"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, March 31, 2014

Хайр

Үнэнээр замнахыг хайр гэж хэлнэм зэ
Үйлээрээ харуулахыг хайр гэж ухнам за
Үргэлжлэл болж ургахыг хайр гэж ухаарнам за
Үг минь чамайг дэмнэж байвал тэр хайр
Эхлэл төгсгөл гэж байдаг бол тэр хайраар хэмжигдэж
Энэхэн замбад нар мэт гэрэлтэж хүртнэм зэ
Ээлэг зан эвсэг ухаанд шигтгээ болж
Эрдэм оюунаар хүчээн нэмж түгнэм зэ
Торго мэт аядуу зөөлөн буюу тэр
Тос мэт асан дүрэлзэн бадамлах буюу за
Тоолох насан дууссан ч үргэлжлэн байгааг нь мэдэрч чадвал
Таны миний бидний тавилан тэр буюу за

Friday, March 21, 2014

Хаш Эрдэнийн

Будан татсан Тэнгэрт нь
Буурал хангай анирлаж
Буцаад ирэх сэтгэлд нь 
Булаг шанд нь оргилном зэ

Хайр энэрэл түгэн 
Хатан зориг бялхан
Хагацал гуниг мартагдан
Хайруу өвлийг давам за

Өндийн боссон зүрх нь
Өнгийн солонгоор туяарч
Өвлүүлсэн түүхийн гэрэлт мөч
Өнөд намайг дуудах юм

Эл ГЭР -ийн Эзэн буюу за
Энх тунхийн мэнд буюу за
Эрч юуг эвээр бөхөлж
Эрдэм болж оршихуйд бадарнам за

Таних мэдэх нь талаар давам за
Таарсан бүхэн нь сөгдөн мөргөм зэ
Ташуур болж хүчийг мэдрүүлнэм зэ
Таны миний хүсэл биелнэм зэ

Хатууг цайруулах хүчин буюу зэ
Хавар буусан эрчим буюу за
Хан Тэнгэртээ энэ л хэвээрээ
Хаш Эрдэнээр хүрээгээн босгоюу за

Monday, March 3, 2014

Тэтгэюү зэ

Уурласан бүхэн дайсан бус
Инээсэн бүхэн нөхөр бус
Өвгөдийн үгийг мөр болгоюу зэ
Ухаан билэг юугаан
Уужим  сэтгэлээр тэтгэюү зэ
Сэтгэл гээч сэлэн байх далайн давалгаа мэтээ
Сэлүүрээ барин давалгаа юуг
Тогтоон байх хүчит эрчим буюу зэ
Уужим гүн ухаанаар урд замаа харнам зэ 
Ухаарал хайрласан үгийг өөлж бүү тараанам за