"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Friday, June 30, 2017

Эргэцүүлэл-19 2017.07.03

Гэрлийн талаархи Өмнөх бичвэртэй холбогдуулан бичихэд МТТТ-д Онгод дээдсүүд бид та нарыг нар болгох гээд байна гэх бас сонин үгс бий.  Гэрэл гэдгийг бид яаж ойлгочихоод түүний бид хэрхэн яаж хүлээн авсанаараа яаж хэлэх вэ? Тэгэхээр хэлэх хүртэл ийм олон даваанууд байхад түүний үйл үйлдэхүүн болгох гэдэг ямар том ч ажил ч юм бэ дээ. Ингээд бодоход өвгүдүүд хийчихээд байгаа гэхээр ямар ч агуу өвүг дээдэстэй юм бэ дээ? Гэтэл бид энэ өвгүдээ бурхан, сүсэгээр хараад байж болох уу? Тэгэхээр гэрэл гэдэг өөрөө ямархан том хувь заяаны үүд юм бэ дээ. Сударт гэрэлтэй боловч төвөгтэй зам гэсэн үгс бий. Энэ юу гэсэн үг юм бол? Тэр гэрэлтэй зам маань амаргүй байх ээ тэгвэл? Тэгвэл бид хэрхэх вэ? Төвөгтэй гээд Түлхэх үү? МТТТ-д Тэвэн тэнгэр нь алдартай  зайран байж байгаад өөрийн ахархан бодлоосоо болоод Эзэн хаантай жөтөөрхөж байгаад нэг л мэдэхэд алив муу тэнгэрийн үүдийг сөхсөн байна гэнэ. Өнөгийнхөөр бол саймширч яваад хүмүүжил нь доройтсон хүнтэй адилтгамаар ч юм уу даа. Үүнийг тодруулан МТТТ-1080д:  ТэвЭн Тэнгэрээс яагаад ийм зам руу орсон талаар асуухад энэ бол амар зам байсан, Харин онгод тэнгэрүүд бол элдэв зүйл хорио ихтэй , тэгж болохгүй, ингэж болохгүй, тэрийг сур, энгийг сур гэх яршигтай. Харин хүссэнээрээ,  зоргоороо бүхнийг үйлдэнэ гэдэг дэндүү жаргалтай байсан. Гэхдээ асар богинохон хугацаанд тэр нь намайг идэж хаядгийг би мэдээгүй гэж  хэлсэн байдаг.
Тэгвэл бид түмнийг гэгээрүүлнэ гэж Гэрлийн өргөөнд гэрэлд цуглагсад бид төвөгтэй боловч гэрэлтэй замыг сонгосон бол  зорилго Тэмүүллээ хэрхэн харах юм бол? Ингээд судар номноос эрж хайхад  Сударт: Буган бичигтийн оройн дээд ГЭР ИЭ гэх үгс бий. Мөн үүнд хэрхэн тэмүүллээ гаргасан талаар Бичиг соёлын сударт бичигдсэн байдаг. Энэ юу гэсэн үг юм бол? Яагаад заавал буга гэж? Яагаад хүнийг зурж сийлж болохгүй гэж? Амьтнаар илэрхийлэх тэр л ухаан хаанаас гарсан юм бол? Өнөөгийн бид ч өөрсдийгөө янз бүрээр зурж, илэрхийлдэг шүү дээ. Тэр үед амьтнаар төлөөлүүлнэ гэхээр тэд бүдүүлэг байж уу? Эсвэл бид соёлжоод  зүйрлэх ухаанаа мэдэхгүй байна уу? Урд хойдохоо ялгахгүй байна уу гээд л асуулт ундрах юм. Гэтэл Гэрлийн өргөөнөөс анх гаргасан Их хөлгөн сударын нэг болох Бичиг соёлын сударт бугаар яагаад бичиглэх болов гэдгийг бичсэн байх юм. Хуу-155:
Өтүгэ цагийн өвгүд буурлууд нь
Тэнгэртээ тэмүүлсэн
Тэнгэрлэг их бугыг
Ажин түжин байж
Арга ухааныг тайлан уухайлж
Бугын явдал суудал бүгдээр
Хэлэх үгээ шившин шившин үлдээсэн болно гэжээ.
Өөрийн түүхийг өвгүд буурэлууд нь
Балчир үрсдээ ойлгуулан ухааруулах гэж
Олсон амжилтыг түгээн дэлгэрүүлэх гэж
Хад чулуундаа бичин үлдээсэн бөлгөө.

Энэ л бүхнээс харахад хад чулуундаа үлдээсэн энэ л буган зургууд ямархан их түүх агуулдаг ч юм бэ дээ. Буга бүр нь утга агуулгатай, бие хаа нь хүртэл бидний мартсаныг сануулах нь байна шүү дээ.  Бас жамын мөн танин мэдэхийн мөн чанарыг буганаас харж ч бас болохоор ч байх шиг. Тэгэхээр хадны  сүг  зураг зүгээр нэг бүдүүлэг монголчуудын зураг биш, танин мэдэхүйн ач холбогдолтой болж хувирах шив дээ. За тэгэхээр юуг бидэнд өвүг дээдэс маань хэлэх гэж  сийлэн  үлдээх гэсэн юм бол гэх асуулт гарч ирлээ? Мөн яахын төлөө үүнийг бичсэн байх вэ? 

