"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Thursday, December 21, 2017

Эрэгцүүлэл- 43 2017.12.17

МТТТ-204т:
Ар арцалдан, дур мэдэлцэн
ОроНар, Хонхотан, АрУл-д
Сөнид, Хабтурхас, Гэнигэс овогтон тэд болов.
Сайн мууг хольж, сайхан муухайг алдуулж, шинэчлэл нэрийн дор шүтээдийг хилэгнүүлсэн, ардын зүхлийг авсан иймэн үе байлаа гэж бичсэн байх юм. Гэтэл бөөгийн судрын 364т: Хоогчин эмгүн хэлэхдээ Энэ бөөлөөгөө ойлгохгүй Яах гэж бөөлөөд байгаагаа ойлгохгүй байна гэжээ. Тэгвэл 204 дэх хуудасны хүмүүс юуг яах гэж харсан байх нь вэ?
Отог овог үүсэхэд ардын зүхлийг яагаад авсан байх юм бол? Яасан болоод ардын зүхэл бий болчихов? Одоо энэ цагт бид үүнийг бодох ёстой юу? Хамгийн гол нь үхэх өдрийг үнэтэй байлгахын төлөө амьдардаг юм гэжээ. Тэгэхээр үнэ цэнэ гэдэг юу болчихов оо? Гэтэл энэ сударт Өнөөдрийн үнэ цэнэ гэж байдаггүй харийн мөнхийн үнэ цэнэ гэж байдаг талаар бичжээ_ тэгэхээр бид энэ талаар судалж бичих хэрэгтэй болчихов уу даа. Тийм ч их сэтгэлийн хөөрлөөр явчихгүй болчихов оо доо.
Дахин хэлэхэд Зүхэл гэдэг нь яагаад энд гарч ирэв? Юу болсон юм бол? Яагаад отог омгууд салж бас нийлдэг юм бол? Тэр яагаад зүхэлтэй холбогдчихов? Нэг талаар зүхэл байхад нөгөө талаар зүхлийн эсрэг юу байж болох вж? Өргөөний бид хэрхэн талархалыг харах юм бол? Өнөөдөр бидний үйл хэрэг мөн бидний гаргасан судрууд зүхэл эсвэл гавьяаны алийг авч байгаа юм бол доо? Тэгэхээр гавьяаны талаар гэхээр удам нь орж ирж байх шиг. Удам нь байж байж тайван амьдарна гэхээр бас л сонин зүйл байна уу даа. Үүнд нь бид хэрхэн анхаарах нь юунд сайнаар нөлөөлөх юм бол доо? Бид сайны төлөө яваад байгаа гэсэн биз дээ? Сударт: Угтан мэдэж, тосон бэлдэн, тэсэн магад гарах гэсэн утга бас байгаад л байдаг л даа. Ямартай ч үгээ бэлдэх нь ээ дээ. Харин Монгол хатдын онгон түүхийн гялбаа сударт -78д
Самар хатан:Иймээс ачлалт хатан гэхийн учгаар түүний өмнө ямар олон хатдын ачлал байсныг дурдаад байгаа юм. Тэр зовлон туулсан хатан бүхний хүсэл МандУухай дээр биeлж, Монгол орон түр ч болов амар амгалан болсон гэжээ. Ингээд харахад эвлэн нийлэх дээр хүсэл бүхэн нийлж байгаа нь ард олон амар амгалан, элэг бүтэн орших гэдэг нь гарч ирэх нь ээ дээ. Гэр бүл дээр ч гэсэн эхнэр нөхөр салж, үрс балчираа уйлуулах нь тийм сайхан гэж үү? Аав ээжтэйгээ амар амгалан байж нь яаж харсан ч сайхан байх гаад байна л даа. Ардын үгэнд ч тэр сэгсгэр гэсэн ч ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг шүү дээ. Харин энэ талаар хатдын судар162-т бичсэнээр бол: Нэгэн заяа хазайгаад ирэхэд Нэгэн багана нөгөөдөө Захирагдан далхийх лугаа адил Саарыг үзэх жамтай гэжээ. Тэгэхээр гэр бүлд ч гэсэн зүхэл гээч заяа нь хазайхад ороод ирэх нь л дээ. Тэгвэл бид мөнхийн холбоосоо хэрхэн яаж холбох юм бол? Жишээ нь Алтан сударт аялгуу гэсэн үг байгаа шүү дээ. Тэгэхээр аялгуу дуу хоёр ялгаатай юу? Харин зүхэх гэдэг нь тэгвэл юуны өгүүлэмж болж таарах юм бол?
Нэгэн ТВ-р хэлж байх юм. Үүнд Уртын дууг заахдаа маш сайн дуулдаг хүнийг жишиг болгон авахаар шинээр сурч байгаа хүмүүс шантрах болох гээд байдаг талаар ярьж байх юм. Тэгэхээр урам зориг талархал гэгч юун дээр гарч ирээд байна вэ? Чадах чадахаараа дэмнэн нэгэн бүхэл болдог байх гээд байх шиг. Сударт: Дутсаныг илүүгээр нөхөх гэсэн үг бий. Тэгтэл бас л уртын дуу болон богинын дууны хооронд хэдий хэрийн зай байдаг юм бол гээд харахаар бас л сонин санагдаад байх юм. Богино дуу бол хэн ч бол чадах боломж байхад харин уртын дуу нэлээн хүсэл зорилго уйгагүй хөдөлмөр шаардаад байдаг шүү дээ. Гэтэл уртын дууг яагаад монголтой холбож өгөв? Тэгэхээр үнэ цэнэ дээр аялгуу бас л холбогдож байна аа даа. Үнэ цэнийг ил гаргах түүхийн цаг үе дээр бид амьдарч байгаа л юм бол хэн бүхэн зугтах аргагүй болох нь ээ дээ. Түүхэн цагийн шаардлага гэж нэг юм байдаг юм болов уу?

