"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, January 30, 2017

Бидний тав дахь эмхтгэл


Өмнөх үгнээс...

Түүхээ мэдэхгүйд бөхрөхөд Ёсоо алдаж Монгол түмэн нийтээрээ зүдэрдэг үү. Зоосонд гүйхэд үндэст зүй унтархад Эргэх цагийн эхэн сүүлд боломж асах гал, ус юу. Түүхээ үл мэдэх баавгай ч, ойд дүүлэх сармагчин ч төөрдөг гэх үг нь бидний үнэн үү. Төөрөх гэх үг үнэнд хамааралтай юу, Үнэн байгал оршихуйд маань хамааралтай юу?
Хүн бүхэнд өөрийн тааваар, өөрийн таашаалаар амьдрах гэсэн хувийн үзэлтэй. Үүндээ уягдаад монгол гэх үндэстнийхээ эрх ашигт хориг хийх хандлага бидний араншинд  байдаг юм байна л даа. Өөрийн дураар амьдрах шиг сайхан юм хаа байхав. Гэхдээ монголоо сэтгэлдээ тээхгүй, болсон, заншлаа сайнаар нь дурсахгүй бол их засаг ухаантны ул уг шинж гэгч юу вэ. Гээд бодох юм бол улс монгол байхын мөн чанар дээр нь төөрч, хүн хүнээ голох бид араатанжихад эсрэгээр ёс жаягт түүхт арга Их засаг их цааз хууль маань хог болдог уу. Энэ түүхт их аргаа үрс нь мэдэхгүй болбол нэг л мэдэхэд хүний хүнийг бид төрүүлж бий болгосон байх тийм алдаа нь хойчдоо гай таригч болчихдог ийм нэг хувирал байгалд байдаг юм байна. Гэвэл та итгэх үү.  Үүнийг л хорих Их монголчууд хаан, хатан ухаанаараа дээрхи хуурмагийг хаах ухамсарт хүмүүсийнхээ ачаар их засагтаа үнэнг жаяглахын ёсыг олжээ. Одоо хаан ухаан гэх юу, хатан ухаан гэх юу болохыг мэдэхгүй байгаа. Түүний балагаар их гэх хэрэгцээг өөрөөсөө хайх ухааны дутуучууд нь өнөөгийн бид болж. Үүнд хариулах гэж  эхчүүд, үрсээ бэлдэж  явахын тулд ямагт  их ухамсрыг олоход  түүх тэмцэх нь.
Энэ үнэн болов уу гээд: Монголчууд минь ээ бид түүхтэй Монгол, өв соёлтой Монгол, Өвүг дээдэс минь гэх үгээр  омогших аархалтай ийм түмэн гэдэг яагаад ингэж хэлэх болов гэж асууя. Үнэхээр энэ аархал нь дэлхийн талыг эзлэн, унтрах дэлхийн галыг асааж мунхаг олныг төвшитгөж морьтон монгол нэрийг зүүсэн байх гээд байна даа. Гэтэл тэр түүхэнд юу байгаагаа мэдэхгүй байна гэдэг ирээдүйг бөхөөх байгалийн их хувьсалд өөрсдөө унах шалтгаан гэж бас ард нь байх шиг. Монголын түүхийн захаас тэнд юу байна вэ гэж хэлэхэд энд улс төр ч байна, жаргал даахгүйн зовлонгийн шалтгаан ч байна. Шунал хэлтийдвэл тэнгэрийн гэсгээлд өртөх аюулын тухай ч байна.  Үүнийгээ хожим ч бол засах хугацаа бөөгийн зан үйлээр ил болгож болох гарц оршихуй бөх тухай ч бас бичсэн байх юм. Аюул осол, өвчний тухай үүсгэл ч байх юм. Ингээд ярих юм бол тэр их өв олон эхтэй үүсгэл дээр шинжээ хийх аргын тухай ч байна. Ингээд бодлоо. Хойчийн бид энэ оюун ухаанаар дутсандаа харийг шүтэх үзэлд авсан юм биш байгаа. Ингээд тэр их соёл нь хаана буйг хайж түүхийн судруудаас учрыг хайлаа. Тэгтэл тэр л соёлт Их түүхээ мэдэхгүй байгаадаа бидний энэ үе, өнөөдөр, өв ёсоо алдаж. Ингэснээр буруу замаар яваад бусдын таашаалд нийцэх гэж олон хөөрсөн үзэл сурталд автаад тийм хэмжээний будаа тээгээд  бугшаад, элдэв нэг болоод байгаа юм биш үү. Буруу ч гэж дээ. Ер нь бол жамт зүй тогтолтой удирдлага нэгт тэр л Монгол заяачлалын Их аргын дор мөнхийн хөгжихүйтэй байх ёст ухаанаа мартсан нь худал хуурмагийн зам мөр рүү гулссан юм биш үү....

Бидний 4 дэхь эмхэтгэл



Өмнөх үгнээс.....