Tuesday, June 27, 2017

Хорвоог уяраая

Хоромд оноч болох зүтгэл уяаг
Хавсруулан дамнуулан олом уяаг
Эрдэмд угтах уухайлах уяанд
Эрчимнэн чангалах үүсгэл тооцоо
Дээгүүр доогуур дэргэд алсад
Дэлхийн аньсага тодрох хоромд
Айлсах дуунд нь чимэг нэмсэн
Анхдагч бүхний оройн дээд
Үүсгэлээс үргэлжлэх уяа хос
Үсэн агаарт чийг тоос
Гурваар сүлжих эрчим хэмэнд
Гурамсан тооцон хорвоог уяраая

Monday, June 26, 2017

Эргэцүүлэл-18 2017.06.26

Гэрэл гэж юу юм бол? Тэгвэл гэрлийг дагаж сүүдэр гэж юу юм бол? Тэгвэл гэрэл сүүдэргүй байхад харанхуй гэж юу юм бол? Бид юунд зорьж юуг тэмүүллээ гэж харах юм бол? Улаач боллоо гээд бүх зүйл шийдэгдээд л бүх зүйлийг мэдээд байх уу? Яах юм бол? Бас мэдэхгүй гээд хойш суугаад, түрүй бариад явж болох уу? Түрүү, түрүй гэдэг нь тэгвэл юу болчихов. Түрүү гэхээр тэргүүнд болоод явчихна. Харин түрүй гэхээр гутлын түрүйгээр харах юм бол түрүйнд чинь ул хэрэгтэй байдаг даа. Яагаад улыг орхичихов оо? Ул гэдэг нь тэгвэл юу юм бол? Ингээд хайгаад байхаар  Монголын хүү Эзэн хаан гэж хэн бэ гэхасуулт гарч  ирэх юм? Тиймдээ монгол хүн Эзэн хаандаа хайртай байдаг шүү дээ. Тэгвэл түүний ухаанд  даган суралцах гэж юу юм бол? Тэгэх л гэж энэ судар номнууд гараад байгаа. Сударт: Гарцаагүй бөө тархиар явна гээд бий. Тэр тархи нь тэгвэл юу юм бэ? Бас сударт Ний тархи гэсэн үгс бий. Тэр Ний гэдэг нь юу юм бол? Сохрын газар сохор, доголонгийн газар доголон гэх үг яагаад гарсан юм бол?  Сохрыг сударт мэдлэггүйтэй, Доголонг тийрэн хөлт улс гэж холбон тайлсан байдаг. Тэгвэл бидний замнал юу болчихов? Сударт: Муугийн хязгаараар өчсүгэй хэмээн хэлэх нь юуных юм бол? Хэн хэрхэн яаж өчих вэ? Хэрхэн мууг мэдэж байж өчих юм бол?  Гэхээр гарцаагүй үнэн мөнийн эрэлд гарч Цор ганц гэх тэр л Чингис ухаанд зоригдол болгохоос өөр гарц үгүй мэт. Харин үүнийг л энд Гэрэлд цуглагсад гэх олон анзаарч ирсэн хэмээн ухаж болох уу?  Хаан эцэг маань биднээс зорилгоо хэл гэж билээ Харин би зоригдол хэлж билээ гэх тэр Толуй хааныг үг юу хэлнэм? Харин бидний зоригдол нь юу юм бол? Үүнийгээ л гаргах гэж эрэл хайгуул явсаар л энд тулах нь юуных вэ? Яагаад заавал судар ном эргүүлэн үгийн араас хөөцөлднөм бэ? Ариун бузрыг холихгүй бөө бөх зөн гэх үгс сударт бий. Тэгвэл Яагаад хольж болдоггүй юм бол?
Сударт: Оршихуйн гол нэүрит засгийг Онож алдаж олоогүй ажгуу Оломлохын дээд олзыг Оюундаа сэрэхүй, биендээ зохицохуй Оршихуйдаа Чингис болгож байгуулсан ажгуу гэсэн үгс бий.
Энэ оломлохын дээд олз гэдэг нь юу болж таарав? Өвгүдийн ухаанаас юуг нь бид олзлох юм бол? Олзолж хэрэгжүүлж чадваас Чингис болох нээ гэж ойлгож болох уу?
