"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, July 31, 2017

Эргэцүүлэл- 23 2017.07.31

Өмнөх бичвэрт бичсэнчлэн зовлон, жаргалын тухай бичмээр санагдлаа. Сударт монголчууд харлах цаг дор зовлонгийн чангыг жаргалд тооцох талаар бичсэн байдаг. Тэгэхээр харлах гэдгийн тухай мэдэх болох нь ээ дээ. Тэгвэл харлахыг мэдсэн бол гэгээн гэдэгийн тухай мэдэх болох нь ээ дээ. Тэгвэл монголын түүхийг гэрэлтэй харанхуйтай, өдөртэй шөнөтэй гэдгээр нь авч үзэх юм биш үү. Өнөөгийн бид өнгө мөнгөнд итгэл сэтгэлээ өгч өнөөдөр болж байвал маргааш хэрхэх нь хамаагүй мэт л аашилцгааж байгаа шүү дээ. Харин яагаад ингэж байгаан учир шалтгаанаа олж таньж мэдэхгүй л юм бол бид хаа хүрч хаашаа явж байгаа хэрхэн мэдэх билээ. Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс цаашгүй гэх зүйр цэцэг үг байдаг. Ер нь яагаад ардын дунд зүйр цэцэн үг байдаг юм бол? Энэ нь юунд яагаад зориулагдсан байдаг юм бол? Манай нэг найз хүүхдүүдээ зүйр цэцэн үгнээр загнадаг гэх юм. Харин бид өөрсдөө хэрэгжүүлж, хэрэглэж заншсан бил үү чадаж буй бил үү? Цаад утгыг нь бид хэрхэн тайлах вэ? Харин Хаан дээдэс эргэн тойрныхон , шадар туслахууддаа өөрсдийн түүхээр үлгэх зохиох үүрэг өгсөн талаар МТТТ-д бичсэн байдаг. Ийнхүү хэний үлгэр өнө удаан үлдэцтэй байх нь вэ хэмээн шалгуур тавьж өөрсдийгөө сорих талаар ч бас л бичсэн байдаг. Харин өнөө цагт Өргөөнөөс гаргасан 27 нэрт номонд онгодууд нэр өгч бөөн шуугиан болсон талаар Аянгат удгүн бас л бичсэн байдаг. Харин энд нэг сонин зүйл байсан нь гадаад онгодууд бас нэр өгсөн талаар байдаг. Тэгэхээр үрс нь доороо учраа олоогүй ч харин дээрээ бүгд л эв зүйгээ олоод зам мөрөө тодлосон байдаг юм биш үү? Тэгэхээр замбын бидэнд эв гэдэг зүйл ихийг сануулж байх шиг. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг. 
Ийнхүү үлгэр маань бодит хүмүүсийн бодит түүх байж болох юм бол зүйр цэцэн үг маань ч амьдралаас урган гарсан үнэн түүх байдаг юм болов уу. Харин судар уншаад бид үүнийг давхар давхар баталдаг л даа. Сударт: Сайны заншлаар шүүтүүгэй, муугийн хязгаараар өчсүгэй гэх үг байдаг. Энэ маань ямартай ч сайны зүг тэмүүлэлд гарцаагүй л шаардлагатай үг хэлэх тэр л учгийг тодолж байгаа бус уу. Харин үүнийг хэрхэн яаж хэн хэлэх юм бол? Бусдад даатгавал буруудахыг мэд гэх үг сударт бий. Тэгэхээр өөрсдөө бид л хайгаад үзвэл яадаг юм бол доо? Тэгэхээр зовлонг хэрхэн яаж харах юм бол? Идэх өмсөхөөр хараад байсан маань эргээд өөрөө зовлон байвал яах вэ? Одоо хүнсний аюулгүй байдал гээд бөөн юм болоод байгаа нь эргээд зовлон болоод байгаа юм биш үү? Монголчууд бид Түүхээ мэдэхгүй байснаараа, түүхээ хэрэггүй гээд орхисоноороо эргээд тэр зовлон болоод байгаа юм биш үү?
Харин тэгтэл сударт : Би байвч чи үгүйд өнчин, чих байвч авиа үгүйд дүлий, хэл байвч үг үгүйд дутуу, Хөл байвч суугаа үгүйд мунж гэх үгс бий. Тэгэхээр чи гэдэг нь хэн болж таарав аа? Мунж гэдэг нь ямар этгээд үг байна вэ? Тэгэхээр бид дутуу гэдгээ үүгээр харвал яадаг бол? Бас дутахыг мэдэх нь олохын оршил сударт гэх үг бий. Тэгвэл дутуугаа олох нь жаргал, дутуудаа гачигдан гацах нь зовлон байж болох уу? Тэгэхээр зүйр цэцэн үгэнд буйгаар Өсөх малын зүс нэг, өөдлөх айлын үг нэг гэдгээр бид хоорондоо хэлж ярьж байж, үгээ нийлүүлж байж л өөдлөх гарц маань харагдах юм биш үү? Тэгэхээр жаргах зовох, өөдлөх уруудах, гүйцээх, дутахыг хэрхэн бид мөн чанараар нь харах вэ?
