"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Thursday, May 9, 2013

Уухай


Oлон эрсийн уухай 
Oдоо ч чихэнд минь сонсогдох шиг
Омог бардам Дээдэс минь
Oройлон түрүүнд нь зогсох шиг
Нүдэнд харагдаж
Чихэнд үлдсэн
Омголон тэр эрсийн
Oлноос нэг нь би байна. 2012.08.07 11.44 рм

Өргөөний улаач нар маань Дээдэстэй хамт Хар зүрхний хөх нуур луу явах үед хамт явсан Сар эгчийн маань бичиж авсан бичлэгийг сонсон байхад цаана нь маш олон цэрэг эрсийн уухай   3 удаа чихэнд минь сонсогдож билээ. Тэр орой гэртээ дөрвөлжин харынхаа өмнө сууж байтал гэнэт бичигдсэн энэ шүлэг Баатар Жанжин буурлын маань үгс байлаа.

Улаач болоод удаагүй байхдаа Дархан хотод Тэнгэрийн мод тахих үеэр Халка Хас зайрангийн бууралтай золгон байхад балчир улаачаа шахан байж буурал маань золголдон байж билээ. Зүрх сэтгэл нь уулзан учирсандаа асар ихээр догдлон хүндлэл хайр мэдэгдэн гар гараасаа барилцан барилцан байж билээ. Тэр үед Халка Хас Зайранг түшин байсан өргөөний балчир маань уйлчихсан зогсож бaйв. Тийм л агуу сэтгэл байж тэр үед.  Үрсүүд бид ч Гэрлийн өргөөнд нэгдэхдээ бие биенээ огт таньдаггүй цуглацгаасан мөртлөө нэг л таньдаг дотно мэт санагддаг байсан нь Дээдсүүдийн маань олон олон зууны тэртээх холбоо юм даа

ХАЙР


 Амьдрал хайр дээр тогтдог гэж Алагхан дэлхий шивнээд байх юм даа.... гэсэн үгтэй дуу юутай үнэн бэ? Хайр үгүй бол хүмүүн төрөлхтөн ямархуу байх байсан бол? Оршин тогтож байх байсан болов уу? Эх болсон Дэлхий минь бидэнд хайр энэрэлээ түгээж  өөийнхөө амиас таслан байж амь амьдрал бэлэглэсэн агуу тэр хайрыг хүмүүн төрөлт бид мэддэгсэн билүү. Эх хүн өөрийнхөө амиас амь тасдан байж биднийг Эх дэлхийн хайрыг мэдрүүлдэг бус уу. Өөрсдийгөө Ээжийнхээ оронд тавиад үз дээ хүмүүс минь. Багахан ч болтугай ойлгох гээд хичээ дээ.
Хайр гэж сэтгэл зүрхийг уяраах шидэт үг хүмүүн бүрийн хүсэн байдагшаардан байдаг хөг аялгуу биш гэж үү. Зүрхнээс гарч зүрхэнд хүрдэг бүгдийг уучилж энэрэх сэтгэлийн хүч билээ. Хүмүүс бид үүгээрээ л бусдаас ялгаатай.
