгээ рүү нь чиглүүлээд, өвлүүлээд байгаа нь мөр цагаан, харин хатуу бүхэн рүү нь бол мөр хар байх гээд л байна уу? Ингээд цагаан, хар мөр гэдгийн тухайд эргэцүүлэх нь ээ дээ. Бидний мөр ямар байгаа юм бол? Хэрхэн мэдэх юм бол? Яавал цагаан мөртөн болж, яавал хар мөртөн болоод байна вэ? Харин сударт: мэдлэггүйн дотор харанхуй гэсэн үгс байдаг. Мэддэггүйгээсээ бид алдаад хохироод байдаг юм биш биз. Гэвч бас мэдээд яах вэ? Үйлдэх нь үгүй бол мэдээд хэрэг байх уу?
Хас төрийг бадраах сударт: Хар Цагаан хоёр луу Хүмүүний биеийг бүтээгээд булаацалдан тэмцэлдэж Хар цагаан үйлэнд нь шамдуулан зүтгүүлдэг байлаа. Хүмүүн нь өөрөө оюунтай Оюун мэдлэг амин сүнс нь Эрх дэлхийн сүнстэй Эгэлгүй нэгэн холбоотой учир хар цагаан аль ч үйлэнд Эрх тэгш шамдан явахыг энэ хорвоо дээр зарчим болгожээ.
Хар үйлэнд шамдах аваас, Хайр найргүй хороох адил Хагацаж салахын үйл адил Хатуу нэгэн байдаг билээ. Цагаан үйл нь хаанчлалаа тогтоовол Түмэн олон амгалан ч Төгсдөө байх нь үгүй Суух үйл нь арвинтай ч Хийж бүтээх нь үгүй.... Махан бие оршихын Үнэн үгүй болдог билээ. Тиймээс хар цагаан нь нэгдэж Эл бие нь тэгширч Арга билэг нь хосолж Амин чанарыг олж Тэр л бие нь цэгцэрч Хийх үйл нь тэгширч Арга билэг нь хосолж Амин чанарыг олж Эл хорвоо дээр амьд явахын утга учрыг олсон Нэгэн түүхтэй билээ гэжээ. Гэхдээ бас Дэмчийн гурав хосолсон цагт гэж цаг хугацааг бичээд байгаа шүү.
Булаацалдан тэмцэлдэн гэхийн учир юу юм бол? Гэвч аль аль нь байх ёстойг бас л хэлээд байх юм. Бөөгийн товчион-55д: Хоогчин эмгүн: Бөөг хийх үйлээр нь Цагаан, Хар, Улаан,Шар дөрөв гэж ангилдаг. Энэ нь онгодынхоо үйлээр ангилагдаж байгаа болно. Яагаад ингээд ангилаад байна вэ гэхээр тухайн Улаач нэгэн онгодоо сонгон , энэ Онгодынхоо үйлийг бүрэн дуусгана гэж өөр онгодоосоо түдгэлзсэн үед тэгдэг гэжээ.
Тэгэхээр бөөд хар цагаан гэдэг нь байдаг л байх нь шүү дээ. Хар цагаан нь нэгдэж, тэнцэж байх нь амьд явахын утга учир нь юм бол Тэгвэл энэ юуны учир хар мөртөн хэмээн, түүнийг сэрэмж болгон хориглодог юм бол?
Гэтэл Эзэн хааны айлдварт: Хорвоод шүглэсэн, Тийрэнгийн үрсээс, Хөх Монголоо хамгаалахаар Хаан эзэн би өөрөө Хар үйлээ ч хийх болно гэж байдаг шүү дээ.
Тэгэхээр аврал ч болдог хар үйл нь байх нь ээ дээ. Тиймээс л мөр гэх зүйлийн утга учирт их зүйл байх нь ээ гэж харвал хар үйлд нь тэнцвэргүй болж хэтийдэн үр хойчийн ирээдүй бүрхэг болдог т учир байх гээд байна уу даа гэж харвал яадаг юм бол доо.
