"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Thursday, October 31, 2013

Үрс минь

Үрс минь наддаа үнэт Эрдэнэ
Өвлүүлэх Тангарагны сүв нь билээ
Өр зүрхний минь уяа билээ
Өөрөөсөө ч илүү хайрлах билээ
Аавын ясыг өвлөсөн билээ 
Агтанд мордох золбоотон билээ
Алсад гарах эрэлчин билээ
Айсуй Түүхийг бичилцэх билээ
Ишнээс Дэлбээлсэн цэцэг билээ
Эгэлгүй нандин Оюунтан билээ
Энэ биеээрээ эвлэхүйг цогцлоох
Эрхэмсэг оршихуйн түрлэг билээ
Үндэснээс ургах жимс билээ
Үргэлжлэл хойчийн баталгаа билээ
Үлдээх Мөрийн минь нотолгоо билээ
Үлгэр туулийн үргэлжлэл билээ
ХААНт Төрийн Түшиг билээ
ХАТАН ухаанаар Тулах билээ
Хатан зоригтны үрс билээ
Хатууг давах Зоригтнууд билээ
Алтан Дээдийг өвлөх билээ
Алсдаа бусдад түгээх билээ
Айлыг цогцлоож Ахуйг бүтээх
Аргамж ухааны үргэлжлэлүүд билээ
Надаас тасарсан цус билээ
Нарнаас ургасан үр билээ
Сарнаас тосох билэг билээ
Саруул Орчлонгийн түүх билээ
Өвгөдийн ухааныг өвлөсөн билээ
Өнийг ирээдүйг цогцлоох билээ
Өндөр ТЭНГЭРийн бошгийг түгээн
Өвлүүлэх Аялгууг хөглөх билээ

Сэтгэлийн хөг

Өдрөөс өдөрт Нарнаас наранд
Өсөн буй зүрх сэтгэл
Өвлөж авсан хүсэл тэмүүлэл
Өнө мөнхийн мөрөөдөл билээ
Хайр энэрэл халуун сэтгэл
Ханьсах жамын ханийг сонгоход
Эргэлдэн хуйлрах эрчим бүхэнд
Энэ бие зохицолыг олно
Гэвч түүнд саад бас байх
Гэгээлэг бүхэнд сорилт бас байх
Ахас Ихэсийн ариун Гэр Иэ нд
Алсын зам мөр болмуй
Хөврөх сэтгэлээ түр барин
Хүчит давалгааг эвлэх ухаан
Энэ биенд шингэх эсэх
Ээдрээ болон намайг чангаана
Алдсан итгэл алсад л байна
Аажуу ч гэсэн хүлээх сэтгэл
Андгай тангарагийг бөхлөх хүсэл
Аажим аажмаар намайг түрнэ
Эргэх жамыг би сөрсөнгүй
Энэрэхүйн хайраар би дутаасангүй
Энэхэн ухаанаа эвлүүлэх нь дутав уу
Эвлэхүйн сүлжээг би дутаав уу
Алин болохыг тунгаах л юм
Андуу зүдүүг үл хүснэм
Эвлэх ухаанаа сүлэн сууна би
Эргэн тулвал яахаа бодном
Хайр гэдэг агуу билээ
Хань гэдэг мөнхийн билээ
Энэ орчлонгийн эргэх жамаар
Эргээд л учрах хос заяа
Төгс бүтээсэн өвгөдийн ухаан
Төгөлдөр оюунт өвгөдийн үрс
Эрхэм бүхнээ үрдээ заяасан
Эгэлгүй даруу миний шүтээд
Алагхан зүрхэнд минь багтах тэд минь
Аав минь өөж нар минь билээ тэд
Бидний сэтгэл нэг билээ
Билэг оюун нь Суу билээ
Хан Тэнгэрийн түшиг минь билээ
Хатууг давахад тулах  билээ тэд
Амьдрал намайг сорином буюу
Аль болгоныг үзүүлнэм буюу
Тэнхээ юугий минь сорином буюу
Тэгш явахыг минь харнам буюу
Давааны цаана даваа буюу
Давах ёстой удам буюу
Дэлхийн төлөө төрсөн буюу
Тэнхээ бүхнээ зориулах буюу
Энх тунхыг хүсэх буюу
ЭрДэм бүхнээ зориулах буюу
Арга билэг авьяас ухаан
Аль бүхнээ баринам буюу
Алдхан биений бүхий л учигаар
Андгай Тангараа бөхлөх буюу

