"ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР" ӨвҮг Дээд Эсийн мөрөөр

Sunday, February 4, 2018

Эрэгцүүлэл-45 2018.01.29

 Харь нутагт хэдүүлээ явж байхад нэг залуу маань утаанаас салах амархан гэж хэллээ. Яаж хэмээн асуувал Богд уулыг нүхэлвэл агаарын урсгал утааг хөөнө гэх юм. Уул усаа оролдож болохгүй, Богд уул хэмээн нэрэнд нь хүртэл учир бий гэж хэлэхэд бидэнтэй хамт явсан нэг эгч маань мөн эрс эсэргүүцэн бид энэ уулаа хөндөж огт болохгүй, олон түмэн маань үүнийг зөвшөөрөхгүй гэж билээ. Ухна гэж хэлэх нь байхад болохгүй шүү хэмээн хэлдэг нь бас байгаа нь таатай сонсогдсоныг хэлэх юун. Үүнд л монгол хүний утга учир оршоод байна уу даа. Гэтэл нөгөө залуу бид хөндөөд байшин барилга барьчихсан л биз дээ гэж барьцаа оруулж ирэх нь юу вэ? Алдсан алдааг улам дэвэргэх хэрэг байна уу? Сударт Бид уул устайгаа хэрхэн харьцан түүнийгээ хашин хамгаалж явсан талаар бичихдээ уул, тал, хээр, цөлд тохирсон тусгаар тогтнолын жамтай гэсэн байх юм. Тэгэхээр бид өөрсөддөө тохируулах нь юу болж таарав? Уул усандаа тохирч амьдрах нь жам байх нь гэж харах нь ээ дээ. Гэтэл ухахыг оруулж ирэх нь сонин санагдахгүй гэж үү? 
Ийнхүү МТТТ-д үүнийг өгүүлэхдээ эртний нэгэн отог уулыг нүхэлж гараад уулын нэхэлд отог овгоороо өртсөн талаар гашуун түүхийг бичсэн байдаг. Түүний тухай судраас учрыг нь хайтал нь үр удам дээр нь янз ургацаг, хавдар үүсгэдэг гэсэн байх юм. Үүнээс бид сургалт авах нь зөв юм биш үү? Өнөөдөр бид уулаа ухаад алдсан нь юу юм бол? Онох нь юу юм бол? Үр хойчдоо тийм л гашуун зовлонг үлдээх, өөрөө жаргах нь сайхан гэж үү? Сударт ийм л гай зовлон ирэхэд уйлж гуниад нэмэргүй. Өвүг дээдэсийнхээ өв их ухаанд суралцаж байж аврагдана хэмээн бичсэн байдаг. Энэ нь өнөө цагт бидэнд ирсэн сэрэмжийг хэрхэн хүлээн авахаас цаашдын зам мөр маань хамаарах юм биш үү?

No comments:

Post a Comment