"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Tuesday, July 30, 2013

Үлгэр-1

Эрт урьдын цагт эмгэн өвгөн хоёр сайхан  хүүтэйгээ амьдран суудаг байж гэнэ. Хүү дайн тулаан явж  эр зоригтой, олон түмнээ дагуулан  Баатар цолыг авч алдар цуугаа мандуулжээ. Нэгэн өдөр өвгөн эмгэн 2 хүүгээ эрийн цээнд хүрсэн тул хань ижилтэй болох хэрэгтэй гэж сануулжээ. Хүү зөвшөөрч алсыг чиглэн явжээ. Явсаар нэгэн сайхан өргөө гэрт  иртэл хэн ч байсангүй. Ороод унтаад өгөв. Зүүдэнд нь Энэ улсын Хаан хатан хоёр нэгэн ухаант гүнжтэйгээ амьдран суудаг байжээ. Гүнж нь билэг ухаанаараа алдартай тул хатнаа болгож авахыг олон хүн гуйдаг байж гэнэ. Гэтэл гүнж  хулгайлагдав  гэнэ. Хаан хатан 2 маань Гүнжээ хайж ард олноо дагуулан явцгаажээ гэж зүүдэлжээ.  Баатар эр  сэрээд гэрээс гарж хартал хун шувуу баруун зүг рүү нисэж яваа харагдав гэнэ. Баруун зүг явтал явсаар байгаад нэгэн том хар ууланд агуй байв. Агуйг том чулуугаар хаасан байх юм. Чулууг зайлуулан агуйд ортол нэгэн үзэсгэлэнтэй сайхан гүнж байлаа. Гүнж сандарч та хаанаас ирэв энд баруун зүгийг эзэлсэн 15 толгойтой Атгаалжин хар мангас амьдардаг хурдан яв гэж гэнэ. Гэтэл баатар эр би чамайг аврахаар ирлээ хэмээв гэнэ. Тэгээд чулууны ард ороод нуугдлаа. Орой нь мангас ирээд хүний үнэр үнэртэж байна гэтэл миний үнэр биз гэж гүнж хэлтэл унтав. Баатар эр  шөнө болоход  эмзэг газрыг  нь хайж хартал баруун суган дор нь  гэрэлтэн харагдлаа. Дараагийн шөнө нь эмзэг газрыг нь сайтар нягталж үзэж гэнэ. Гурав дахь шөнөө  мангасын эмзэг газрыг сэлмээрээ зоож устгаж гэнэ. Тэгээд гүнжээ аваад гэрт нь иржээ.  Гэрт нь хэн ч байсангүй. Баатар эр маань шөнө зүүдлэв. Зүүн зүгийг эзэлсэн хорин таван толгойтой Хотгоолжин хар мангаст Гүнжийн эцэг эх баригдсан байгааг зүүдлэв. Тэгээд Зүүн зүг рүү мордов гэнэ. Явсаар нэгэн нуурын эрэгт тулж очив. Тэнд амран байтал Хорин таван толгойтой Хотгоолжин хар мангас ирээд нуур луу орчих юм гэнэ. Баатар эр хойноос нь ортол нуурын гүнд нэгэн агуйд Гүнжийн эцэг эх болох Хаан Хатан хоёрыг ард түмэнтэй нь хорьчихсон байж. Баатар эр мангасыг явхыг нь хүлээж байнаад агуйд ортол тэд сандралдаж юун хүн бэ энд мангас амьдардаг юм хурдан яв гэжээ. Баатар эр би та бүгдийг аварна гээд том чулууны хойно ороод нуугдав.Мангасыг ирхээр нь унтуулаарай гэж морин хуур өгч гэнэ. Мангас ирхэд нь морин нуураар унтуулав. Хүү гарч ирээд хартал зүүн суган доор нь эмзэг газар нь гэрэлтэн харагдав. Дараагийн шөнө дахин сайн нягталж харж байтал зүрхэнд нь нэгэн жижигхэн гэрэлтсэн чулуу байх юм гэнэ. Гурав дахь шөнө мангасын эмзэг газар нь сэлмээрээ цавчиж зүрхэн дэх гэрэлтсэн чулууг нь авч  Хаан Хатан хоёрын Ард түмэнтэй нь дагуулан Гэрэлтсэн чулуугаараа замаа заалган харьж гэнэ. Тэгээд Гүнжтэй гэрлэн жаран жилийн жаргал, наян жилийн найр хийж амар сайхандаа жаргаж гэнээ.

No comments:

Post a Comment