            Миний өгүүлэх гэж буй хайр бол бүхнийг энэрэн өршөөж уучилж байдаг  агуу тэр хайр юм. Балчир үрсээ хараад зүрх сэтгэл минь энэрэл хайраар дүүрч үнсээд базаад чимхээд л эрхлүүлэн байдаг сан. Миний л үр миний л хайр гэж буруу зөрүүг нь уучлан ирээдүйд нь санаа зовон зөв хүн болгох юмсан бүхнийг хайрлан энэрэх сэтгэлтэй болгох юмсан гэж бодно. Өвдөж, гэмтэж, бэртэх вий хэмээн үргэлж л санаа зовно. Энэ биеээ үр хүүхдүүдйнхээ төлөө л зориулдаг бус ууНялх балчир үеээс нь өөрийгөө хайхралгүй бүтэн нойр, халуун хоолоо ч умартан үрсээ өсгөдөг бус уу.
          Алтан Наран, мөнгөн Саран ч биднийг ав адилхан гийгүүлдэг бус уу? Тэр үрд би хайртай илүү илчээ өгнөө түүнд би хайргүй бага өгнөө гэдэггүй л биз дээ. Харин хүмүүн бид л илүү дутуу хайрлаж элэг зүрхийг эмтлэн байдаг бус уу. Наран саран Дэлхий  ээжүүд минь амь амьтан , үрсүүд бидэнтэйгээ ЭХ ҮРЭН хүйн холбоогоор салшгүй холбоотой билээ.
Энэ бол хайрын холбоо билээ. ЭХ ҮРийн ХАЙРын ХОЛБОО билээ.
Энэ бүхнийг ойлгуулах гэж өвгөд, эмгэд минь аль хэдийн одсон тэнгэрээсээ үрсээ эргэн эргэн ирж байгаа бус уу? Тэд үрсээ хайрлажүрсээ энхрийлж, үрсээ сургаж, үрсээ тэвэрч яг л бид бие биенээ хайрладаг шиг мэдрэхийг хүсдэг шүү дээ.
            Алагхан дэлхийнхээ бүхий л зүйлсийг яг л амьд ахуйдаа байсан шиг хайрлан энэрэхийг хүсдэг бус ууҮрсүүддээ Алагхан Дэлхийг амьтай бид эргэн эргэн төрөх болно гээд тэр чигээрээ гайхалтай сайхан хэвээрээ байгаасай гэж хүсдэг бизээ.
Бид ч хэзээ нэгэн цагт Тэнгэртээ гараад буурлууд шигээ хүсэн тэмүүлэх бус уу Энэ л эргэн эргэн хөврөх, үргэлжлэн үргэлжлэн байх мөнхийн хайр бус гэж үү
            Нөгөө талаас нь бодсон ч Хар муу хүчнийхэн яагаад хүмүүний бие сэтгэлд шуналтаж Эх Дэлхийд байх бүхий зүйлст тэд шунан тэмүүлэн байна вэ? Тэд ч бас өөрийнхөөрөө хайрлаад тэмүүлээд байгаа юм болов уу?
Миний бодлоор Алагхан Дэлхийн бүхий л зүйлс хамгийн сайхан, хамгийн төгс төгөлдөр, хүмүүний хийсэн бүтээсэн болгон хамгийн гайхалтай хамгийн төгс  нь байдаг болохоор сайн талынхан ч муу талынхан ч үргэлж тэмүүлэн  байдаг юм байна
Энэ мөнхийн сүнсэн амьдралаа мөнхийн хайраар тэтгэн мөнхөд оршихыг хүсдэг байх юм.
Эх болсон Алагхан Дэлхийд минь зөвхөн бид ч бус Ертөнц тэр чигээрээ хайртай  яагаад гэвэл бид тэнд амьдран байгаа бус уу.