Сударт амин ертөнц тэнгэр нь арилж хар мөртөн үгс бий. Тэгэхээр ертөнц тэнгэр гэдэг нь юу юм бол? Мөн Байгаа бүхнийг хорвоо гэнэ. Байлгахыг тэнгэр гэнэ. Байдлыг мэдвээс ертөнц гэх үгс бий. Тэгэхээр энэ хорвоог хэрхэн бид таних юм бол? Үнэнг Ертөнц Тэнгэр болгосон юм бол арилж гэхээрээ гэмийг арилгах, гайг арилгах гэх юм уу даа. Хатны сударт Хөх монголыг хөдлөх бүрт нь аварна гэж үгүй гэсэн үгс бий. Мөн сүүлчийн боломжийн талаар бичсэн байдаг л даа. Сүүлчийн боломж гэх сэрэмж агуулах үгс Энэ яг юуг хэлээд байна вэ? Бас л бодох л хэрэг гарлаа. Тэгвэл хар мөртөн байх нь сүүлийн боломж чинь шүү гэдгийг сануулж гэрэл гэгээг рүү чиглүүлээд байгааг бид анзаарахгүй байгаа юм биш биз? Мөр цагаан гэдэг нь тэгвэл юу болж таарав? Алтан сударт: Алтан дээд үнэний аялгуугаар алсад мөр цагаан үлдтүгэй Алтан дээд аялгуу буйд Амин их ертөнц тэнгэртээ эзэн гэж Хатан бичсэн байх юм.
Ингээд хөөн ухаад байхаад Алтан дээд үнэний аялгууг гарцаагүй л барьж авах л болж таараад ч байна уу даа. Гэвч бусад судруудтайгаа холбохгүй л юм болохгүй байхаар ч юм шиг ээ. Харин уншигч та хэрхэх юм бол доо.

Monday, September 4, 2017

Эрэгцүүлэл-28 2017.09.04

Бөөгийн товчион-31д: Эзэн Чингис хааны үед бөө үрс ёс уламжлал, дэг жаягаасаа болж нэг их хэрэлдэж гэнэ. Бие биенээ харвалдаж гэнэ. Чингэхэд Эзэн ЧинГис хаан бултыг нь дуудаж гутлыг нь тайлан, гутлын нь түрийг нь нийлүүлэн тойруулан тавьж гэнэ. Чингэхэд Гутлан Хас бүтэж гэнэ. Үүнийгээ харуулан :
Мөр мөрөөр дагавал Мөргөлдөхгүй байгаа бус уу, Зөв зөвөө мэдвэл Зөрөхгүй байгаа бус уу, Зөрүү буруу тэмцэхгүй бол эвлэж байгаа бус уу, Та нар харцгаа. Өвгүд Дээдсээс бидэнд улбаалан ирсэн Тэнгэрийн тамга бүтэж байгаа бус уу. Бүүтүүхэй хэмээн зандрав. 
Чингээд дөрвөн бүлд хуваагдсан бөө үрсийн отог Эзэн хааны хөлд сөхрөв. Тэнгэрийн хасыг Газарт дүрсэлсэн учраас бөө үрс түүнийг Суу Богд гэж өргөмжлөв. Энэ явдлаас хойш Богд Чингис хаан гэдэг нэр төрсөн юм. Богд гэдэг бол бөөгийн нэршилд бүгдийг нэгтгэгч, эв түнжинг ологч гэсэн утгатай өргөмж цол юм гэжээ. Өмнөх бичвэрт бичсэнчлэн богд гэх тэр цол ийм учиртай болж таарав уу? Гэтэл бид нар Богд гэдэг үг үгийг яаж ойлгож байгаа билээ?Энд бас нэг бодох гарч ирж байна аа даа. Богд гэдгийг өнөөгийн бид шашин төрийг хослуулах Богд Жавзандамба хутагт хаантай л холбоод байсан чинь өөр болж таарав уу? Мөн Монгол хэлний товч тайлбар тольд: Богд- Олны дотроос цэцэн гэгээн, эрдмээр бусдаас хэтийдсэн хүнд олгох цол гэжээ. 