Энэ л бүхнийг тодлох онол гэдэг нь тэгвэл юу юм бол? Манай үгэн дээр ажилладаг хэдэн нөхдийн дунд ээлжит нэгэн асуулт тавигдсан нь юу вэ гэвэл Хайр онолтой юу гэх асуулт тавигдан ширүүн маргааны сэдэв болж байлаа. Харин тэгтэл Хатдын сударт энэ талаар бүхэл бүтэн онол болон гарч ирж маргааныг бас л давхар баталж өгч байгаа юм. Тэгэхээр аливаа хийсвэр гэх зүйлд онол хэмээх барих барьц болон оршдог тэр л ээлжит нотолгоо өнөө цаг дор өвгүдийн ухаанаар тодорч гарч ирэх нь юуных вэ? Яагаад бид нар монгол ухаанаа боловсрол гэж хардаггүй юм бол? Монгол ухаандаа суралцахаас залхуурдаг юм болов уу? Харин бид Алтан судар гэдгийг үгүйсгэх хүмүүст өөрийнхөө саналыг хэлбэл монгол түүхийн гэрч болсон үгүүд нь энэ номонд бичээтэй байгаа болохоор онож үйлдэхүйн дээд оюун, арга ухаан гэж харж байгаа юм. Зарим хүмүүс энэ судрыг Нүрзэд агсаны зохиосон галзуу хүний тэмдэглэл ч хэмээн хэлдэг юм. Харин бид энэ Алтан сударт асуулт тавьж, хариуг хайж, хариултаа ч олж, энэ бол оршин амьдрах хамгийн зөв зүйтэй онол юм байна хэмээн баталгаа гаргах хэмээн хичээн байгаа юм л даа. Гэвч дан онол яривал худалч болчих гээд байгаа л юм бол амьдралд хэрхэн батлагдав, судар номонд хэрхэн бичигдэв, олон дунд хэлэгдэн яригдах зүйр үгс, үлгэр домогт хэрхэн холбогдов хэмээн эргэн тойрноосоо эрэл хийгээд үзэхэд яагаад болохгүй гэж? Бид хүний юмнаас ухаж төнхөж байгаа биш, өөрсдийнхөө юмнаас ухаж төнхөж байгаа нь тийм муулагдах зүйл мөн үү? Гэтэл манай нэгэн улаач өөрийгөө түүх судлаач болчих гэж бичсэнийхээ төлөө бас нэг улаачид шүүмжлүүлж байсан санагдлаа. Харин нэг хүн бид бол эрэлчид хэмээн хэлж байсан л даа. Харин яг юуг яагаад эрэлээ болгов хэмээн тодловол энэ л өргөөнд цугласан бид ядаад эрэл маань Чингис хаан - “Ы” үсгээс эхлэлтэйг хараад эхлэл цэгээ энд байна гэвэл яадаг юм бол? Сударт: Эрэл эрсээр эргэнэгт ирж хотлын үлгэр сонсов гэх үгс байдаг. Ингэж нэг цэг дээр тавихгүй юм бол эрэл төөрч будилах гээд л байх шиг. Сударт ч Цор ганц Чингис хаалга гэж бичээтэй байдаг. Үүнийг л Онгодуудын хэлээд байгаа Дээд оюун ухаан гээд байна уу даа хэмээн харж болохоор ч юм шиг. Үгүй гэвэл яагаад цор ганц гэсэн байх вэ? Өөр хаалга байдаг юм болов уу? Байгаа гээд гэгээн оюунаа гэсэн нь энд байна уу гээд л бас л асуулт гарч ирээд байх шиг.