Харин гагц бөөлөөнөөр бүх зүйл шийдэгддэг гэх юм бол энэ эргэцүүлийн утга учир байна уу? Эзэн хааны үгэн дээр ажиллах хэрэг байна уу? Онгодын өмнөөс хэлж ярихад болох бус уу? Харин тэгвэл бид юуны төлөө яагаад энэ эргэцүүллүүдийг бичиж тархиа ухнам бэ? Асуулт байгаа л бол та яах вэ? Ямар нэгэн зүйл дутагдаад л, үгүйлэгдээд л асуултын хариуг хайх нэг нь байна, харин хайхгүй нь ч байна шүү дээ. Хайсан нэгэн нь тэгвэл тэр асуултынхаа хариуг үнэн зөвийг  хэрхэн хайх юм бол тэгвэл? Хөдөлвөл шүү дээ. Харин Эрэл хайгуулгүйгээр бид энэ үнэнийг олж чадах уу? Явсан нохой яс зууна гэх зүйр үг бий. Эрэл хайгуул хийлээ гээд бас юу хамаагүй руу бид орж болох уу? Тэгвэл бид энэ л Гэрлийн Өргөө дэхь түүхийн судруудаас юуг олж авч байж түмнийг гэгээрүүлэх юм бол? Түрүүчээс нь судрыг үгүйсгэн ярих хүн ч байна шүү дээ. Ямартай ч би өөрийнхөөрөө ухая гэж бодлоо. Дараа нь санал зөрөх асуудал дээрээ нүүр нүүрээ хараад ярьж болно биз ээ. Ингэх л гэж бид ТББ-аа үгийн үнэ цэнэ дээр байгуулсан юм аа. Тэгэхээр энэ Судрууд юуг өгүүлээд байна вэ?
Энэ л махан биеийн тархиа тэлье гэвэл олон олон зүйлс байна шүү дээ. Алийг нь бид олж авах вэ? Энэ олон замын алинаар нь явах вэ гэдэг дуу байдаг шүү дээ. Харин яагаад энэ гэрэл дээр бид цуглав аа?
Сая фестивал дээр шинээр хэвлэгдэж гарч ирсэн “Үрийг хүмүнжүүлэх” хэмээх сударт нэг сонирхолтой үгс байх юм.
Хуудас-260. Их Биет Онгод: Гийчинд хамгийн түрүүнд хоол хийж өгнө. Хоолны дээжийг хийж өгч байгаа энэ заншил Монгол нутагт харилцан адилгүй л дээ. Гийчин бол гэрийн ёсыг мэдэхгүй учраас түрүүлж хооллож болно гэх сонин үгс байх юм. Энэ юу болчихов? 
Гэтэл ардын зүйр үгэнд усыг нь уувал ёсыг нь дагана гэх үг бий. МТТТ-д Кау Бай Ул Дээдэс: Бидний нутаг дээр бурхан амьдаръя гэвэл Бидний ёсыг дагаж амьдарна гэх үгс байх юм. Энд гийчинд түрүүлж дээжээ өгнө гэсэн байх юм. Харин бидний монгол заншил бол гэрийн эзэндээ дээжээ өгдөг. Тэгэхээр ёс гэдэг маань юу болчихов? Тэгвэл Монголын хувьд ёсоо дээдэлж аврах нь зөв юм биш үү? Заавал бусдын ёс заншлыг өөртөө оруулах хэрэг байна уу? Энэ бүхнээ бид ялгахгүй бол цаашид бид хэрхэх вэ? Мөн ард олон нь мэдэхгүйгээсээ болоод харийн бүхэнд нутаг усаа тавьж өгсөнд өөрсдөө буруутай болох талаар энэ л судар номнуудад бичээтэй ч байх юм.
МТТТ-130-д: Чанай Дээдэс: Нутаггүй тэд нүүгээд явна. Нутгийн эзэд бид яанам бэ? Уулын догшрол, усны бохирдолттой, газрын хилэн, гавлын аюултайгаа үр хүүхдээрээ хохирч  үлдэх бус уу гэх үгс байх юм.

