"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Monday, October 2, 2017

Эрэгцүүлэл-32 2017.10.02

Хохирол гэж юу юм бол? Өнөөгийн бид хохиролыг өөрсөд дээрээ буюу эд хөрөнгө, сэтгэл санаа, бие махбодийн хохирол гэж ярьцгаадаг. Үүнийг л хохирол гэж хардаг. Гэтэл нийгмийн үзэгдэл, түүхийн уруудалт дээр хохирол гэж хардаггүй юм биш үү? Тэгвэл тэр хохирол дотор нь дотогшоо дахин хохирол гэж байх уу? Энэ нь хэрхэн үнэнд нийцдэг юм бол? Гэтэл Алтан сударт: Бусдын алдаа надаас, алдаа нь намайг хорлодог гэх үг бас байгаад л байдаг. Алдаа намайг хорлодог гэх юм бол тэр алдаан дотор ямар хохирол байх юм бол? Ийнхүү ямар ч Хохиролыг Бид хүсдэг бил үү? Хүсээгүй байхад ирдэг бил үү? Хүсдэг байхад, хүсээгүй байхад ямар хохирол ирдэг юм бол? Гэтэл "Хийсч ирдэг гай" гэх үг ардын дунд байдаг. Энэ нь хохиролд ордог уу? Ингэхэд хохиролоо бид хэрхэн хардаг юм бол? МТТТ-233д: Махан биетэн ману хувьд хохирол нь хорогдлоор тооцогдоно гэжээ. Энэ юу хэлнэ вэ? Хорогдол гэж юу юм бол? Яагаад хорогдоод байгаа юм бол? Ийнхүү хорогдол гэж байвал бас илүүдэл гэж байх нь ээ дээ. Тэгвэл Яавал хорогдол гээд яавал илүүдэл гээд байгаа юм бол? Гэтэл аливаа зүйл илүүдэхээрээ бас хор болоод байдаг талаар бичсэн байдаг.
Монгол Домчийн судар-44: Гадны нөлөөллөөс хохирол авсан бол алдсан эсийн тоогоор хүмүүний нас мөчлөгөөр богиносоно. Энэ нь зүй ёсных гэжээ. Гадны нөлөөлөл гэж байхад бас дотоод нөлөөлөл гэж бас байх нь ээ дээ. Бас өөрөөс гэдгээр гаргаж болохоор байна уу? Ийнхүү дотоод гадаад, өөрөөс гэхийн ялгамжийг бас гаргах ирэх нь. Тэгэхээр өөрөөс гэдэгт судрууд дээр хорогдол гэдгийг нас богиносох дээр оруулдаг юм билээ. Тэгвэл насны гэдэгт хүмүүний нас, амьтны нас, удам угсааны нас, байгал дэлхийн нас, улсын нас, одот огторгуйн нас, онгодын нас гээд л нас гэдэг чинь өөрөө яриад байвал олон төрөл дээр гарч ирэх нь ээ дээ. Энд насаа насалж чадахгүй дээр хэнээс юунаас үүсэлтэй хохирол гарч ирэх вэ? Яагаад насаа насалж чадаагүйн хохирол гарч ирнэ вэ? Аянгат удгүн засал хийхдээ хүнд наснаасаа өгч засал хийхэд нь Онгол Тэнгэрүүд нь тэгж болохгүйг тайлбарлаж байсан талаар бас бичсэн байдаг. Гэхдээ бас хэрэгтэй зүйлд нас нь нэмэгдэх ийм юм бас гарч ирж байх юм. Алтан сударт: Хөх толботнууд заяаснаа эдэлдэг, үхлийг амьдрал болгодог гэх үгс бас л байдаг. МонГэрүйИэсий сударт: Мөнх Тэнгэр хөх толботонд 72 наслах оул бие заяасан талаар бас бичсэн байдаг л даа. Яагаад үхэл дээр насны тухай гарч ирж байхад, үхлийг амьдрал болгосон дээр нас яагаад бас гарч ирээд байна вэ? Тэгвэл амьдралд бас нас гэж байх нь ээ дээ. Гэрлийн өргөөнд ирээгүй, Бөө улаач гэдгийг мэдэхгүй байхдаа би энэ дэлхийн газрын баялаг дуусч байхад үр хүүхдүүд маань