Ингээд л жаргал зовлонгийн талаар асуултандаа эргэн ороход Бөөгийн товчион- 418д: Тархины үйл ажиллагаа болхи, залхуу, шантрал, атаархал, тогтворшгүй төлөв, бардамнал зэрэг дээрх зургаатай холбогдохоор хүн шаналж, зовох бөгөөд үүнийгээ зовлон гэж хэлдэг. Харин эдгээр зургааг дардаг есөн ухаан буюу гарц руугаа өөрийн үйл ажиллагааг хөглөж чадах юм бол аз жаргал, үр дүн баяр бахдал гэдэг зүйлийг мэдэрдэг юм гэжээ. Ийнхүү энэ онол хэрхэн амьдралд батлагдсан юм бол? Одоо бид яаж батлах юм бол? Дахиад шашин руугаа эргэчих үү? Харин онгодууд хэлэхдээ та нарын тайлна гэж юу байдаг юм бэ? Бид аль хэдийн тайлаад баталчихсан гэх нь юуных юм бол. Юуг тайлсныгаа ийм бардам хэлнэм? Өөр улсууд нь яагаад ийм бардам хэлж болдоггүй юм бол? МТТТ-д ч ИТГЭ, ИТГЭХГҮЙ бол БИШИР гэх үр байдаг. Сударт мөн бусдын гай гэмээс мэдэр гэх үг байдаг нь заавал өөрөө зовлонг туулахаар биш харин бусдаас суралцвал захлаад явах боломжтойг ч хэлсэн бололтой. Харин өөрийн биеэр мэдэрснээ бичихэд өмнөх бичвэр дээр бичигдсэн шантралын талаар Бөөгийн товчион дээрээс хэрхэн шантралаас гарах ухааныг бас хараад уншаад авахад гэмгүй санагдлаа. Тэгж байж л бидэнд цаашид итгэл төрж үнэн бодитын талаар эргэцүүлэл төрөх мэт санагдаад байх чинь ээ. Харин сударт хаа хүрэхийг таны тэнгэр ертөнц мэднэ гэх сонин үгс бас л байгаад байдаг л даа. Гэтэл тэнгэр ертөнцөөрөө маргаад байх юм даа...

Monday, July 24, 2017

Ээгцүүлэл-22 2017.07.24

Энэ жил ихэнх нутгаар гантай байгаа нь хэд хоногийн өмнө нутгаараа явах үед харагдаж билээ. бидний явсан нутгууд маань хангай газар гэхэд халуун байж, зарим нутаг нь намар мэт шав шар байх нь сонин байлаа. Энэ юу болчихов?  Хэдий жил бүр өөр өөрийн өнгө төрхтэй, ган гачиг хэдий тохиох ч энэ жил их л содон байх шиг. Яагаад  тэр юм бол? Байгал дэлхийнхээ байгааг нүдээр харж, зүрхэндээ мэдэрсэнд тэр юм болов уу? Эсвэл өөр төрх угтан байгааг анзаарав уу? Хүн байгал хоёр хүйн холбоотой гэх тэр л үгийг өөртөө  тусган авах юм бол л өөрийн маань мэдрэхүй бүр үүнийг мэдэрч байж ухааждаг ч юм болов уу? Яагаад юунд зүрх сэтгэл хөдөлдөг юм бол? Хөдөлгөх хүч нь тэгвэл юу вэ? Анх би үр хүүхдүүдийнхээ төлөө зүрх сэтгэл минь бөө гэдэг сонин ертөнц рүү ороход ингээд нутаг усаа тахиад явах юм чинээ бодох нь байтугай төсөөлж ч байсангүй. Байгал дэлхийгээ ой мод нь өвс ногоо нь ургаж, урсах гол нь хэвээр байгаасай гэж хүсэх тэр сэтгэл хаанаас яаж хэрхэн бий болдог юм бол? Өнгөрсөн жил очиход ийм байлаа, харин өнөө жил очиход тийм байлаа гэх тэр л өөрчлөгдөн буй, мэдрэн буй тэр дүр зураг, мэдрэмж бүхэнд бид юуг хүсэн юунд тэмүүллээ болгох юм бол? Сударт
27 нэрт судар-43т: Цагаан Ува БууЭрЭл:
Уул усны иэлийг олж
Ул эсээ тогтоосон
Ургамал амьтнаар биеэ тэтгэж
Агар биеийг олсон гэж хэлсэн байх юм.
Тэгэхээр ухаарал гэдэг юу юм бол? Хаанахын уул усны, ургамал амьтны иэл байсан байх вэ? ИЭ гэдэг нь юу юм бол? Сударт харин ИЭ гэх үг байдаг. Үүнийг байгалийн шинжинд оруулсан байдаг. Тэгэхээр байгал гэдгийн тухай мэдэх болох нь ээ дээ. Байгал гэдгээ цэцэг ургамлаар төсөөлдөг бид цааш нь хэрхэн яаж харах вэ?
Энэ л бүхнээс эргэн эргэн тойрох тэр л газар нутаг гээч биднийг юунд дууддаг эрдэм монголд маань байдаг юм бол? Ганц монголд байдаг гэхээр танд содон санагдаж магадгүй юм. Гэвч яалтгүй л монголын түүх өөрөө ийм содон байх юм.  Анх эцгийнхээ нутгийг танилгүй төөрч будилсан ч тэрхэн даруйдаа таньж бөөн уйлаан болж байж билээ. Гэвч энэ нутгийг санасандаа уйлсангүй. Харин аавыгаа дурсан түүний нутгаа гэсэн тэр л тэмүүлэл, харьж золгож чадаагүй тэр л харуусал гунигийг тээн байж уйлсан билээ. Аав минь үхэн үхтэлээ газар нутгаа ярьсаар л байсан билээ. Ийм төсөөлөл маань надад үлдсэн болов уу даа. Тэгэхээр ойр дотны бүхэн маань бидэнд бас л ухаарал нэмдэг юм биш үү? Ийнхүү тэр л нутгийн зүг жолоо тавих маань ч дардан байсангүй, ухаан, урыг минь  шавхах болсон юм даа.  