ҮЛГЭР

Эрт урьдын цагт гээд үргэлжилсээр  амар сайхандаа жаргажээ гээд төгсдөг үлгэр үргэлж л сайн сайхан төгсгөлтэй байдагсан. Гэтэл одоо энэ цаг үед сайн сайхан төгсөхөд хэцүү болсон байх юм. Ард түмэн нь туйлдаж ядарсан хэн хүчтэй нь хүчгүйгээ дарласан, дээрэлхсэн, өнөө маргаашийн хоолоо арай ядан залгуулсан хөөрхий АРД ТҮМ ЭН минь.
Байгаль дэлхийгээ өөрсдийн гараараа устгаж модоо огтолж, газар эхээ ухаж төнхөж, алт эрдэнэсийг харь оронд үнэгүй шахам зөөж өвс ургамалаа хайр найргүй устгана.  Энэ бүхэн зөвхөн идэж уух, өмсөж зүүх, бусдад гайхуулахын төлөө бус гэж үү?
ТАВАН ТУСГААР ТОГТНОЛ хаа байна? 
Агаар, ус, хөрс нь бохирдож, хомсдож  охид бүсгүйчүүдийн энгэр задгайрч, хоол хүнс нь хариас хараат болж өөрийн гэсэн бүхэн нь үнэгүйдсэн,  хууль дүрэм нь гадны хуулийг хуулаад л тавьчихна. Сэтгэхүй нь харь орныг шүтсэн, дуурайсан, хуулсан.
Эх орондоо тааваараа амьдрах ч аргагүй болж дээМалч АРД нь хавчин гадуурхагдаж ГАЗАР ЭХ нь энд тэнд ухаж, бохирлогдсон хайран ЭХ ОРОН минь.
ЭХ ДЭЛХИЙгээс амь юугаа авсанаа ор тас мартсан хүмүүн төрөлхтөн дотроос ХӨХ ТОЛБОТОН МОНГОЛчууд бид мартах учиргүйсэн. Эх дэлхий минь өөрийгөө амьтайг, өвдөн зовж шаналж байгаагаа мэдрүүлэх гэж хичээвч мэдрэмж үгүй хүмүүн төрөлхтөн авхаас өгөх нь үгүй байх юм. Үрс биднийгээ ухаараасай ойлгоосой гэж хүсэвч ухаан бодол, махан бодь нь аль хэдийн хүлээн авахаа больж хар муу бүхэнд эзлэгдэж өнөөдрийг өнгөрөөж байвал маргааш яах нь хамаагүй гэж үү
Буурлуудын  минь өвлөн үлдээсэн МОНГОЛ ухаан, МОНГОЛ ахуй, МОНГОЛ гэсэн агуу бүхэн хаана гээгдчихвээ
Өнгөрснөөр ирээдүйг бий болгох Өвөг Дээдүүд улаач балчир үрсүүдээрээ дамжуулан энэ муу муухай бүхэнтэй, хар муу болгонтой тэмцэх гэж гэгээрэл өөд үрсээ хөтлөх гэж олон саад бэрхшээлийг туулан байж өнөө энэ замбадаа удмын үрсдээ залран байгааг ойлгохгүй мунхаг үрс олон байна даа. Яана даа. Тэнгэрийн үрс гээд байгаа бид ойлгохгүй бол бусад нь бүүр ч ойлгож хүлээж авахгүй.
Гэвч бидэнд одоо л итгэл найдвар эргэн ирсэн бус уу? Өмнө надад ямар ч сайн сайхан гэрэл гэгээ оогт харагддаггүй байлаа. Хий дэмий л сэтгэлээ чилээн, муу муухайг харан байвч тэмцэх учраа олохгүй Нэг хүний ГЭМ ийг Нийтээрээ үүрэх бугшмал хэцүүгийн энэ үед бухимдаж үглэхээс өөрийг хийж чадахгүй, ирээдүй гэж үгүй, энэ мэтээр хорвоог барах мэт санагдаж үр хүүхдүүд минь яах бол гэсэн тэднийг юу хүлээж байгаа бол гэж сэтгэл зовинон боддог байж билээ.
Тэгэвч  Сэтгэлд минь хурцаас хурц, тодоос тод  НАРАН гийв. Алдагдсан итгэлийн гал асч алдагдсан  найдвар эргэн ирэв. Үлгэр сайн сайхан төгсөх ИТГЭЛ НАЙДВАР. Энэ үг хана хэрэм мэт түшиг тулгуур минь болов. Итгэл найдвараа хэрхэн олж авав? Хаана байж, хаанаас хайв?  
Энэ бол Эзэн Хаан минь хөрстөд улаач үрдээ заларсан тухай ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР гэсэн номыг харсан даруйдаа Аянгат удганы блог руу орж шимтэн уншиж эхэлсэн тэр өдрүүдэд итгэл найдвар минь эргэн ирж МӨНХ ХӨХ ТЭНГЭР үрс биднээ орхичихоогүйд, Хаан Эзэн минь ЭХ Дэлхийн төлөө, Эх нутгаа ард түмнээ гээд эргэн ирсэнд хязгааргүй баярлаж, зүрх сэтгэл минь догдолж, хөөрөн баясан байж  билээ.  Юунд ч итгэж, найдахаа больсон би гэдэг хүн амьдралыг өөрөөр харж хормын төдийд өөрчлөгдөж билээ. Тайван амгалан болж, уур уцаараа гээж ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлага үгээ хэлж өдөр бүр Наран ээждээ, Тэнгэр Эцэгтээ  Их Хаандаа эргэн ирсэнд нь, Хөх Монголыг минь ивээж байгаад талархан, ЭХ Дэлхийг минь аварч, Хөх Монголчуудыг минь, хүмүүн төрөлхтөнг ивээж хайрла хэмээн үнэн сэтгэлээсээ гуйн байв.
Хөх Толбот Тэнгэрийн үрс бид ЭХ Дэлхийгээ аврах, Хар муу бүхнийг Дарах, Ард түмнээ гэрээрүүлэх үйлээ аль хэдийн хийгээд эхэлжээ
Үлгэр үргэлжилж байна. Хэрхэн төгсөхыг мэдэхгүй ч төгсгөлийн дараа үргэлжлэл байгаа ч амар сайхнаар төгсөх гүн бат итгэл бидэнд бий. Гагцхүү хэрхэн төгсгөх нь үрс биднээс хамаарах буй за.