Бас МТТТ-д бид тэр гэрлийг чинь харуулж чадна гэсэн сонин үгс бий. Тэгвэл тэр гэрлийг бас л ялгах салган ухах хэрэгтэй болох нь ээ дээ. Хаан буулгасан бүхэн хааны ухаанд сурч байгаа юу? Харин Гэрлийн өргөөнд энэ ухаан нь бууж байгааг МТТТ судар бууснаар харж болохоор ч байх шиг.  

Monday, June 19, 2017

Эргэцүүлэл-17 2017.06.19

Өмнөх бичвэртэй холбогдуулан түүхийн үнэн нь юундаа байдаг юм бол хэмээн бичьюү хэмээлээ. Ер нь түүх гэж юу юм бол? Түүнийг судлах гэж юунд хэрэгтэй юм бол? Судаллаа гээд яах юм? Судалсангүй гэхээр яах юм бол? Бидний түүх хэнд хэрэгтэй гэж? Тиймдээ түүх гэдгийг хэн яагаад судлах ёстой юм бол? Хаа холынхон уу аль эсвэл хажуудах удам нь уу? Түүхгүйгээр улс гэж байж болох уу? Түүхгүйгээр уул ус гэж байж болох уу? Түүхгүйгээр хүн гэж байх уу? Түүхгүйгээр удам судар гэж байх уу? Ингэж асуувал яаж байна? Гэтэл олон улс монголын түүхийн судлаад л байна шүү дээ. Анх Гэрлийн өргөөнд орж байж би удмаа мэдэх түүхийн эрэлд гарсан билээ. Түүнээс өмнө яагаад ч юм энэ талаар боддоггүй, тоодоггүй, мэддэггүй байсан билээ. Тиймдээ ч энд ирж түүхийн жим мөрөөр эрэл хийсэн маань үнэн гэдэг юу юм бол хэмээн асуулт тавих эхлэл болсон гэх үү дээ. Энэ нь Өргөөнд ирсэний маань давуу нь юм байна шүү дээ. 
За тэгэхээр түүхийг хэрхэн яаж судлавал үнэн мөнийн мөрөөр мөшгиж чадах юм бол? 
МТТТ-д КауБиЧи дээдэс: Үнэн гэдгийг юугаар батлах юм бэ? Үнэн гэдэг бол үр дүнгээр хэмжигддэг. Үнэн учраас л та нар оршиж, өдий амьдралд хүний боол болоогүй, хөрс ухаж мөлхөөгүй байгаа бус уу. Харийн хүний амнаас, мэдлэгээс сурсныгаа соёлжсон, түүхийн илүү мэдлэгтэй гэх гээд байна уу? Миний монголын амьдралыг харийн хүн мэддэг юм уу? Чиний гэрийн асуудлыг хажуу айл чинь шийддэг юм уу? 
Чи бод доо. Чиний гэр бүл, чиний улсын түүхийг чи болон чиний эцэг ӨвГүдүүд л сайн мэдэхээс танай хөрш айл, хажуу улс чинь тогоон доторхийг чинь тольдсон мэт хэлнэ үү, нарийн учир шалтгааныг мэднэ үү. Бидний нэрийг хүртэл хувирган гутаадаг бус уу? Гэтэл “КҮ” хэмээх ямар их учир шалтгаантай, тэнгэрийн сурлагат ардынхаа нэршлээр нэрлэсэн нэрийг “ХУ” хэмээн зэрлэг бүдүүлэг гэсэн үг гээд өөрсдөө хэлдэг бус уу? Хоёр үсэг хэлж чадахгүй хазгай хэлтнүүд дээ гэжээ. 
Нэгэн андыг маань түүх судлаач гээд өөрийнхөө ухаж байгаа зүйлээ хэлэхэд хэлэхэд диплом цол шаардах нь юуных юм юм? Эх түүхээ, үнэнийг эрэн хайн судлахад заавал тэр цол хэргэм хэрэгтэй юм уу? Чингис дэргэд нь байвал улс өөрөө баталгаажна гэдэг үг өөрөө юу болчихов оо? Гэтэл бид өөрөө Чингис гээд л булаацалдан маргалдаад байх юм. Чингисийг булаацалдах бус тэр хүний сэтгэлгээг гаргаж ирэх нь энэ цагийн чухал нэг ажил юм биш үү?
Солонгосын Сэжүн хаан хэмээх кинонд ард түмнээ бичиг үсэгтэй болгох, болгохгүйн төлөө тэмцэл өрнөж байх юм. Ард түмэн бичиг үсэгтэй болчихвол харийн буюу хятад күнзийн сургааль нь үгүй болж, үүнтэй уялдан язгууртан гэж байхгүй болно хэмээн өөрийн гэсэн бичиг үсэгтэй болгохгүйн төлөө тэмцэлдэх юм. Тэгсэнээ монголчууд бол өөрийн бичиг үсэгтэй зэрлэг бүдүүлэг гэх юм. Бид тийм байж болохгүй күнз бол соёлтой гэх юм. Гэтэл Монголчууд бид 920 бичиг үсгийн соёлтой гэх юм энэ юу болчихов оо? Тэгэхээр энэ бичиг үсэг гэдэг маань яасан ч хувьсдаг юм бэ гэдэг нь эндээс харагдахаар байхад үг үсэг хөөхгүй гээд, судлаач болохгүй нь гээд түүхийн үнэнийг гаргаж чадах уу? Чадахгүй гэвэл яах юм? Чадна гэвэл яах юм бол? Тиймдээ ч манай түүхийн судар номнуудад энэ олон янзын бичиг үсгийн өндөр соёлтой байсныг гэрчлэх биет болон биет бус өв байна шүү дээ. Тэгэхээр үр дүнгээр үнэн хэмжигддэг юм бол бид өнөөдөр өөрийн гэсэн