Tuesday, October 29, 2013

Өвлөхүйн цэвэр

Тэнгэрийн бошигт зохицон байж
Тэсэж магад гарах Арга ухаан Зөн билэг
Мэлмийд харагдан Мэдрэмжийг цогцлоон
Оршихуйд түгэн Тархинд цуглан
Тайлал болон Эр Дэмийг Хур болгон
Эвлэхүйг зангилаа болгон
Эвийг СУУ болгон
Тогтоосон үйлээ Тов болгон
Торгон Мэдрэмжийг Эв болгон
Үндэснээс хөөн, Үрээ тарьж
Өвлүүлэн үлдээж, Өргөнөөр сүлжиж
Ид шидээр нь Арга билэгээр нь
Хаан Ухаанаар нь Хатан Оюунаар нь
Өнгөрсөнөөс одоо Ирээдүйд цогцлоох
Өвлөхүйн Ерэн цэвэр буюу



Бошиг

Мөнх Хөх Тэнгэрийн
Мөрлөх хүчит Эр Чим
Миний алагхан Дэлхийд
Хууль болон буухуйд
Амьтай биетэй болгоныг
Алагчлалгүй үзэх Наран Ээж
Амар түвшин сайхныг
Амлалт болгон илгээхүйд
Хөх толбот Төө тэн нар
Хөглөх утгыг танин тайлж
Оршихуйн жамд зохицон байж
Оломлох юуг бүтээн байж
Олон үрсээ бэлдэн байж
Ололт юуг цогцлоон байж
Бидний бадрал ирэх буюу
Билэг ухаан түгэх буюу
БӨӨ гэгээн бүхүй дор
Бултаар таарах учигт зангилаа
Эргэх Дэлхий энэ л хэвээрээ
Ээлжлэх улирал нь нэг л янзаараа
Тогтохуйн сүлжээ нь нэг л жамаар
Тоолол болон түгэн байхуйд
Алтан сүлжээг эрчимнэн байх
Айл бүлээ залан байх
Түвшин Төрийг төгс бүтээх
Түмэн олон минь амгалан байг ээ

Monday, October 28, 2013

Бөө гэгээн тархитан

Ил далд бүхнийг эвцэлдүүлэн Бадраагч
Ирээдүй өнгөрсөн одоог эвлүүлэн Бүтээгч
Ирт Сурлагаар  ЭН Боловсрогч
Ижил Андууддаа Итгэл Даагч
Туулах замын тов Тодорхой
Түших андууд нь эв Илхэн
Төрт ёсны тулах Түшиг
Түмэн олныг төвшитгөн Засагч
Оршихуйн Үнэнд бүрэн Таарагч
Оул бие нь эрчимийг Ологч
Бодол санаа нь Орчлонг Багтаагч
Болох болохгүйг адилхан Хайрлагч
Өгөө авааг өвлөн Тэнцүүлэгч
Өр зүрх нь галаар Бадамлагч
Өвгөдийн ухааныг өвлөн Залгамжлагч
Үлгэр туулинд мөнхрөх Гавьяатан
Эргэх жамыг угтан Тосогч
Ээж аавын ачийг Хариулагч
Эв санаа нэгдлийн хүчээр
Эхэлж буй цагийг Тунхаглагч
Хүсэл зорилгоор нягтран Нийлэгч
Хүүний аийийд Хэмийг Тогтоогч
Хүй Дэлхийн элбэрэлт Үр
Хөх ертөнцийн авран Хамгаалагч

Sunday, October 27, 2013

Хэрхэн

Би хаанаас эхэлж
Би хаана хүрэх вэ
Билэг оюун хаана эхтэй
Бодол санаа юунд вэ
Эхлэл хаанаас түгэж
Төгсгөл хаа хүрэх вэ
Зөв бурууг хэрхэн ялгаж
Зүүд сэрүүнээ хэрхэн таних вэ
Оршихуйн жамыг яаж ухах вэ
Ойлгох ухаан хэрхэн түгэх вэ 
Эв нэгдэлийг юу гэж бодно
Энэрэл хайр хаанаас түгнэ вэ
Буурал хорвоог хэрхэн таних вэ
Бусдын дэмийг хэрхэн тогтоох вэ
Андын журмыг хэрхэн олох вэ
Айдасаас салахаа хэрхэн ухах вэ
Айл болж хэрхэн зүтгэх вэ
Алтан төрийг хэрхэн тогтоох вэ
Наран мэт  хэрхэн ээх вэ
Аадар мэт хэрхэн мохоох вэ
Мөс чанарыг хэрхэн олох вэ
Мөрөөдөл биш гэдгийг хэрхэн итгүүлэх вэ




