"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Sunday, February 4, 2018

Эрэгцүүлэл-46 2018.02.04

Аян замд явах зуур бидний хэдэн хүний дунд нэгний маань сахарын өвчнөөс болж нэгэн өрнүүн яриа эхэлсэн юм. Тэр хүн маань олон жил японд очиж, жилийн бараг тэн хагасыг тэнд амьдардаг гэв. Япон танд таалагддаг уу гэхэд, тийм ээ гэв. Тэгээд юу нь таалагдав гэж асуухад тэдний хоол хүнс нь эрүүл гэж хэлэв. Тэгвэл тэр хүний эрүүл гэх харь хоол унд бидэнд юуг өгүүлнэ вэ? Эрүүл хоол хүнс идээд яагаад өвдчихөв? Бусдын бүхнийг сайхан гээд бид юу хожив, юугаараа хожигдсон юм бол? Өөрийн гэх бүхнээ үгүйсгээд бас юунд хүрсэн юм бол, юуг алдсан юм бол? "Өөрийн нутгийн амьсгал нь дулаан, өөрийн нутгийн чулуу нь хүртэл зөөлөн" гэх үг байдаг. Энэ юу болчихов? Монгол Домчийн сударт Эртний монголчууд сахрын өвчлөлөөр өвдөх нь маш ховор, цээрлэлээр ирдэг байсан ч харин өнөөгийн бид олон уураг холилдуулан идсэнээс болж энэхүү өвчин ихээр дэлгэрсэн талаар бичсэн байх юм. Гэтэл одоо цагт сахарын өвчлөл цөөхөн байж таарах нь уу? Тэгэхээр энэ сахрын өвчин маань буруу хооллолтоос болж өвддөг байх нь л дээ. Хүүхэд байхдаа энэ өвчний талаар бараг сонсож байгаагүй ч харин сүүлийн үед эрс ихэссэн нь энэ л өвчин бидний хоол хүнс, байгал цаг ууртай гарцаагүй л хамааралтай байх нь ээ дээ. Тэгээд тэр хүнд би танд хэдэн үг хэлэх үү гээд Эзэн хааны маань үг байдаг. Өөрийн хийсэн хоолоо идэж, өөрийн оёсон хувцасаа өмстүхэй. Эс бөгөөс бусдын идэш, хөндлөнгийн боол болно гэж хэлсэн юм даа гэхэд хажууд байсан нэг эгч маань ихэд сайхнаар хүлээн авч тэгэлгүй яахав бид өөрсдөө бүхнээ хийдэг болсон байхад амьдрал дээшлээд ирнэ хэмээн хэлж билээ. Тэгж хэлэхэд тэнд бүх хүмүүст тааламжтай байсан бололтой бүгд л ярианд оролцов. Ийнхүү хэлсэн үгийг тосон авах гэдэг ямар ч их утга учиртай юм бэ дээ. Тосон авах гэдгээ бид хэрхэн хардаг юм бол? ГӨ дээр ирсэн л юм бол өнгөрсөнөө хараач, маргаашийг угтаач гэдэг дээр тосон авах нь гарч ирдэг юм биш үү? Тэгэхээр тосон авах гэдэг нь засах ухаанаар орж ирж байх шиг. Гэтэл нөгөө сахарын өвчин маань ариусгалаа орж хараагүйн шийтгэл ч юм шиг.

