"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Friday, May 2, 2014

Цаган ирэхэд

Замбуу тивийн гүйлдээр
Захгүй орчлонгийн хөвөөгөөр
Солонгон гэрлээр хэлхэж
Сонин болгон оршоож

Алд алдаар тунарах
Айзам хөг эгшиглэн
Аргагүй зүрхэнд хүрэхэд
Амсар нээгдэн тосму

Төөлөх хаяанд түмээр тоологдон
Түлхүүр болон гэрлээр түгэн
Хээнээс учиглан хэрэг зүглэхэд
Хэтийн тавилан намайг дуудав уу

Арга билэг авьяас бүрээ
Аргагүй эргэх учиг тулахад
Алаг зүрхний хүсэл нэгдэж
Атаа Тэнгэрээр золгон баймуй

Хөөрч догдлох үүлсийн чимээ
Хүмүүний ЕРТӨНЦӨД бодол түгээнэм
Хүсэл болсон цаган ирэхэд
Хөрст Дэлхий хайраар илбэнэм

Юунд хэлхнэм

Үндэс мөчирөөрөө салаалж
Үйл юугаараа нэгдэж
Үргэлжлэл болон орших
Үрс балчирууд минь
Халгах түүхийн үргэлжлэл
Хатуу бүхний эхэнд
Хайрах цас мэт үгсээр
Хажуудахаа хэмлэх нь юуных вэ
Өвгүдөөс ургаагүй мэт
Эмгүдээс унаагүй мэт
Үнэн гэдгээр учиглаагүй мэт
Үгсийг юунд хэлхнэм бэ
Алаг зүрхэндээ бүгдийг
Агуулан байх сэтгэл шүү
Алагхан хорвоогийн жамыг
Туулан байж, танин байж
Түшин байж, товлон байж
Хэлхээ бүхнээ бөхөлж
Хэтийн замаар замнах бус уу
Ай үрс минь
Амнаас гарах үгсээр
Аргамж юу бөхөлнөм шүү
Алдуурах мөч бүхэнд
Ашдын тавилан тодорном зэ