 Гээд хайтал: КауЭлЭн хатны авир  байж байж ухаан байна шүү дээ гэх үгс сонин санагдлаа.  Тэгэхээр ухаан гэдэг маань юунаас яаж бий болдог нь сонин санагдлаа. Очих бүр ухаарал нэмж дараа жилийн угтал болдог тэр л ухаан юунд хөглөнө вэ?  Нутгийн тахилга хийх болохоор л гэрт маань бөөн асуудал босч зам нь дээр хэлсэнчлэн хэзээ ч дардан байдаггүй нь сонин. Тэр л асуудал бүхнээ хэрхэн давах талаарх ухааныг минь сорьж ч байх шиг. Яаж энэ асуудлыг давах вэ? Үүнийг хэрхэн ойлгуулах вэ бусаддаа? Хэнтэй яаж хэрхэн ярих вэ? Хөрөнгө мөнгөө хэрхэн босгох вэ?  Замын унаагаа хэрхэн бэлдэх, тахилгад шаардлагатай зүйлээ тандан бэлдэх, удмын олноо үйлэнд тэгш татан оруулах гэх мэт угтал  Энэ л олон асуудлууд тархиа, биеэ ажиллуулахыг тулган бэлтгэл шаарддаг юм байна шүү. За тэгээд ийнхүү тахилга бүрийн дараа туршлага сууж, таньж мэдсэн зүйлс бага багаар нэмэгдэж байгаа нь анзаарагддаг ч бололтой. Харин өмнө бичсэнчлэн ижил нөхөд маань үүнд маш их дэм болж  хамтаар хийсэн маань гол хөдөлгөх хүч болж ирлэн хурцалдаг юм байна. Хэдий тэд маань тахилга хийх бэлтгэлд маань шууд оролцоогүй ч найдвартай ар тал маань байж билээ.
Ийнхүү ухаан яагаад авир тархитай холбогдчихов гэхээр өөрийн жишээн дээр бичихэд энэ жилийн нутгийн тахилганы үеэр хийх хийхгүй дээрээ тулж бараг л шантрах шахуу үйл болсон юм. Энэ нь авир зургаан тархины нэг байхыг  бас л Бөөгийн товчионд бичээстэй байх юм. Тэгэхээр аливаа асуудал тулгарахад шантрах бэрхшээл тулгарч байж, түүнийг давах ухаанаа олж байж өнөө ухаан бага багаар ч болов тэлдэг байх нь. МТТТ-269-д бас сонин үгс байна. Энэ нь 13 удаа жадалсан ч үл үхэх 10 түгээмлийн эзэд, ар зоондоо хөх толботой Монгол, жаргаж бус зовж сурсан далан гурван суу ухаан мөнх оршино гэжээ. Энд их сонин үгс байгаа биз? Зовж сурах гэж бас байх нь ээ. Тэгэхээр зовлон гэж чухам юу юм бол? Яагаад жаргаж бус гэж байгаа юм бол? Бид чинь жаргах гэж л тэмүүлдэг биш бил үү гээд л  асуумаар байх чинь. Ингээд бас л хайлаа. Жаргал зовлонг хэрхэн бид харах юм бол? Та бидний эрэл чухам хаашаа хөтлөх юм бол? Энэ л өвгүдийн ухаан бидэнд бэлэн будаа өгөөд байна уу? Аль эсвэл овоо болон дөтлүүлээд  байна уу? Аль нь юм бол? Эндээс бид чухам юуг ойлгох юм бол? Ойлгосоноо бид хэрхэх юм бол?
МТТТ-270д: Хамаг Монголын КауБайУл хааны онгод: Үр та ч өөрийн тэмтрэлдээ мөн адил хичээтүхэй хэмээн хүссэн байх юм. Тэгэхээр та бид тэмтрэл гээд тал тал тийшээ алсрах уу? Аль эсвэл хаа нэгтээ хүрч нийлэх үү?  Харин  хаана хүрч байж нийлэх юм бол? Бидний бяцхан туршлага гэх үү хамтаар ярих үед овоо дөтлөөд байх шиг.  Аль эсвэл зарим нэгний хэлдгээр заавал судлаач гэх хүмүүс судлах уу? Эзэн хичээвэл заяа хичээнэ гэх үг бий.  Ямар заяаг хэлсэн юм бол доо энд.