бичиг үсэг соёл, эрдэм ухаан өв их мэдлэг үлдсэн монгол улс оршин тогтнож байхад буусан буугаагүй гэх онгодын талаархи маргаан хэнд хэрэгтэй гэж. Харин цаашид бид өвгүд дээдсүүдийнхээ хүчинд яваа гэж яагаад бодож болдоггүй юм бол? Эсвэл өөрийн удмынхаа хийсэн ажлыг нийтэд зарлаж болдоггүй юм бол оо? Тиймдээ ч хэрхэх вэ хэмээн бодон тунгаан хамтран эвлэх дээр л бидний ухаан орших ёстой бус уу? Сударт: Байгаа монголд ярихаас байхгүйд ярихгүй. Мөн Сэрүүн Хөхүйн тулыг сэрээгээр занаагүй чи сэтгэх ухаант нэгнийгээ сэрээдэх юун гэсэн үгс бий. Энэ бас юу болчихов? Хэрүүлээс хэлэлцэх нь дээр гэдэг бас юу болчихов? Бид ч гэсэн тэгвэл өөрсдийн байгаа байгаа дээр ярьж дутуу нь юу юм бэ? Давуу нь юу юм бэ хэмээн өөрсдийн үйл үйлдэхүүнээ гаргачихвал айдаа эвтэй байхдаа хүчтэй гэх тэр үгийн утга учир гарах юм шиг ээ. 
Сударт харвахыг хаан шийддэг бол онохыг ард мэднэ хэмээн ард түмэнд язгуур эрх ашгийг нь олгосон байх нь юуных юм бол? Өүлэн эх өнчин өрөөснийг тэтгэн эрдэмд сурган хүмүүжүүлж байсныг мөн нууц товчоонд бичсэн байдаг. Аливаа зүйл хаалттай байх тусам өөрчлөгдөн гуйвахдаа амархан байдаг бололтой. Тиймдээ ч Эх түүхээ мэдэхгүй бол ойд төрсөн сармагчин лугаа хэмээн зүйрийг онгодууд хэлсэн байдаг. Гэтэл үгүйсгээд байгаа өнөө онгодууд нь ийм цэцэн үг хэлсэн байх юм. Ухаж судлахгүй бол болохгүй нь л дээ. 
 Тиймдээ энэ цаг үе бидэнд мэдвэл зохих асар их мэдлэгийн хур, түүхийн үнэнийг өвүг дээдсүүд өгч байгааг судар номнуудыг амьдралд байна уу үгүй юу гэж яагаад ажиглаж болохгүй гэж? Энэ өөрөө судалгаа биш гэх үү? Тиймээс уншсан бидэнд л энэ юу болчихов гээд санагдаад байхаас уншаагүй хүмүүст бол юу болчихов гээд санагддаггүй юм биш үү? Үүнийг мэдсэн онгодууд энэ хэлэлцүүлэг, эргэцүүлэлийг түмэнд зар хүргэх ийн тулд хийж байгаа юм биш байгаа. Ганц Аянгат удгүний санаачлага ч биш цаанаа учир шалтгаан болчих шиг.
Хаан дээдсийн үг бий. Сэтгэлийг нь татсан байхад бие нь хаа холдох вэ гэх. Сударт: Хүний хаан болох хэрэг юун, Хүслийг дураар татах хаан бус уу гэсэн үгс ч бий.
БөөЭртай хатан Хатдын сударт- 193 хуудсанд: Аятай сайхан зоог бэлдээд, тухлаг буулгахад ямар ч онгод арвин үгтэй байна. Тэр бүхнээ зөвд нь чиглүүлээд, хүсэж байгаагаа ухуулан ойлгуулахад Онгод Дээдэс хоосон буцаадаггүй гэж хэлсэн байх юм. Бид харин тэгж чадаж буй бил үү? Буусан буугаагүй, гомдсон гомдоогүй гээд л маргаж байхаар нүүр тулж ярьж, асууж, учгийг гаргаж чадаж буй бил үү гэмээр байх чинь.
Ийнхүү судар номнуудаас уншиж байхад Бөөгийн товчион- 437-д анхаарвал зохих, мэдвэл зохих сэрэмж болох зүйл байх юм. Яагаад лам нарын сударт ийм нарийн түүхээ бичдэггүй юм бол? Монголын түүхэнд лам байсан л биз дээ. КауЭлЭн хатан:
Гэтэл илүүдэл хэрэгцээтэй хүмүүс оршин тогтнож байгаа нь өөрөөр хэлбэл ӨвҮг Дээдэс нь ирээдүйд ирэх хүүхдийн хувь хишигээс өнөөдөр түрүүлэн хэрэглэж байгаа нь биежсэн их жатга зовлон ирэх ирээдүйн гамшгийн дохио юм. Амьд ахуйдаа ирээдүйг худалдаж авч яваад байна. Өнөөдөр алт зүүхгүй хүн байна аа. Энэ нь ирээдүйн хүнсийг хангах ёстой байдаг. Гэтэл биеэрээ дүүрэн алт зүүгээд арга билэг чадамжийг авир муугаараа эзэрхийлэн ноёлож хүртээд ирээдүй хойчид хүнслэх эрхийг нь хасаж байгаа нь ай юун гамшиг вэ гэж хэлсэн байх юм.
Энэ юу хэлчихвээ? Энэ л махан биед наасан, идсэн уусан бүхэндээ анхаарахгүй юм бол бид төрсөн үрсийнхээ өмнөөс эдэлж хэрэглэхийг нь арай дуусгаад байдаг юм биш биз дээ. Сударт нэгний гэмийг нийтээр үүрэх тухай байдаг. Харин бид тэгвэл яах вэ? Бодол ч үргэлжлүүлээд байвал үргэлжлээд байх нь л дээ. Харин харин таслаад байх юм бол яах юм бол....

