Анд минь би уйлан байна
Алагхан зүрх минь гунигаар дүүрч цалгин байна
Хатуу бүхнийг мэдсэн болохоор тэр биз
Халуун нулимс минь хацар даган урсан байна
Дэргэд минь үгүйд үгүйлэн байж туниж байна
Дэндүү хатуу үнэнийг мэдээд үймэрч байна
Дэлхийн төлөө хийсэн бүхнийг нь мэдээд уяран байна
Дэргэд минь хамт байгааг мэдрээд өр минь өвдөж байна
Урсах нулимс гашуун байдгийг мэдэж байна
Урагшлах замын хатуу бэрхийг сануулан байна
Гэвч надад зогсох мөч байхгүй
Гэгээ татуулан урагшлах зам үлдсэн
Хөх Мөнх Тэнгэрийн зарлиг юугий нь даган
Хөрстөд амьдрах хугацаа бүрээ шавхан
Ариун удмынхаа өндөр нэрийг гарган
Амласан тангарагтаа үнэнч гэдгээ харуулна би
Анд минь би уйлан байна
Амьсгалах бүрийдээ өр минь өмрөн байна
Атаат дайсны сумыг би цайруулна
Алаг үрсийн заяа тавиланг зөөллөнө би
Өрдсөн гал нь өөдөөс нь сөрвөл яах бол тэд
Үйлийн үр хатууг мэдээд яах бол тэд
Үнэн гэдэг хатуу байдаг гэдгийг мэдээд яах бол тэд
Үргэлжлэл болон намайг байгааг мэдээд яах бол тэд
No comments:
Post a Comment