"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, June 26, 2017

Эргэцүүлэл-18 2017.06.26

Гэрэл гэж юу юм бол? Тэгвэл гэрлийг дагаж сүүдэр гэж юу юм бол? Тэгвэл гэрэл сүүдэргүй байхад харанхуй гэж юу юм бол? Бид юунд зорьж юуг тэмүүллээ гэж харах юм бол? Улаач боллоо гээд бүх зүйл шийдэгдээд л бүх зүйлийг мэдээд байх уу? Яах юм бол? Бас мэдэхгүй гээд хойш суугаад, түрүй бариад явж болох уу? Түрүү, түрүй гэдэг нь тэгвэл юу болчихов. Түрүү гэхээр тэргүүнд болоод явчихна. Харин түрүй гэхээр гутлын түрүйгээр харах юм бол түрүйнд чинь ул хэрэгтэй байдаг даа. Яагаад улыг орхичихов оо? Ул гэдэг нь тэгвэл юу юм бол? Ингээд хайгаад байхаар  Монголын хүү Эзэн хаан гэж хэн бэ гэхасуулт гарч  ирэх юм? Тиймдээ монгол хүн Эзэн хаандаа хайртай байдаг шүү дээ. Тэгвэл түүний ухаанд  даган суралцах гэж юу юм бол? Тэгэх л гэж энэ судар номнууд гараад байгаа. Сударт: Гарцаагүй бөө тархиар явна гээд бий. Тэр тархи нь тэгвэл юу юм бэ? Бас сударт Ний тархи гэсэн үгс бий. Тэр Ний гэдэг нь юу юм бол? Сохрын газар сохор, доголонгийн газар доголон гэх үг яагаад гарсан юм бол?  Сохрыг сударт мэдлэггүйтэй, Доголонг тийрэн хөлт улс гэж холбон тайлсан байдаг. Тэгвэл бидний замнал юу болчихов? Сударт: Муугийн хязгаараар өчсүгэй хэмээн хэлэх нь юуных юм бол? Хэн хэрхэн яаж өчих вэ? Хэрхэн мууг мэдэж байж өчих юм бол?  Гэхээр гарцаагүй үнэн мөнийн эрэлд гарч Цор ганц гэх тэр л Чингис ухаанд зоригдол болгохоос өөр гарц үгүй мэт. Харин үүнийг л энд Гэрэлд цуглагсад гэх олон анзаарч ирсэн хэмээн ухаж болох уу?  Хаан эцэг маань биднээс зорилгоо хэл гэж билээ Харин би зоригдол хэлж билээ гэх тэр Толуй хааныг үг юу хэлнэм? Харин бидний зоригдол нь юу юм бол? Үүнийгээ л гаргах гэж эрэл хайгуул явсаар л энд тулах нь юуных вэ? Яагаад заавал судар ном эргүүлэн үгийн араас хөөцөлднөм бэ? Ариун бузрыг холихгүй бөө бөх зөн гэх үгс сударт бий. Тэгвэл Яагаад хольж болдоггүй юм бол?
Сударт: Оршихуйн гол нэүрит засгийг Онож алдаж олоогүй ажгуу Оломлохын дээд олзыг Оюундаа сэрэхүй, биендээ зохицохуй Оршихуйдаа Чингис болгож байгуулсан ажгуу гэсэн үгс бий.
Энэ оломлохын дээд олз гэдэг нь юу болж таарав? Өвгүдийн ухаанаас юуг нь бид олзлох юм бол? Олзолж хэрэгжүүлж чадваас Чингис болох нээ гэж ойлгож болох уу?