Ундарга

Бидэнд юу дутагдаад байна вэ
Билэг оюун төгөлдөр бүтээгдсэн бус уу
Алдхан биеийг амар байлган
Авах гээхийн утгыг ч танилгүй
Хүсэл зоригоо таньж дийлэлгүй
Холын зорилгоо ухаж чадамгүй
Хөөрхий бидний ухаан гээч
Хөвөн явах үүлс мэтээ.
Хаа хүрэхээ ч мэдэхгүй байна уу
Хатууг жаргалд бодоод байна уу
Энх тунх оршихуйн жамыг
Элэг зүрхэндээ мэдэрмээр байна уу
Өтүгэ үеийн өвгөдүүд минь
Өөдөс үрсийн Ухаан юуг
Өнө мөнхийн Үргэлжлэл юуг
Өвлүүлэн өгөх Эр ДЭМ юуг
Танин мэдэхүйн Ололт юуг
Таавар болсон Учиг юуг
Ололт бүрийн Нууц юуг
Оройлон манлайлах Хүсэл юуг
Эвлэхүйн хүрдэнд шившин байж
Энх тунх бэлэглэв дээ
Хаанаас олохоо үрсүүд мэдэх үү
Халширч суулгүй Хайгаад үз
Алдхан биенээсээ Ухаад үз
Авах Оюуны түүчээг нээ
Хайвал Хажууд чинь байна
Эрвэл Дэргэд чинь байна
Энд тэндээс эвлүүлэн
Эх Үндэсээ бүтэн болго
Үндэстэй байж Ургах бус уу
Үртэй байж Үргэлжлэх бус уу
Оролдоод үз Сэтгээд үз
Уудлаад үз Ухаад үз
Хаа хүрэхээ мэдээд
Халшралгүй бүгдийг Тунгаахтун
Энэ бол эхлэл мэт
Эгэлгүй түүхийн үргэлжлэл мэт
Хайр энэрэл бодол хүсэл
Хамтдаа байгааг Мэдрэх болно
Өвгөдийн шид үүнээс Эхтэйг
Үл мартаж Үлгэрийг түгээ

Friday, October 18, 2013

Ээхүй

Бодлын хүчээр бултаараа дэмнэвэл
Буурал Дэлхийд эрчимээ түгээх
Балчир үрсийн Гэгээн сэтгэлд
Бидний зүтгэл хүч болмуй.
Хайр энэрэл харанхуйг гийгүүлж
Хатан Ухаан Суу заль дор
Харвах мууг эргүүлэн цайруулж
Халдах дайсны хүчийг сөрнө
Эв нэгдэл Эрхэм Анд
Энэ бүхний гогцоо болно
Эвлэхүйн билэгээр нэгийг цогцлоож
Эрчимнэх урсгал галаар наадмуй
Тэнгэрт мэндлэх арга ухаан
Тэнхээ тамирт хүчин болж
Хүршгүй мэт санагдах тэртээд
Хормын төдийд аялах мэтээ
Тансаг аялгуу талаар түгж
Таатай үнэрийн мэдрэмж сэргэхүйд
Ээх Нарны эрчим бүр
Энэ биеээр шурган байхуй
Хөвсөлзөх үүлсийн чөлөө бүрээр
Хөөрөн баясах дүр тодорч
Цоморлигт дэлбээлсэн утга бүхэн
Тоолол болж хүрдээр эргэмүй   
  

Monday, October 14, 2013

Бүүвэй

Эвлэг зөөлөн үр минь бүүвэй
Энх тунхыг бэлгэдэн бүүвэй
Өөжий аавын үргэлжлэл болж
Өргөн Дэлхийн заяа болж
Түмэн бээрийн цаанаас ирж
Төгөлдөр ухаанаа эндээ гаргаж
Торгон мэдрэмж тооцоо бүрээр
Тух юугаан олон мэндэлж
Хэрхэн хийх үйлээ тунгаах
Хэлэлцэх олон Андаа дагуулан
Эргэх хорвоогийн хуулийг тулан
Энх тунх мэндлэв дээ
Эрчлэн сүлжигдсэн бүхнээ
Энэ биендээ илгээн байж
Эв болон энхийг тунхаглан
Элдэв бүхний гогцоо болон
Эгэлхэн биеэрээ тайлал болон
Үүц задалж үүд нээх
Үнэн гэдгээр тулан цахлах
Өөдсийн чинээ үр бүүвэй
Өрлөг өжийн үргэлжлэл бүүвэй

