"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Saturday, July 30, 2016

ТАНИВААС

Эрхэм мөргүн үгсийг дуулавч
Эргэцүүлэн бодох ухаан үгүй бол яанам бэ
Энхрий олон үрсээ өсгөвч
Элбэрэл гэдгээ ухам үгүй бол яанам бэ
Зөөлөн дулаан үрс сайхан хэдий ч
Зүй жамын учгийг таниулах хатуу нь ч бий
Зүйрлэн бодох, сэтгэн олзлох ухаан үгүй бол
Зүсэр бороонд ч гандан гундах вий дээ
Аадар мэт цахилах үгс үнэнг дуулгавал
Алдар нэр юу тань сэвтэхгүйг тань
Авч гээхийн ухаанаар хандаж чадваас та
Алс хэтийн зам тань дардан гэдгийг мэдэрнэм  зэ
Бүүвэйн дуутай орчлонд мэндэлвээс та
Бүрэнхий ч, гэрэл ч таныг хүрээлнэм зэ
Болор мэт нэвтэлж, мэдэрч чадваас та
Бөхлөн заяа тань таныг тосон авнам за

Saturday, July 23, 2016

Бидний гурав дахь эмхтгэл

ХАРАНХУЙД БУЦЛАХ СҮҮ
Эхээс салаад өнөөг хүрэхэд туулсан амьдрал маань бидэнд юуг хэлэх гээд байгаа юм бол? Яагаад гэж асуух  балчир бага үрсүүдийнхээ  асуултанд хариулж  чаддаг бил үү? Учрыг нь олохгүй, олон асуултуудыг үрс маань асуух юм.  Танин мэдэхийн тулд асуух тэд бидэнд нэгийг бодогдуулах шиг. Тэд биднийг эрэлд хөтлөх асуултуудыг тавивч бид үүнийг нь тунгаан боддог бил үү? Ингээд бодоход энгийн мэт олон асуултууд цанаа гүн гүнзгий утга агуулаад байх шиг. Үүнийг анзаарч асуултын цаана чухам юу байна гээд тунгаагаад нэг үзвэл бид олон олон зүйлийн учрыг таньж мэдэж чадаж ч магадгүй юм. Мэдье гээд хүсвэл шүү дээ. Энэ бол урагшлах зам мөрөө үргэлж тунгаан бодож, туулж таньж мэдэж, өгүүлэх түүхээ өөрсдөө хэлдэг өнийн ирээдүйгээ өөрсдөө байгуулдаг  эртний өвөг дээдсүүдийн маань туулаад даваад гарсан амьдрал юм байна. Алдаа онооноос нь суралцан амьдрал ахуйгаа авч явж алхах гишгэхдээ   мөр болгон суралцах нь өөдрөг гэрэлтэй ирээдүйг бий болгодог ч юм байна. Үгүй бол бусдын идэш, хөндлөнгийг боол болдог юм биш байгаа? Хэмээн энэхүү эмхтгэлээ номын андуудтайгаа хамт танд өргөн барьж буй маань энэ юм.