"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Tuesday, June 3, 2014

Бидний тавилан

Мөр нь Гүн СУУ билэгээр тодорч
Мөнхийн болоод одоо ирээдүйг зөгнөж
Мандан буурах төлөв бүхнийг шүтэлцээг
Магад үнэнээр гаргах КАУ Жүй Ир буюу

КАТУ ЭН ухаанаар эвлүүлэх түрлэг
КААН ухаанаар өвлүүлэх учиг
Харвах сум мэт бай юугаан
Харцага бүргэд мэт онилном зэ

Сүргийн манлай болсон
Сүлд тугийг бадрааж
СУУ билэгээр цогцолж
Сургааль бүхнээр биелж

Ашдын заяаг тулах
Андын ДЭМ-ээр мөнхөрч
Аадар болон мохоох
АЛТАН бүхнээр тодолму

МӨНХ Тэнгэрийн хүчин дор
Мөрлөн явах ӨВ ГҮДийн ухаанд
Мөнхрөхүйн жам ИХ ЗАСАГ
Мөр болох бидний тавилан буй за

Мод

Талд ургасан улиас модны үндэс мэт
Тайван бөгөөд бат сууж дэлгэрсэн биз ээ
Танхил насан өнгөрч буйг ухаарсан цагтаа
Таавар мэт орчлонг мэдрэн тольдном зэ
Элсэнд ургасан эгэл нэгэн тоорой мэт
Эр болж хат болж оршихуйд сүвлэж
Энд тэндээс гэрэлтэн байх сувданд шингэж
Эх бүхний заяа тавиланг тодлох буюу зэ
Хаданд ургасан хайлаас модны үндэс мэт
Хатуу бүхнийг даван туулах хүчин болж
Хайр элбэрэл ухаарал бүхнээр дэлбээлж
Харийн холд ч эрчим юугаан түгээнэм зэ

Хэлхээс

Зөөлөн гэж бодно уу зүрхийг минь
Зөвийг өгүүлнэ гэж ухна уу бодлыг минь
Зүүднээс сэрсэн гэж мэдэрнэ үү сэтгэлийг минь
Зүсэр бороо мэт дэвтээнэ гэж тайлна уу харцыг минь
Чин үнэн гэж юуг хэлнэ вэ
Чимхийн төдий орох эрчмээр тэтгэгдэх буюу за
Чихэр мэт давс мэт гашуун байж болох ч
Чиглэл хэмээн голчоо болгон харнам за
Аадрын үүл мэт намайг нөмрөх буюу за
Алтан хэмээх нь юуг тодлох гэж ухаарнам зэ
Ашдын тавиланд хүсэл болон дэлгэрэх зүйг
Амар болгон нэрлэн байж тунхагланам за
Ээдрээ бүхнээ гарган байж эвлэнэм зэ
Эрчим болгон сүлэн байж тунарах буюу
Ээлэг занд түлхүүр болж хүрээ үүсгэн
Энэрэл ухаарлын хэлхээс болон хамарнам за