"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Tuesday, December 31, 2013

Өөр

Бид өөр өөр боловч
Билэг ухаан адил бус ч
Бодол санаа хүсэл тэмүүллээрээ
Бүрдэл болон цогцоор эвлэх цагт
Амин хүрээ нэгдэл үүсгэн
Алаг зүрхээрээ сүлжээ үүсгэн
Анд нөхдийн дэм болон
Алтан Дэлхийн эм болно
Хайр энэрэл түгэх болно
Хатууг давахад гарц болно
Халшрах сэтгэл эрчимээр нөхөгдөнө
Хаана хүрэхээ мэддэг болно
Туулах зам тодорхой болно
Тулах цэг нь ил болно
Энэ бие нь гэрэлтэх болно
Эх бүхнийг энэрэх болно

Tuesday, December 17, 2013

Хайр

Хайр хаанаас ундарна вэ
Хажуугаас минь уу
Хаа тэртээгээс үү
Хайр хаанаас эхэлнэ вэ

Атгахан зүрхний эрчимээс
Анхлан тоссон газраас
Алтан нарны илчээс
Алаг Дэлхийн хэмээс

Долгион юу нь тааран
Доргилт юу нь жигдрэн
Хүлээс юуг мэдрүүлэн
Хүсэл юуг бадруулан

Бидний бадрал хайр буюу
Билэг ухааны эхэн буюу
Олсон олзны Дээд буюу
Огторгуйд дүүлэх жигүүр буюу


Wednesday, December 11, 2013

Ард мину

Ард мину
Алтан төрийн минь сүлд сүнс буюу зэ
Алдар байвч Ард үгүйд хоосон бусуу зэ
Аргамаг хүлгийн нурууг үл амраах буюу би
Ашдын заяаг нь бүтэн байлгах ёстой буюу

Хүлээх тавилан энэ буюу
Хүрэх хязгаараас дүүлэн нисэх буюу
Хүсэл намайг угтнам буюу тэнд
Хөх Тэнгэрийн минь зарлиг буюу зэ

Арван зүгээ аялгуулнам зэ
Арван зургааг жигшин хааяъюу за
Ав Эв Овоор сүлэлднэм буюу зэ
Айдасыг үргээн галыг бадрааюу зэ

Бидэн байж хүрээ үүсгэюү зэ
Билэг ухаанаар давалгаална буюу зэ
Долоон бие гадагш  довтолном зэ
Долгилох хүч нь хадыг буталнам за

Алтан Дэлхийдээ сөгдөн мөргөюү зэ
Анх үүссэн үүсгэл юугий нь тахьюу за
Аргамж юугий нь бөхлөн чангалюу зэ
Ард мину амгалан дэлгэрьюү зэ

Wednesday, December 4, 2013

Алтан гадас

Алдар цуугийн Эзэн
Алтан гадас мину
Ахуйт Төрийн сүнсэн болжу
Аймшиггүй зоригт Туганд дэрвэжү
Ахас Ихэсээс уламжилжу ирсэн
Ард Түмэнү заяа болжу
Хөх Тэнгэрээс бидэндээ заяагсан
Хүчит Эрчимэн сүлдэн мину

Хүрэх нь үгүй хаяаг
Зорих нь үгүй хүрээг
Эвлүүлэх ухаанаар эвхэн байж
Эрчим юугаараа сөхрүүлэн байж
Цаанаасаа заяат
Цагаан замт
Цалгишгүй хүчит
Цаашдыг заагч

Хамаг бүхнийг хайраар дэмнэжү
Хатан зоригоор сүрэн бадарчу
Эх Дэлхийн эрчимийг дэмнэжү
Эгэл үгүй зоригоор бадраажу
Амин заяаг алдуурахааргүй   оосорложу
Ашдын заяаг сүлжин буувай
Алдар  Суугаа мандуулан гэрэлмой



Tuesday, December 3, 2013

Тунхаг

Хараацай шувуугаар дагуулан
Харцага шонхороор залуулан
Хөх Тэнгэрээр дүүлэнхэн
Хөвчин Ханхайг тууланхан

Алаг дэлхийг тойронхон
Алтайн уулсыг даванхан
Алтан Нараар дэмнүүлэн
Алиман Сараар дамнуулан

Үүх түүхээ хуучланхан
Үлгэр домгоо яринхан
Үрс балчираа эргэнхэн
Үүрэх жамыг даганхан

Хан Тэнгэрийн босоо зарлага
Хатууг дэмнэх өндөр өвөг
Элгэн түмний энхийг үүрч
Эв нэгдлийг тунхаглах буй за


Monday, December 2, 2013

Урагшилна

Чимх чимхээр цуглуулан цуглуулан
Чийг бүрийг шингээн шингээн
Амь юуг багтаан багтаан
Алаг Дэлхийн сүр оршвой

Булаг шанд нь урсан урсан
Булцгар жимс нь урган урган
Мөнгөн саран гийгүүлэн байж
Мандах наран ивээн ивээн

Хүүн төрсөн түүхийн жимээр
Хөрстөд ургасан нарийн жимээр
Мэдлэг бүрэн цогцлох үеэр
Мөнх Тэнгэрээс хүчин буувай

Жамаар урсах голын чимээнд
Жаргах зовох сүлэх урсгалд
Ололт олзоор түгэх ухаан
Огторгуйн замаар сүлжин эргэнэ

Эрхээ авсан Эзэн бие
Эрхэт Төрийн сүлдийг дуудмой
Эвийн хүчээр эвлэн таарч
Ээлжлэн хөврөх Түүхийн бичээс

Одоо  бид ирээдүйг зөгнөнө
Одот орчлонгийн үнэнийг танина
Орчих хязгаараар дүүлэн ниснэ
Ололт бүхнээр чимэн урагшилна