МонГэрүйСий номонд харин бичихдээ: Богд гэдгийг БӨӨ ой СУУ КҮ гэж бичсэн байх юм. Энд Богд гэх үгийн задаргаа байна гэж харвал гарцаагүй бөөтэй холбогдоод Эзэн хааны маань, монголын маань түүхийн замыг дээрх түүх батлагдаад байна уу даа. Ингэхэд Хаан гэж хэн бэ? Эсвэл хаан юу юм бол гэж асуухаар ч байна. Тэгэхээр асуултаас үгийн утга тодрох гээд байна аа даа. Хэн нэгэн би хаан гээд хаан болчихоггүй юм биш үү? Мөнх Тэнгэрийн хүч гэдэг дээр олон хаан байдаггүй болж таарах гээд байна аа даа. Сударт: Хүний хаан болох хэрэг юун Хүслийг дураар татах хаан бус уу Түмнийг айлгах гэж хаан юу Тэнгэрээр дэвтээж хаан бус уу. Хааны сүрээр хамаг олон жаргах юу Харцын билэгээр төрийн батаар жаргах бус уу гэх үгс бий. Мөн Харвахыг хаан мэддэг бол онохыг ард мэднэ гэх үгс бас бий. Одоо бид нар харвахыг нь хэрэглээд бусдыг нь хэрэглэхгүй байгаа юм биш үү? Хаан чанарыг дотор нь ингэж ялгаж салгаж болдоггүй юм биш үү? Тэгэхээр хаан гэх тэр л хүний сэтгэлийг татах үгэнд чухам ямар үнэ цэнэ байгааг өнөөгийн бид харахгүй байгаа юм биш үү? Өнөө цагт хаан байвч энэ учир зүйгээ олж харсан юм болов уу? Бид бусдын түүхийг мэдэхгүй юм болохоор хэлж мэдэхгүй юм. Гэхдээ бүх улс түмэн л Мөнх Тэнгэрийн дор баймаар юм даа. Тэгэхээр өөрийн юм өөрт өргүй гэдгээр харах юм бол манай Монголын хаадуудын баримтлах чиг нь юу юм бол доо? Зангилгаа нь хаана байгаад учир нь байгаа юм биш үү? Манай Гэрлийн өргөөнийхөнийг нээх л их хаан хатан буулгасан гээд л ярьж бичихийг сонсож л байлаа. Харин бидний тэр л буулгаж буй хаан хатад үнэхээр буудаг эсэх нь юугаар батлагдах юм бол? Бас юугаар батлагдахгүй байгаа юм бол? Хаан буусныг хэрхэн батлах вэ гээд л өмнөх эргэцүүллүүд дээрээ мөн бичиж байсанчлан олон олон хүн баталгаагаа яаж гаргаад ирэх юм бол доо. Энэ цаг үе чинь бүхнийг ил болгох цаг үе гэсэн шүү дээ. Тэгэхээр Мөнх Тэнгэрийн зараалаар ирсэн хаан 21 төгс ийм шинжтэй байдаг гэсэн биз дээ. Тэгвэл нөгөө бусад хаадууд нь энэ төвшинд хүрээгүй байгаа гэсэн үг үү?
Энэ мэт олон асуултуудын нэг л үгэн дээр ийм өргөн дэлгэр асуулт хариу гарч ирээд байгаа болохоор энэ судрууд их л сонирхол татдаг л даа. Харин дээрх түүх яагаад мартагдаад өнөөг хүрсэн юм бол доо? Мартсанаараа бид яах вэ? Сударт: Мартахын үүдийг хаах гэсэн сонин үгс бий. Мөн Цөвүүн нь: Үдэх, гээх, төөрүүлэх, мартах цөлөх тав гэсэн байдаг л даа. Мартсанаараа бид өнөө цөвүүн цагийг урин дууддаг юм биш үү? Тиймдээ ч үлгэр домог, туульс, зүйр үгс, тоглоом наадгай, ерөөл магтаал гэдгээр зориуд үлдээсэн болов уу даа. Харин энэ цаг хугацаанд түүхээ сонирхсон нь Гэрлийн өргөөнд цугласан юм уу даа. Ингээд хэлэхээр бас л бид өөрсдийгөө магтсан болох вий дээ. Би магтая гэж бодсонгүй. Харин бодит байдал ингэж л харагдаад байна л даа.
Тэгвэл сор соггог гэдэг юм гарч ирэх нь ээ дээ. Үүнийг л бид соргогоор харж чадвал тэр нь бидэндээ гарцыг нээж өгч байгаа юм биш үү? Харин мэдэхгүй, чадахгүйн, санахгүйн, сэрэхгүйн улмаас тулгарч буй бүхэнд бид өөрсдөөсөө бурууг эрэх нь бас л гарц байвал буруутан нь эргээд бид өөрсдөө болчихвол яах вэ? Тэгвэл гарц гэдгийг гаргаж болох уу? Сударт бусдын алдаа нь надаас, алдаа нь намайг хорлодог гэх үг бий.
