"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, September 23, 2013

Аз

Бадрал мөхөл зэрэгцэн оршихуйд
Балчир үрсийн эрчим ургахуйд
Торгон сүлжээ нэгээс холдож
Тооцоолохуйн эрчим билгээр түгнэ
Авсан учраас нэхэл ирэхэд
Алгууралгүй өгөөг эргүүлнэм зэ
Тоост оршихуйн эрчим бүрээр
Тогтохуйн сүлжээ эрхэсээр түгнэ
Алиахан үрсийн аялгуу мэдрэгдэж
Аз оддоор түгнэм зэ
 

Tuesday, September 10, 2013

Үүрэг

Өвгөдийн ухаан зүрхийг төөнөхөд
Өлчир зүрхний эрчим нэмэгдэхэд
Алаг Дэлхийн үүх түүх
Алс хэтээс эргэн ирнэ.
Хайраар сүлэх ухаанаа хайна би
Хатууг давах учигаа эрнэ би
Олон андуудтайгаа эвлэн байж
Огторгуйд дүүлэх хүчээ олно би
Хөх Монголоо бадраах эрчимээ
Хүйн холбооноосоо олон байж
Цаашлах замын эргэлт бүр
Цагаан гэгээг надад тусгана
Эрсэн бүхэн дэргэд минь байна
Ээжийн хайр сэтгэлд минь байна
Эргэн ирсэн түүхийн хором
Энд зогсох хүчийг өгнө

Monday, September 9, 2013

Зол баяр

Алтай таван Богдынх нь 
Ар өврөөр дүүлэнхэн
Аргамаг хонгор хүлгээ
Хазаар юугаар заланхан
Туулах замаа товлонхон
Төөлөх газраа товчлонхон
Хүрэх хүслээ мэдрэнхэн
Хүүний айийг тааланхан
Арван сумаа атганхан
Атар нумаа тавинхан
Зөрж өнгөрөх уулсынх нь
Зүг чигээ олонхон
Хээгээр нийлсэн хаяанынх нь 
Эргэх улиралыг давж
Хүсэл болсон үйлийнх нь
Хэлцэх нөхөд нь хүлээнхэн
Зорилгод хүрэх саадаа
Зорис хийгээд давлаа хө
Зол баяр намайгаа 
Ээжийн хайраар ивээнэ дээ