"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Friday, January 7, 2022

Шинэ жилээр 2021.12.31

Гэрэлт нар, гэгээн хүсэлтэн
Болд сэтгэлт болор мичидтэн
Ахас ихэст ачтан энэрэлтэнд
Хүрээлэн эргэх эх дэлхий
Айлсан буй оны дүрээр
Хүсэл юуг тольдон сонордон
Баясал бодрол түүхийг илгээн
Бат итгэлийг түгээн байх шиг.
Үрс нь ивээлээ илгээх болтухай
Ард нь хайраа өгөх болтухай
Ачтан нь ачлалаа өргөх болтухай
Одод нь орчилоо бататгах болтухай 

Эргэн ирсэн үр минь

Эжий ааваан баярлуулж Элэг зүрхийг зөөллөн Энх оршихуйг ухуулан Эргэн ирсэн үр минь Эгч ах нь тосон Эвийлж хайрлан мишээхэд нь Эрвэгэр жаахан харцаараа Инээд цалгиасан үр минь Тэнгэрт өргөсөн андгай минь Тэвэрт багтах хүсэл минь Тэртээх цагийн аясыг Тээж ирсэн үр минь Тэргэл саранг алсраан Тэнүүн заяаг ухуулан Тавилан юуг сануулан Таарч оносон алаг минь Най тухтай учруулж Надад бодлыг ургуулж Насыг зөөллөсөн үр минь Наашлах цагийн түүчээ минь Эжий нь үрдээ дуугаа дуулъя Эцэг нь үрдээ өчилөө өчье Эгч нь дүүгээ эрхлүүлж үнсье Ах нь дүүгээ аргадан асаръя Хүмүүн заяаг өндөрт өргөн Хүслээн гүйцээн дэвэн нисээрэй Хүүний аайг нартад мэдрүүлж Хүрэх алсаа товчлон дүүлээрэй