Юуны өмнө өнөөдөр олон үзэл суртлын дунд сонголтоо хийх гээд хүмүүс бид бужигнаж байх зуур, эрин галавын цаг солигдох гэх байгалийн хачин үзэгдлүүд болоод байгаа бололтой. Үүнийхээ учрыг мэдэхгүй болсон бид өнөөдөр түүндээ сурлагажихгүй л бол хэн нэгний сурталд итгэх, даан удалгүй тэр итгэсэнээ үгүйсгэх, эсвэл ямар нэг далд бурханд өөрийгөө даатгах, сүсэгтээ итгэн үнэмших, үгүй гэсэн маш олон маргаан дагуулсан үзлийг дэлгэрүүлэх нь. Одоо гэхэд л барууны соёл гэх Ардчилалд  учраа ч мэдээгүй ч яаж ийгээд нийтээрээ л орчихсон л доо. Эхэндээ сайхан л байлаа. Одоо харин хорин таван жилийн дараа нөгөө сайхан улс төрчид маань бүгд нэгнийгээ анархизм гэх боллоо. Ингээд анархизм гэгч юу болохыг сайн мэдээгүй ч ийм гадаад үг хэллэг ороод ирлээ. Энэ ч гэсэн үндсэн монгол шинж төлөв үү, байдал ямартай ч нэг л биш болчихлоо. Тиймдээ амин зуулга хүчтэй юм хойно тэр бүрийг ялгаж салгах манатай бусдаас өрсөж баяжих гэх алаан дунд намууд ч, бид ч миний чиний гэх  үзэлд маргах, өрсөлдөх нь ихэслээ. Хөлөө олоод явах нь цөөн ч хөлд нь үрэгдэх нь ихэслээ. Хоморгонд нь үрс хүүхдийн ирээдүй, улс орны хувь заяаг бид нийтээрээ мартав бололтой. Үүнтэй зэрэгцэн үндэстэн бүхэн өөр өөрийн аясаа гаргаад ирэв. Байдал иймэрхүү олон  зүйлд л учраа олохгүйгээр автчихаад байна. Эрх чөлөө гэдгийг дураар дургих гэдгээр орлуулах гээд хүчээр зүтгүүлэх  үзэл суртал хүчтэй тархаж байна. Зөрчил хурцадсанаас болоод тэр үү Тэнгэртээ сүсэгт Их монголоо эргэн дурсагчид ч гараад ирлээ. Ингээд бодлын алдаа гэгч байдаг бололтой гээд нэг мэдэмхийрэн дүгнэхэд хүргэх ч боллоо. Үнэхээр одоогийн дэлхий нийтийн нэг том алдаа бол бид хүнээ хаясан улс төрд орсоноос биш, соёл хөгжил гэгч барилга дээр мөнгөний урсгалд л алаан өрсөлдөөн явагдаад байх ч шиг. Иймээс энгийн ардууд урд өмнө Монголчууд хүн чанартай байснаа эргэн дурсах ч болов. Бид юугаар дутав гэгчээр асуудлын үнэнг хайх гээд үзье. Энэ үнэн тэнгэр үзлээс л гарч ирэх гээд байх шиг. Хамгийн үнэт зүйл болох үнэн эндээс л гарч ирэх нь л дээ. Тиймээс тэнгэр үзэл бол шашин, номлол биш. Цөөн үгээр бол хорвоог тань, мэд, амин аваад үлдэх аргад хичээх тэнгэрийн жарлиг болж таарав.
Яагаад гэхээр тэнгэр үзэлд нэг ч номлол байдаггүй юм байх юм. Жишээ нь: Манлайлагч нарын хоолноос хүртэх тэнгэрийн хишиг, цалгардагсадын хүлээх толгойгүй болох, хэлээ тасдуулах, нүдийг сохлох гэх мэт хурц хурц үгүүд байна. Бас учир шалтгаангүй зүйл гэж үгүй гэх, тэр учир шалтгааныг хайхаар, шалтгаан ба үр дагаварыг мэдэх болдог, түүнийг нь хайхаар мөн чанар хүн дээр төлөвшилт ухамсарлалтыг сахих ИХ ёс болж байх юм. Тэгтэл тэр Их ёс гэдгээр хайхаар эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцэлийг нийлэмж дээр ирээдүй цаг орших гээд Их оршихуйн гүн ухаан гарч ирэх юм билээ. Юун номлол, юун нүгэл хилэнцгүй байх вэ. Шударга үнэний дуу уухай үйлийн үрээр гарч ирж байх юм даа. Амьдрал гэдэг үүргийн хариуцлагаас үүсэх ял, аз хоёрт эргэх сэлгэхүйн тухай мэдвэл зохихуй байдаг байгаа. Чадвал хамтаараа оршин тогт, чадамгүй бол үх цаашаа гэх шиг. Үгийн хатуу үнэнг илтгэдэг гэгч яг энэ тэнгэр үзэлд байна аа. Энэ бүхний шалтгааныг олох гээд, ИХ монгол түүхийг ухах ч болов. Хаа сайгүй өөр өөртөө таарсан мэдсэн, тийм судалгааг өөртөө баримт хийгээд он цаг эргэж л байна л даа. Өнөөдөр ч гэсэн олон улс нийтээрээ Чингис гэх хааны удирдлагын аргын гол санааг хайгаад ирэв, хүмүүс өөрөө. Одоогийн энэ олон сурталтай харьцуулаад судлах ч болов. Монголчууд бусдаар заалгана гэж байхгүй гээд бэлээхэн сударт нь бичээтэй байхад л монголчуудад зааж сургах гээд 17 тэрбум төгрөгийн хөлсийг өгөх тийм харийн даалгаварыг манайхан аваад ирлээ. Өгсөн ч байх. Өртэй ядуу гэх, тэгсэн мөртлөө тэр их мөнгийг хоёрхон хүнд өгчихсөн л байна л даа. Юу болж байгаа ч юм болоо.  Одоо бидэнд тус болох зүйл гэвэл, бас нийт хүн төрөлхтөнд тустай зүйл гэвэл тэнгэр үзлээр нэг морилоод үзэх шанс байгаа юм биш биз ээ.