Ингээд  Цагийн байдлаар харахад сая Өргөөн дээр нэгэн хүн бөө нар халагласанаас гал гачиг боллоо гэлээ. Харин тэгээд энэ юу болчихов гээд сонирхон зурхайгаас хайлаа, гэтэл цаг хугацааны давтамжийг жамт зүй тогтолоор нь ажиглаад урьдчилан сэргийлж явах юм байсан юм биш үү гэх бодол төрөв. Энэ урьдчилан сэргийлэлтээ хийж чадаагүйгээс янз бүрийн юм болдог байж болох уу.  Жишээ нь Намсрай зурхайчийн Майя-Монгол номын 148-р хуудсан дээр Алтан унжлагат гал тахиа жилд идээ ундаа чухаг болоод хүмүүн хижгээр олон үхюү гэжээ.  Гэтэл энэ хижиг өвчин маань хүнсний бодлогын алдаанаас болж ийм өвчин дэлгэрдэг байж болох гээд бас асуулт гарах юм. Жишээ нь одоогоор Африкийн орнуудад ийм хижиг өвчин дэлгэрсэн байгаа гэж ТВ-р ярих юм. Гэтэл сударт ХИЖИ боловсрол гэдгийг бас гажуудлаар бичсэн байгаа шүү дээ. Цаг хугацааны шийдэл гэдэг бидний өвгүдийн ажигладаг зүйл байж ээ дээ. Өнөөдөр бид аргын тоолол гэх нэг  л зүйлд итгэдэг билээ. Гэтэл цаг хугацааны шийдэл гэх том юм байдгийг Намсрай зурхайчийн номонд ийм юм бичсэн байх юм даа.

Monday, July 17, 2017

Эрэгцүүлэл-21 2017.07.17

Өв үлдээх нь гэж юу юм бол?
Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө гэх зүйр үг бий. Мөн “Сайн хүний нэрийг сайхи худалдаж жаргамуй” гэх үг МТТТ-д бий. Тэгэхээр сайн хүний нэр гэдэг маань хэрхэн яагаад жаргуулах болчихов? Хойч үе яасан болоод нь тэр л нэрээр жаргах болов гэх тэр л асуулт өнөөд хэрхэн урган гарч ирнэ вэ? Мөн сударт: Худалдаач ЭРДЭМ: Тэнцүүлэх, дур булаах, үгүйлэгдэх хурц гурван ЧУ КУР-тай гэжээ. За тэгэхээр сонин байна уу? Худалдаач гэдэг эрдэмд их сонин эрдэмүүд байдаг байх нь ээ. Гэтэл бид ЧуКур гэдгээ бид мэддэг бил үү? Эдийг л худалдаалдаг гэсэн чинь нэрийг худалдах гэхээр хачин сонин байх чинь. Эсвэл нэрийг худалдах гэдэг гарц өгүүлээд байна уу? Түрүүчийнх нь яасан болоод бусдад худалдаж, дараачийнх нь яачихсан болоод худалдан авчихав аа? Энэ хооронд өвгүдийн эрдэм улам сонирхолтой бас нууцлаг болоод байх чинь .Эцэг өвгүдийнхээ нэрийг бид Ардчиллын үед л хэлэх ярих, даган дуурайх үүд хаалга нээгдсэн билээ. Өнөөдөр бид үүнийгээ амжилт гэж харж байгаа бил үү? Эцэг өвгүдээ хаагдмал байсан социализмаа амжилт гэж харж байна уу? Гэтэл худалдаалах эрдэм маань амжилтан дээр гарч ирж байна уу? Эсвэл уруудалтан дээр гарч ирж байна уу? Үүнийг өнөөгийн бид үүнийг үгүйсгэхдээ учраа мэдэж үгүйсгэж байгаа бил үү? Дагалаа гээд учраа мэдэж байгаа бил үү? Тэгэхээр  Алдаа оноог бид байгаагаар нь авч үзэж байж л үнэн тодордог ч болох нь ээ дээ. Ардчилалд оноо ч бий, алдаа нь бийг бид харж л байна. Гэвч энэ л цаг үе дор бид өвлүүлсэн бүхнээ ил болгох цаг мөч ирснийг бид бас харж л байна. Гэтэл яг юуг өвлүүлэх юм бэ? Энэ нь нийтийн асуулаад болоод явчихлаа шүү. Монголчууд бид учраа ойлгохгүй байхад харийнхан яаж МНТ-г ойлгох вэ дээ. Гэтэл удмаа залсан бид гэхэд нэг иймэрхүү. Тэгтэл түүх судлаач бүхэн удмаа залсан бил үү? 800 зууны дараа эргэн ирэх тэр л нэр алдруудаар бид гоёх учиг юу байна вэ? Эзэн хааныхаа нэрийг л гэхэд л Хамаг л өөдтэй гэсэн бүхэндээ өгдөг шүү дээ. Гэвч бас хамаагүй өгсөн нь хатуу нэхэлтэйг МТТТ-д бичигдсэн байдаг л даа. Гэтэл Эзэн хааныхаа нэрийг бас хэлээгүй нь улам их нэхэлтэй юм биш үү? Ингэхэд  үрс хойч нь жаргалыг яаж харах юм бол? Дэлхийд цор ганц монгол улсад өвүг дээдсийн түүхтэй гэдэг. Тиймдээ ч судлаачид чуулдаг байх.  