"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Friday, March 17, 2017

Эрхэм танд

Хархан үрсийнхээ харцанд уярч
Хайруу жаврыг нөмөрлөн халхалж
Эцгийн хүслээр өвөртөө эрхлүүлэх
Эрхэм танд мэндийг хүргэе
Ханийн хайранд жарган туяарах
Хацар хоо бүсгүйн ухаанд
Сүр сүлд нь бадрах танд
Сайны ерөөлийг өргөн барьюу.
ЭР ИР УР нь бөх байтухай
Эрчим бүр нь дэлгэрч байтухай
Эх орон, элгүн түмнээ
Энэрэн хамгаалах хүчийг бөхлөхтүн!

No comments:

Post a Comment