Хан Тэнгэрийн дуу

Огтоос хар гэж байдаггүй юм
Олонгүй Хаан гэж үгүй юм
Гэгээ бүхнийг шингээх юм
Гаригаар замаа засах юм.
Туулах замын тод нь хө
Зөв зүтгэлийн үр үү дээ
Хэлхэх үгсийн гол нь хө
Хэнд ч ухаарлыг өгьюү дээ
Балчир ухаан тэлэх үед
Бодол санаа уухайлах үед
Алдар нэрийн цуурайтах үед
Авхаалж самбааг гаргах үед
Бие биенээ түших Андууд
Бодолд сүлжээ үүсгэх биз
Дэвжин хөөрөх эрчим бүрээр
Дэлхийн чинээ эргэх буй за
Эвлэл эвлэн үнэнд таарч
Эрчлээт нум мэт үгийг тавьж
Олон учигаар онцгой бүхнээр
Оломлох үрсийн тэнхээг залмуй


Thursday, October 10, 2013

Баруун зүгт мордохын өмнө

Урьдчилж харж өнгөрснөө санах нь
Ухаант үрсүүдийн үйл буй за
Үйлдэх үйлийг өвгөдүүд шийдэх ч
Үрсийн үйл тусдаа буй
Харсан үзсэн болгон нь учиртайг
Харин ч нэг мэдэх буй за
Хатан заяаны дэнс эргэхэд
Хатуужин явахын учир буй
Энэ заяанд төрсөн учиг
Эгэл түүхэнд бас буй
Эрчлэн хөврөх тавилан юунд
Ээлж ирэх учрал буй
Айлдан буй үгсүүд
Айлдан буй үйлүүд
Аль аль нь хэдийн тавигдаж
Ардаас урагш ирэх буюу
Хийсэн үйлээ эргээд нэг хар
Хэлэлцсэн үгсээ эргээд нэг сана
Арвантаа өгсөн өчлийн цаана
Алтан сургааль буйг сана
Төрсөн нутгийн зүрхэн гол
Төөрөг эхэлсэн сувдан хэлхээ
Нуур цөөрөм нь нууцын эхлэл
Нутаг уулс нь үүц нээнэ.
Гэрэлтэн бадамлах хос зул
Гэгээ татуулсан Эрдэнэст хайрхан
Өөлөх зүйлгүй өргөн хөндий
Өлчир балчир зүрхний гол
Алаг Дэлхийн амин сүнс
Ар зоо нь Орчлонгийн хүрд
Орчих хязгаараар тэмтрэн байх
Олом бүсний алтан сүлжээ
Эхлэл буй бол төгсгөл буй за
Эгэл бус Эрхэмсэг буй за
Эргэлдэн байх эрчимнэн байх
Энэ биений эхлэл цэг
Тооно юуны төгс утга
Тоолол юуны эгэл утга
Билэг юуны ухаан юуны
Бодол юуны сэтгэл юуны
Арга үгүй үйлээр холбогдоно
Амьдрал юуг эрчмээр хангана
Хэрхэн үйлдэхээ үрс мэдэж
Хэлхэх үгийн утгыг гаргаж
Алд биендээ шингээн байж
Эхлэл юуг тунгаан байж
Алагхан зүрхний цохилтын мэдэрч
Аажим хэмнэл нэмэгдэхийг мэдэрч
Зөөлөн сэтгэлийн эрчмээр дэм
Зөв бурууг аялгуулна буй за

Хөх Монгол Иргүн

Зуун зуунаар мянган мянганаар
Зүүд нойронд зүрх сэтгэлд
Толботны нууц, тойгтоны зөрөг
Өргөлийн үйлд, өтгөсийн зүтгэл
Билэг оюун, бүрэн ухаан
Бодолд цэгцрэх надад итгэл
Алаг зүрхний тэмцэл ялалт
Арвинтай учигны гогцоост уулзвар
Хүй Ертөнцийн Хүслийн зүйтэн