Энэхүү чуулалтаас ямар гарчигийг тодруулах нь  өв юм бол?  Өнөөг хүртэл өвгүдүүд маань монгол нэрээ үлдээж чадсан л байна шүү дээ. Бид монгол нэрээ үлдээж дараа мянганд үлдээж чадах юм болов уу даа. За тэгэхээр өв гэдэг маань хариуцлага болчихлоо шүү. Тиймдээ үлдэц гэдэг дээр өв гарч ирээд байна гэж харж болохоор байх уу шиг. За тэгээд энэ л нэр алдрыг өвлөн Эзэн Чингисийн үр сад хэмээн өөрсдийгөө нэрлэх бид харин тэр жаргал гэдгээ хэрхэн харж, хэрхэн тэмүүллээ болгож байгаа юм бол?  Хоёр том гүрний дунд орших цөөхөн монголчуудын уусан алга болоогүйн учир нь энэ юм биш үү? Онгодууд энэ л газар нутагтаа дураараа жаргаж, дураараа зов хэмээн та нарт үлдээсэн гэх юм.  Гэтэл бид дураараа цэнгэж дураараа нүүх эрхтэй байгаа бил үү?  Хаа сайгүй уул уурхайн харьяаллаар газар хязгаарлагдаад байгаа юм биш үү?
МТТТ-131д: КауБайУл Дээдэс:
Будант хорвоогийн эзэн гэж орилсон ч
Чиний өмч биш ээ Эх Дэлхий
Бидний ирээдүй хойчид төрөх
Эгэл бие үгүй үрсийн минь өмч
Тэднийг иртэл бид  Хамгаалж суух тангарагтай гэжээ. Энэ л газар нутаг хамгаалан буй өвүг дээдсүүдийн маань хүчээр өнөөд бидэнд өвлөгдөн ирсэн байх нь ээ дээ.
Гэтэл бас МТТТ-61-д Харьтанд узуураа алдах аваас эл ханамал хөх толбо үгүйрч, бөө чадамж багасна гэжээ. Мөн сударт: Төрсөн үрийнхээ нурууг үзтүгэй. Байгаа бол тэр чинь ЭРДЭНЭ шүү хэмээн бас л бичсэн байна. Бид өв их эрдэнэ гэж ярьдаг. Өнөө эрдэнэ гэдэг маань бас хөх толбо болж таарах нь ээ? Энэ биесээр маань урсах цус, шархирах яс, хөхрөх толбо гээд бас л өв мөн болох нь ээ. Сударт Хөх толбоо гээвээс хуйхтан, Хөх толбо байхгүй аваас Суумалын замаар зовлонгийн чангыг Жаргал хэмээн мунхагийн мухарт Муужран мансууран зүүдэлтүгэй гэсэн байдгаас бас харвал энэ л хөх толбо хэмээх эрдэнэ бас л гээгддэг байх нь. Гээгдвэл тэгвэл юу болох юм бол? Сударт муугийн хязгаараар өчсүгэй гэх үг бий . Бусдад даатгавал буруудна гэх нь ч бий. Бас сүүлчийн боломж ирсэн талаар  ч бас бичсэн байдаг. Тэгвэл бид яах вэ?  Чингис мөн биш хэмээн хэмлэлцэн би чи, итгэх итгэхгүй дээрээ тулж, суух цаг мөн үү? Хэрвээ үнэхээр сүүлийн боломж ирсэн юм бол яахав шүүрээд авахад болох гүй нь юу байх вэ дээ. Аан үгүйсгэвэл бас хэрээ хултаар үлдэж гэдэс цатгасаар үхэх талаар бас тодорхой бичсэн байдаг л даа. Тиймээс л та бидэнд хөх толбо өвлөгдөн ирсэн л бол тордон услах ухаанаа барьж чадваас Хар монгол хөх болж Хэлмэлүүд, мал малчин гурав хаанаар тодорч Их монгол улс аврагднам за гэх содон үгс сударт бас л байх юм. Тэгэхээр алдар нэрээ, газар нутгаа, хөх толбоо хамгаалж тарьжтордож усалж, байж өв хамаалагч болох нь байна шүү та бид нар.