Эрэгцүүлэл-45 2018.01.29

 Харь нутагт хэдүүлээ явж байхад нэг залуу маань утаанаас салах амархан гэж хэллээ. Яаж хэмээн асуувал Богд уулыг нүхэлвэл агаарын урсгал утааг хөөнө гэх юм. Уул усаа оролдож болохгүй, Богд уул хэмээн нэрэнд нь хүртэл учир бий гэж хэлэхэд бидэнтэй хамт явсан нэг эгч маань мөн эрс эсэргүүцэн бид энэ уулаа хөндөж огт болохгүй, олон түмэн маань үүнийг зөвшөөрөхгүй гэж билээ. Ухна гэж хэлэх нь байхад болохгүй шүү хэмээн хэлдэг нь бас байгаа нь таатай сонсогдсоныг хэлэх юун. Үүнд л монгол хүний утга учир оршоод байна уу даа. Гэтэл нөгөө залуу бид хөндөөд байшин барилга барьчихсан л биз дээ гэж барьцаа оруулж ирэх нь юу вэ? Алдсан алдааг улам дэвэргэх хэрэг байна уу? Сударт Бид уул устайгаа хэрхэн харьцан түүнийгээ хашин хамгаалж явсан талаар бичихдээ уул, тал, хээр, цөлд тохирсон тусгаар тогтнолын жамтай гэсэн байх юм. Тэгэхээр бид өөрсөддөө тохируулах нь юу болж таарав? Уул усандаа тохирч амьдрах нь жам байх нь гэж харах нь ээ дээ. Гэтэл ухахыг оруулж ирэх нь сонин санагдахгүй гэж үү? 
Ийнхүү МТТТ-д үүнийг өгүүлэхдээ эртний нэгэн отог уулыг нүхэлж гараад уулын нэхэлд отог овгоороо өртсөн талаар гашуун түүхийг бичсэн байдаг. Түүний тухай судраас учрыг нь хайтал нь үр удам дээр нь янз ургацаг, хавдар үүсгэдэг гэсэн байх юм. Үүнээс бид сургалт авах нь зөв юм биш үү? Өнөөдөр бид уулаа ухаад алдсан нь юу юм бол? Онох нь юу юм бол? Үр хойчдоо тийм л гашуун зовлонг үлдээх, өөрөө жаргах нь сайхан гэж үү? Сударт ийм л гай зовлон ирэхэд уйлж гуниад нэмэргүй. Өвүг дээдэсийнхээ өв их ухаанд суралцаж байж аврагдана хэмээн бичсэн байдаг. Энэ нь өнөө цагт бидэнд ирсэн сэрэмжийг хэрхэн хүлээн авахаас цаашдын зам мөр маань хамаарах юм биш үү?

Эрэгцүүлэл-44: 2018.01.28

Өмнөх бичвэрүүддээ бичсэнчлэн ГӨ-нд ирсэн бидний давуу нь юу юм бэ, дутуу нь юу юм бэ гэх тэр л асуултын эрэл хайгуул хаанаас хаа хүргэх юм бол? Бид асуултандаа хариу авч чадаж байгаа болов уу? Ямар асуултыг яагаад бид эрэл болгон гарган ирдэг юм бол? ГӨ-нд Хүлгэндэй гэх хүний Монгол сэтгэлгээ гэж юу юм бол асуултанд Юүндэн Жалбаасүрэн гэдэг хүн мундаг өвүг дээдэс гэх мөртлөө бас аль баларсан өнгөрсөн Чингис хаан гэх юм. Аль өвүг дээдэс мундаг, харин аль нь өнгөрсөн баларсан нь юм бол? Бид тэднээрээ бахдан бахархах эсвэл жишин сурлагажих нь зөв үү? Буруу юу? Сударт Хаад алджээ гэх үг бас бий, алдаа нь байх юм бол оноо нь бас байх нь ээ дээ. Тэд юун дээр алдав? Юун дээр онов? Тэр л алдаа юуг дагуулав? Оноо нь юунд хүргэв? Харин бидний давуу нь энэ л алдаа оноог танин мэдэж чадах нь байж болох уу? Давуугаа мэдэх нь тэгвэл юу болж таарав? Харин бидний дутуу нь юу юм бол? Дутуугаа бид мэдэх гэж асуултын эрэлд морддог байж болох уу? Сударт мөн Иргүн артай хүүн нар байхад хааны алдааг засна гэх үг бас л байх юм. Тэгэхээр хааны алдааг бас засах боломжтой байх нь уу? Тэгэхээр хүн, хүмүүн, хүүн гэх нь шатлал болж таарав уу? Эсвэл дэвшил гэж үзэхээр хүн өөрөө дэвшил, хүүн гэдэг нь хүмүүний дэвшил болж таарав уу? Тэгэхээр бид нар хүн дээрээ явна уу, хүмүүн дээрээ явна уу, хүүн дээрээ байна уу? Ингээд харахаар боловсролын төвшин нь өөр байгаа биз?
Саяхан Харь нутагт хэд хоног яваад ирэхэд хамт явж хүмүүс тэндэхийн өндөр өндөр байшин сав сүндэрлэн, алт эрдэнэс, хувцас хунар эдлэл, үнэт гэх зүйлсийг сайхан гэх юм. Бүгдийг өөрсдийн хүсэлд таацуулах гэсэн хүн төрөлхтөний хүсэл үнэхээр тэнд харагдах юм. 
Бөөгийн Товчооны 72-р хуудсанд бичихдээ Гэрлэн хэмийг шингээх тусмаа орчлын үнэн мөнийг олох огоуул бие гэмээн энэ л өв соёлын сайхан гэдэг дээр оруулж оруулж байна уу гэж би харлаа. Үүнийг л та бид анзаараагүйгээсээ болоод ямар их юмыг алддаг ч юм бэ дээ.