Saturday, December 16, 2017

Эрэгцүүлэл-42 2017.12.10

 
Өмнөх бичвэртэй холбогдон бичихэд үхэл гэх зүйл чухам юу юм бэ гээд харахаар судар сөхвөл мөхөл гэсэн үг байх юм. Тэгэхээр үхэл мөхөл гэх зүйл яалгаатай болж таарав уу? Яахаараа ялгаатай болчихов? Яалгаж байгаа байгаа учраас цаана нь гарцыг нь хармаар ч юм шиг санагдсан нь сонин. Энэ нь МТТТ-д 52д 
- Чин үнэн нь: Хаадын хаан
- Чу Гис үнэн нь: Хүслийн зүйг удирдагч
- Хажира үнэн нь: Эх дэлхийг залаалах эрхэм нэгэн хүү. Хатуу үнэн мөн байгаа биз. Хүн бүрт өөрийн хүслийг тулгаж буй учраас хатуу үнэн мөн биз дээ. Би ийм баймаар байна, та нар ингээдэх гээд хатуу биз дээ. Заавал тэр хүний хүслээр байх ёстой юм уу тааламжгүй шүү дээ. Ийм л учиртай гэж бичсэн байх юм. Энэ юу болчихов? Бидэнд тааламжгүй байх нь ээ дээ. Үхэл мөхөл гэх энэ зүйлд бас л бидэнд тааламжгүй шүү дээ. Тэгэхээр үүнд ямар холбоос гаргах юм бол? Ардын үгэнд тэр Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэх үг бий. Харин сударт: Мөргүнийг билэгээр эс таниваас үхэр гэх үг бий. Тэгэхээр энд нэг тааламжгүй үгүүд байгаад л байх шиг байх юм. Энэ судар гэх үг Хааныг хэлсэнээр таалагдах, таалагдахгүйн тухайд биш тулгалт гэсэн үг болж байх юм шиг ээ. МТТТ-д Сүнс махан бодьтон шиг үхэх биш мөхдөг тул мөхөхгүйн төлөө амьдардаг юм гэсэн байх юм. Үхнэ гэдэг дараа эхлэхийн тэмдэг, мөхнө гэдэг бол ахиж он тоолол оршихуй байхгүй болохын нэр юм. Тэгэхээр яагаад махан биед үхэл гарч, сүнсэн дээр мөхөл гэх зүйл гарч ирэв ээ? Үүнийг бид хэрхэн харах юм бол? Тэгэхээр мөхөхгүйн тулд, мөхөөхгүйн тулд энэ судрууд өнөөдөр бидний гар дээр гарч ирсэн юм биш үү?