 Бас л цагийн байдалтай холбон бичихэд Онгод гэвч жамын зүй ёсонд захирагдах Мөнх Тэнгэрийн зарлиг буусанг Гэрлийн өргөөнд ирснээрээ мэдэж авснаараа та бидний давуу нь мөн үү? Үүнийг сануулах, хэрэгжүүлэх нь тэнгэрийг санаа, газарт буух цагийн элч болох та бидний үүрэг юм байна хэмээн нутгийнхаа тахилганы үеэр бас л мэдэрснээ хуваалцюу хэмээлээ. 

Tuesday, July 11, 2017

Эрэгцүүлэл-20 2017.07.10

Өмнөх сэдвээ дараагийн сэдэвтэйгээ холбож явах нь зөв юм байна гэж бодлоо. Энэхүү бичвэр нь өмнөх бичвэр дээрхтэй холбогдон гарч ирж байгаа зүйл нь юу вэ гэхээр Монголчууд бидний мэдэх нэгэн түүх бий. Энэ юу хэмээвэл энэ бол Чингисийн монголын түүх. Энэ түүхийг тодотгох гэхээр яалтчгүй МНТ унших хэрэгтэй болдог юм байна.
МТТТ-59д Дэс Нэг: ЧинГис Хааны узуур Дээд Тэнгэрээс заяат төрсөн БөөЭрТай Чоно ажгуу Гэргий ину Хоо Марал ажгуу Тэнгис гэтэлж ирэв гэжээ.
Ийнхүү Монголын нууц товчоо эхэлдэг. Энэ эхлэлийн бид тоодоггүй ч юм байна. Анзаардаггүй юм байна. Тухайлбал тэнгис гэх үг. 
Бидний өвүг дээдсүүд тэнгис гэдэг үгийг яагаад энд оруулчихав аа? Өнөөгийн бид яагаад үүнийг анзаарахгүй байна вэ? Тэгвэл бас нэг содон үг байна. Энэ нь отог омгийнхоо сүлдийг амьтдаар нэрлэсэн байх юм. 
Өнөөгийн бид тэгтэл амьтдын нэрээр өөрсдийгөө нэрлэх нь байтугай дотоод араншинг нь мэддэггүй шүү дээ. Тэгвэл өвүг дээдсүүд маань зүйрлэх үгэнд ухаан шингээж байхад өнөөгийн бид зүйрлэх үгэнд ухаан шингээдэг бил үү? Тэгэхээр түүхээс сэргээж авах юм байна аа даа. Харин яагаад бид нар мартчихав? Гэтэл өнөө энэ цаг үед МНТ эргэн ирэхдээ дутуу, харин яагаад өвгүдүүд тайллыг нь хөрстөд бууж байж хийх болов? Учир юунд байна вэ? Тэгэхээр энэ л түүхийн өвгүдийн алдар нэр гэдэг маань юуг илтгэдэг болж таарав? Бид нууц товчоог уншсанаараа энэ нь Отог овгийн нэрс гэдгийг мэдсэн шүү дээ. Энэ нь тэгээд юуг илтгэнэм? Яагаад заавал бие биенээсээ ялгамжтай байж, өөрсдийгөө тодолдог юм бол? Чингис хааны узуур маань яахаараа энэ л амьтдаар төлөөлөл болгон нэрлээ вэ? Амьтан бүр өөр өөрийн онцлог чанараараа сэтгэлийг татан шүтээн болсон гэхээр яг юу нь тэмүүлэл болон дуудагддаг байж таарах вэ? 
МТТТ-61д: Наран тэмдэгт Алдар нэрээ хайрлахуйн ухааныг дэлгэдэг. Үүнтэй холбон Нэр төрөө хүндлэж уг гарвалаараа бахдаж Узуур ясаа дээдэлж Удмын хэлхээгээ батжуулах Ухааны ундарга бүрдмүй гэж бичсэн байх юм. Тэгэхээр удмын узуур яс, удмын хэлхээгээ бахдана гэхээр яагаад алдар болчихов оо? Өнөө л зүйрлэсэн амьтны шинжээгээ бид дахин эргэн харах уу, эсвэл бодол эргэцүүллээ нэгтгэх үү? Хэдий болтол бид тус тусдаа бичвэртэй байх юм бол,Тэгэхээр хүн бид нар юуг дутуудуулан, юуг мартсан байх вэ?