Ийнхүү Амьдралд бидэнд тулгарсан бэрхшээл бүхэн ямар учиртай юм бол доо? Яагаад амьдрал бэрхшээлгүй явдаггүй юм бол? Яагаад хүмүүс бэрхшээлдээ сөхрөөд байдаг юм бол? Энгийн сайхан явж байсан бүхэн яагаад маргаад байдаг юм бол? Тэгэхээр маргаан гэдэг өөрөө энгийн байдлаас хэлтийлвээс маргаан гардаг байж болох уу. Өнөөгийн байдлаас харахад маргаан эхэлсэн л бол яасан ч хор хохирол дагуулдаг юм бэ дээ гэж харагдах юм. Хаан Эзний марган хэрэлдсэн олонг хэрхэн ухааруулсныг унших бүр би өөрийн эрхгүй монголын өвөг дээдсээрээ бахдан бахархах сэтгэл төрдөг л дөө. Эгдүүцэн эсэргүүцэхийг хэн боловч чадах ч харин юу хэлэв хэмээн бодох нь өнөөдрийн учир нь олдохгүй маргааныг шийдэх гарц байж болох уу? Тэгэхээр эвлэрэл гэх үг энэ л түүхийн гэрэлт зам мөрөөр мөшгөсөн сэхээрсэн олон түмний итгэл сэтгэлээр өөрийн эрхгүй гарч ирдэг юм биш үү. Сударт : Урт дур гэх бас л сонин үг бий. Урт нь гэж тэгвэл юу юм бэ? Богино дур гэж бас нь уу? ...
Их Түүхийн Судар-53д: Хараар явахын гашуун зовлонг Түмэн олон ойлгож Энд тэндээ гэгээрч Эрдэм оюунаа түгээж Эхэлсэн цаг нь бас байна. Мөн Их Түүхийн Сударт-47д: Хүчит луунууд сэрж Хүн ардаа цэгцэлж Үйл үйлэнд нь байж Үндэс угсааг нь ойлгуулж Алтан шаргал нар нь гэрлээ ээж Тэнгэр эцэг нь Түмэн ардаа мэлмийдэж эхэлсэн Тэр л цаг нь байдаг юм. Мянга мянган жилдаа энэ үйл нь тохиодог юм гэжээ. Харин энэ үйлэнд урт дур нь гарч ирээд байна үгүй юу уншигч та болгооно уу? Миний хувьд нартай хамт мөнх байна гэж үзвэл энэ нь урт дур байх нь ээ гэж бодлоо. Урт дур гэдгийн тухай хүн бүр толгойдоо бодоосой гэсэндээ энэ сэдвээр ийнхүү бичлээ...

Monday, August 28, 2017

Эрэгцүүлэл-27 17.08.28

Амьдралын бодит бүхэн юу юм бол? Бодит гэж юу юм бол? Үр маань надаас далд ертөнц гэж юу юм бэ гэж асууж билээ. Бодит болон далд гэх тэр бүхнийг хэрхэн бид үүнийг ухаж ойлгох вэ? Далдад бодит байхгүй гэж үү? Харин бид Монголын Нууц товчоо гэх тэр судрын тайллыг судлаад байгаа. Нууц гэж тэгвэл юу юм бэ? Далд гэдэг нь мөн үү? Бид ойлгохгүйгээ нууц далд гэж ярьдаг юм болов уу. Нууц гэх зүйл өөр юм бол юугаараа өөр гэж? Хэтэрхий том сэдэв хөндчихөв үү дээ. Өөрийнхөө туршлаган дээр хэлэхэд хүн нууц гэх зүйлд бас сонирхон татагддаг л даа. Нууц бүхэнд хүмүүс сонирхон татагддаг мөртлөө харин монголчуудын энэ өв түүхийн нууц руу яагаад нэвтэрч чаддаггүй юм бол? Манай энэ монголын нууц юуг хэлнэ бидэнд ? Сонирхол татахаар юм байна уу? Эсвэл зарим нэг нь шашинтай эндүүртэл тайлбарлах гээд байдаг юу юм бол?
