"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Friday, March 17, 2017

Эргэцүүлэл-6 2017.03.26

МОНГОЛЫН ТОВЧООН ТҮҮХИЙН ТАЙЛАЛ. хуудас 190. 
Зүйр үг: "Сүүдрээ харж биеэ зас"
Бидний хэдэн улаач нарын "Харанхуйд буцлах сүү" хэмээх нэгэн сонин нэртэй эмхтгэл бий. Яагаад заавал харанхуйд сүү буцлаад байгаа юм бол? Яаж буцлах юм бэ? Буцална гэхээрээ яах юм? Сүү байдаг нь ямар учиртай юм бол гэхээр асуудлыг хөндөх гэж оролдсон юм. Даанч гүнзгий мэдээгүй л байна л даа. Үүнтэй адил би олныг эргэцүүллээ. Ангат удгүний сургагч багш нар гэж тусхай байх нь гэж Нууц товчооноос харлаа. Сүүдэр гэж юу юм бол? Яаж биеэ засах гэж? Яагаад заавал сүүдрээ харж байж биеэ засах болов? Гэх асуулттай холбогдуулан Нууц товчооны 117 хуудсанд нэг инээд хүрмээр ч сургамжтай зүйл бичигджээ. Аянгат удгүнд 3 сартай хүүхэд хүрдний хичээлийн тухай болон, жатга хэрхэн хийхийг, 1 настай охин эрүүл мэндийн хичээл, 9 настай нэг муу онгироо хүүхэд менежментийн хичээл заан хэрхэн график байгуулах тухай заасан гэнэ. Тэгээд Аянгат удгүн бичихдээ үнэхээр хайхалтай эдгээр хүүхдүүдийн инээдтэй үйл явдлаас болоод би арай л хахаад үхчихээгүйдэг гэж бичжээ. Тэгэхээр Аянгат удгүн маань бидэнд ямар ч их хичээл заах юм бэ дээ? Сүүдрээ харах маань биеэ засах юм бол бид Аянгат удгүнээсээ ихээхэн зүйл сурч байж биеэ засах нээ дээ.
Хаан дээдсийн Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэсэн үг бий.
Гэрэл байж сүүдэр гардаг гэхээр Гэрлийн өргөө маань гэрлийн өргөө нэртэй шүү дээ. Тэгэхээр энэ өргөөны гэрэл нь юу юм бол? Бидний нэгэн улаач онгод тэнгэрүүдээс та нар хэн юм бэ? Физик химийн хувьд юу юм бэ хэмээн асууж билээ. Ингээд л мөн өмнөх түүхийг сөхөхөд анх өргөөнд ирсэн бүхэн маань дараалан уг авч улаач болж эхлэхэд би ёстой цэвэр хэмээн орж ирсэн ч мөн л улаач болчих юм гэж санаж зүүдэлж ч яваагүй юм даа. Тиймдээ ч энд учирсан бид сүүдрээ харж, засах гэж ирдэг юм биш байгаа. Бас дээр нь сударт бусдын алдаанаас суралц гэсэн үг бас байдаг ч харин хөөх туух талаар байдаггүй нь сонин. Харин онгодууд гарвал орж болдоггүй гэх үгийг бас хэлээд л байдаг. Сударт аясаар нь тавьж зөнд нь орхи гэсэн үг бас байдаг ч тэр хүн чинь хамгийн дотно сайн мэдэхийгээ хазаж урах авьяастай гэх сануулга байдаг. Тэгэхээр бидний давуу нь юу болчихов? Хэрхэн засах тухай онгод тэнгэр хэмээх гэрлэн биетүүдийн судар номнууд гарч түүнээс санаа авч хичээнгүйлэх боломж маань юм биш үү. Өөр хаана ийм судрууд гарч байна вэ?

Эрхэм танд

Хархан үрсийнхээ харцанд уярч
Хайруу жаврыг нөмөрлөн халхалж
Эцгийн хүслээр өвөртөө эрхлүүлэх
Эрхэм танд мэндийг хүргэе
Ханийн хайранд жарган туяарах
Хацар хоо бүсгүйн ухаанд
Сүр сүлд нь бадрах танд
Сайны ерөөлийг өргөн барьюу.
ЭР ИР УР нь бөх байтухай
Эрчим бүр нь дэлгэрч байтухай
Эх орон, элгүн түмнээ
Энэрэн хамгаалах хүчийг бөхлөхтүн!

Бяцхан минь

Тэнгэр газарт холбоос Тэр л нэгэн бяцхан минь Зүрх сэтгэлд гуниг нэмж Зөөлөн дулаанаар нисэн одлоо Ай нулимс бүр минь чамдаа зориулж Аргадан тайтгаруулах дуугаа өргөмү Алсаас гэрэлтүүлэн эргэн ирэхийн Амар мэндийг хүсэн ерөөмү Эргээд ирэхэд чинь гэрэл түгнэ Элэг дэвтэн зүрх баясана Дуудах алдраа чихнээ эгшиглүүлж Даллан дуудсаар чигээ олно Ай бидэнд баясал нэмнэ Алаг хорвоод чимээ нэмнэ Түгэх уухайд хүч нэмнэ Таны бидний эрчим нийлнэ