Бүтээхүй

Үндэстэй мод ургахад
Үр жимс нь боловсроход
Үлдээх мөр дэнсэнд заларч
Үлгэр туулинд мөнхрөх буюу
Хаан түүхийн жимээр орших
Хатуу цагийн учгыг тайлах
Эвлэхүйн сүлжээнд цоморлиг болж
Элчит нарны сүлжээгээр хүрээлнэ
Эргэх жам ээлжлэн байхуйд
Энд тэндээс намайг хайхуйд
Тодоос тод зүүдний гарал
Том жижиг хүрээг үүсгэнэ
Зураг төөрөг наашлах тутам
Зөрөг замууд хумигдах үед
Тоолох хүрдэн нэгээр нэмэгдэж
Торгон мэдрэмж зүгээ олно.
Эхийн хайраар зүрх бялхан
Эцгийн хайраар сэтгэл цадахад
Энэхэн хорвоогийн мэдрэмжийг цуглуулж
Эвлүүлэн байж Ертөнц бүтмой

Tuesday, October 8, 2013

Говь Алтайд

Өдөр шөнө ээлжлэвч
Өнө мөнхөд үргэлжлэвч
Өөдөс үрсийн өрөвч сэтгэлээр
Өгүүлэх түүхийн утгыг тайльму
Зөөлөн дулаан сэтгэлийн учралд
Зөв бурууг төөлөх учигт
Гарал угсаа учрал юунд
Гарган байх сүлжээ юунд
Дээрээс доороос дэргэдээс хажуугаас
Эргэх эрчмийн сүлжээ орших
Эв дүй ур ухаан
Мэдрэмж бодол сонор юунд
Мөнхөд шивших зөөлөн дулаан
Алтай хангайд ирсэн учиг
Алд биеийн эхлэл учиг
Ээж аав ихэс ахсаас
Эвлүүлэн ирсэн үйл буй
Төрөл садан анд нөхөд
Төө биеийн эрчим бүхэнд
Алд алдаар эрчимнэн байх
Аргамж сүлжээ ураг төрөл
Дорнын талаас дурсамж ирж
Дотроос гадагш урсан байх
Дуулах дуунд учиг нэмж
Тойролт юуг надаас нэхнэ
Өтгөсийн зүтгэл өнөөдрийн эхлэл
Өр зүрхэнд дэлбээлэх цэцэг
Өөрөөсөө эрэх төгс сүлжээ
Өргөн хангайн өнийн нэхэл


Өрлөг өжий

Өөдсийн чинээ үр минь
Өрлөг эхийн үргэлжлэл минь
Өр зүрх минь эмрэн байгааг
Уйлах нулимсаар мэдэрнэ үү
Хаант төрийн түшиг
Халуун цусны хат
Хайлган сэтгэлийн гол
Харах нүдний цөцгий
Эргэх дөрвөн улиралд
Ээлж ирэх орчлонд
Энэ биеийн эрчим
Эргэх түүхийн эхлэл
Хөөр баяраар бялхаму
Хүрэн зүрхээ уярааму
Нулимс бүхэн чинь үнэтэй
Надтай урссан гол
Ээжийн хайрыг мэдэрсэн үү
Аавын хайрыг ухаарав уу
Алд биеэр чинь урсах
Андгай тангарагийг бөхөлмү

Алтай Таван Богдын тахилгын үер

Цайран харагдах уулсынх нь
Түмэн бодис нь дэлгэрч
Цаглашгүй мөнхөд үргэлжлэх
Амин заяаны дэнсэнд
Уйлах зүрхний гүнд торойх
Уулсын алтан сүлдэн мину
Тал тал руу цацарсан наран
Таван зүйлээр туяаран байх шиг
Танхил хонгор үрсийн минь
Төөрөг юу дууднам зэ
Бадран нээх цоморлиг мэт
Бахдам өнгөөр туяаран байна
Баатарлаг Ардын үрсийн заяа
Буцан ирэх хувь мэтээ

Tuesday, October 1, 2013

Тэнгэр Газрын Долоод

Өнө мөнхөд сэтгэл дотор бадамлах зул адил
Өвлөж авсан оюун ухаан зүрхэнд хурна
Өр зөөлөн учир зангилаа тэртээд гэрэлтэж
Өгүүлэх дуун алсаас чамайг тольдоно
Эвлэг үгс ээлэг зан энд бас тодорно
Эргэж хургах хорвоогийн жамд
Энэ биес даган хуйларна
Тольтод гэрэлтэх тод зүүд
Тоотой насанд хүч нэмнэ
Томоогүй балчир жаахан насанд
Тодрох замыг засан байх юм
Эндээс эхэлсэн тэмдэгт түүх
Ээж мандах наран адил
Зол баяр зовлон жаргалыг
Зураг төөргөөр заяанам зэ
Бидний түүх тэртээд гэрэлтэнэ
Бичээс болгон энд залах уу
Алдхан биеээрээ авчирч хүүрнэх үү
Аав ээжээс өвлүүлсэн цулдал уу