МТТТ-50-д: МОН буюу Хөх Тэнгэрийн зарлиг сахиж, Жамын дагуу оршин амьдрах гэсэн үг. НУУ ЧИ-далд буй Эрчим гэжээ. Мөн энэ судрын нэрийг орчин цагт хөрвүүлвэл:
“ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ САХИУЛАГЧДЫН БИЕЭ ЗАССАН ДАЛД ХҮЧНИЙ НУУЦ ЭРЧИМИЙГ ТОВЛОСОН ЦАГТ ИЛ БОЛГОХ СУУ ЗАЛЬ” гэсэн утга гарна гэжээ.
Тэгэхээр далд ертөнц гэдэг нь юу болчихов? Биеэ зассан далд хүчний нууц эрчим гэх энэ зүйл сонин санагдаад байх чинь. Далд хүчин гэдэг тэгэхээр юу юм бол? Яагаад биеэ засахтай холбогдчихов? Далд гэдэг зүйлд их учир байна аа даа. Энэ нууц гэдгээр хэрхэн биеэ засах юм бол? Анх би монголчууд хэдхэн ийм цөөхүүлээ байж яаж Эх дэлхийн олон түмнийг байлдан дагуулсан юм бол гээд сэтгэлд багтахгүй байсансан. Энэ хэдхэн монголчууд юуг яаж, яасан болоод алдар суугаа өргөсөн байх вэ? Хэн нэгний маань хэлсэнчлэн зүгээр л нэг хонь малаа хариулж яваад Их Монгол улсыг байгуулчихав уу? Харин өнөөдөр энэ бүхний тухай эх түүх, үнэн түүх тодорч, үүнд гарцаагүй үнэн юм байна гэх тэр л эрэл хайгуулд явж буй эгэл энэ үнэнг Гэрлийн өргөөнийхөн өвгүдийн үгээр гаргасан билээ. Гэхдээ өөрсдөө ч бүрэн ойлгоогүй ч өвгүдийн үгийг улаачлалынхаа ачаар гаргасаар байхад бусад нь яагаад Гэрлийн Өргөөнийхөнийг муулж ярина вэ? Өнгөрсөн түүхийн энэ л нууц, далд гэх тэр л зүйлд биеэ засах чухам юу нуугдаад байна вэ? Яагаад биеэ засах гэдгийг оруулаад байгаан бол? Шашинтай адилтгавал мөргөлийн үг баймаар л юм. Ил далдын ялгааг нүдэнд харагдахгүй, чихэнд сонсогдохгүй бол байдаггүй гэх үү? Энэ нь нууц далд мөн үү? Нууц гээд тэгээд шид хайх уу?
МТТТ-72-д Их Бэхт Дээдэс: Эрчим нь ЭрЧиХэм гэсэн узуур үгстэй. Энэ их эрчмийг зөв зүйлд зарцуулахгүй бол тэр нь Хүнийг хөдөлгөгч төдий л зүйл. Тиймээс ухаан гэдгийг бид олж мэдэж, тэр их эрчим рүү шунахаа байж, хэрхэн яаж ухаантай байхав. Ухаан нь ханасан бол эрчмээ яаж хангах вэ гэдгийг хослуулан ухахыг, хослуулан төгөлдөржүүлэхийг эрхэмлэсэн юм гэжээ. За тэгэхээр нууц далд эрчим маань ухаан гэдэгтэй холбовдчихов уу даа. Эрчим гэдэг үг нэг утга, ухаан гэдгийг хавсарга гэж бид ойлгахгүй байна уу. Тэгэхээр энэ нь ямар эрчим, ямар ухаан юм бол?
Мөн энгийн бүхэн агуу гэх Эзэн хааны үг байдаг. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэх үг бас бий. Яалтчгүй л энэ л Эзэн хааны ухаан гэдэгт бид орж байж, нэвтэрч байж, ухаж байж бие гэдгээ хэрхэн засахаа мэдэх хэрэг үү? Сударт ч Цор ганц Чингис хаалга гэж бий гэж байдаг. 
Харин МТТТ-40д Хаан дээдэс энэ сударт гол түлхүүр үйл явдлуудыг тоочингоо нууцлан өгүүлсэн ажээ. Цаашид 9 янзаар дэлгэрэх энэ сударт Монгол өвүг дээдсүүдийн суу ухааны сургаалууд болсон Алтан судруудын учиг нууцууд гарч ирнэ гэжээ.