Сэтгэлийн тайлал


Амьдрах хэмээх нь юусан билээ? 
Миний бодлоор эх дэлхийдээ амьтан, ургамал,  хүмүүний биеийг олж төрөөд өөрийн хийх ёстой үйлээ хийж дараа дахин төрөх бэлтгэлээ хийдэг юм болов уу?  Хүмүүний заяанд төрнө гэдэг дээдийн дээд заяа гэж аль ч ард түмэн ярьдаг биз дээ

Хамгийн сайхан Эх дэлхий минь. Бүх л зүйл нь гайхамшигтай сайхан. Хүмүүс бид үүнийгээ олж харж чадахаа байчихсан юм бишүү. Амьтан ургамал, газар шороо, байгаль дэлхий, өнгө будаг, аялгуут дуу, Алтан наран, Мөнгөн саран хүмүүний гараар хийж бүтээсэн бүхэн төгс сайхан

Энэ бүхэнд сэтгэл нь ханахгүй хүн гээч илүү ихэд шунан алдхан биендээ зовлонг хураана. Бие биендээ атаархан бие биенийхээ дээр гарах гэж алив муу муухай бүхнийг хийнэ. Идэж ууж өмсөж зүүхийн төлөө бие биентэйгээ өрсөлдөн мэтгэлцэн,  амь зуухын төлөө тэмцэлдэнэ. Өмсөж зүүсэн, идэж уухаараа нэг нэгнийхээ дээр гарах гэж улайран боулхай булай занг харуулна. Биесээ хүртэл хөнөөцгөөнө. Гэтэл бид энэ алагхан дэлхийгээ хайрлаж хамгаалах үүрэгтэй бусуу. Энэ дэлхийд мэндэлсэн хүмүүн бүр тийм л үүрэгтэй. Өөр ямар ч биш.

Хүний бие  энэ сүнсэн биений түрхэн зуурын гэр нь билээ. Мөнхийн амьдралын  талаар хүмүүн төрөлхтөн  ярьж,бичиж, хайж олохыг хүсэв ч хажууд нь байгааг олж харж байна ууСүнсний амьдрал мөнхөд үргэжлэх мөнхийн амьдрал бус ууЭргэн эргэн төрж Эх дэлхийгээ сахин хамгаалах эгэлгүй үрсүүд нь биш гэж үү? Хайрлан хайрлан энэрч хамгаалан байх үрсүүд биш гэж үүАтгахан зүрхээ хар муугаар хүлж, оюун сэтгэлээ ЭРЧИМ юугаар дутаасан, өвгөд эмгэдээ ч хүндлэхээ байсан өнөөгийн НИЙ ГЭМд ИР ГЭН хэмээх алдар нь эрхгүй зохисон бус уу?

Яагаад? Яагаад? Яагаад? Бид Эх дэлхийдээ төрөв? Яагаад бид эргэн эргэн төрөөд байна вэ? Яагаад бид хайрлан энэрдэг юм бэ? Яагаад бид ЭХ Дэлхийнхээ хүйг хамгаалан амьдран байна вэ? Өөр хаа нэгтээ төрөхгүй яагаав? Бид яагаад Мөнх ХӨХ Тэнгэрээ шүтэж өөрсдийгөө үрс нь гэж нэрлэнэ вэ? Бид яагаад бусдаас өөр байдаг юм бэ? Юугаараа өөр вэ? Тэнгэрийн үрс гэж хэн бэ? Тэнгэр гэж гэж чухам юуг хэлнэм?

ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР

Мөнх Хөх Тэнгэр, Тэнгэр Эцэг, Тэнгэр Ээж минь өршөө. Үрсээ өршөө. Энэрэн хайрлан байгааг нь ойлгохгүй байгаа орчлонгийн бүх үрсийг өршөөж хайрла. Энэ бүх яагаад гэдэгтээ хариулт аваад ойлгож ухаарвал хүмүүн төрөлхтөн Эх Дэлхийн сайн үрсүүд байж хайр энэрэлийг түгээн ачыг нь хариулах буй за. Үүнийг ойлгуулж ухааруулах  гэж би энд төрсөн биш гэж үү? Энэ цаг энэ мөчид ирээдүй өнгөрсөн үеийн огтолцол дээр яг одоо яг энд.