Тангараг

Эцэг эх язгуур дээр тулан босож
Энх Мөнх Тэнгэрийнхээ зарлиган доор бөхрөн сууж
Хөрст Дэлхийнхээ тайван амгалангийн төлөө
Хүмүүн заяаныхаа өнө мөнхийн төлөө
Эр эм заяаныхаа эгшиг дууны төлөө
Энхрий балчир үрсийнхээ ирээдүй хойчийн төлөө
Долоон үеэрээ дордойхгүй гэж
Тусгаар таван тогтнолоо толгойноосоо дээд оройндоо
Тахин шүтэхээ тангараглан биелүүлж
Тусгаар тогтнол таныгаа тулах  дөрвөн мөчит хасаараа
Түшин явахаа тангараглая!

Алтай Таван Богдод очихын өмнө

Өдөр бүрийн гялбах наран
Өөлж хэлэх учиггүй төөнөвч
Өнгөт орчлонд ирэх тавиланд
Өөдөс зүрхэнд гэрэлтэх сувдан
Торойх бяцхан сүүдэрт ургасан
Торгон зүрхний голт цэцэг
Тооловч цөөдөвч хүрэх алсаас
Төрсөн нутгийн уянга эгшиг
Эргэх Дэлхий жамаараа эргэвч
Эрчлэх зангилааны утас тайлагдавч
Ээлж ирэх заяа тавиланд
Энэ биеийн эрчийг нэмнэм.
Зөөлөн үгсээр зүрхийг дэмнэвч
Зөв бурууг сэтгэлээс хайвч
Энэ биеийг хорих эрчим
Эгэлгүй зүрхийг догдлоон байх юм
Алтан наран ээдгээрээ ээнэ
Алиман саран дэмнэдгээрээ дэмнэнэ
Алд биеийн утга бүхэн
Аргагүй намайг догдлоох юм
Хайраар зүрхийг сүлэх үед
Халуун дулаан мэдрэмж буй 
Хаа ч явсан харан догдолж
Хатуу чангыг хүсэн байх юм.
Алтан Төрийн аргагүй хэлхээс
Алдар цуугийн нэрэн зураас
Аав ээжийн ашдын заяанд
Алдуурах насны утга богинохон
Өртөөлөн ирэх өрөвч сэтгэл
Өнө мөнхөд хатууг харуулна
Өөдөс үрийнхээ зүрхэн голтод
Өөр заяасан тавиланг нууна.
Ард олны заяа тавиланг
Ашдын заяагаар эргүүлэх учиг
Алдар хүндийн эгэл төрхөнд
Алдуурахааргүй зангилагдсан алтан заяа
Бидэн хоёрын богино учралд
Бодол зүрхэнд тодхон зөрөвч
Өнө мөнхөд гэрэлтэх зул мэт
Өртөөлөх амьдралд учрал нэмнэ
Эргэх жамын эрчимт хөг
Эгэлгүй тоосны хүслийг нэмнэм
ээлж ирэх заяа тавиланд
Эрдүү аядуу зүрхийг хөглөнөм
Утга уянга яруу мэт
Уужим талын салхи мэт
Урдах замын чиг мэт
Уйлан байх зүрх мэт
Бидний тавиланд хүсэл нэмнэ
Бие биенээ татах мэт
Оршихуйн заяанд итгэл нэмнэ
Олом бүсийг зангидах мэт
Ээдрээт амьралын энэ л хүсэл
Эргэх зүсрэх утгын цомог
Эл биеэ эргүүлэн өгөвч
Ээх наран мэт хойчийг дуудна
Аргагүй хийсэн үйлийн үр
Алд биеийг аван одовч
Алтан түүхээс хасан байвч
Ахин ирэх хойчийн тавилан.
Өртөөлөх түүхийн өлгийд бойжих
Өнжин дамжих өрлөг хойчид
Үүх түүхэнд үлгэр нэмэх
Үргэлжлэл юуг сануулах зүүд