Үндэс мөчирөөрөө салаалж
Үйл юугаараа нэгдэж
Үргэлжлэл болон орших
Үрс балчирууд минь
Халгах түүхийн үргэлжлэл
Хатуу бүхний эхэнд
Хайрах цас мэт үгсээр
Хажуудахаа хэмлэх нь юуных вэ
Өвгүдөөс ургаагүй мэт
Эмгүдээс унаагүй мэт
Үнэн гэдгээр учиглаагүй мэт
Үгсийг юунд хэлхнэм бэ
Алаг зүрхэндээ бүгдийг
Агуулан байх сэтгэл шүү
Алагхан хорвоогийн жамыг
Туулан байж, танин байж
Түшин байж, товлон байж
Хэлхээ бүхнээ бөхөлж
Хэтийн замаар замнах бус уу
Ай үрс минь
Амнаас гарах үгсээр
Аргамж юу бөхөлнөм шүү
Алдуурах мөч бүхэнд
Ашдын тавилан тодорном зэ
No comments:
Post a Comment