Monday, June 12, 2017

Эргэцүүлэл-16 2017.06.11

Өмнөх бичвэрт аль эхийг барьж авах вэ гэдэгт асуулт тавьсан дээр асуудлыг хэрхэн харах талаар бас бичмээр санагдлаа. Энэ долоон онгод бидний эх мөн үү хэмээн асуулт тавьсан дээр энэхүү долоон онгодын тайлах МНТ бидний хаанаас эх үүсгэлтэй, гарвал угсааг маань тодотгох түүхэн баримт гээд байх юм. Үүнийг яаж гаргаж ирэх вэ? Яагаад бүхэл бүтэн үндэстэн ястанг судалдаг монголч эрдэмтэд гээд гадаад дотоодын байгууллага хувь хүмүүс байдаг юм бол? Тэд яг юуг нь судлаад, юу хайгаад байна вэ? Их хааныг маань мянганы түүхэн хүнээр тодруулж түүнээс суралцах хэрэгтэй хэмээн яагаад хайлтаа хийдэг юм бол? Монголын нууц товчоонд л энэ түүхэн хүний намтар, амжилтын нууц оршиж байгаа хэмээн эх үүсгэлээ болгон барьж авдаг бололтой хэмээн харвал бидний нууц юу юм бол? Их хааны маань нууц юу юм бол? Яагаад Чингис хааны нууц товчоо гээгүй, харин Монголын нууц товчоо гэчихэв ээ? Бүхэл бүтэн үндэстэн язгуур угсаагаар нь ярих нь, бичих нь юуных юм бол гэмээр байх чинь? 
Энэ л энгийн мэт асуулт харин ямархан нууцыг дагуулдаг юм бол? Гэтэл онгодууд Чингис хааныг төрүүлэх гэж бөөн юм болсон талаар МТТТ-д бичсэн байх юм. 
МТТТ-76: Их Бэхт эцгийн Чингис төрүүлэхээр зүтгэх нөр их хөдөлмөр үхсэн хойно нь ч үргэлжилж, одоо ч үргэлжлүүлсээр байгааг юу гэлтэй гэж бичжээ.
Үүнд ямар учир байна? Яагаад заавал төрүүлэх гэж бөөн ажил болно гэж? Цаанаасаа төрдөггүй юм уу хаашаа юм? Тэгэхээр энэ юу болчихов? Тэр л нэгэн хүн дээр учиг байна уу? Гээд хайвал од гаригсын тохиол, цаг хугацаа учир шалтгааны нийлэмж гээд л олон олон зүй шалтгааныг харж болох байх л даа. Харин өнөөгийн бид хэрхэх вэ? Хаан буусан буугаагүй хэмээн хэмлэлдэн уралдан бие биендээ үгэн сум харвах нь учир юу байна? Буулаа гээд яах юм бол? Буугаагүй гэлээ гээд яах юм бол? Хэнд хэрэгтэй юм бол? Одоо ч бас Аянгат удганд Чингис хааныг төрүүлэх гэж байгаа гэж онгодууд хэлсэн байх юм. Энэ бас юу болчихов?
Сударт:Анхны сүүн эх, анхны амь, анхны амьтан, анхны халуун цустан, үүссэн нар сарны газар, анхны мангдай үзэгдээд буман жил гэгээрч ӨТҮГЭ боловсорлыг олсон гэж бичжээ.
Энэ юу хэлчихэв? Анхны хэмээн тодотгох маань бидний үүсгэл эх маань мөн үү? Гэтэл орчин үеийн шинжлэх ухаанаар: 1990 оноос хойшхи судалгаан дээр тулгуурлан дэвшүүлсэн таамаглалаар бол орчин үеийн хүн нь Африкт үүссэн бөгөөд бусад тивүүд рүү 40,000 жилийн өмнө нүүн шилжсэн байна. Эртний хүмүүсийн дунд 40,000 жилийн өмнө арьстны ялгаа гарч монголоид, европоид, африк төрхтөн гэж хуваагджээ гэж үздэг ажээ.
За тэгвэл анхны амь үүссэн газрыг монгол гээд байгаа. Гэтэл үүнийг өөр газар гээд байгаа гээд гаргаад ирвэл яахын? Үүнийг хэрхэн, хэн шүүх вэ? Эсвэл өмнөд хойд туйл гэж байдаг шиг монголд түүхийн сонин байхад, африкчуудад бас л түүхийн нэг сонин байх нь ээ дээ. Хэрвээ монголд анхны хүн үүссэн гэсэн ном байсаар байтал, монголчууд энэ л газар эхээ хамгаалахаар төрсөн байгаад энэ л үүргээд өнөө хүртэлх үл ойлгогдох түүх үргэлжлээд байтал өөр газар монголынх шиг түүх үүссэн гээд бичигдвэл яах вэ? 
 Гэтэл өөрт тохиолдсон явдлаа харьцуулмаар санагдлаа. Хүргэн маань надад далайн чулуужсан дунгийн үлдэгдлийг үзүүлэв. Хаанаас олов гэтэл говьд өрөмдлөгийн үеэр ийм юм их гарч ирдэг гэсэн нь өмнө нь их далай тэнгис байсны баталгаа болж байх юм. Шинжлэх ухаанд ч хамгийн анхны амьд организм далай тэнгисийн ёроолын шүлтлэг нүх хоолойд үүссэн байх магадлал өндөртэй гэж байх юм. Их Түүхийн Сударт анхны амь далай тэнгист үүссэн гэж бичжээ. Гэтэл далай тэнгис Өмнөговьд байсан гээд онгодууд хэлэх юм. Тэгэхээр ямартай ч далай тэнгис нь манай монголд байсан л байж таарах нь ээ дээ. Ингэхээр байгал яасан айхтар хувьсч өөрчлөгддөг юм бэ дээ. Хүний үг үйлдэл үүнтэй адил хувьсч өөрчлөгддөг юм биш биз? Харин үүнийгээ хүн өөрөө мэдэхгүй байж болох уу? Хувьсан өөрслөгдөж байгаагаа хэрхэн мэдэх нь буцаад л эх үүсгэл хүүгээ явах хэрэгтэй болчихов уу даа?
Өнгөрсөн гэх эртний түүхийг уншиж байх явцад яагаад Монголчууд дэлхийг төвшитгөх гэж үе үе дайн хийж байсан юм бол? Гээд хайхаар байгаа биз дээ? Тэгвэл энэ нь өнөөгийн дайнаас юугаар ялгаатай юм бэ? Аливаа зүйлийн учир шалтгаан нь түүнээс гарах үр дагавар болж түүхэнд тэмдэглэгдэн үлддэг шүү дээ. Харин хэдэн талаар харахгүй л юм бол амбиц хөөхөд үнэн түүх гуйвахдаа амархан ч юм шиг. Тэгвэл байгаа хувьсаж, хүн хувьсдаг юм бол бодлогонд нь гажилт үүсдэг байж болох уу? Ингээд асуулт хөөгөөд байгаад байхаар эх мухарт нь хаана байна? Эх үүсгэл нь хаана байна? Ингэж бид гаргахгүй л юм бол маргалдсаар бидний нас цөөхөн юм чинь ямарч үгүй хоосон үр дүнгүй судалгаа болчих гээд л байна уу даа.