яагаад төрснийг, хэрхэн амьдрах юм бол хэмээн гайхдаг байлаа. Гэхдээ ингээд төрж байгаа нь нэг учир байна гэж бодовч учрыг нь олж чаддаггүй байлаа. Харин Гэрлийн өргөөнд ирж бөө улаачлал гэх энэ сонин содон зүйл рүү ороод л зах зухаас нь мэдэж авч билээ. Ийнхүү нэгэн жишээ татахад ТВ-р гарсан "Са Им Даны Гэрэлт түүх" хэмээх Солонгос кинонд хоёр эхийн тухай гарах юм. Нэг эх хүн хар мууг хийвч үрээ гэсэн сэтгэлээр амьд мэнд үлдэж байхад, гэрэлт түүхтэй гэх Са Им Дан нь одоо л нэг элэг бүтэн сайхан амьдрах нь дээ гэтэл амиа хорлон үхэх нь энэ нь гэрэлт түүх мөн үү хэмээн асуумаар санагдлаа. Үрсээ гээд амьдарсан нь уу, эсвэл үрсээ орхин одсон нь уу? Тэгэхээр амиа хорлох гэдэг маань зүгээр ч нэг үг биш болж таарлаа. Хойчоо бодоогүй, хувиа хичээсэн нь бусдад хорлол болдог юм биш үү? 
Домчийн судар-45д: Задрах- Биед хурсан тос ус нь дэгдэж, тоос шороо нь задарч, эргэн эх дэлхийдээ шингэхийг хэлнэ. Бодгал үхэж, сүнс дэгдсэний дараа үлдсэн цогцос жамын ёсоор зөв задарвал шим бүрэлдэж өөрийн дараа орших оршихуйг бүрэлдүүлнэ. Цогцос жамын ёсоор зөв задраагүй бол хоруу чанар ялгаруулж халдварт өвчин, сөрөг үр дагаваруудыг дагуулдаг гэжээ. Тэгэхээр үхэхэд хүртэл хохирол гэдэг нь гарч ирдэг байх нь ээ. Зөв задрах, буруу задрах нь өөр өөрийн үр дагаварыг бий болгон буруу задарсан бие цогцос маань ирээдүйн үрсэд маань хохирол авчирдаг гэхээр хойчоо бодох монгол ухаан аргагүй л бидэнд дутаад байсан юм биш үү? 
Ингэж байж дутуугаа мэдэн, дундуураа дүүргэхийг тэнцэтгэл буюу бүтэн дүүрэн гэдгээр харж болох ч байх шиг. Тэгэхээр хохиролгүй гэхээр гарцаагүй бүрэн бүтэн, сав шим дүүрэн гэдэг дээр гарч ирэх нь ээ. Тэр дүүрэнг хэн, яаж хийхийн, хийхийн зуур ямар зүйл баримтлах юм гээд л маш олон асуудал гарах нь ээ дээ. Монголчууд элэг бүтэн гэж ярьж, тэмүүлж, түүн дээр түүхийн уртад үргэлжлэлээ гаргаж ирдэгийг бас л энэ судруудаас харж болохоор ч байх шиг. Алтан сударт: Булаалгаж хохирч цуглуулж мэргэшвээс булай ХҮН, бусдаас аюултай хар ХҮН. Булааж хохироож цуглуулж мэргэшвээс булгай ХҮН, өслөх аюултай улаан ХҮН. Булаацалдуулж мохоож мэргэшвээс болулигай ХҮН, тархийг тураагч шар ХҮН гэж бичсэн байдаг. Булаалгаж хохирч гэдэг нь тэгвэл юу болж таарав? Булаагч ирэхэд булаалгасан нь хохиролтой болох нь ээ дээ. МТТТ-д байгал дэлхий, Газар нутгаа хашин хамаарч чадаагүй үрс нь уулын догшролтой, усны бохирдолтой, газрын хилэн, галвын аюултайгаа үр хүүхдээрээ хохирч үлдэх бус уу хэмээн хохиролын талаар бичсэн байдаг. 
Мөн МТТТ-д 132-д: Кау Бай Ул Дээдэс: 
Хоног хоногт жаргах аваас
Хожмоо ухаарах тангатан бус уу 
Хорвоо дэлхий торлог атал 
Хохирол ирэхгүй гэж сэтгэнэ үү хэмээн өгүүлсэн байх юм.

No comments:

Post a Comment