Wednesday, December 6, 2017

Эрэгцүүлэл-41 2017.12.03

МТТТ-164д: Атал АлЭнХоо эх үгүй болов. Атал, хэмээх нь болбоос Энэ явдлаас төд удалгүй гэсэн утгатай. Энэ юу хэлчихэв? Яагаад төд удалгүй болчихов? Яагаад үхэв гэчихэв? Энд Алтан судрын үгээс хайвал үхлийг амьдрал болгох байтал яагаад үхэв гэж байгаа юм бол?
МТТТ-166д: Эх юүгээн АлЭнХоо-г үгүй болсны хойно Ах нар, дүү нар тавуулаа адуусан Идээн юүгээн хуваалдруун гэж бичсэн байх юм.
Энэ явдлаас төд удалгүй болсон энэ Үхэл бидэнд юуг хэлж юуг сануулах юм бол? Дахин хэлэхэд Сударт харин үхлээс амьдрал болгох гэж үгс бий. Яагаад үхлийг амьдрал болгох гэсэн юм бол? Яавал үхэл амьдрал болох гэж? Ингэхэд үхэл гэж яг юу юм бол? Биднийхээр хүн гэдэг төрөөд, насан эцэс болох тийм л зам байх шиг байтал Харин яахаараа үхлээ амьдрал болчих гэж? Дахиад үхэл болчив? Энэ хоёр өөр асуудал хэлээд байна уу?
Саяхан нэгэн хүний үхэл дүү нарт маань ихээхэн бодол төрүүлэх шиг болсон билээ. Тэд удмын маань улаач байгаа нь бид их азтай юм байна хэмээн ярив тэр үеэр. Хамаатныхан маань ламаар алтан савыг нээлгэхэд нь лусын хорлолтой, мөн сүнс нь зайлсан байж хэмээн хэлсэн байлаа. Тэгвэл лус гэж хэн бэ? Яагаад хорлол болдог юм бол? Харин дүү нар минь сүнсийг нь оруулчих, мөн лусын үйлээ хийх удмын улаач гэдэг хүн хэрэгтэй юм байна гэж тодоор ухаарч байгаа нь тэдний маань ярианаас илхэн байсан юм. Тэгэхээр хэрэгтэй юмыг яагаад хорлол болгож хэлээд байгаа юм бэ? Мөн дүүгийн маань хажууханд олон жил амьдарсан танил ах дүү хоёр мөн л хэдхэн хоногийн зайтай нас барсан нь бас л сонин тохилдол байсан юм. Сураг сонсох нь ээ нэгнийх нь хүүхэд нь угаа авчихаад чадахгүй нь ээ гээд хээр овоон дээр хуяг хувцасаа тавьсан сурагтай. Ийнхүү хэн нэгний маань үхэл гэхэд анзаарсан хүндээ л асуулт тавих эхлэл, санах сануулга болдог юм шиг ээ. Үхлээ. Яагаад ямар учраас үхэв? Тэгээд яах вэ?
Өөр дээрээ мөн жишээ авахад ч тэр 2012 оны Түмэн онгодын чуулганд оролцохдоо ямар ч байсан үрсийнхээ төлөө амьд эргэн ирэх ёстой гэж өөртөө амлалт өгч билээ. Тэр үед бид чинь амь даатгал хүртэл хийлгэж байлаа шүү дээ. Ийнхүү үрсийнхээ төлөө миний амь наддаа хайр байсан билээ. Тэгэхээр хэн нэгний маань үхэл тэгвэл бидэнд үнэ цэнэтэй болгох зүйл энд байна уу? Эсвэл үнэ цэнэгүй болгох энд байна уу? Мартах гэдэг нь хугацаатай