"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, January 27, 2014

Тодолму

Давтагдах нь үгүй давалгаанд алхан байж одов уу
Дардан зам гэж үгүйг  дахин би ойлгов уу
Хүрч болох мөрөөдөлд гараа би тосов уу
Хүүний энэхэн тавиланг эргэн байж туулав уу

Эргэх дөрвөн улиралд ээлж ирсэн орчлонд
Энэ биеийн тэнхээг эрчимээр сүлэх урсгалд
Наран гийх цацраг бултаар гийгүүлэн байхуйд
Наашлан ирэх түрлэг хөлийг норгон сүлжмү

Эв санаа нэгдэн эхлэлд хүчин өргөхөд
Энх тунхийн тангараг цусаар урсан сүлэлдэнэ
Хэрхэх учир тодорч, хэтийн зорилго нягтарч
Хэвт журам, ёс жаягаар хүрээ юугаан тодолму



Thursday, January 16, 2014

Анд минь би

Анд минь би уйлан байна
Алагхан зүрх минь гунигаар дүүрч цалгин байна
Хатуу бүхнийг мэдсэн болохоор тэр биз
Халуун нулимс минь хацар даган урсан байна
Дэргэд минь үгүйд үгүйлэн байж туниж байна
Дэндүү хатуу үнэнийг мэдээд үймэрч байна
Дэлхийн төлөө хийсэн бүхнийг нь мэдээд уяран байна
Дэргэд минь хамт байгааг мэдрээд өр минь өвдөж байна
Урсах нулимс гашуун байдгийг мэдэж байна
Урагшлах замын хатуу бэрхийг сануулан байна
Гэвч надад зогсох мөч байхгүй
Гэгээ татуулан урагшлах зам үлдсэн
Хөх Мөнх Тэнгэрийн зарлиг юугий нь даган
Хөрстөд амьдрах хугацаа бүрээ шавхан
Ариун удмынхаа өндөр нэрийг гарган
Амласан тангарагтаа үнэнч гэдгээ харуулна би
Анд минь би уйлан байна
Амьсгалах бүрийдээ өр минь өмрөн байна
Атаат дайсны сумыг би цайруулна
Алаг үрсийн заяа тавиланг зөөллөнө би
Өрдсөн гал нь өөдөөс нь сөрвөл яах бол тэд
Үйлийн үр хатууг мэдээд яах бол тэд
Үнэн гэдэг хатуу байдаг гэдгийг мэдээд яах бол тэд
Үргэлжлэл болон намайг байгааг мэдээд яах бол тэд

Saturday, January 4, 2014

Үзүүлнэм зэ

Ав Эв Ов Андын Дэмээр
Ахуй төр минь бүтнэм бусуу
Алаг зүрхний Хэмээр
Аливааг ухсан бус уу

Хөх Тэнгэртээ залбирч
Хүрэх замаа олсон бус уу
Хөхрөн байгааг нь мэдэрч
Хүслээн шивнэсэн бус уу

Наран мэт гэрэлтэх
Насан туршийн хүсэл
Надад замыг заан
Түүх болон гэрэлтэв үү

Ээдрээ бүхнээ тайлах
Эргэлзээ бүхнээ гаргах
Энэ л орчлонгийн үнэнд
Эвлэн нэгдэх ухаанд

Ивээл хайраа түхүүр болгон
Их Эр Дэмийг эгнэгт тулж
Идэр насыг хүчин болгон
Ирэх цагийг товлон хүүрнэж

Зүүдээ мөрөөдөл болгохуй дор
Зөнч мэргэн үгсээр илбэхүй дор
Зөв зүгээ олон бүхүйд
Зөнгөөрөө өөрөө бадрах гал

Хацар гоо түүхийн жимээр
Халуун зүрхээ надад  үзүүлэм зэ
Хаан эрдэнийн учиг дор
Хамгийн зангилаа дэлгэрнэм зэ