Tuesday, June 6, 2017

Эргэцүүлэл-15. 2017.06.04

Араатан чоно ээж үү, ам дэвсэх ээж үү? ЭХ гэж хэн бэ? Эхийн санаа үрд, Үрийн санаа ууланд гэх зүйр үг бий. Үр гэдгээ бид хэрхэн харах вэ? Сударт эх-үрэн гэх үг бий. Харин энэ яг юу гэсэн үг юм бол? Хөөсрөлгүйхэншиг гэх үг бас өмнөх бичвэр дээр бичсэнчлэн эх гэх утгын талаар саатан тунгаавал яадаг бол. Гэтэл UBS ТВ-р нэгэн мэдээ гарав. Дэлхийн олон улсад сүүн өдрийг тэмдэглэдэг юм байна л даа. Тэр нь манайд хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа гэх юм. Гэтэл бид судраас харах юм бол сүүн мөртөн, сүүн жил, сүүн эрчим гээд маш өнө эртний өндөр мэдлэгт ард түмэн байж бас л бусдыг даган хөөсөрч явах юм гэж үү? Энэ их учиртай л болоод явчих чинь. Үрсээ сургах үүрэгтэн эх хүн мөн биз дээ. Энд бусдыг дагавал буруудахыг мэд гэх судрын үгээр харвал өөрийн бүхнээ гээсэн мартсан, орхисон гэх тэр л байдал бүхэн бидэнд буруудах эх болж, харин үнэн түүхийн эрэлд өөрийгөө хайх, санах сэрэх бүхэн зүйт жамын эх болж зам мөр заяа тавиланг чиглүүлдэг юм биш байгаа? Тэгэхээр эх гэдэг маань юу болж таарав? Буруудах эх, зөвдөх эх гэхээр их л сонин зүй тогтол байх чинь. Эх үүсгэл гэдэг нь юу юм бол? Араатан ээжийн аварч өсгөсөн тэр л үрд давуу нь юу байв? Дутуу нь юу байв? Ам дэвсэн аргадан тойглох ээжийн давуу нь юу вэ? Дутуу нь юу юм бол? 
Сударт: Тул өгэлүэн бүү ав, чу өгэлүн бол олз. Эрж олтухай гэж бий. Энэ юу хэлчихэв? Нөгөө л шар тос шиг түлхэж болохгүй бас амандаа хийж ч болохгүй нэгэн зүйл байх гээд л байна уу? 
Бас сэрэмж болгон аманд маань зөв шар нь оров уу, буруу нь орох гээд байна уу гэх дээр өнөө л эргэцүүлэх ундрах тэр л сэрэхүй хаанаас хэрхэн бий болдог юм бол? Зөв бол өмнө бичсэнчлэн үмхээд л авахад л учиг нь тодрох ЭХ лэл болдог юм биш үү? Эх булингартай бол адаг нь булингартай гэх зүйр үгийг бодсон ч тэр.
Үрээрээ барьцаалагдаж бөө улаачлал гэдэг зүйл рүү орсон би буруу газар, буруу зүгт, буруу хүнтэйгээ учирсан бол яах байсан бол? Нэгэн найз маань Хөвсгөлд л сайн бөө бий гэх тэр л зүг чигийг гаргах нь юуных юм бол? Үнэхээр учиг нь задарч эхлэл нь болж тавигдвал болж л байна шүү дээ. Харин эсрэгээрээ бол яах бол? 
Ингээд Алтан судраас хайж байтал их содон үг гарч ирэх юм. Сударт: Дэргэд чинь Чингис хаан байвал чи өөрөө Дээд ТНГР-ийн хүүн, орчлонгийн эзэн гэж мэдтүхэй. Дэргэд чинь хүн байвал чи өөдгүйн боол, хижи гөрөөсний идэш гэж бодтугай гэж Жам-Уухай тайлав гэжээ. Энэ их сонин болоод явчих чинь. Өргөөнд Их Эзэн хааныхаа дэргэд гээд цугласан бидний давуу нь мөн үү? Харин Эзэн хаан маань бидний дэргэд гэдгээ бид хэрхэн танин мэдэж байгаа юм бол? Эзэн хаан маань бидний дэргэд байх юм уу? Бид дэргэд нь очих юм болов уу? Дэргэд гэдэг нь ямар учиртай юм бол? Дэрлэн дөрлөн гэх үгс сударт бий. Мөн Цор ганц Чингис хаалга гэх үг бас Алтан сударт бий.
Энэ нь МТТТ-41 хуудас: Их Бэхт Дээдэс: Анхаарагтун. Улаач нар бус Онгод л энэ судрын тайллыг хийдэг. Онгод онгоддоо мэддэг долоон онгод л зөвшөөрлийг өгөх ёстой. Яг долоон онгод л яг түлхүүрийг нь тайлж чаддаг гэддэг гэнэ. Гэтэл Өргөөнөөс гаргасан судруудад маш олон онгодуудын айлдварууд байгаа. Тэд тухайлсан юмаа л мэднэ. Харин дараах долоон онгод бүхнийг мэднэ гэхээр Эзэн Чингис хаантай нийлэх долоон онгод бүхнийг мэднэ гээд байгаа. Эх хүн бол үрийнхээ өмнө эх хүн. Гэтэл энэ долоон онгод ертөнцийн бүхнийг бүхнийг мэдэж байгаагаараа бидний эх мөн үү?
Ийнхүү уншин судлах тусам Их хааныхаа ухааныг биширч гарцаагүй мөн хэмээн улам батлах хэдий ч сударт бичсэнчлэн үнэнд гүйцэгдэх дөхмийг бодон муугийн хязгаараар гэдгээр ухан мэдэж таних гэдэг маань хамтаараа хэлэлцэн эргэцүүлэн асуух асуулт үгүй л бол сүсэг болох гээд байдаг тал бас байх шиг. Ардын маань зүйр үгэнд бугдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэх үг бий. Харин хэрхэн Эх үүсгэл гэдгээ авах дээр бидэнд эрх гэдэг нь олгогдож байдаг талаар МТТТ-д бас байх л юм. Ингээд бодоход аль эхийг бид барьж авах маань асуудлын гол болон байна уу даа?