юу? Эсвэл хугацаагүй юу? Үхэх гэж төрдөггүй үнэнээс гажих юун хэмээн сударт бичсэн байдаг. Мөн үхэл ариун гэж ч бас бичжээ. Яагаад ариун болчихов? Бид нар хэн нэгэн үхэл үзлээ нэг бол харамсдаг, нэг бол тавладаг биз дээ. Харин МТТТ-д бичсэнээр амь яагаад үнэтэй болчихов оо? Тэгвэл миний амь юу гэсэн үг юм бол? Хэзээ нэгэн цагт үхэх нь үнэн. Би тэгвэл үхэл биш үрээ бодож энд ирсэн билээ. Тэгвэл эх хүнд үхэл бодох завгүй байдаг юм болов уу? Гэтэл энд эрэгтэй хүн ч ирсэн л байгаа шүү дээ. Гэтэл амь гэдэг зүйл эрэгтэй эмэгтэйдээ асуудал биш юм биш үү? Гэтэл тэр үед би: Тэд маань намайг үхчихвэл яах юм бол? Гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэх маань юу билээ хэмээн нүдэнд харагдах үрс минь голыг минь бөхлөх нь юуных юм бол? Хэмээн бодож байлаа. Энэ бүхэн өөрт маань үнэтэй байхад харин бусдад ямар байх юм бол? Үр хүүхэд хань ижил, ойр дотныхондоо та бид үнэтэй хүн мөн үү? Тэд маань үүнийг хэрхэн харж байгаа юм бол? Яавал үнэтэй байх юм бол? Сударт: Алсад мөр цагаан үлд гэх үг бий. Мөр маань хар эсвэл цагаан гэдэг дээр та бидний үнэ цэнийн учир байх гээд байна уу? Тэгэхээр хэрхэн яаж алсад мөр цагаан байх гэж? Эсвэл мөр хар байна гэж? Яавал мөр маань цагаан үлдэх гэж? Их хаанд Хөөрхөн хатан энэ бие чинь үгүй болоход төр улсаа хэн авч явах вэ хэмээн асуухад Толуй хааныг нэрлэсэн ч хойчын үрс нь хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Яагаад юуны учир тэд зөвшөөрөөгүй юм бол? Тиймдээ Толуй хаан ч Тэнгэрт одоход түүний үхлийн үр дагавар нь юу байсан юм бол? Толуй хаан зуурдын үхэл, хар хэлийг аваад мордсон гэх тэр л утга бас л сударт байх шиг. Тэгэхээр үхэл гэдэг маань бас мууг аваад явдаг байх нь уу? АлЭнХоо эх ч үрсдээ эвийг хичээхийг захисан ч бас л хүүхдүүд нь хоорондоо муудалцах учир юу байна вэ? Тэд үгүй болоход л энэ үрс нь яагаад ийнхүү эцэг, эхийн захиасыг үл тооно вэ? Тэгэхээр бид яах юм бол? Түүхээс юуг харна вэ? Бидний үрс тэгэхээр яах юм бол? Бид яах вэ? Их онгодууд буцах үед бид яах юм бол? Аянгат удгүний хэлснээс өөрөөс нь хойших нь хэрхэх юм бол? Онгодууд үрсээ үхүүлэхгүй гээд л байгаа. Гэтэл Өргөөний нэгэн улаач Томоогийн маань үхэл бидэнд юуг сануулж, юуг өгүүлнэм бэ? Ингэхээр Өмнөх түүхээсээ суралцана гэдэг нь маань юу болчихов? Тэгэхээр Үхлээс ч бас суралцаж болох нь ээ?