Харин гагц бөөлөөнөөр бүх зүйл шийдэгддэг гэх юм бол энэ эргэцүүлийн утга учир байна уу? Эзэн хааны үгэн дээр ажиллах хэрэг байна уу? Онгодын өмнөөс хэлж ярихад болох бус уу? Харин тэгвэл бид юуны төлөө яагаад энэ эргэцүүллүүдийг бичиж тархиа ухнам бэ? Асуулт байгаа л бол та яах вэ? Ямар нэгэн зүйл дутагдаад л, үгүйлэгдээд л асуултын хариуг хайх нэг нь байна, харин хайхгүй нь ч байна шүү дээ. Хайсан нэгэн нь тэгвэл тэр асуултынхаа хариуг үнэн зөвийг  хэрхэн хайх юм бол тэгвэл? Хөдөлвөл шүү дээ. Харин Эрэл хайгуулгүйгээр бид энэ үнэнийг олж чадах уу? Явсан нохой яс зууна гэх зүйр үг бий. Эрэл хайгуул хийлээ гээд бас юу хамаагүй руу бид орж болох уу? Тэгвэл бид энэ л Гэрлийн Өргөө дэхь түүхийн судруудаас юуг олж авч байж түмнийг гэгээрүүлэх юм бол? Түрүүчээс нь судрыг үгүйсгэн ярих хүн ч байна шүү дээ. Ямартай ч би өөрийнхөөрөө ухая гэж бодлоо. Дараа нь санал зөрөх асуудал дээрээ нүүр нүүрээ хараад ярьж болно биз ээ. Ингэх л гэж бид ТББ-аа үгийн үнэ цэнэ дээр байгуулсан юм аа. Тэгэхээр энэ Судрууд юуг өгүүлээд байна вэ?
Энэ л махан биеийн тархиа тэлье гэвэл олон олон зүйлс байна шүү дээ. Алийг нь бид олж авах вэ? Энэ олон замын алинаар нь явах вэ гэдэг дуу байдаг шүү дээ. Харин яагаад энэ гэрэл дээр бид цуглав аа?
Сая фестивал дээр шинээр хэвлэгдэж гарч ирсэн “Үрийг хүмүнжүүлэх” хэмээх сударт нэг сонирхолтой үгс байх юм.
Хуудас-260. Их Биет Онгод: Гийчинд хамгийн түрүүнд хоол хийж өгнө. Хоолны дээжийг хийж өгч байгаа энэ заншил Монгол нутагт харилцан адилгүй л дээ. Гийчин бол гэрийн ёсыг мэдэхгүй учраас түрүүлж хооллож болно гэх сонин үгс байх юм. Энэ юу болчихов? 
Гэтэл ардын зүйр үгэнд усыг нь уувал ёсыг нь дагана гэх үг бий. МТТТ-д Кау Бай Ул Дээдэс: Бидний нутаг дээр бурхан амьдаръя гэвэл Бидний ёсыг дагаж амьдарна гэх үгс байх юм. Энд гийчинд түрүүлж дээжээ өгнө гэсэн байх юм. Харин бидний монгол заншил бол гэрийн эзэндээ дээжээ өгдөг. Тэгэхээр ёс гэдэг маань юу болчихов? Тэгвэл Монголын хувьд ёсоо дээдэлж аврах нь зөв юм биш үү? Заавал бусдын ёс заншлыг өөртөө оруулах хэрэг байна уу? Энэ бүхнээ бид ялгахгүй бол цаашид бид хэрхэх вэ? Мөн ард олон нь мэдэхгүйгээсээ болоод харийн бүхэнд нутаг усаа тавьж өгсөнд өөрсдөө буруутай болох талаар энэ л судар номнуудад бичээтэй ч байх юм.
МТТТ-130-д: Чанай Дээдэс: Нутаггүй тэд нүүгээд явна. Нутгийн эзэд бид яанам бэ? Уулын догшрол, усны бохирдолттой, газрын хилэн, гавлын аюултайгаа үр хүүхдээрээ хохирч  үлдэх бус уу гэх үгс байх юм.

Бас МТТТ-д бид тэр гэрлийг чинь харуулж чадна гэсэн сонин үгс бий. Тэгвэл тэр гэрлийг бас л ялгах салган ухах хэрэгтэй болох нь ээ дээ. Хаан буулгасан бүхэн хааны ухаанд сурч байгаа юу? Харин Гэрлийн өргөөнд энэ ухаан нь бууж байгааг МТТТ судар бууснаар харж болохоор ч байх шиг.  

No comments:

Post a Comment