"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Wednesday, December 6, 2017

Эрэгцүүлэл-41 2017.12.03

МТТТ-164д: Атал АлЭнХоо эх үгүй болов. Атал, хэмээх нь болбоос Энэ явдлаас төд удалгүй гэсэн утгатай. Энэ юу хэлчихэв? Яагаад төд удалгүй болчихов? Яагаад үхэв гэчихэв? Энд Алтан судрын үгээс хайвал үхлийг амьдрал болгох байтал яагаад үхэв гэж байгаа юм бол?
МТТТ-166д: Эх юүгээн АлЭнХоо-г үгүй болсны хойно Ах нар, дүү нар тавуулаа адуусан Идээн юүгээн хуваалдруун гэж бичсэн байх юм.
Энэ явдлаас төд удалгүй болсон энэ Үхэл бидэнд юуг хэлж юуг сануулах юм бол? Дахин хэлэхэд Сударт харин үхлээс амьдрал болгох гэж үгс бий. Яагаад үхлийг амьдрал болгох гэсэн юм бол? Яавал үхэл амьдрал болох гэж? Ингэхэд үхэл гэж яг юу юм бол? Биднийхээр хүн гэдэг төрөөд, насан эцэс болох тийм л зам байх шиг байтал Харин яахаараа үхлээ амьдрал болчих гэж? Дахиад үхэл болчив? Энэ хоёр өөр асуудал хэлээд байна уу?
Саяхан нэгэн хүний үхэл дүү нарт маань ихээхэн бодол төрүүлэх шиг болсон билээ. Тэд удмын маань улаач байгаа нь бид их азтай юм байна хэмээн ярив тэр үеэр. Хамаатныхан маань ламаар алтан савыг нээлгэхэд нь лусын хорлолтой, мөн сүнс нь зайлсан байж хэмээн хэлсэн байлаа. Тэгвэл лус гэж хэн бэ? Яагаад хорлол болдог юм бол? Харин дүү нар минь сүнсийг нь оруулчих, мөн лусын үйлээ хийх удмын улаач гэдэг хүн хэрэгтэй юм байна гэж тодоор ухаарч байгаа нь тэдний маань ярианаас илхэн байсан юм. Тэгэхээр хэрэгтэй юмыг яагаад хорлол болгож хэлээд байгаа юм бэ? Мөн дүүгийн маань хажууханд олон жил амьдарсан танил ах дүү хоёр мөн л хэдхэн хоногийн зайтай нас барсан нь бас л сонин тохилдол байсан юм. Сураг сонсох нь ээ нэгнийх нь хүүхэд нь угаа авчихаад чадахгүй нь ээ гээд хээр овоон дээр хуяг хувцасаа тавьсан сурагтай. Ийнхүү хэн нэгний маань үхэл гэхэд анзаарсан хүндээ л асуулт тавих эхлэл, санах сануулга болдог юм шиг ээ. Үхлээ. Яагаад ямар учраас үхэв? Тэгээд яах вэ?
Өөр дээрээ мөн жишээ авахад ч тэр 2012 оны Түмэн онгодын чуулганд оролцохдоо ямар ч байсан үрсийнхээ төлөө амьд эргэн ирэх ёстой гэж өөртөө амлалт өгч билээ. Тэр үед бид чинь амь даатгал хүртэл хийлгэж байлаа шүү дээ. Ийнхүү үрсийнхээ төлөө миний амь наддаа хайр байсан билээ. Тэгэхээр хэн нэгний маань үхэл тэгвэл бидэнд үнэ цэнэтэй болгох зүйл энд байна уу? Эсвэл үнэ цэнэгүй болгох энд байна уу? Мартах гэдэг нь хугацаатай юу? Эсвэл хугацаагүй юу? Үхэх гэж төрдөггүй үнэнээс гажих юун хэмээн сударт бичсэн байдаг. Мөн үхэл ариун гэж ч бас бичжээ. Яагаад ариун болчихов? Бид нар хэн нэгэн үхэл үзлээ нэг бол харамсдаг, нэг бол тавладаг биз дээ. Харин МТТТ-д бичсэнээр амь яагаад үнэтэй болчихов оо? Тэгвэл миний амь юу гэсэн үг юм бол? Хэзээ нэгэн цагт үхэх нь үнэн. Би тэгвэл үхэл биш үрээ бодож энд ирсэн билээ. Тэгвэл эх хүнд үхэл бодох завгүй байдаг юм болов уу? Гэтэл энд эрэгтэй хүн ч ирсэн л байгаа шүү дээ. Гэтэл амь гэдэг зүйл эрэгтэй эмэгтэйдээ асуудал биш юм биш үү? Гэтэл тэр үед би: Тэд маань намайг үхчихвэл яах юм бол? Гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэх маань юу билээ хэмээн нүдэнд харагдах үрс минь голыг минь бөхлөх нь юуных юм бол? Хэмээн бодож байлаа. Энэ бүхэн өөрт маань үнэтэй байхад харин бусдад ямар байх юм бол? Үр хүүхэд хань ижил, ойр дотныхондоо та бид үнэтэй хүн мөн үү? Тэд маань үүнийг хэрхэн харж байгаа юм бол? Яавал үнэтэй байх юм бол? Сударт: Алсад мөр цагаан үлд гэх үг бий. Мөр маань хар эсвэл цагаан гэдэг дээр та бидний үнэ цэнийн учир байх гээд байна уу? Тэгэхээр хэрхэн яаж алсад мөр цагаан байх гэж? Эсвэл мөр хар байна гэж? Яавал мөр маань цагаан үлдэх гэж? Их хаанд Хөөрхөн хатан энэ бие чинь үгүй болоход төр улсаа хэн авч явах вэ хэмээн асуухад Толуй хааныг нэрлэсэн ч хойчын үрс нь хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Яагаад юуны учир тэд зөвшөөрөөгүй юм бол? Тиймдээ Толуй хаан ч Тэнгэрт одоход түүний үхлийн үр дагавар нь юу байсан юм бол? Толуй хаан зуурдын үхэл, хар хэлийг аваад мордсон гэх тэр л утга бас л сударт байх шиг. Тэгэхээр үхэл гэдэг маань бас мууг аваад явдаг байх нь уу? АлЭнХоо эх ч үрсдээ эвийг хичээхийг захисан ч бас л хүүхдүүд нь хоорондоо муудалцах учир юу байна вэ? Тэд үгүй болоход л энэ үрс нь яагаад ийнхүү эцэг, эхийн захиасыг үл тооно вэ? Тэгэхээр бид яах юм бол? Түүхээс юуг харна вэ? Бидний үрс тэгэхээр яах юм бол? Бид яах вэ? Их онгодууд буцах үед бид яах юм бол? Аянгат удгүний хэлснээс өөрөөс нь хойших нь хэрхэх юм бол? Онгодууд үрсээ үхүүлэхгүй гээд л байгаа. Гэтэл Өргөөний нэгэн улаач Томоогийн маань үхэл бидэнд юуг сануулж, юуг өгүүлнэм бэ? Ингэхээр Өмнөх түүхээсээ суралцана гэдэг нь маань юу болчихов? Тэгэхээр Үхлээс ч бас суралцаж болох нь ээ?

No comments:

Post a Comment