"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Tuesday, September 26, 2017

Эрэгцүүлэл-31 2017.09.25

Ухамсар гэж юу юм бол? Энэ сарын 21-22-ны хооронд Гэрлийн өргөөнөөс зохиогдсон үйл ажиллагааны нэг нь Үрийн овоог олонд таниулах үйл байлаа. Бид бөө болсноороо овоо тахилгын Түүний тайлган дээр дээр ажилладаг боллоо. Тэгэхээр замба дээр ухамсар гэдэг нь юу юм бэ гэдэг дээр нь бичмээр санагдлаа. Алтан сударт өөрийн хүсэл гэж бичсэн байдаг л даа. Мөн бусдын алдаа надаас, алдаа нь намайг хорлодог гэж бичсэн байдагчлан би эндээс юуг ухамсарлав гэж өөртөө асуулт тавих нь гэж харвал түүхээ бид хэрхэн харах вэ? 
Ингэхэд Нүрзэд агсаны өртөөлсөн Алтан судар, Гэрлийн өргөөний судрууд яагаад юуны тулд гарч ирсэн юм бол? Өвүг дээдүүдийн олсон ололт, алдсан алдаагааны тухай бид өнөөдөр уншин судлах учиг нь юу юм бэ? Дандаа ололтоо бичээд байвал яах бол? Нэг бол дандаа л алдаагаа бичээд байвал яах юм бол? Яагаад алаг дэлхий гэж нэрлээд байдгаар харсан ч тэр сайн муугийн жишгийг аль алиныг нь олж харахаар ч байх шиг.
Тиймдээ ч бид нэг бол дандаа л сайхнаа, нэг бол дандаа л муугаа яриад бичээд байвал түүхийн үнэн гарах уу? Түүхийг бид бүтээдэг гэх Эзэн хааны маань үг бий. 
Тэгэхээр бид юуг ухамсарласан үйлдэхүйн болгосоноо бичин үлдээх нь бидний гол зорилго, энэ эрэгцүүллүүдийн утга учир байж болох уу? Нэгэн онгод айлдахдаа бид аль хэдийн тайлчихсан байхад та нарын тайлна гэж юу байх вэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр овоо тахилганы тайлга, түүхийн судруудын тайлга гэдэг нь өөр болж байна аа даа? Нэгэнт тайлсан үнэнг гарган ирж байгаагаараа судруудыг бид амьдралд хэр нийцэж байна вэ гэдгээр харж, харин тахилга тайлга нь тухайн цаг хоромд сургалт болдог байж болох уу? Тэгэхээр ухамсар гэдгээ бид нь үйлдэж буй бүхнээсээ харж болохоор ч юм шиг. Жишээ татахад аливаа нэг үйл болоход түүнд оролцох оролцоогоо бид хэрхэн яаж харах юм бол? Нэгэн найз маань Өргөөний үйлэнд хэрхэн яаж оролцохоо ч мэдэхгүй байгаа тул оролцохоос дургүй байгаагаа хэлж байсан юм. Тэгэхээр оролцоо гэдгээ гаргаж харж чадаагүй бол үйлдэл гарахгүй нь ээ. Харин оролцох ёстой гэх тэр зорилго өөрөө ухамсар болж үйлдэл гэдэг нь гарч ирдэг юм байна гэж харж болохоор ч юм биш үү? 
МТТТ-227д: Иймээс нэгэн тугын дор нэгдэж, өөрсдийн бядуу гэгдэх учгийг үгүй хийхийг оролдсон юм гэжээ. Тэгэхээр нэгдэл гэдэг маань олны хүч болж, өөр өөрийн зүтгэлээр тэтгэгддэг байх гээд байна уу даа. Ийнхүү Гэрлийн өргөөний үйл бүхэн гагц хүний үйл бус харин хамтын үйл байдагчлан үйлийн чиглэлээр багц болж хамтрах нь гарцаагүйг харуулдаг л даа. Гэтэл цаана нь үр дүн гэдэг юмыг өвгүдүүд хэлээд байгаа.
Тиймдээ ч хүн бүрээс зүтгэл гэдгийг өчүүхэн ч зүйлээс харж болохоор байдаг л даа. Улаач нар нь хэлээд байхад хөдлөхгүй байхад энгийн гишүүд нь санаа зовнин хөдлөөд байх нь бас л байна. Ийнхүү учир зүйгээ ухан ойлгох Улаач нар бид л үлгэрлэхгүй юм бол нэгэн оролцож буй гишүүний хэлсэнчлэн зуны үйлээс цөөн хүн оролцлоо гэх санаа зовнил юуг хэлээд байгаа юм бол? 
Буган бичгийн сударт: Хүн хэдий эрдэмийг олох авч Энэ биеэр ганцаар одвоос Байгалийн хүчинд хялбар дийлдэх Түмэн олныг эрдэмд дагуулавч Төгөлдөр энэ бие нь хүчин мөхөсдөх гэжээ. Тэгэхээр бид гарцаагүй л нийлэмжээ гаргахаас өөр гарцгүй мэт санагдлаа.

No comments:

Post a Comment