Өнөө нууц гэдэг маань тэгвэл монгол өвүг дээдсүүдийн маань түүх, монголын түүх, үнэн түүх, түүнд агуулагдах үйл явдал, агуулга, утга санаа, сургааль байх нь ээ гээд харвал ч энгийн бүхэн агуу гэдэг нь ч аргагүй ч бололтой. Харин үрс бид ингэж харж чадаж байгаа бил үү? Яагаад СУУ Их ЭЗэн Богд Чингис хаан гэж хааныг маань нэрлэсэн юм бол? Үг авиа бүхэн нь юуг илэрхийлнэ вэ? Түүнд л суралцах нь та бидний хойчийн зорилго мөн үү? Харин яагаад сурах ёстой юм бол оо. Богд гэдэг үг нь өнөөгийн бидний ойлголтоос ч өөр л утга байх гээд байна даа...

Sunday, August 27, 2017

Эрэгцүүлэл-26 17.08.21

Тэгэхээр маргаан яах гэж гарч ирдэг юм бэ? Юуг дагуулдаг юм бол? Яах гэж монголчууд жигшдэг юм бол? Сударт мэдэх мэдэхгүйгээ хариуцана гэж бичсэн байдаг. Юуг мэдээд яаж хариуцах юм бол? Хариуцаж байна гээд л, мэднэ гээд, мэдэхгүй гээд л бас л бид маргах уу? Ингэхэд бид юуг мэдээгүй юм бол? Юуг мэдэж, юуг хариуцах юм бол? Мэдэхгүйдээ яах юм? Мэдээд яах юм бол гэхээр олон олон асуулт дагуулаад байх юм нэг үг л гэхэд. 
Сударт мэддэгээ хамтаар хариуцаж, булаацалдахуйг жаягаар хааж, мэдэхгүйгээ наран саран долоон өвүгэнд харьяалан ухаарч хорлохгүйг жаяглаж хэмээн бичсэн байдаг. Мөн болохын хилд хоригдвоос оршихуйн боломж нь барагддаг ГАН ЗУД-аас тайлж, Болохгүйн хилд туранхай тугал шиг мэдлэгээр орвол амьд ирэхгүйг зуурдаас сэхээрч гэж бичсэн байдаг л даа. Тэгэхээр энэ мэдлэг гэх тэр зүйлийг бид хэрхэн харах юм бол? Туранхай тугал мэт гэж юуг тодлов? Яагаад заавал тугалтай зүйрлэсэн юм бол? Болох болохгүйн зааг нь тэгвэл юу юм бол? Өнөөгийн ардчилалд бүх зүйлийг болно хэмээн үздэг. Харин социализмд бол хэлэх үг хүртэл хориотой л байсан. Гэтэл энэ судрууд бууж ирээд болох, болохгүйг хэлээд байгаа учир юу юм бол? Судар номноос бичлээ гээд учрыг нь бас мэдчих үү? Яагаад заавал сэхээрч гэх үг байна вэ? Юуг сэхээрэх гэж? Сэхээрэхгүй бол яахын? Нэгэн Онгод айлдахдаа түрүүлнэ гэж үгүй, харин хоцорно гэж бий гэж хэлсэн л дээ. Маргалаа гээд бид энэ л цаг хугацааны оночыг олж чадах болов уу? 
Харин сударт маргах гэдэг үг байдаггүй нь сонин. Энд өрөө цоололдон асуулдан, өчилдөн хэлэлцэн хүлээлдэн мөрөөдөн Ертөнц тэнгэрээ олж таньж, хүндлэлцэх дээдээр харьц гэсэн үг байдаг л даа. Харьцааны соёл яагаад маргаан гэдэг үгтэй холбогдон гарч ирэх гээд байна вэ?