Эргэцүүлэл-14 2017.05.28

АлЭнХоо эхийн шар гэрэл яагаад шар тостой холбогдчихов хэмээн өмнөх бичвэрээ үргэлжлүүлвэл Өлзий дэмбэрэл хэмээн билгэшээн тосох тэр л ухаанд чухам юу нуугдан байдаг юм бол? Чухам тэнгэрийн хөвүүд буй за хэмээн тайлах тэр учгийн цаана юу байна вэ? Тэнгэрийн хөвүүд гэж чухам хэн юм бол? Тэд төрж яах гэж байгаа юм бол? Сударт бичсэнчлэн Гоо нүүрээ түлэн баран гэдэг шиг АлЭнХоо эх яагаад заавал бусдад адлагдан тэр үрсийг төрүүлэх болсон юм бол? Өнөөдөр ийм тэнгэрийн үрс байна уу? Байгаа бол ямар хүнийг хэлдэг юм бол? Гэтэл цаг хугацааг тосон Тэнгэрийн умбал онцгой үрсүүд төрдөг МТТТ-д талаар бас л байх юм. Өөрт ирсэн үрсээ бид хэрхэн хардаг юм бол? Үүрэг хариуцлага хэмээх нь юу юм бол? Бусдын үрд энэ умбал үрс ирсэн бид яаж харах юм бол? АлЭнХоо эх энэ үрсээ хэрхэн хүмүүжүүлсэн нь тэд дотоод амин нэгэндээ сум тавьж болохгүйг түүхийн суу ухаан болгосон юм бол?
МТТТ-164: 22. Бас Алэнхоо эх таван хөвүүддээн Сүегэр үг өгүүлрүүн 
“Та, таван хөвүүн, миний гагц хэвлээс төрөв. 
Та тугаарын таван мөсөд мэт гагц гагц болбоос 
Тэр нижээл мөсөд мэт Хэнээ бээр хялбараа хугуладхун, та 
Тэр цугтай мөсөд мэт 
Хамт нэгэн эетэн болбоос 
Хэнээ бээр хялбар яахан болохтун, та” гэжээ.
Тэгэхээр нэгэн эхээс төрсөн, уг нэгтэй ч эв санаагүй таван хөвүүнээ сүегэр үг хэлж учрыг ухааруулсан энэ үнэн Үг гэдэг маань шар тос юм биш үү? Түүнийг тосоод авбал шар тос байх нь л дээ. Тэгвэл хэлээрээ түлхчихвэл хэрхэх юм бол доо. Харин АлЭнХоо эхийн үгийг тосон авч эвтэй байсан тэр БилГүнЭнДэй, БүГүнЭнДэй хоёр үр юуг бидэнд ухааруулав? Эв үгүй байснаараа юуг ухааруулав гэх тэр л бодол ухаан бидэнд шингэцтэй бололтой.
Мөн тайлалд Сүегэр үг нь Үг хэл зүйн соёл, Хэрэглээ, Ухаарал, Уран хайлал олноо энэ ухаанд багтана. Хэрхэн яаж хэлэх вэ? Хэрхэн яаж үрст ойлгуулах вэ хэмээх арга ухаан нь өөрөө их чухал болой гэж бичжээ. 
 Хавар эртний цасыг манай ард түмэн газартаа шар тос гэдэг шиг цагаа олсон үг үйлдэл нэгдэхүй нь цаг ууртайгаа холбоо байна уу? Энэ бүхэн нь тунах гэдэг дээр сүүний өрөмний шар тостой зүйрлэсэн үг юм уу? Энэ л ухааныг бид өөртөө хэрэглэх тэр аргад сурах нь чухал юм биш үү? Тиймдээ ч Алтан сударт буйгаар дутуугаа мэдэж давуугаа үзүүл гэдэг нь Энэ нь л бидний өргөөнд ирж энэ л судар номноос шүүрэн авч ухаж дийлээд үйлдвэл давуу нь байж болохоор ч байна гэж харж болох уу? Аан сайхаан сайхан гээд л ярихаас хэтрэхгүй бол, дэмнэлээ, дэмнэлээ гээд дэм үгүй бол тэр нь өнөөх шар тосыг хэлээрээ түлхэх нь юм биш биз гээд, бас л бодол нэмэх нь юуных юм бол доо. 
Гэтэл Домчийн сударт их сонин зүйл бичигджээ. Домчийн судар. Хуудас- 109.
Их Биет Дээдэс: Тархины эсийн төлжих боломж 40 жилийн давтамжтай. Тиймээс 40 нас хүртлээ юм сурч чадаагүй бол өршөөгөөрэй та юм сурах чадамжгүй. Дөчин нас хүртэл юм сурч чадаж байгаа бол уучлаарай та цаашаагаа их юм сурч сурах ёстой. Уучил гэдэг нь тулган шаардах үг юм.Чи ингэх ёстой гэдгийг боловсон хэлж байгаа арга. Гэсэн байх юм. 
Тэгэхээр энэ 40 нас гэдэг чинь юу болчихов оо? Өнөөгийн хүмүүс бид 40 хүрээд хамаг бүхнээ сураад дууссан гэдэг шүү дээ. Гэтэл цаашаа юун их юм сурах ёстой юм бол доо? 
МТТТ- 157: Их бэхт Дээдэс: Ухаанаас Чингис төрөхөөс биеэс төрж болдоггүйг ухаарсан гэжээ. Гэвч олзтой. Бай Кү Дайн 3 хүүгээр дамжин манай удамшлын ясанд Оо суу ухаан орж ирсэн гэсэн байх юм. За өнөөх эхний бичвэр дээр хайж байсан оосуу ухаан дахин орж ирэх чинь. Тэгэхээр яс цусаар дамжин бодол эргэцүүллээр хүний тархинд орж ирдэг байх нь уу? Сударт ээжийн сүнс эцэгт удам залгаж огоул бие бэлддэг гэхээр энэ эхчүүд бид чинь ямар ч их үүрэг хариуцлагатай юм бэ дээ. Хэрхэн амандаа орсон шар тосоо хэлээрээ түлхэхгүйхэн шиг амьдрах вэ?