Ингээд л хайж явахад интернетэд Аавынхаа төрсөн талыг алтан ураг, ээжийнхээ төрсөн талыг мөнгөн ураг гэж байгаа юм. Энд зөвхөн төрснөө бичих хэрэгтэй. Алтан ураг гэхээр зөвхөн язгууртан, ноёдод байдаг юм шиг ойлгож болохгүй гэж бичсэн байх юм. Тэгэхээр энэ юу болчихов? Удам бүр алтан урагтай гэхээр бидний ярьдаг Алтан ураг угсааг хэрхэн харж ойлгох вэ? Тэгвэл шороон, усан, модон, галан, төмрөн ураг гэж нэрлэдэггүй шүү дээ. Гэтэл бид уншаад байгаа судраа Алтан судар гэж нэрлээд байгаа. Үүнд учир юу байна? Судар дотроосоо яагаад Алтан гэж ялгамжлан тодлох болов? Яагаад МНТовчоог алтан гээгүй юм бол? Тэгсэн мөртлөө Алтан судрыг судар, МНТ-г ч мөн судар гээд байгаа. Сонирхолтой асуулт ч их гарах нь ээ дээ. Тэгэхээр Алтан гэдэг маань чухам юуг хэлдэг юм бол? Чингис хааны алтан ураг тэгэхээр амьтны нэрээр тодлох нь бас л сонин. Тэгэхээр энэ л амьтад яасан ч их утга учир агуулаад байна вэ? 
Гэтэл сударт: Гал нь шороог олвоос алтаныг бүрээж, шороог алт ус хоёроос салгавал сүйрэлд дуудагдана гэсэн байх юм. За тэгвэл алт маань шороо гал хоёроос бүтнэ гэхээр энэ юу болчихов? Шороо нь юу юм бол? Гал нь юу юм бол? Бид алтаа ухаад л баяжих гээд байдаг. Гэтэл энэ алт гэдэг зүйл маань газраасаа салчихвал сүйрэх нь гэвэл бид ухаад байж болж байна уу? Ухахгүйгээр амь тээж болох байсан уу? Тэгвэл энэ маань урагтай хэрхэн яагаад холбогдчихов? Бид гал голомт гэж ярьдаг шүү дээ. Харин усгүй бол амьдрал үгүйг бүгд л мэддэг. Харин энэ бүхэн хоорондоо холбогддог нь ямар учиртай болчихов? Дуудагдах тэр сүйрэл нь юу юм бол? Бидний газраа ухаад, усаа ширгээгээд байгааг буруутгах тэр л өвгүд юуны учир үглэн үйлээ хийгээд л байгаа юм бол? Тэгэхээр энэ л газраас алт усыг салгаж болохгүйг ухаарагсад нь Алтан ураг юм болов уу? Тэгэхээр Алтан ураг гэдэг маань энгийн нэгэн ураг мөн үү? Харин тэр амьтад нь алттай хэрхэн яаж холбогдоод байна вэ?
Шинжлэх ухаанд: Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан цахилгааны маш сайн дамжуулдаг гэж эдэн дээр оруулжээ. Тэгвэл өвгүдийн ухааныг шинжлэх ухаантай яаж холбох вэ? Бас алт нь Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл юм. Алтны хамгийн онцгой чанар нь ус болоод агаарын нөлөөнд автаггүй явдал юм гэж тэмдэглэгдсэн байх юм. Эндээс харахад нөлөөнд автдаггүй тэр л шинж чанар гэж чухам юу юм бол гэхээр ухаж ойлгох зүйл ямар ч их юм бэ дээ? Тэгэхээр Өвгүдийг, тэднийг яагаад түүхэнд алт гэсэн байх вэ? Энэ л онцлог чанар хэнд юунд яагаад хэрэгтэй юм бол? Сударт Алтан дээд үнэн гэж бий. Дахиад л алт гээд гараад ирлээ. Тэрэн дээр л үнэн гэдэг чанарыг хэлсэн юм болов уу? Харин тэгвэл яагаад үнэн гэдэг чанарыг хүмүүс үгүйсгээд байна вэ? Энэ л нугарч хувиршгүй тэр л онцлог гэдэг дээр чанар нь үнэн болж гарч ирж байгаа юм биш үү? Гэтэл бас даян гэдгээ үнэний эрэл гэж хэлэх лам хүн бас байх л юм. Тэгэхээр хүн бид үнэний эрэлд янз бүрээр л гардаг байх нь л дээ. Гэхдээ бөөд бол даян гэхээрээ хүч болоод явчихдаг.
Ингээд цагийн байдалтай хамсруулан бичихэд Сударт: Төвшин сайхны цагт төрөл бүлийн ЗӨН түмэн улсдаа хууль болох боловч Төвөгтэй цагт Чингис хааны ОГОУУЛ зөнг жаяг болгох Алтан дээд ГЭР ИЭтэй хэмээн сударт бичсэн байдаг л даа. 
Тэгэхээр бид сударт ийм байдаг гэж бичээд уншаад хэлээд байдаг ч харин өөртөө хэрэглэх гэхээр яах юм бол доо.