Зүйр үгэнд бол "Сүх далайтал үхэр амар" гэх үг бий. Энэ үг юуг хэлээд байна вэ? Үхэл гэдэг зүйл чухам юу юм бэ? Сүх далайх гэдэг бас юу юм бэ? Үхлийн өмнө бүгд л маргахгүй нь мэдээж байх л даа. Харин үхлээ хүлээх үхэр, туранхай тугал хоёр маань юу болчихов? Зүйр үгээр хүн хэлэхээс наашгүй гэдгээр Хэн мэдээгүй гээд хэнд гомдох вэ? Хэн мэдлээ гээд үгүйсгэх вэ? Мэдээд хэлсэнийг нь хүлээн авч байгаа бил үү бид? Зарим хүмүүс Аянгат удгүнийг энэ судруудыг өөрөө зохиочихсон мэт хэлдэг л дээ. Харин миний хувьд хамт олонтойгоо ярьж уншин судалж байж үнэ цэнэ гэдэг зүйлийг олж харсанаа гаргах гэж хичээж байгаа маань маргах биш харин тодорхой баримт нотолгоотой байгаагаараа л үнэн гэдэгтэй тулж байна гэдгээ анзаарч эхэлсэн маань давуу байдал маань ч юм уу даа гэх бодол төрдөг л дөө. Харин тэр л үхэр, тугалын олонд бид өөрсдийгөө тавьж боддог бил үү? МТТТ-д Тэнгэрийн мэлмий гэдэг нь үнэний зам мөр гэжээ. Үүнийг ухаарах нь хэн билээ дээ. Улаач гэх тэр л Тэнгэрийн тамгат үрс дээр үнэнийг тодлох үүрэг байдаг юм болов уу гэх эрэгцүүлэл маань үүнийг уншаад өөрийн эрхгүй бас бодогдох шиг? Харин бид маргаад юуг олох юм бол? Маргахгүй гээд түүхэн өвгүдээ голоод бас юу хожих юм бол оо? Үнэхээр ирэх цаг мөн үү? Эсвэл өнөөдөр хатуу цаг байна уу?
Мөн сайны заншлаар шүүх, муугийн хязгаараар өчих гэх үгс бас сударт бий. Харин энэ маргаан мөн үү гэдэг л сонин санагдаад байна. Бид тэгвэл хэрхэн муу сайн гэдгээ мэдэх бил үү? Харин үүн дээр маргаан гардаг юм шиг. Сайн нь юу юм? Муу нь бас юу юм? Өөрийн бодолд тунгаагаад байвал хэрхэх бол? Заншил болж чадах нь сайн гэсэн үг үү? Энэ юуг хэлээд байна вэ? Гэтэл бас сайны заншлаар гэж байгаа юм бол нөгөө талаар муугийн занших гэдэг нь бас байх нь ээ дээ. Тэгвэл тэр заншлыг сайн бас муу гэх тэр л баталгаа нь юу юм бэ? Ялгах нь юу юм бэ? Ялгахгүй байвал яахын? Тэгэхээр заншил гэж юу юм бэ? Амьдралд бид юуг яаж заншсан юм бол? Түүхийн судар номнуудад 40000 түмэн жилийн Их түүхийн талаар байдаг. Мөн Алтан дээд үнэнийг аялгуу гэх тэр үгс юуг хэлдэг юм бол? Яагаад үнэн гэдэг маань алттай зүйрлэгдэх болчихов гээд л бас л өмнөх бичвэр дээр бичсэн л дээ. Тэгэхээр энэ л түүхийн сударт дээд гэх үнэн гарч ирээд байгаан учир юу байгаа юм бол? Сударт Үнэнд гүйцэгдэх дөхмийг бодож муугийн хязгаараар өчих тэр л үг юунаас яаж гарч ирээд байна вэ? 
Эргэн тойрноо анзаарвал бид олон олон зүйлийг харж болохоор ч байх юм. Байгал дэлхий, удам угсаа, бидний суурин амьдралын хэвшил маяг гээд асуудал дагуулсан энэ бүхэн биднийг хааш нь хөтөлж байна вэ? Өөрсөд маань тулгарсан сад бэрхшээл бүхэнд гарц олох гэж бид тэмүүлж зорьдог. Гэвч Энгийн бүхэн агуу гэх Эзэн хааны үг юуг хэлнэ вэ?
МТТТ-хуу 180д: Бодол нь цэгцэрсэн байна. Бодол цэгцэрсэн тул үйлдэл ч цэгцэрсэн байна. Үйлдэл нь цэгцэрвэл эд агуурс ч даган цэгцэрнэ гэж бичжээ. Энд хэлээд байна вэ? Бодол, үйлдэл, эд агуурс гэх тэр шатлал харагдаад байх шиг. Харин алгасах гэж байх уу? Эд агуурстай болчихоод бодол маань цэгцэрнэ гэх зүйл байх уу? Эсвэл бодлоо цэгцлээгүй байж байхад эд ороод ирэхээр бас түүнийгээ хөгжил гэж хэлээд байгаа юм биш биз? Энд л нэлээд учир байх гээд байна уу даа...