"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Friday, July 18, 2014

Хүсэл биелмү

Дүүлэн давхих хүлэг минь
Дуулан салхилах сэтгэл минь
Хат суусан итгэл минь
Харанхуй шөнийг ч гэрэлтүүлэх мэт
Ээрэм талдаа өссөн билээ
Эргэн эргэн тойрном билээ
Эрчим юугаараа сүлэн сүлсээр
Элгүн ухаа болном за
Аргамаг хүлгийн тоосонд нь
Аялгуу хөг болон түгэх
Алхаа юугаан тааруулах хэмнэл
Андын тусыг надад өгүүлнэм
Исгэрэх айзам эгшгээр түгнэм
Их ХААНы сүрийг дууднам
Илгээн замнах мөр тодорч
ИРГҮН миний хүсэл биелмү

Өртөө

Нэрлэсний тань дэргэд
Нэмэр болюу гэтэл
Нэхэл болсон үйлийн үр
Намайг чангаах нь юуных вэ
Хэлсэний тань дэргэд
Сэрүүлэг болюу гэтэл
Хэн нэгний хашин үг
Хаалт болох нь юуных вэ
Амласан бол мартах гэж үү
Амьсгал тоолон зүтгэнэм бус уу
Хэлсэн бол үг бус уу
Хэм нэгдэн дэмнэх бус уу
Өртөөлөх үйлийн учиг өрнөж
Өнгөт орчлонгийн жам ёсоор
Өнөө цагаар түүчээ болгон
Өчил болгон өгүүлнэм зэ

Тодолтун

Үүлс мэт хөвөн
Үндэс мэт батжин
Үлгэр мэт өвлөгдөж
Үргэлжлэл болон оршму зэ
Хат болон сууж
Хайруу цагийг давж
Хамтаар урагшлан зорих
Хана мэт үйлийг яанам бэ
Гэгээ болон үзэгдэх
Гийн тодлох учиг буюу
Гэрэлтэн бадамлах гал мэт
Гэр юундаа нэгднэм зэ
Атган байх гар мэт
Зангидан байх сэтгэлийг
Завсар үгүй манах түүчээ
Зарлиг болон ирэв үү
Хэн бүхэн хүснэ үү
Хэрэг болгон зорив уу
Хэлэх үгээр дэмнэнэ үү
Хэрсүү утгаар урлав уу
Амьсгал минь давчдах нь
Ай юуны учир вэ
Айсуй бүхний чигийг
Зөгнөн буй мэдрэмж үү
Чимээ болон цуурайтаж
Чихэнд мэдээ ирэв үү
Чихэр давс мэт орчлонд
Чиглэл болон дэмнэв үү
Таван тивээр аялсан
Тоолол юугаан хүлээе дээ
Тайлал болон оршсон
Учрал болгон илгээе дээ
Мэнд юуг минь мэдсэн бол
Магад үнэнийг таних биз
Мишээн гэрэлтэх сарнаар
Мөр юугаан тодолтун

Thursday, July 17, 2014

Уудам

Уудам ухаанаар учгийг тайлвал
Урсгал дөлгөөн мөрөн мэтээ
Урдах замын чигийг харвал
Урган буй цэцэг мэтээ
Төөрөг юугаар цоморлиг дэлгэрч
Түмэн ардын заяа түшиж
Төгс оюунаар гэрэлтэн гийх
Тэрхэнтэй үйлийн учиг тодров уу
Хэн бүхэн тайлах учгийг
Хэрэг болгон дэлгэн буухуйд
Зөн мэдрэмж сэргэн ундарч
Зүүд нойрноос сэрэн өндийнө

Wednesday, July 16, 2014

Оршихтун

Энд тэндээс эвлүүлсэн
Эрчим юугаар холбосон
Тойрон хүрээлэх ард нь
Тод илрэл болохтун
Хүрээ юугаан жигдрүүлэхтүн
Хүсэл юугаан бадруулахтун
Авьяас юугаан илрүүлэхтүн
Алхам юугаан тааруулахтун
Мандан буй нарыг харна уу
Магад бидний хүчин буй
Өлзий юугаан эрчимнэхтүн
Өгөөж болон бадрахтун

Уухай болон эвлэхтүн
Умраас өмнийг зорихтун
Учиг тайлан замнахтун
Ул болон үлдэхтүн
Дээрээс биднийг замнахтун
Дэрлэгүн утгаар нь хөглөхтүн
Дэмнэн дамнан мөнхрөхтүн
Дэргэдэх замыг тодлохтун

Мөр юугаан үлдээхтүн
Мөчир юугаан ургуулахтун
Мөнх Хөх Тэнгэртээ
Мэнд болон оршихтун